Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/51

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал ,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт П.Г-д холбогдох эрүүгийн 1917000760045 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг,  .............оршин суух,

Урьд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р шүүхийн 2001 оны 09 сарын 25-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Мөн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ы өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт П.Г /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Аварга цайны газрын орчим иргэн Л.Ж-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Аварга цайны газрын орчим иргэн Л.Ж-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Яллагдагч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ” Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар орохоор 67-17 УБЦ дугаартай том оврын ачааны машинтай явж байсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын баруун талаар өнгөрдөг засмал замын хажууд байдаг Аварга цайны газрын хажууд зогссон. Тэгтэл манай танил ах М машин эвдэрсэн гээд Ж гэх залуугаар машинаа чирүүлээд ирсэн. Мах Ж-ийн машинд 20 литрийн савтай түлш хийгээд зогсож байхаар нь  би Ж-д хандаад чи 20 км газар чирчихээд хэдэн литр түлш авдаг юм бэ, хорчин бацаан ядарсан хүнийг 20 км газар чирчихээд энэ янзаараа хол явахгүй дээ гэж хэлсэн. Тэгтэл Ж уурлаад чи намайг хорчин гэдэг хэн бэ гээд миний өөдөөс сагсалзаад хүрээд ирсэн Мах голоор орсон. Тэгэхээр нь Мах дээгүүр давуулаад Ж-ийн зүүн нүд хавьд нь нэг удаа цохисон. Ж машинаа асаагаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Би мөн машинаа асаагаад Улаанбаатар хотруу явсан…” гэх мэдүүлэг.

 

Хохирогч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 83-20 УНЕ улсын дугаартай машинтай явж байтал 16-р зөрлөгийн орчимд миний танил ах Ммотор нь цохисон гээд зогсож байхаар нь чирээд Баянталд байрлах цайны газрын хажуу талд ирсэн. Тухайн машины жолооч М ах надад баярлалаа гээд 20 литрийн саваар шатахуун өөрөө хийж өгсөн ба тэр шатахууныг нь машиныхаа шатахууны саванд хийгээд зогсож байтал зүс таних Г гэх хүн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд явж байна гээд хажууд зогссон. Г машинаасаа бууж ирээд үгийн зөрөөгүй намайг лалрын бацаан найз Ж-тай чинь цуг ална, хогийн пязда нар гэх мэтээр доромжлоод байхаар нь би яахаараа пязда лалар байдаг юм гээд хэлсэн чинь Г миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би өөдөөс нь ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй шууд машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд Чойрын замын цагдаагийн постон дээр ирээд тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагаас ах нь сая Баянталд хүнд зодуулчихлаа яах вэ гэсэн чинь Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс дээр яваад оч гэсэн. Би цагдаагийн газарт ирээд Г-т зодуулсан талаараа өргөдөл бичиж өгсөн…Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Гэрч У.Ммөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой Улаанбаатар хотоос Замын-Үүд сумруу явж байгаад миний том машины мотор эвдрээд 16- зөрлөг орчимд зогссон. Тэгтэл миний танил Ж гэх залуу араас хүрээд ирэхээр нь ахынхаа машиныг чирээд Баянтал сумын цайны газрын хажууд аваачаад өгөөч гэсэн чинь Ж тэгье гээд миний машиныг чирч яваад Баянталын засмал замын хажууд байдаг цайны газрын хажууд  ирсэн. Ж би явлаа гэхээр нь би чи байж бай ах нь чамд 20 литр түлш хийж өгье гээд Ж-д 20 литр түлш өгөөд Ж тэрийг машиндаа хийгээд зогсож байтал Г Замын-Үүд талаас машинтайгаа ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд Ж-д хандаад чи новширсондоо, шогтсондоо гээд байсан. Тэгээд Г муудах шинжтэй болохоор нь тэр хоёрын голоор нь ороод Галиндэвийг чи боль гэж хэлтэл миний баруун мөрөн дээгүүр гараа давуулаад Ж-г цохиод авсан. Би Г-т чи яаж байгаа юм бэ гээд эргээд хартал Ж зүүн нүдээ дарчихсан би чамайг хэлдэг газар нь хэлнэ гээд машиндаа суугаад хөдлөөд явсан. Г мөн машиндаа суугаад Улаанбаатар чиглэлд явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11р тал/,

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” П.г нь зан байдлын хувьд мэндтэй устай, хүнд тусархуу зантай, цагаахан зантай. Хүнтэй маргалдаж муудсан ч дараа нь юм санаад байдаггүй. Том машин олон жил барьж байгаа. Өөрийнхөө хариуцсан техникийг сайн засаж авч явдаг. Замын-Үүд Улаанбаатарын чиглэлд том оврын машинаар тээвэр хийдэг. Ер нь элдэв муу зан байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

 

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 149 дугаартай дүгнэлтэд:

- Л.Ж-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917000760045 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт П.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ