| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/05337/И |
| Дугаар | 210/МА2024/02140 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02140
2024 12 09 210/МА2024/02140
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03442 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК, З.Б, Ц.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,537,567,481.09 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч З.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ...Зээл 1: А ХХК нь Худалдаа, хөгжлийн банк ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр №ЗГ9101/190907 тоот Зээлийн гэрээ, №ЗНГ/9101/190907-2 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60-н сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан.
3ээл 2: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ ЗЭНГ/СС190415009-6-1, ЗЭНГ/СС190415009-6-2, ЗЭНГ/СС190415009-6-3, ЗЭНГ/СС190415009-6-6 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулан нийт 4,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.
Зээл 3: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №АБ/СС 190415009-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ, №ЗЭНГ/СС190415009-6-1-1, №АБНГ/СС190415009-6-1, №АБНГ/СС190415009-6-2, №Б/СС190415009-6-2 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ-нүүдийг байгуулж 1,700,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Альянс тех ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Үүнд:
1. А ХХК-ийн өмчлөлийн Ү-... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ..... байр, .... тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
2. З.Бгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ....... байр, .... тоот хаягт байрлах 124.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,
3. З.Бгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, ..... дугаар хэсэг, ...... тоот хаягт байрлах .... м.кв талбайтай хувийн орон сууц,
4. Ц......, Д......, З...... нарын өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг, ...... дугаар байр, .... тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууц,
5. Д...., Ц......., Д......., Ц....... нарын өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... дүгээр байр, ... тоот хаягт байрлах 82.м.кв талбайтай орон сууц,
6. Ц.Нгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, Т............. байр, ... тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай орон сууц,
7. З.Бгийн өмчлөлийн Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, ..... тоот хаягт байрлах 128 м.кв үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... байр, ... тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай орон сууц,
9. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг ....... байр, ... тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай орон сууц,
10. А ХХК-ийн өмчлөлийн Ү-..... тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ........... байр, тоот хаягт байрлах 48.11 м.кв талбайтай орон сууц,
11. А ХХК-ийн өмчлөлийн Ү-..... тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ........... байр, ... тоот хаягт байрлах 48.11 м.кв талбайтай орон сууц,
12. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ...... дугаар байр, 92 тоот хаягт байрлах 92.8 м.кв талбайтай орон сууц,
13. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... дугаар байр, 99 тоот хаягт байрлах 119.7 м.кв талбайтай орон сууц,
14. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ............ байр, 901 тоот хаягт байрлах 107.97 м.кв талбайтай орон сууц,
15. З.Бгийн эзэмшлийн Э-........... тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах 999 м.кв талбайтай газар эзэмших эрх,
16. А ХХК-ийн өмчлөлийн Ү-......... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, .......... дугаар байр, 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
17. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.......... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ........... дугаар байр, 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
18. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.........76 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ............ дугаар байр, 179 тоот хаягт байрлах 62.56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
19. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.........77 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ........... дугаар байр, 218 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
20. А ХХК-ийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ............... байр, В1, В88 тоог хаягт байрлах 13 м.кв талбайтай автозогсоол,
21. Ц.Нгийн өмчлөлийн Ү-............... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ....................... дугаар байр, зоорийн давхар 007 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол,
22. Ц.Нгийн өмчлөлийн Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ....................... дугаар байр, зоорийн давхар 008 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай авто зогсоол,
23. 3.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................ дүгээр байр, 702 тоот хаягт байрлах 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
24. 3.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................... дүгээр байр, зоорийн давхрын с29 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол,
25. З.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................... дүгээр байр, зоорийн давхрын с28 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол,
26. А ХХК-ийн өмчлөлийн Ү-............ тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ................ тоот хаягт байрлах 542.96 м.кв талбайтай, аялал зуучлалын зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
27. 3.Бгийн эзэмшлийн ............ нэгж талбарын дугаартай Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ................. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх,
28. А ХХК-ийн Х ХК дахь ................ тоот дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх мөнгөн хөрөнгө буюу орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.
Зээлдэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож, мөн бизнесийг дэмжих холбогдох арга хэмжээг авч ажилласан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан №ЗГ9101/190907-н тоот Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах мөн №ЗЭНГ/СС190415009-6 болон №ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээний үүргийг шаардах бүрэн үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Зээл 1: Үндсэн зээл: 440,836,451.32 төгрөг, зээлийн үндсэн хүү: 110,650,049.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 5,236,474.16 төгрөг, нийт: 556,722,975.41 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 362,000.00 төгрөг
Зээл 2: Үндсэн зээл: 4,000,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү: 2,217,427,110.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 91,889,095.88 төгрөг, нийт: 6,309,316,206.38 төгрөг,
Зээл 3: Үндсэн зээл: 1,349,128,405.86 төгрөг, зээлийн үндсэн хүү: 278,814,942.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 43,222,951.22 төгрөг, нийт: 1,671,166,299.30 төгрөг.
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Зээлдэгч А ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр №ЗГ9101/190907 тоот Зээлийн гэрээг цуцалж, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ болон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №АБ/СС190415009-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээний үүргийг шаардаж нийт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд 8,537,567,481.09 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.2. Нэхэмжлэгч Х 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Зээлдэгч А ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн өр төлбөрт 1,000,000,000.00 төгрөг Ханд төлж, дараах барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж авсан. Үүнд:
1. Иргэн Д...., Г......., Д......., Ц....... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-......, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол/17030/, Чингисийн өргөн чөлөө, 248/1 байрны ... тоот хаягт байрлах, 82 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
2. Иргэн Ц......, Д.Занаа, З...... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, ............. байрны .... тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
3. Занаа овогтой Бгийн /РД:............../ өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, Баянгол дүүрэг, ............. дугаартай тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай үйлчилгээ, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
4. Иргэн З.Бгийн эзэмшлийн, улсын бүртгэлийн Э-........... дугаартай, Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах 999 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газар эзэмших эрх.
Х ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт А ХХК нь 1,000,000,000.00 төгрөг төлж, дээрх барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж авсан тул Ц......., Д......, Д.Занаа, З.Уянга, Д...., Ц......., Д....... хариуцагч нар нь хэрэгт хамааралгүй болж, нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар багасгаж байна. Үүнд:
1. Зээлдэгч А ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр №ЗГ9101/190907 тоот Зээлийн гэрээ-г цуцалж, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ болон 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №АБ/СС190415009-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээний үүргийг шаардаж нийт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд 7,537,567,481.09 төгрөгийг гаргуулж Ханд олгуулах.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан:
-Иргэн Д...., Ц......., Д......., Ц....... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-......, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол/17030/, Чингисийн өргөн чөлөө, 24/1-р байрны, ... тоот хаягт байрлах 82 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
-иргэн Ц......, Д.Занаа, З...... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, ............. байрны .... тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
-Занаа овогтой Баясгапангийн /РД:............../ өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, Баянгол дүүрэг, ............. дугаартай тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай үйлчилгээ, гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө;
-Иргэн З.Бгийн эзэмшлийн, улсын бүртгэлийн Э-........... дугаартай, Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах 999 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна.
Ц......., Д......, Д.Занаа, З.Уянга, Д...., Ц......., Д....... хариуцагч нараас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байна гэжээ.
2.1. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 07-ны өдрийн №ЗГ9101/190907 тоот, 2019 оны 04 сарын 19-ний өдрийн №ЗЭНГ/СС 190415009-6 тоот; №АБ/СС 190415009-6 тоот Зээлийн гэрээ /нэмэлт гэрээ болон холбогдох бусад/-ний дагуу эргэн төлөлтийг зохих ёсоор хийж чадаагүй шалтгаан нь улсын төсвийн санхүүжилт үе шатандаа хийгдээгүй сунжирсан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж санхүүгийн хүндрэл тулгарсантай холбоотой. Улсын төсвөөс хуваарилах ёстой хөрөнгө үе шатны ажлуудын гүйцэтгэлийн дагуу хугацаандаа хийгдээгүйгээс болж манай компани санхүү, бэлэн мөнгөний хүндрэлд орсон. Барилга Хот Байгуулалтын Яамны захиалгаар Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Нэхмэлийн шар байр орчмын дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажлын явцын санхүүжилтийг 400 хоногийн дараа олгосон болон 12А магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2Ф400мм голчтой шугамын 2Ф500 мм болгон өргөтгөх, 3X500X70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц шинээр барих ажлыг 2018 онд Улсын комисст хүлээлгэн өгсөн байтал үлдэгдэл санхүүжилтийг 2019-2021 онуудад олголгүй 3 жил сунжруулсан зэргээр манай авсан ажлуудад хүндрэл учирч байсан. Хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгсөн төслүүд дээр ч Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын тогтоол гараагүй шалтгаанаар хойшлуулах, өмчлөгч тодорхойгүй шалтгаанаар өөрсдийн ашигласан цахилгааны төлбөрт 33,524,691.00 төгрөг төлүүлж байж хүлээж авах зэргээр хугацааны эрсдэлд оруулахын зэрэгцээ Барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн хугацаа өнгөрсний дараа чанарын баталгааны мөнгийг өгөхдөө олон жил ашигласан явцдаа учруулсан механик эвдрэл, элэгдэл хорогдлыг төлүүлэх зорилгоор Улсын комисст хүлээлгэж өгөх үед байгаагүй гологдлыг гаргаж ирж шаардах зэргээр төсвийн мөнгийг аль болох авч үлдэх байдлаар хандаж ирлээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн хувьд дээрх үндэслэлгүй төлбөрүүдийг хариуцан дааж ирсэн маань бидний хувьд тусгай зөвшөөрлөө алдалгүй авч үлдэх зорилготой байсан. Дээр дурдсан, төсвийн санхүүжилт цагтаа хийгдээгүйн улмаас хувь хүн болон бусдаас өндөр хүүтэй зээл авах замаар тендерт ажлыг хугацаанд нь гүйцэтгэж байсан бол банкны үе шатны төлбөрүүдийг цаг тухайд нь төлж чадахгүйд хүрч алданги торгууль хүлээх зэргээр алхам тутамдаа нэмэлт төлбөр хүлээж ирлээ. Түүнчлэн Нью-Тур ХХК-ийн захиалгаар Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын ф300 хос ....0м гадна дулааны шугам угсрах, ф219 ....0м цэвэр усны шугам угсрах, ф219 хос 1000м дулааны шугам буулгах, 12а магистралийн 51-р цэгээс төгсгөлийн 13-р худаг хүртэл ф219 цэвэр усны шугам угсрах цэвэр бохир ус, дулааны шугам татах ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж дууссаны дараа гэрээний төлбөрт өндөр үнэтэй аялал жуулчлалын зориулалт бүхий 440 млсв талбайтай хаусыг бартераар өгсөн нь ийм урт цэвэр бохир ус дулааны шугамын зардлын хэмжээгээр бэлэн мөнгөний хомсдолд хүрэхэд нэрмээс болсон. Өндөр үнэтэй энэ үл хөдлөх хөрөнгө хурдан борлогдох боломж муутай байна. Бид нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний өр төлбөрийг ажлын гүйцэтгэлээр болон эд хөрөнгөө худалдан борлуулах замаар төлж барагдуулах бөгөөд бидэнд учирсан санхүү, мөнгөний хүндрэлтэй байдлыг харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бууруулах, барьцааны орон сууцуудыг худалдан борлуулах асуудлаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.
2.2. Хариуцагч Ц.Нгийн татгалзал, тайлбарын агуулга:
...Бид зээлийн үлдэгдлийг төлж барагдуулах зорилготой ажиллаж байна. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дулаан, цахилгааны шугам угсралттай холбоотой улирлын чанартай явагддаг ажил тул ирэх дулааны улиралд захиалга авч үйл ажиллагаагаа сэргээснээр төлбөрийг барагдуулж дуусах боломжтой гэж үзэж байна.
Миний өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 1-р хороо, Роял Кастл хотхон, 103-р байр, ... тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай орон сууц болон зоорийн давхарт байрлах 12 м.кв талбайтай 007, 008 тоот хаягт байрлах хоёр авто зогсоолыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.
2.3. Хариуцагч З.Бгийн хариу тайлбарын агуулга:
Талууд хэлэлцэн тохиролцсоны үр дүнд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй 128 м.кв үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүртгэлийн Э-........... дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн хамт барьцаанаас гаргаж 1,000,000,000 төгрөг төлж чөлөөлсөн тул эдгээр хөрөнгө, гэрчилгээг хасуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000,000 төгрөгийг төлсөнд тооцуулах хүсэлтэй байна.
Бусад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж өр төлбөрийг барагдуулна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас 7,486,035,854.38 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлээс 51,531,626.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч
А ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дор дурдсан барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:
2.1. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ....... байр, .... тоот хаягт байрлах, 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
2.2. З.Бгийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/, Их монгол улс гудамж 406 байрны .... тоот хаягт байрлах, 124.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууц.
2.3. З.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, ..........., 2-р хэсэг, ...... тоот хаягт байрлах .... м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,
2.4. Ц.Нгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, ............. дугаар байрны ... тоот хаягт байрлах, 240 м.кв талбайтай орон сууц,
2.5. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, ............. байрны ... тоот хаягт байрлах, 50м.кв талбайтай орон сууц,
2.6. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 1-р хороо, ............. байрны ... тоот хаягт байрлалтай, 50 м.кв талбайтай орон сууц.
2.7. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, ............ байрны тоот хаягт байрлах, 48.11 м.кв талбайтай орон сууц,
2.8. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, ........... байрны ... тоот хаягт байрлах, 48.11 м.кв талбайтай орон сууц.
2.9. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ............-р байрны 92 тоот хаягт байрлах 92.8 м.кв талбайтай орон сууц,
2.10. А ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, ............-р байрны 99 тоот хаягт байрлах, 119.7 м.кв талбайтай орон сууц,
2.11. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, ........... байр, 901 тоот хаягт байрлах 107.97 м.кв талбайтай орон сууц,
2.12. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-.........75 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ............. байр, 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
2.13. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ....... байр 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
2.14. А ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-.........76 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ....... байр 179 тоот хаягт байрлах 62.56 м.кв талбайтай орон сууц,
2.15. А ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-.........77 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, ....... байр 218 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай орон сууц,
2.16. А ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, ........... байр, В1 В88 тоот хаягт байрлах, 13 м.кв талбайтай автозогсоол,
2.17. Ц.Нгийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, ............... байр, зоорийн давхар 007 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоол,
2.18. Ц.Нгийн өмчлөлийн Услын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, ............... байр, зоорийн давхар 008 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоол,
2.19. 3.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж 104 байр, 702 тоот хаягт байрлах, 149.35 м.кв талбайтай орон сууц,
2.20. 3.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, ............... байр, зоорийн давхрын с29 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол,
2.21. З.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, ............. байр, зоорийн давхрын с28 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол,
2.22. А ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, ................ тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбайтай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө.
2.23. 3.Бгийн эзэмшлийн, нэгж талбарын ............ дугаарт бүртгэлтэй, Газар эзэмших эрхийн №0189421 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, ................ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх,
2.24. А ХХК-ийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх мөнгөн хөрөнгө буюу Хны ................ тоот дансны орлого.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК болон Д......, Д.Занаа, З...... нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №ЗБ/СС190415009-6-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөн 2019.10.08-ны өдөр байгуулсан №ЗБ/СС190415009-6-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-гээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц......, Д.Занаа, З...... нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ............. байрны .... тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
Х ХК болон Ц......., Д...., Д....... нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №ЗБ/СС190415009-6-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №ЗБ/СС190415009-6-3-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-гээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д...., Ц......., Д......., Ц....... нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол /17030/, Чингэсийн өргөн чөлөө, 24/1-р байрны ... тоот хаягт байрлах 82.м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
Мөн Х ХК болон З.Б нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №ЗБ/СС190415009-6-5 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №ЗБ/СС190415009-6-5-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-гээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2019.04.19-ний өдрийн №АБ/СС190415009-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ , 2019.04.19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2019.10.08-ны өдрийн №ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ............. хаягт байрлах 128 м.кв талбайтай, Үйлчилгээ, грашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах,
Х ХК болон З.Б нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №ЗБ/СС190415009-6-16 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №ЗБ/СС190415009-6-16-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-гээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №АБ/СС190415009-6 тоот Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ, ЗЭНГ/СС190415009-6-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.Бгийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Э-........... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах 999 м.кв талбайтай иргэний газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Х ХК татгалзсаныг баталж, хариуцагч Ц......., Д......, Д.Занаа, З......, Ц......., Д...., Д....... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,915,987.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 37,588,129.27 төгрөгийг, А ХХК, З.Б, Ц.Н нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.1. Хариуцагч З.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Тус шүүх хуралдаанд Л.Ж миний бие хариуцагч З.Бгийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон бөгөөд шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчиж, нотлох баримт шинжлэх судлах, асуулт хариултын шат дууссаны дараа, хэргийг шийдвэрлэхээр зөвлөлдөхөөс өмнө дүгнэлт тайлбар хэлэх боломж олгоогүйд гомдолтой байна. Шүүгч шүүх хуралдааны өмнө дэг, дарааллыг тогтоосон боловч тогтоосон дэгээ зөрчсөний улмаас хариуцагчийн хувьд тайлбар хэлж чадаагүй, хэргийн оролцогчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлсэнгүй. Шүүгч нэхэмжлэгчийг дүгнэлт, нэмэлт тайлбар хэлэх боломжоор хангаж, удаа дараа асуулт асуух байдлаар тодруулга авч байсан боловч хариуцагч З.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дүгнэлт, нэмэлт тайлбар хэлэх боломж олголгүй алх цохин, шүүх хуралдааныг шууд завсарлуулж, шийдвэр гаргасан нь ИХШХШтХ-н 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4-д заасан мэтгэлцэх эрхээ хязгаарлуулж, 112 дугаар зүйлийн 112.1-д заасан журмыг зөрчсөн.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, зохигчийн эрхийг зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03442 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахыг хүсье гэжээ.
4.2. Хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзулын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Тус шүүх хуралдаанд М.Мөнхзул миний бие хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, нотлох баримт шинжлэх судлах, асуулт хариултын шат дууссаны дараа, хэргийг шийдвэрлэхээр зөвлөлдөхөөс өмнө дүгнэлт тайлбар хэлэх боломж олгоогүйд гомдолтой байна. Шүүгч шүүх хуралдааны өмнө дэг, дарааллыг тогтоосон боловч тогтоосон дэгээ зөрчсөний улмаас хариуцагчийн хувьд тайлбар хэлж чадаагүй, хэргийн оролцогчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлсэнгүй. Шүүгч нэхэмжлэгчийг дүгнэлт, нэмэлт тайлбар хэлэх боломжоор хангаж, удаа дараа асуулт асуух байдлаар тодруулга авч байсан боловч хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дүгнэлт, нэмэлт тайлбар хэлэх боломж олголгүй алх цохин, шүүх хуралдааныг шууд завсарлуулж, шийдвэр гаргасан нь ИХШХШтХ-н 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4-д заасан мэтгэлцэх эрхээ хязгаарлуулж, 112 дугаар зүйлийн 112.1-д заасан журмыг зөрчсөн.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, зохигчийн эрхийг зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03442 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахыг хүсье гэжээ.
4.3. Хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Б.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх шийдвэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118.1 дүгээр зүйлийг удирдлага болгон Тогтоох нь: Иргэний хуулийн 451.1, 452.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 7,000,486,851.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,531,626.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ... хэмээн уншиж сонсгосноор хэргийн зээлийн төлбөрийн үүрэгтэй хэсэг шийдвэрлэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана, 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. 119.3-д Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж. шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж тус тус заасан. Шүүх шийдсэнээсээ өөр шийдвэр бичгээр үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.
Шүүх нэхэмжлэлийн 1,485.548.993.06 /8,537,567,471.09-(7,000,486,851.32+51.531,626.71)/ төгрөгт хамаарах хэсгийг огт шийдвэрлэлгүй үлдээсэн. 7,000,486,851.32 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэдий ч 7,486,035,854.38 төгрөгийг гаргуулахаар шийдвэрээ бичгээр гаргасны улмаас 485,549,003.06 төгрөг нэмж төлөх үүрэг үүссэнд гомдолтой байна. Шүүгч Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэж, уншиж сонсгосноор хүчинтэй болсон шүүхийн шийдвэрээ өөрчилсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл мөн гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэж заасан ба анхан шатны шүүх хуралдааны үед 7,486,035,854 төгрөгийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас буюу 7,537,000,000 төгрөгөөс 51,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэх агуулгыг тайлбарлаж өгсөн. Мөн Ц.Н болон З.Б нарт нэмэлт тайлбар хэлэх боломж олгоогүй гэж хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Анхан шатны хариуцагч талын эрх ашгийг хязгаарлаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг сонсож, асуулт хариулт авч байсан ба зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад давуу эрх олгосон зүйл байхгүй. Нэг, нэг нэмэлт тайлбар гаргана гэсний дагуу миний бие болон хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс нэмэлт тайлбар гаргасан. Хариуцагч талын өмгөөлөгчийн гаргасан тайлбарт нэхэмжлэлийн талаар дурдсан тул түүнд миний зүгээс тайлбар хийх шаардлагатай байсан учир би тайлбараа хэлсэн болохоос надад давуу эрх олгосон зүйл байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х ХК-иас хариуцагч А ХХК, Ц.Н, З.Б, Ц......., Д......, Д.Занаа, З.Уянга, Д...., Ц......., Д....... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,537,567,481.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000,000 төгрөг төлсөн учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа уг хэмжээгээр багасгасан байна.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Улаанбаатар хотын банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А ХХК-тай ЗГ9101/190907 тоот зээлийн гэрээ байгуулж, тус компанид 500,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлэх /1.хх-ийн 33-36/,
Талууд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗНГ/9101/190907-2 тоот зээлийн нэмэлт гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэгдлийг 482,074,822.81 төгрөг болохыг баталгаажуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хэмжээнд өөрчлөлт оруулжээ. /1.хх-ийн 37-40/
Мөн зохигч нар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар А ХХК-ийн өмчлөлийн Ү-... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ..... байр, .... тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
З.Бгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ....... байр, .... тоот хаягт байрлах 124.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /1.хх-ийн 69-70/
3.2. Х ХК нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А ХХК-тай ЗЭНГ/СС190415009-6-1 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулж 1,700,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэх /1.хх-ийн 41-43/,
3.3. Түүнчлэн Х ХК нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А ХХК-тай №ЗЭНГ/СС190415009-6 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулж уг компанид 1,000,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон ба 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗЭНГ/СС190415009-6-1 тоот нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 3,000,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗЭНГ/СС190415009-6-2 тоот нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 4,000,000,000 төгрөг болгон тус тус өөрчлөлт оруулжээ. /1.хх-ийн 61-63/.
Мөн талууд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗЭНГ/СС190415009-6, АБ/СС190415009-6, ЗЭНГ/СС190415009-6-1 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар:
1. З.Бгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, ..... дугаар хэсэг, ...... тоот хаягт байрлах .... м.кв талбайтай хувийн орон сууц /1.х.х-ийн 98-99/,
2. Ц......, Д......, З...... нарын өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг, ...... дугаар байр, .... тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 102-103/,
3. Д...., Ц......., Д......., Ц....... нарын өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... дүгээр байр, ... тоот хаягт байрлах 82.м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 122-123/,
4. Ц.Нгийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, Т............. байр, ... тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 140-141/,
5. З.Бгийн өмчлөлийн Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, ..... тоот хаягт байрлах 128 м.кв үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /1.х.х-ийн 160-161/,
6. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... байр, ... тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай орон сууц /1.хх-ийн 164-165/,
7. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг ....... байр, ... тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 181-182/,
8. А ХХК-ийн өмчлөлийн Ү-..... тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ........... байр, тоот хаягт байрлах 48.11 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 198-199/,
9. А ХХК-ийн өмчлөлийн Ү-..... тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ........... байр, ... тоот хаягт байрлах 48.11 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 215-216/,
10. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ...... дугаар байр, 92 тоот хаягт байрлах 92.8 м.кв талбайтай орон сууц /1.х.х-ийн 241-242/,
11. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ....... дугаар байр, 99 тоот хаягт байрлах 119.7 м.кв талбайтай орон сууц /2.х.х-ийн 8-9/,
12. А ХХК-ийн өмчлөлийн Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ............ байр, 901 тоот хаягт байрлах 107.97 м.кв талбайтай орон сууц /2.х.х-ийн 25-26/,
13. З.Бгийн эзэмшлийн Э-........... тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах 999 м.кв талбайтай газар эзэмших эрх /2.х.х-ийн 42-43/,
14. А ХХК-ийн өмчлөлийн Ү-......... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, .......... дугаар байр, 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2.х.х-ийн 60-61/,
15. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.......... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ........... дугаар байр, 78 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2.х.х-ийн 70-71/,
16. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.........76 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ............ дугаар байр, 179 тоот хаягт байрлах 62.56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2.х.х-ийн 80-81/,
17. А ХХК-ийн өмчлөлийн Ү-.........77 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ........... дугаар байр, 218 тоот хаягт байрлах 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /2.х.х-ийн 90-91/,
18. А ХХК-ийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ............... байр, В1, В88 тоог хаягт байрлах 13 м.кв талбайтай автозогсоол /2.х.х-ийн 100-101/,
19. Ц.Нгийн өмчлөлийн Ү-............... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ....................... дугаар байр, зоорийн давхар 007 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол /2.х.х-ийн 110-111/,
20. Ц.Нгийн өмчлөлийн Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ....................... дугаар байр, зоорийн давхар 008 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай авто зогсоол /2.х.х-ийн 120-121/,
21. 3.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................ дүгээр байр, 702 тоот хаягт байрлах 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц /2.х.х-ийн 130-131/,
22. 3.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................... дүгээр байр, зоорийн давхрын с29 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол /2.х.х-ийн 140-141/,
23. З.Бгийн өмчлөлийн Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ................... дүгээр байр, зоорийн давхрын с28 тоот хаягт байрлах 12.48 м.кв талбайтай автозогсоол /2.х.х-ийн 150-151/,
24. А ХХК-ийн өмчлөлийн Ү-............ тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ................ тоот хаягт байрлах 542.96 м.кв талбайтай, аялал зуучлалын зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /2.х.х-ийн 160-161/,
25. 3.Бгийн эзэмшлийн ............ нэгж талбарын дугаартай Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ................. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх /2.х.х-ийн 50-51/,
26. А ХХК-ийн Х ХК дахь ................ тоот дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх мөнгөн хөрөнгө буюу орлого /2.х.х-ийн 164-165/-ыг тус тус барьцаалжээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн талууд үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх барьцаалах тухай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
4. Зохигчид Улаанбаатар хотын банк ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний эрх, үүрэг нь тус банк татан буугдсанаар нэхэмжлэгч Х ХК-нд шилжсэн, барьцааны гэрээнд нэрлэн заасан эдгээр үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхүүд тус тус дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалагдсан /давхар/ эсэх талаар маргаагүй бөгөөд барьцааны зүйл нь зээлдэгчээс гадна гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйл байгаа нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасантай нийцсэн байна.
Түүнчлэн зохигчид Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1-д Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ гэж зааснаар эх үүсвэргүй аккредитив баталгааны эрх нээх гэрээ байгуулж, Х ХК нь өөрийн эх үүсвэрээр А ХХК-ийн өгсөн хүсэлтийг үндэслэн тус компанийн бусдад төлөх төлбөрийг гүйцэтгэж, улмаар үүнийг зээлийн гэрээний дагуу буцааж төлөхөөр зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. /1.х.х-ийн 47/
5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч А ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. /1.х.х-ийн 26-31/
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан 1,700,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх гэрээ, мөн 4,000,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх гэрээний хугацаа тус тус дууссан бол 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд цуцалж болно гэж зохицуулсан.
Тодруулбал, зохигч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч А ХХК нь сар бүр үндсэн зээлээс гадна зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул уг компанийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэгч Х ХК-ийн зээлдэгч А ХХК-нд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон, тэрхүү хугацаанд үүргээ биелүүлээгүйг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардсан нь хуульд нийцсэн байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 1,000,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ЗЭНГ/СС190415009-6 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 4,000,000,000 төгрөгөөс хасаж, улмаар А ХХК, З.Б, Д......, Д.Занаа, З.Уянга, Д...., Ц......., Ц......., Д....... нарын өмчлөлийн нэр бүхий 4 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсэг болон хариуцагч Д......, Д.Занаа, З.Уянга, Д...., Ц......., Ц......., Д....... нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3.хх-ийн 3, 4/
Мөн хариуцагч нар 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 440,836,451.32 төгрөг, хүү 110,650,049.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,236,474.16 төгрөг, нийт 556,722,975.41 төгрөг,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 4,000,000,000 төгрөг, хүү 2,217,427,110.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,889,095.88 төгрөг, нийт 6,309,316,206.38 төгрөг,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1,700,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 1,349,128,405.86 төгрөг, хүү 278,814,942.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,222,951.22 төгрөг, нийт 1,671,166,299.30 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцооллыг эсэргүүцээгүй, өөрийн тооцооллоо гаргаагүй байна.
Иймд, нэгэнт зохигч нар зээлийг олгосон эсэх, өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүү төлсөн болон одоо нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй, энэ талаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмыг үндэслэн энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
7. Давж заалдах шатны шүүх хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч шүүгчийн бичгээр гаргасан шийдвэр нь уншиж сонсгосон шийдвэрээс өөр байсан, хариуцагч З.Б, Ц.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын шат дууссаны дараа хэргийг шийдвэрлэхээр зөвлөлдөхөөс өмнө дүгнэлт тайлбар хэлэх боломж олгоогүй гэх үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн авахгүй.
7.1. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч З.Б, Ц.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцсон боловч нэмэлт тайлбар гаргаагүй үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэлийн хувийг хариуцагч З.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус гардан авч, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч З.Б, Ц.Н нараас анхан шатны шүүхэд бичгээр хариу тайлбар өгчээ. /2.х.х-ийн 202, 210, 212, 213, 223, 224/
Мөн хариуцагч З.Б, Ц.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяагийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн байна. /2.х.х-ийн 227-230/
Түүнчлэн хэргийн оролцогч нар дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т тус тус зааснаар хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож үг хэлэх эрхтэй бөгөөд хариуцагч З.Б, Ц.Н нар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд, хариуцагч З.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд, мөн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус оролцож тайлбар гаргажээ.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн бичгээр тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцож амаар тайлбар гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул энэ талаарх хариуцагч З.Б, Ц.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэж заасан.
Хэрэгт цугларсан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсан дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг тус тус үзвэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа ...долоон тэрбум дөрвөн зуун наян зургаан мянга гучин тав найман зуун тавин дөрөв зууны гучин найм төгрөг... гэж тооны орон андуурч уншсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас 51,531,626.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлажээ /3.х.х-ийн 135-137/.
Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэлийн шаардлага болох 7,537,567,481.09 төгрөгөөс 51,531,626.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 7,486,035,854.38 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх ба энэ нь танилцуулан сонсгосон шийдвэрийн агуулгаас зөрүүгүй байна.
Дээрх алдаа нь техникийн шинжтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.
8. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Бгаас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ц.Нгаас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч А ХХК-иас төлсөн 2,585,695 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР