| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0150/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/164 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аимаг дахь сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Т.Н-, Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 1838002780158 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б-,
Монгол улсын иргэн, Т.Н-,
Шүүгдэгч Т.Н-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ХХ аймгийн Т сумын нутаг дэвсгэр У гэх газраас иргэн П.Ц-ын 2 тооны даага, Ш сумын нутаг дэвсгэр Ц гэх газраас иргэн П.Н-ийн 1 тооны даага хулгайлж, бусдад 2.250.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Н-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ХХ аймгийн Т сумын нутаг дэвсгэр У гэх газраас иргэн П.Ц-ын 2 тооны даага, Ш сумын нутаг дэвсгэр Ц гэх газраас иргэн П.Н-ийн 1 тооны даага хулгайлж, бусдад 2.250.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тоггоогдож байна. Үүнд:
Хохирогч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эзэмшлийн хүрэн азаргатай 18 тооны адуунаас 2 даага алдсан байсан. Им тамгагүй хээр болон саарал даага алдагдсан байсан. Шар халтар болон хул хээр гүүний төлнүүд байгаа юм. Аймгийн төвийн 7 дугаар багийн 4-9 тоотод нэг айлд очиж үзэхэд миний алдсан 2 даага, бас нэг цавьдар дааганы хамт байсан. Тэдгээр даагануудыг ирж очихын нийт 200.000 машин хөлсөлж аймгийн төвөөс авч гарч ирсэн. Тэдгээр дааганууд нь эмнэг байсан болохоор амьдаараа хүлэгтэй ачигдаад тамираа барагдтал тэлчигнэсэн байсан, хөл гараа юманд зүсээд их гэмтсэн байсан. Малын эмч дуудаж үзүүлж, шингэн залгуулсан. ... Хурдан угшлын дааганууд болохоор нэгийг нь 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хээр дааганы ах нь сумандаа бага 3 насандаа 10 дотор хурдалж, Ш суманд 1 удаа шөвгөрч байсан, Галт сумын Зүрхэд 1 удаа шөвгөрч байсан. Энэ зун уях бодолтой байсан юм...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би 500.000 төгрөгийг миний даагануудыг хулгайлсан Т.Н-аас хохиролдоо авсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 49-50-р тал/
Хохирогч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 4 дүгээр сарын эхээр Ш сумын 3 дугаар багийн Ц гэх газраас адуунаасаа алга болсон. Тэгээд тэр орчмоор нь 4-5 өдөр хайгаад олдохгүй болохоор нь Ш сумын хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэлд мэдэгдэхэд Төмөрбулаг суманд эзэнгүй Цавьдар зүсмийн даага олдсон. Тэгэхээр нь маргааш нь Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзахад П.Ц-ын адуунд байгаа гэхээр нь “тэндээ байж байг” гэж бодоод шууд гэр лүүгээ явсан. Тэгээд 6 сар гаргаж байгаад даага авах гээд П.Ц-ийнд ирэхэд “даага чинь алга болсон, цагдаад мэдэгдсэн байгаа” гэхээр нь Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгч Шагдарсүрэнтэй уулзахад “байхад нь авахгүй яасан юм бэ” гэхээр нь Цогтбаяртай очиж уулзаад “миний цавьдар даага байхгүй болсон байна, чи төлж өг” гэхэд “за тэгье” гээд 2018 8 дугаар сард 100.000 төгрөг ,9 дүгээр сарын сүүлээр 60.000 төгрөг, 10 дугаар сарын сүүлээр 90.000 төгрөг, нийт 250.000 төгрөг авсан...Миний алдсан даага цэгээн дэл сүүлтэй, намхан цаьдар зүсмийн.им, тамгүй эмнэг даага байсан...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р тал/
Иргэний нэхэмжлэгч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Т.Н- гэх хүнээс 5 даага 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би Ванчиг гэдэг хүнээс 1.000.000 төгрөг зээлж аваад бэлдээд байж байсан. Тэгээд даагаа авч ирэхээр нь 3 даага байхаар нь 600.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Тэр нь хулгайн даага болох нь тогтоогдоод эзэд нь аваад явсан. Би Т.Н- гэх хүнээс дааганы үнэд өгсөн 600.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/
Иргэний нэхэмжлэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Т.Н-ын төрсөн дүү нь бөгөөд харин Г.Б-ийг таниж мэддэг нэг нутгийн хүмүүс юм. Миний эзэмшилд ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд тэр машины бичиг баримт гэж юм байхгүй, намайг хүнээс худалдаж авахад нэр шилжээгүй бичиг баримтгүй байсан. Би хууль ёсны захиран зарцуулагч мөн...2018 оны хавар миний төрсөн ах Т.Н- намайг малд явсан хойно Ш сумын 3 дугаар баг Агуйт гэх газраас миний эзэмшлийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа би Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөс миний автомашинаар Т.Н- хулгайн мал тээвэрлэж явсан талаар мэдсэн...Би өөрийн тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна. Өөр санал хүсэлт гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/
Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын сүүлчээр яг сайн санахгүй байна. Тэр үед би урд захын мотоциклоор хүн зөөдөг ажил хийгээд зогсч байхад 3 залуу ирээд нэг нь “урагшаа 13 дугаар хороолол руу очоод ямааны арьс аваад ирье” гээд 13 дугаар хороо ороод буцаж зах дээр ирж буусан. Замдаа явж байхдаа тэр залуу би Ш сумынх...гээд өөрийгөө уяач, морь уядаг, бас 70 гаруй тооны адуутай, хурдан удамтай, Арбулаг сумаар очиж баярт их оролцдог гэж хэлэхээр нь би “зарах охин даага байна уу” гэж асуусан. “Ямар үнэтэй авах вэ та” гэж хэлээд утасныхаа дугааруудыг өгч авалцсан, ...Тэгж тэр Т.Н- гэдэг залуутай танилцсан. Тэггэл тэр өдрийн орой нь над руу залгаад “хөдөө ирсэн, адуу руугаа явж байна, аваад орвол та яг авна биздээ” гэсэн, би ч “мөнгө бэлэн байгаа аваад ир” гэсэн...Тэгээд маргааш өглөөний 10 цагийн үед 86201009 дугаараас залгаад “14-01-04 тоотод ирж үз, 3 даагатай ирлээ” гэсэн. Би шууд очиж үзсэн. Тухайн үед тэрээр “Бөгсийн голд машинаа хаяад хүн гуйж УАЗ-469 машинаар хээр даага, саарал даага, цавьдар охин даага гурвыг авч ирлээ” гэж хэлсэн...Нөгөө залуу мөнгөө аваад “хотын машинд сууна” гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р тал/
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Жамсран ахынд нэг үрээгээ адгуулж зусах санаатай хэд хонож байсан юм. Тэгээд ээж аав дургүйцээд байхаар нь буцаж орж ирэх санаатай Энхээгийнхээр дайрахад тэр хэд “маргааш аймаг руу мотоциклоор нэг хүн хүргээд өг” гэж гуйгаад тэднийд хоносон юм. Тэр орой нар жаргахын үед Цоогоо, Бааска, Т.Н-, Баяраа дөрвүүлээ машинаараа уруудаад явсан. Тэр хэд машиныхаа арын суудлыг аваад, тэгээд аймгийн эсрэг зүг рүү гэрээсээ цаашаа уруудаад яваад өгөхөөр би гайхсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-р тал/
Гэрч П.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд нэг өдөр Бамбууш “Энхээ машин засаад өг гэж байна” гэж яваад нэлээд оройтож ирээд маргааш нь Энхээгийн хотыхон намайг “Ажилд явсан хойгуур бид хэдийг иртэл мал хараад өг, аав ээж рүү ярьсан байна” гэж өнжөөд маргааш нь явсан. Тэгээд 3 дугаар сарын 29-ний орой голын захад Бамбуушийн нүүр нэлээд халцарсан байдалтай, Энхбаярын цагаан УАЗ-469 маркын машинтай ус аваад зогсож байсан. Тэгээд “нүүр ам чинь яагаа вэ” гэж Бамбуушаас асуухад “аймаг ороод гарч ирж яваад мотоциклоос унаад” гэж ярьж байсан. “Тэр хэд байгаа юм уу” гэхэд “бүгдээрээ аймаг явсан. Нэг нь буцаж гарч ирэх гэж байгаа” гээд яг хэн нь ирэх гэж байгаа тухай хэлээгүй. Тэр хэдийг “юугаар явсан юм” гэж асуухад “машинаараа шөнө явсан, би өглөө нь мотоциклоор ороод гарч ирж байгаад уначихсан” гэж байсан. “Аймгаас юу авч ирсэн юм” гэж асуухад өвс ачиж ирсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/
Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бид хэд хот руу ажилд явахаар мөрөн явах, мөн мал төллөөд хэдэн сагс өвс авч явуулаад цаашаа шууд явах гээд Т.Н-, Г.Б- хоёр Төмөрбулагийн сум руу бензин авч ирэхээр яваад хэсэг алга болсон. Тэгээд бид хэдийг унтах гэж байхад ирээд “нэг хүнээс хоёр даага аваад уртын аманд уячихлаа” гэж ярьсан. Тэгээд машинтай уруудаад ирэхэд Уртын амны айлын зуслангийн хашаанд саарал даага, хээр даага хоёр урд хөлийг нь тушаад, ногтлоод уясан байсан. Тэгээд Т.Н-, Г.Б-, Баяраа бид дөрөв даагануудыг ачаад аймаг орохоор Энхбаярын эзэмшлийн цагаан 469 маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв орсон. Тэгээд тэр даагануудаа Г.Б-ийн хашаанд буулгаж орхиод зах руу явсан. Тэгээд би машинд өвс ачиж өгөөд хөдөө явуулаад би шууд хот руу яваад өгсөн. Тэр Г.Б-ийн хашаанд байхад хүн ирж үзээд авч явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/
Гэрч Т.Б-, Я.М- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68, 71-72-р тал/
Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2018 оны 3 дугаар сард Улаанбаатар хот руу явах гэж зардлын мөнгө хэрэгтэй болоод Төмөрбулаг сум Бургаастын ам гэх газар айлын адуунаас 2 тооны даага эхлэн барьж авч айлын хашаанаас уяад дараа нь Төмөрбулаг сумын төв рүү өөрийнхөө мотоцикпиор Г.Б-ийн хамт бензинд явж ирээд дахин айлын адуунаас 1 тооны даага барьж авч уяад өөрийн төрсөн дүү Т.Э-ын машиныг “Мөрөн ороод ирье” гэж гуйж аваад Т.Баяраа, Т.Цогтбаяр хоёрт “хүнээс 1 даага өрөндөө, 2 даага худалдаж авсан юм ачилцаад өгөөч, Мөрөн оруулж зарж хот руу зардал хийж явна” гэж хэлсэн юм. Тэгээд Т.Баяраа, Т.Цогтбаяр, Г.Б- бид дөрөв Төмөрбулаг сумын Уртын ам гэх газраас саарал, хээр цавьдар зүсмийн 3 тооны даагыг машинд ачаад Мөрөн суманд орж ирээд Г.Б-ийн хашаанд очиж буулгаад мал авдаг хүн дуудаж нийт 600.000 төгрөгөөр зараад тэгээд би тэр орой нь Улаанбаатар хотруу явсан...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ба хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Гэм буруугаа ухаарч хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 215-216-р тал/
Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Т.Н- ахтай хамт Шинэ- Идэр суманд Т.Н- ахын гэрт нэг хоносон ба тэр үед Т.Н- ах “Улаанбаатар хот орж ажил хийнэ“ гэж ярьж байсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Т.Н- ах бид хоёр мотоциклиор Төмөрбулаг сумын төв рүү бинзенд явах үедээ айлын адуунаас 2 даага барьж авч хашаанд уяад буцах үедээ дахин 1 даага барьж авч уяж үлдээсэн юм. Тэгээд Т.Н- ахын төрсөн дүү Т.Э-ын машиныг гуйж аваад Т.Н- ах Т.Баяраа, Т.Цогтбаяр нарыг “хүнээс өрөндөө авсан 1 даага, худалдаж авсан, 2 даагаа ачиж чадахгүй байна, тус болооч” гээд хамт авч явж хашаанд уяж үлдээсэн цавьдар, хээр, саарал зүсмийн 3 тооны даагыг машинд ачуулаад Мөрөн суманд орж ирж ченж дуудаж зарсан юм...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ба хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Би гэм буруугаа ухаарч хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 213-214-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 84, 90, 95-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Т.Н-, Г.Б- нар нь бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ХХ аймгийн Т сумын нутаг дэвсгэр У гэх газраас иргэн П.Ц-ын 2 тооны даага, Ш сумын нутаг дэвсгэр Ц гэх газраас иргэн П.Н-ийн 1 тооны даага хулгайлж, бусдад 2.250.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Т.Н-, Г.Б- нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Г.Б- нь хохирол болох 500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Т.Н-, Г.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Т.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч М.Н-д 600.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Б- нь хохирогч П.Ц-од 500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Т.Н- нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, шүүгдэгч Г.Б- нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 35-29 ХӨА улсын дугаартай, цагаан өнгийн УАЗ-469 маркийн тээврийг хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Т.Э-т буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838002780158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, мөн шүүгдэгч Г.Б-оос 500.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Ц-од олгож, шүүгдэгч Т.Н-аас 600.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Н-д олгож шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР