Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/142

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Э-д холбогдох 1912002190137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б овогт М-ын Э /РД:................. /

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Э нь 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, Хөх давааны Элст хонх гэх газраас хохирогч Н.Д-гийн 1 тооны морийг хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Д гэдэг хойд аавынхаа морийг хулгайлж авсан нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1912002190137 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.-Д-гийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн адуун дотроос бэлчээрээс 1 тооны хээр зүсмийн нас гүйцсэн морь хулгайд алдсан бөгөөд энэ адууг миний сүүлд суусан эхнэрийн баньди болох Э бэлчээрээс нь хулгайлж Хангай сумын Гичгэнэ багийн Э гэх хүнд 400.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан байсан. Би эрж хайж яваад морио олсон бөгөөд Э гэх хүнд хаанаас, хэн, хэзээ энэ морийг авчирч өгсөн талаар асуухад танай эхнэрийн дагавар хүүхэд болох Э гэдэг залуу надад зарна гэхээр нь би 400.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлэхээр нь би эхнэр Л.Ж-д хүүхэд чинь морь хулгайлаад хүнд 400.000 төгрөгөөр зарсан байна гэж хэлэхэд эхнэрийн ээж нь болох хадам хөгшин Л тэтгэврийн мөнгөнөөсөө Эд 400.000 төгрөг өгч, Э-гээс би морио эргүүлж авчирсан. Миний морь одоо адуундаа байгаа. Тухайн үед бид нар цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдээгүй, бид нар хоорондоо хэлж ярилгүй морь авсан хүнд 400.000 төгрөг өгөөд, морио эргүүлээд авсан. Миний хулгайд алдсан морь содон шинж тэмдэг байхгүй, хур дэлтэй, хээр зүсмийн, зүүн тал гуян дээрээ буруу харуулсан “ш” үсгэн тамгатай, өөр содон шинж тэмдэг байхгүй морь байсан. Миний морийг миний сүүлд суусан эхнэрийн хүүхэд Э хулгайлаад Хангай сумын Гичгэнэ багт байх Э гэдэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан байсан. Өөр энэ талаар мэдэхгүй байна. Э Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Хялалзах гэх газар хүний мал хөлсөөр харж байгаа гэж хүнээс дуулсан. Э яг тогтсон хаяг байхгүй, энд тэнд туслах ажил хийдэг гэсэн. Тэр манайд байнга байдаггүй бөгөөд ээж дээрээ хааяа ирдэг. Бид нар сайн мэдэхгүй. Би хулгайд алдсан 1 тооны морио 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан 1 тооны морины үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэж, үнэлгээ гаргуулахгүй. Миний морь одоо адуундаа байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хохирол мөнгийг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ж-ы мэдүүлсэн: ...Манай хамтран амьдрагч Н.Д-гийн бэлчээрт байсан адуунаас хээр зүсмийн морь хулгайд алдагдаж хэд хоног эрж хайж, ламаар мэргэлүүлж байгаад Хангай сумын Гичгэнэ багаас олж ирсэн. Манай гэрийн хүн ирээд танай хүү Э хулгай хийгээд хүнд 400.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан байна гэж хэлэхээр нь манай ээж Л тэтгэврийн мөнгөнөөсөө Эд 400.000 төгрөг өгч хохиролгүй болгоод манай нөхөр Н.Д Хангай сумын Гичгэнэ баг ороод өөрийн хээр зүсмийн морийг авчраад адуундаа тавьсан. Морь одоо адуундаа байгаа. Би хулгайд алдсан морины содон шинж тэмдгийг сайн мэдэхгүй байна. Би морь малтай ойртдоггүй учраас мэдэхгүй байна. Миний хүү Э хулгай хийгээд Хангай сумын Гичгэнэ багт байх Э гэдэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан байна гэж хойд аав Н.Д нь надад хэлсэн. Би өөрөө хараагүй. Манай ээж тэтгэврийн зээл аваад 400.000 төгрөгийг Эд өгч Эг хохиролгүй болгосон. Э Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Хялалзах гэх газар хүний мал хөлсөөр харж байгаа гэж хүнээс дуулсан бөгөөд яг тогтсон хаяг байхгүй, энд тэнд туслах ажил хийдэг гэсэн. Н.Д-д хээр зүсмийн морь байдаг бөгөөд тэр нь хүний адуунд явдаг. Бас нэг гүүтэй, өөр адуу байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эын мэдүүлсэн: ...Би 2017 оны намар он, сар, өдрийг нь нарийн мэдэхгүй байна, хээр зүсмийн хур дэлтэй нэг морь Архангай аймгийн Хангай сумын иргэн Э гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Э надад морь зарна гэсэн. Би худалдаж авсан, хулгай хийсэн талаар мэдэхгүй байна, морь худалдаж аваад хэд хоносны дараа морины эзэн нь би байна, миний морийг бэлчээрээс барьж аваад чамд зарсан байна гээд Д гуай надад 400.000 төгрөг авчирч өгөөд өөрөө морио унаад явсан. Надад зарсан нэг тооны морь хур дэлтэй, хээр зүсмийн, нас гүйцсэн бүдүүн морь байсан. Би сайн анзаарч хараагүй, би худалдаж аваад морины дэлийг засаад аргамжиж байсан. Ойр зуурын малд унахад номхон морь бололтой байсан. Өөр зүйл мэдэхгүй. Э Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Хялалзах гэх газар хүний мал хөлсөөр харж байгаа гэж хүнээс дуулсан. Яг тогтсон хаяг байхгүй бөгөөд энд тэнд туслах ажил хийдэг гэсэн. Д манай хоёрынх хол зайтай байдаг. Д гуай миний унаган морь байгаа юм, морио авна гэж хэлээд 400.000 төгрөг өгөөд морио аваад явсан. Надад зарсан морийг хулгайлсан морь гэж би мэдээгүй худалдаж авсан. Харин хэд хоногийн дараа морины эзэн нь гээд Д гуай миний морийг бэлчээрээс нь хулгайлаад чамд зарсан байна гээд надад 400.000 төгрөг тоолж өгөөд морио аваад явсан. Э надад морь зарчихаад ажил хийнэ гээд Улаанбаатар хот руу явсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Э-гын хойд эцэг Д нь хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд М.Э-гын гэрчээр мэдүүлсэн: ...Надад ахар дэлтэй хээр зүсмийн морь байхгүй, харин манай хойд аав Н.Д-д хээр зүсмийн морь байгаа. Би 2017 оны намар найман сарын сүүлээр хээр морийг Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Хөх давааны нуруу гэх газраас бэлчээрээс нь хөөгөөд малын хашаанд хашиж барьж аваад Хангай сумын Гичгэнэ багт байдаг Э гэдэг ахад 400.000 төгрөгөөр зараад, Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр бэлчээрээс нь хээр зүсмийн нэг морийг хулгайлж зарсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад, би хулгайлж зарсан. Би найз Э.Ү-ын мотоцикль дээр эмээл ганзгалж бэлчээрээс адууг нь бид хоёр тууж айлын хашаанд хашиж, би бугуйлдаж, эмээллэж өгөөд Ү унаад гэр рүүгээ явсан. Би араас нь мотоцикль унаж гэрт нь аваачиж өгөөд мөнгөө авсан. Миний зарсан нэг тооны морь хур дэлтэй, хээр зүсмийн, нас гүйцсэн бүдүүн морь байсан. Өөр содон шинж тэмдгийг би сайн хараагүй. Манай хойд эцэг Д-д хээр зүсмийн морь байгаа. Д-гийн адууны тоо толгойн талаар би нарийн сайн мэдэхгүй байна. Манай найз Э.Ү номхон морь худалдаж авна гэхээр нь би морь зарна гээд морь хулгайлж зарсан. Надтай хамт манай найз хулгай хийгээгүй, харин надад адуу хашилцаж өгөөд морь унаад гэр рүүгээ явсан. Би араас нь мотоцикль унаж очоод аав Эаас нь морь зарсан 400.000 төгрөгийг тоолж аваад Улаанбаатар хот руу явахаар Тариат сум руу найз Ү-аар хүргүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай хийсэн нь миний буруу, би дахин ийм асуудал гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Л-гийн мэдүүлсэн: ...Хөгшин надад тус болдог ганц хүн нь миний хүү Э байгаа юм. Би Д-гээс Э-гыг морь хулгайлж зарсан талаар дуулаад өөрийн тэтгэврээсээ 400.000 төгрөгийг Д-д өгсөн. Э-гын учруулсан хохирлыг би өөрөөсөө төлж барагдуулсан. Би өөрөө маш их хайрладаг, надад ганц тус болдог хүүхэд маань болохоор би өөрийнхөө тэтгэврийн мөнгөө зээлж аваад М.Э-гын Эад худалдсан адууг эргүүлж өгч, 400.000 төгрөгийг өгсөн. Би 400.000 төгрөгийг Эас нэхэмжлэхгүй. Надад ганц тус дэм болдог хүүхэд маань байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Э-гын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа гэх газраас хойд аав болох Д-гийн 1 тооны адууг хулгай хийсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна. Өмнө нь би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар бүгдийг нь ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Надад мөнгөний хэрэг гараад хойд аавынхаа 1 тооны адууг хулгайлсан юм. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би өөрийн эзэмшлийн дэлтэй хээр зүсмийн нас гүйцсэн мориор явж Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс нь хулгайлсан юм. Хээр зүсмийн нас гүйцсэн, зүүн тал гуян дээрээ буруу харуулсан “ш” үсгэн тамгатай морь байсан. Би хулгай хийх үедээ морьтой явсан, харин мотоцикльтой яваагүй. Би хулгайлсан 1 тооны морио гараараа бариад ногтоор хөтлөөд Э гэх айл руу очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 08-09 хуу/

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 113 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 48 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 39 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх давааны Элст хонх гэх газраас хохирогч Н.Д-гийн 1 тооны морь хулгайлагдаж, 550.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч М.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх давааны Элст хонх гэх газраас хохирогч Н.Д-гийн 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Д-гийн мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн адуун дотроос бэлчээрээс 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн морь хулгайд алдсан бөгөөд энэ адууг миний сүүлд суусан эхнэрийн банди болох Э бэлчээрээс нь хулгайлж Хангай сумын Гичгэнэ багийн Э гэх хүнд 400.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан байсан. Би эрж хайж яваад морио олсон бөгөөд Э гэх хүнд хаанаас, хэн, хэзээ энэ морийг авчирч өгсөн талаар асуухад танай эхнэрийн дагавар хүүхэд болох Э гэдэг залуу надад зарна гэхээр нь би 400.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлэхээр нь би эхнэр Л.Ж-д хүүхэд чинь морь хулгайлаад хүнд 400.000 төгрөгөөр зарсан байна гэж хэлэхэд эхнэрийн ээж нь болох хадам хөгшин Л тэтгэврийн мөнгөнөөсөө Эд 400.000 төгрөг өгч, Э-гээс би морио эргүүлж авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ж-ы мэдүүлсэн “манай хамтран амьдрагч Н.Д-гийн бэлчээрт байсан адуунаас хээр зүсмийн морь хулгайд алдагдаж хэд хоног эрж хайж, ламаар мэргэлүүлж байгаад Хангай сумын Гичгэнэ багаас олж ирсэн. Манай гэрийн хүн ирээд танай хүү Э хулгай хийгээд хүнд 400.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан байна гэж хэлэхээр нь манай ээж Л тэтгэврийн мөнгөнөөсөө Эд 400.000 төгрөг өгч хохиролгүй болгоод манай нөхөр Н.Д Хангай сумын Гичгэнэ баг ороод өөрийн хээр зүсмийн морийг авчраад адуундаа тавьсан. Миний хүү Э хулгай хийгээд Хангай сумын Гичгэнэ багт байх Э гэдэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан байна гэж хойд аав Н.Д нь надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Э-ын мэдүүлсэн “би 2017 оны намар он, сар, өдрийг нь нарийн мэдэхгүй байна, хээр зүсмийн хур дэлтэй нэг морь Архангай аймгийн Хангай сумын иргэн Э гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би морь худалдаж аваад хэд хоносны дараа морины эзэн нь би байна, миний морийг бэлчээрээс барьж аваад чамд зарсан байна гээд Д гуай надад 400.000 төгрөг авчирч өгөөд өөрөө морио унаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Л-гийн мэдүүлсэн “би Д-гээс Э-гыг морь хулгайлж зарсан талаар дуулаад өөрийн тэтгэврээсээ 400.000 төгрөгийг Д-д өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд М.Э-гын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа гэх газраас хойд аав болох Д-гийн 1 тооны адууг хулгай хийсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна. Надад мөнгөний хэрэг гараад хойд аавынхаа 1 тооны адууг хулгайлсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52/, “Д гэдэг хойд аавынхаа морийг хулгайлж авсан нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт М-ын Э-гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Э-гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба М.Э нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Э-гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Э-гын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч М.Э-гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж улсын төсөвт оруулсугай. 

6.  Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Э-гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ