| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/00568/И |
| Дугаар | 210/МА2024/01986 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2024/01986
2024 11 15 210/МА2024/01986
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/0331 шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0305 шийдвэрээр ******* ХХК, *******, ******* нараас 476,770,208 төгрөгийг гаргуулж, *******-нд олгож, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа 4 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа 4 үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосныг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцсан.
1.2 Гэвч дээрх тайлан гарах үед үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ бодитой байх зарчмыг мөрдлөг болгоогүй байна. Тодруулбал, Ү- дугаартай, Баянгол дүүрэг, , , үйлчилгээний зориулалттай 432 м.кв талбайтай хөрөнгийн үнэлгээг хийхдээ талбайн хэмжилтийг мэргэжлийн этгээдээр гүйцэтгээгүй, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх хэмжээгээр тооцсон. Талбайн хэмжээ нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд гол нөлөө үзүүлдэг. Тус хөрөнгийн гэрчилгээ дээр талбайн хэмжээг багаар тусгагдсан, өргөтгөж сайжруулсан үнэ цэнийг огт харгалзаагүй нь зах зээлийн үнэлгээ бага гарахад нөлөөлсөн байна.
1.3 Үнэлгээчин нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа орон сууцнуудад биечлэн үзлэг хийж, талбайн хэмжээг гаргаж, орон сууцны төлөв байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоох учиртай. Гэтэл төлбөр төлөгчийн орон сууцнуудад засвар хийсэн нөхцөл байдал зэргийг харгалзаагүй, орон сууцыг бодитоор үзээгүй нь бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн. Үнэлгээчнийг гэрчээр асуух байдлаар зарим ойлгомжгүй нөхцөл байдлуудыг тодруулах боломжтой гэж харж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 305 захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 476,770,208 төгрөгийг гаргуулж *******-нд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагдсан төлбөр төлөгч *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 байр, од байрлах 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор хураасан, төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянгол дүүрэг, , бүс, гудамж, , т байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 22420152/09 тоот тогтоолоор хураасан,
Төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сонгинохайрхан дүүрэг, хороо, Толгойт, гийн гудамж байр, од байрлах орон сууц, мөн хаягийн 55 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 2022 оны 0 сарын 13-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тус тус хураасан.
2.2 Талууд үнийн санал тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/62, 12/463, 12/466 тоот тогтоолоор тус тус шинжээчийг томилж, үнэлгээ тогтоолгоход *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 байр, од байрлах 2 өрөө орон сууцыг 224,367,000 төгрөгөөр, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сонгинохайрхан дүүрэг, хороо, Толгойт, гийн гудамж байр, од байрлах орон сууцыг 59,765,013 төгрөгөөр, мөн хаягийн 55 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 79,460,147 төгрөгөөр, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянгол дүүрэг, , бүс, гудамж, , т байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,326,000,720 төгрөгөөр тус тус тогтоосон.
2.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/18, 1/17, 1/16, 1/15 тогтоолуудыг талуудад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/842, 4/843 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Дээрх хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, худалдан борлуулагдаагүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/8, 2/11, 2/10, 2/9 тоот тогтоолуудыг талуудад 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4-154/2471, 4-154/2474 тоот албан бичгээр танилцуулж, баталгаажуулсан.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Хөрөнгө эстимейт ХХК-ийн ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.7 үнэлгээний хэсэгт бид үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэсэн гэж дурдсан. Баянмодот ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралт 5-д 2022.12.23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх үзлэгийн актыг 22/12/23 дугаартай үйлдэж тайландаа хавсаргасан байна. Ашид билгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.3.1-д 2022.12.23-ны өдөр болон 2022.12.25-ны өдөр хөрөнгөд үзлэг, хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцсан талаар дурдсан байна. Эдгээр баримтаас харахад шинжээч нар хөрөнгийн бодит байдалтай хөрөнгүүдэд биечлэн очиж танилцан үзлэг хийсэн байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.
3.2 Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон тогтоолын хүрээнд даалгасан талбай бүхий хөрөнгүүдэд хийсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Орон сууц болон үйлчилгээний талбайн өмчлөгч нь хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ талбайн хэмжээг хэмжилтийн зургаар баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээндээ тусгуулдаг. Иймд үнэлгээчин нь мэргэжлийн байгууллагаар дахин хэмжилт хийж талбайг баталгаажуулах шаардлагагүй юм.
Шүүхийн шийдвэрт заагдсан талбай бүхий хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба өргөтгөж нэмсэн талбай нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оролцуулахгүй, салгаж болох хэсэг тул 432 м.кв талбайн үнэлгээнд нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 байр, хаягт байрлах 60 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 224,367,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Баянгол дүүрэг, , бүс, гудамж, барилга, т байрлах 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,326,000,720 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, 55 тоот хаягт байрлах 39.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 79,460,147 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, хаягт байрлах 26.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 59,765,013 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаагүй. Өөрөөр хэлбэл ХХК-ийн үнэлгээ хийсэн Сүхбаатар дүүргийн хороо, хороолол, нарны зам байрны хаягт байрлах, Ү- дугаар 60 м.кв талбай бүхий орон сууцны хөрөнгийн зах зээлийн хандлагын тооцоолол /хүснэгт 5/ эх сурвалж олон нийтэд зарласан нээлттэй мэдээлэл www.unegui.mn гэсэн байгаа хэдий ч тус харьцуулалт хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн линк буюу эх сурвалж байхгүй. Үүнээс үзэхэд үнэхээр бодитоор очиж үзэж харьцуулалт хийсэн эсэх яг ямар орон сууц байсныг тогтоох боломжгүй. Түүнчлэн тус харьцуулалт хийсэн гэх орон сууцны фото зураг авагдаагүй байгаа ингэснээр бодитоор очиж биечлэн үзлэг хийсэн мөн харьцуулалт хийж, зах зээлийн судалгаа хийсэн эсэх нь тодорхой бус байна.
5.2 -ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар хийхдээ Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо өнөр хороолол гэх үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулалт хийсэн. Гэтэл Олон Улсын үнэлгээний стандартын 30.13-т заасныг зөрчиж орон сууцны нэг давхартай харьцуулалт хийсэн. Мөн тус харьцуулалт хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн эх сурвалж олдоогүй бөгөөд энэ нь биечлэн очиж үзсэн эсэхэд эргэлзээ үүсгэхэд хүргэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна.
5.3 Дээрх өмчлөх эрхийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээс Ү- дугаартай Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, толгойт гийн гудамж байрны хаягт байрлах 26.7 м.кв талбайтай орон сууцыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-нд шилжүүлж өгсөн байдаг ба тус үйл баримтад дүгнэлт хийгээгүй.
5.4 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 минутад зарлагдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож байсны улмаас тус өдрийн 15:30 минут хуралд оролцох боломжгүй байсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах зарчмыг хөндөж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу явагдсан бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдолдоо ХХК-ийн гаргасан тайланд Сүхбаатар дүүрэг дэх орон сууцанд очиж үзсэн фото зургийг хавсаргаагүй, үзлэг хийсэн нь тодорхойгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан болон харьцуулсан хөрөнгийн зургууд, зарын эх үүсвэр, утасны дугаарууд нь хавтаст хэргийн арын хавсралтуудад хавсаргагдсан байгаа. Мөн шинжээч нь тухайн тайландаа хөрөнгөд үзлэг хийсэн актыг хавсаргаж өгсөн, 2022 оны 12 дугаар сард буюу тухайн газарт очсон он, сар, өдрийг тайландаа тодорхой тусгасан байдаг тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын эхний хэсэг үндэслэлгүй.
7.2 Түүнчлэн 2 дахь хөрөнгийн үнэлгээний тайлан буюу 432 м.кв үйлчилгээний талбайд хийсэн шинжээчийн үнэлгээнд мөн очиж үзсэн нь тодорхойгүй, өөр байршлын хөрөнгөтэй харьцуулсан байна гэх гомдлыг гаргасан. Энэ эд хөрөнгөд Хөрөнгө эстимейт ХХК үнэлгээ хийсэн бөгөөд шинжээч нь биечлэн очиж үзсэн үзлэгийн он, сар, өдрийн талаар тайландаа тодорхой тусгасан ба 3 эд хөрөнгөтэй харьцуулсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Өөр дүүргийн буюу Сонгинохайрхан дүүрэгт байрладаг хөрөнгөтэй харьцуулсан гэх тухайд энэ хөрөнгүүд нь замын хойно, урд байршилтай зэрэгцээ 2 хөрөнгө боловч замын хойно, урд байрлах байршлаар дүүрэг нь өөрчлөгддөг учир тухайн радиус дотор байгаа хөрөнгө гэж үзэж байна.
7.3 Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 орон сууц нь төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн орон сууц бөгөөд ******* нь төлбөр төлөгчөөр энэхүү хэрэгт оролцож байгаа ба үнэлгээнд гомдол гаргаагүй учир шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж манай талаас үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 2 орон сууцны нэгийг өмчлөгч ******* нь шүүх дээр маргаж байх үед өөрөө худалдан борлуулж, зээлийн төлбөртөө 57,000,000 төгрөг төлсөн, Хас банкинд шилжээгүй гэх үндэслэлгүй зүйлийг бичсэн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Учир нь тухайн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлсэн баримтуудад эрүүгийн шүүх хуралдааны цаг өөр, мөн энэ хуралдаанд ******* гэх өмгөөлөгч орж байгаа эсэх нь тодорхойгүй буюу баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
7.4 Мөн нэхэмжлэгч талын гомдолд дурдсан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн гэх тухайд гуравдагч этгээдийн яг ямар эрх ашиг нь хөндөгдсөн эсэхийг баримтаар нотолж чадаагүй учир тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 дугаар байр, хаягт байрлах, 60 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 224,367,000 төгрөгөөр үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээ, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, , бүс, гудамж, барилга, 3 дугаар давхарт байрлах, 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,326,000,720 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн үнэлгээ, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б дугаар байр, 55 тоот хаягт байрлах, 39.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 79,460,147 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б дугаар байр, хаягт байрлах, 26.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 59,765,013 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.2 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/0305 захирамжаар ******* ХХК, *******, ******* нар нь 476,770,208.13 төгрөгийг захирамжид заасан хуваарийн дагуу *******-д төлөхөөр, биелүүлээгүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, байр, хаягт байрлах 60 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүрэг, , бүс, гудамж, тай барилгын 3 дугаар давхар тоот хаягт байршилтай 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, 55 тоот хаягт байрлах 39.63 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, хаягт байрлах 26.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх 5-9/
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22420152 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх 209/, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, 55 тоот хаягт байрлах 39.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, хаягт байрлах 26.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 0 сарын 13-ны өдрийн 22420152/03, 22420152/02 дугаар тогтоолоор, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 байр, хаягт байрлах 60 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22420152/04 дугаар тогтоолоор, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Баянгол дүүрэг, , бүс, гудамж, барилга, т байрлах 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22420152/08 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн байна. /1хх210-222/
4.1 Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22420152/09, 22420152/05, 22420152/06, 22420152/07 тогтоолуудаар хураан авсан /1хх 223-236/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.
4.2 Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-154/24190, 4-154/24191 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/62 дугаар тогтоолоор *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 байр, хаягт байрлах 60 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Баянмодот ХХК-ийг, мөн өдрийн 12/446 дугаар тогтоолоор *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Баянгол дүүрэг, , бүс, гудамж, барилга, т байрлах 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг, мөн өдрийн 12/463 дугаар тогтоолоор *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, 55 тоот хаягт байрлах 39.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хороо, , гийн гудамж, 48б байр, хаягт байрлах 26.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд тус тус үнэлгээ тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /1хх 93, 240-241/
5. Шинжээч Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, хороолол, Нарны зам, 59 дугаар байр, хаягт байрлах, 60 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 224,367,000 төгрөгөөр үнэлсэн. /1хх 158-169/
5.1 Ингэхдээ шинжээч нь уг хөрөнгийн байдалтай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр тус орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоосон гэжээ. Мөн хөрөнгийн зах зээлийн хандлагаар тооцооллыг гаргаж, харьцуулж буй орон сууцыг www.unegui.mn сайтын олон нийтэд нээлттэй зарласан мэдээлэлтэй орон сууцтай харьцуулалт хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууцыг очиж биечлэн үзлэг хийсэн мөн харьцуулалт хийж, зах зээлийн судалгаа хийсэн эсэх нь тодорхой бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шинжээч Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн үнэлгээчин нь *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, , бүс, гудамж, барилга, 3 дугаар давхарт байрлах, 432 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,326,000,720 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх 58-92/
6.1 Шинжээч нь дүгнэлт гаргахдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тухайн бүс нутаг болох Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж хөрөнгийн үнэлгээ гаргасан байна. Түүнчлэн, зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний 12-т мэдээллийн эх үүсвэрийн талаар буюу эх сурвалжийг дурдсан байна. /1хх 66-67, 76/ Иймд нэхэмжлэгч талын орон сууцны нэг давхартай харьцуулалт хийсэн. Мөн тус харьцуулалт хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн эх сурвалж олдоогүй бөгөөд энэ нь биечлэн очиж үзсэн эсэхэд эргэлзээтэй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.2 Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцнууд болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, толгойт гийн гудамж, дугаар байр, хаягт байрлах, 26.7 м.кв талбайтай орон сууцыг *******-нд шилжүүлсэн нь үнэлгээ хүчингүй болгуулах үндэслэлд хамаарахгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцсан гэх агуулгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/16871 дугаар захирамжаар хүсэлтэд хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчөөр оролцож байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Түүнчлэн, хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаар давхцсан гэх шүүх хуралдаанд өмгөөлөгч ******* оролцож байгаа гэх байдал тогтоогдохгүй байх тул хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/0331 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН