| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2023/00423/И |
| Дугаар | 214/МА2024/00018 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 214/МА2024/00018
Б.И*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1*******/ШШ2024/00377 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Б*******гийн И******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г*******ын Б******* -т холбогдох,
Гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн агуулга:Г.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн цаг 10 минутын үед 08-******* УНВ улсын дугаартай кровн маркийн машин жолоодож явж байх үедээ С******* аймгийн О******* сумын 2 дугаар багийн нутаг Д- аймгаас О******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 68-69 дэх километрт И*******гийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд эдгээр нь 50 хувийн эрлийз ба Араб үүлдрийн цэвэр азарганд хураалгаж байсан бөгөөд С******* аймгийн О******* сумын ЭГДЭМ БГБХН мал эмнэлгийн тодорхойлолтоор хээлтэй байсан нь батлагдсан. Ашид билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ тогтоох байгууллагаар дээрх гүүнүүдэд холбогдох үнэлгээг хийлгэхэд тус бүр нь 7,500,000 төгрөгийн үнэтэй, нийт 22,500,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон. Г.Б******* нь дээрх төлбөрийг төлөөгүй учир бүрэн төлөхийг шаардаж нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.Б*******ийн хүсэлт гаргасны дагуу Булган аймаг дахь Сум дундын шүүхээс гаргасан шийдвэрээр Тольдох оюуны өмч ХХК-аар 3 гүүний дахин үнэлгээг хийх ажлыг гүйцэтгүүлсэн байна. Тус компани нь ажлын хөлсөө нэхэмжлэхэд нь би төлбөрийг шилжүүлсэн. Энэ нь миний хүсэлтээр биш Г.Б*******ийн хүсэлтээр дахин үнэлгээний ажил хийлгэсэн учраас ажлын хөлсийг Б*******аар төлүүлэх хүсэлтэй байна.
Тольдох оюуны өмч ХХК-аас гүүнүүдэд холбогдох үнэлгээг дахин хийсэн ажлын хөлс болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэхэд би тушаасан болно.
Г.Б******* нь дээрх төлбөрийг төлөөгүй учир бүрэн төлөхийг шаардаж нэхэмжилж байна. Г.Б*******аас дээрх хээлтэй 3 гүүний хохирлын төлбөр болох нийт 22,500,000 төгрөг, дахин үнэлгээний ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Б******* нь Б.С*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн үед миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 28 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан байхад адуунууд нь сул чөлөөтэй явж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт бий. Мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс надад мөн хохирол учирсан байдаг.
Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие машинд учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Хүсэлт гаргасан тал шинжээчийн дүгнэлтийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б*******аас гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.И*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,400 /гурван зуун есөн м дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* давж заалдсан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 497.2, 510.1-д зааснаар хариуцагч Г.Б*******аас гэм хорын хохиролд 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Г.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цагийн орчим хатуу хучилттай зам дээр Б.И*******гийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас учирсан хохиролд 3 гүүний үнэ 22,500,000 төгрөг, үнэлгээний хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч Г.Б******* ... миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөнд оролцож байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д заасныг зөрчиж адуунууд сул чөлөөтэй явж байсан. Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусдад хохирол төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт бий. Мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс надад мөн хохирол учирсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны дүгээр сарын 19-ны өдрийн үнэлгээний дүгнэлт, 2022 оны сарын 04-ний өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны дүгээр сарын 21-ний өдрийн №0028244 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар хариуцагч Ш.Б******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу 100 нэгжээр торгуулсан үйл баримт тогтоогддог.
Эрх бүхий албан тушаалтны №0028244 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байх тул зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл холбогдогч Г.Б******* Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.И*******д хохирол учирсан нь зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу тогтоогдсон.
Гэтэл дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Зам тээврийн ослын шалтгаан үндэслэл, малчин болон жолооч Г.Б******* нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болон Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ШУТИС-ийн Механик, тээврийн салбарын техникийн шинжээчдийг шүүх томилсон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэхгүй, шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй шийдвэр болсон байна.
Учир нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жолооч Г.Б*******ийн гэм бурууг тогтоох үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч маргаж байгаа бол Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, уг гомдлыг нь мөн хуулийн 9.2 дугаар зүйлд заасан журмын дагуу Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргах, гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох, үгүйсгэх зэрэг иргэний хэргийн шүүхэд хуулиар олгоогүй эрхийг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн техникийн шинжээчид 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр ...малчин Б.И******* Замын хөдөлгөөний дүрмийн 27.2з дугаар заалтыг зөрсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэх дүгнэлт гаргаж Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг тайлбарласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.9-т хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах бол татгалзах, 17 дугаар зүйлийн 17.1-д Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэж тус тус зөрчсөн байна.
Ийнхүү ослын шалтгаан нөхцөлийг тогтоох нь техникийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн нь ШУТИС-ийн МТС-ийн 2024.02.-ний өдрийн / дугаартай ослын шалтгаан нөхцөлийг тогтоох нь тус сургуулийн Тээврийн салбарын Авто инженер болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженер мэргэжилтэй профессор багш нарын тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй байна. Иймд техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.
Гэтэл зам тээврийн ослын дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний төв байсаар байхад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтдээ хавсаргасан шинжээч нарын мэдээллийг үндэслэн шинжээч томилсон нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.
ШУТИС-ийн Механик, тээврийн салбарын Техникийн шинжээч Н.М, Д.Б, А.Э нар нь 2024.06.04-ний өдрийн 07/ шинжээчийн дүгнэлтэд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн тамгыг дарснаас харахад нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл тус сургуулийн захирал нь дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр ирүүлсээр байхад багш нар нь тус сургуулийн тамгыг ашиглан гаргасан шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.
Ийнхүү байгууллагын тамга дарсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж зөрчсөн байна.
Мөн дүгнэлтэд шинжээч нарын гарын үсгийг баталгаажуулсан МехТС-ын захирлын туслах О.У гэсэн байх ба О.У нь ямар хуулийн дагуу бусдын гарын үсгийг баталгаажуулах эрх бүхий этгээд болох нь ойлгомжгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дээрх техникийн шинжээчдийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон жолооч Г.Б*******ийн гэм бурууг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар заалтын з хэсэгт заасан үүргийг малчин Б.И******* зөрчсөн болох нь тогтоогдож байна... хариуцагч Г.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* тайлбартаа: ...Хариуцагч Г.Б******* нь анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хурал болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар гэм буруутай нь тогтоогдчихсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны сарын 04-ний өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол болох нь батлагдсан. Эдгээр дүгнэлтийг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу тухайн шинжээч нарыг эрх бүхий этгээд томилсон прокурор зөвшөөрөл олгосон. Тухайн үед дүгнэлтэд эргэлзэж байсан хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан бол Г.Б******* болон түүний өмгөөлөгч нар нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлоо гаргах ёстой байсан... Тухайн үед ...прокурорт биш Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хэргийн шүүхэд ажлын 5 хоногийн дотор гаргах ёстой байсан. Энэ эрхээ эдлээгүй орхигдуулсан. Хоёрдугаарт Зөрчлийн хэрэгт О өмгөөлөгчийг оролцуулж өгнө үү гэсэн ямар ч хүсэлт байдаггүй. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаад гэм буруу нь тогтоогдсон байхад Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байж Иргэний хэргийн шүүхэд хохирол төлбөр гаргуулах болоход гэм бурууг тогтоолгохоор Иргэний хэргийн шүүх гэм бурууг нь тогтоохоор шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа нь хуульд заасан үндэслэл болохгүй... шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй атал дахин хүсэлт гаргаж шүүх ханган дүгнэлт гаргуулахаар ШУТИС-ийн Механик, тээврийн салбарын техникийн шинжээчдийг шүүх томилж, ШУТИС-ийн Механик, тээврийн салбарын захирал манай багш нар зам тээврийн ослыг тогтоох тусгай мэдлэг хүрэлцэхгүй учир шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлчихээд байхад хариуцагчийн өмгөөлөгч ШУТИС-ийн Механик, тээврийн салбарын нарийн бичигтэй ярилцахад манай сургууль шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой гэж байна гээд шинжээчийн жагсаалт гаргаад өгчихсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуульд маш тодорхой заасан нэг бол байгууллагыг томилно, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий этгээдийг томилно гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.2, 8.2.3-т заасны дагуу томилсон тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.2-т зааснаар Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна гэсэн шаардлага бүхэлдээ байхгүй үүнийг нотолсон баримт байхгүй байна. Хууль сануулсан баримт байхгүй шинжээч томилсон тогтоолоо танилцуулахдаа хууль сануулаагүй сүүлд 04 дүгээр сарын 17-ны өдөр хууль сануулсан баримт дээр гарын үсэг зуруулсан байна. Шинжээчид материалыг хүргүүлэхдээ 5 хуудас баримтыг хүргүүллээ гэж байгаа гэтэл тэр 5 хуудас баримт нь шүүгчийн захирамж 5 хуудас өөр юм хүргүүлээгүй, Зөрчлийн хэргийг хаанаас олж, яаж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй. Мөн шинжээчийн дүгнэлт дээр нь шинжээчийн хувийн тамга тэмдэг байхгүй байгууллагын тамга дарсан. ...Мөн М гэдэг шинжээчээс нэхэмжлэл ирэхдээ бүрэлдэхүүнтэй шинжээч нар дүгнэлт гаргаж байж 200,000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн, дээр нь зөвлөх инженер гэсэн тамга дарсан шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн хувийн тамга байхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ нь хэт нэг талыг барьсан хариуцагчийн талд ажилласан байна гэж үзэх үндэслэл юм. Хавтаст хэрэгт нөлөөллийн мэдүүлэг зурагдаагүй шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчийн захирамж хамгийн сүүлд авагдсан байгаа энд О.Одончимэг, П.Хишигдаваа, Мөнхжаргал гээд бүрэлдэхүүн солигдсон хавтаст хэргийн 192 дахь талд С*******, Ариунжаргал, Цэнгүүн нар л нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зурсан хариуцагч гарын үсэг зураагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна. Энэ бүхнээс үзэхэд Иргэний хэргийн шүүх гэм бурууг тогтоогоод Эрүүгийн хэргийн шүүхийн хийх ёстой ажлыг өмнөөс нь хийчихсэн. Ингээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШУТИС-ийн дүгнэлтэд үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч нь ...Г.Б******* 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шөнийн цаг 10 минутын үед 08******* УНВ кровн маркийн автомашин жолоодон явж байх үедээ С******* аймгийн О******* сумын 2 дугаар багийн нутаг Д- аймгаас О******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв замын 68-69 дэх километрт Б.И*******гийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан. 3 гүү 50 хувийн эрлийз ба Араб үүлдрийн цэвэр азарганд хураалгаж байсан. Энэ нь С******* аймгийн О******* сумын ЭГДЭМ БГБХН мал эмнэлгийн тодорхойлолтоор хээлтэй байсан нь батлагдсан. Тиймээс 3 гүүний хохирлын төлбөр 22,500,000 төгрөг, адууны үнэлгээ тогтоолгосон ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Г.Б******* нь ...тухайн үед миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 28 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан. Гэтэл адуунууд нь сул чөлөөтэй явж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт бий. Мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс надад мөн хохирол учирсан байдаг. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б*******аас гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.И*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шүүх ... Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар заалтын з хэсэгт заасан үүргийг малчин Б.И******* зөрчсөн болох нь тогтоогдож байна... хариуцагч Г.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
5.Талууд шүүхэд нотлох баримт, тайлбар гаргах замаар мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.С******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны дүгээр сарын 21-ний өдрийн 0028 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.И******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн З-д заасан үүргийг зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн цаг 10 минутын үед С******* аймгийн О******* сумын 2 дугаар багийн нутаг Д- аймгаас О******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал оруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 1-д /замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
5.2.С******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны дүгээр сарын 21-ний өдрийн 0028244 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн цаг 10 минутын үед С******* аймгийн О******* сумын 2 дугаар багийн нутаг Д- аймгаас О******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай зам дээр кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Б.И*******гийн эзэмшлийн 3 тооны гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт /Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
5.3.Б.И*******, Г.Б******* нар нь эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байх тул шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.4.Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны дүгээр сарын 19-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр гурван гүүний үнэ 22,500,000 төгрөг болох нь тогтоогдсон. Тольдох оюун өгөөж ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээгээр гурван гүүний үнийг 23,100,000 гэж тогтоосон боловч нэхэмжлэгч 22,500,000 төгрөгөөр үнэлсэн үнийн дүнг анхан шатны шүүх хуралдааны шатанд дэмжиж оролцжээ.
5.5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дахин шинжилгээ хийлгэсэн шинжээчийн үнэлгээний ажлын хөлс 1,500,000 /нэг сая таван зуу м/ төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ. Гэвч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотолсон хавтаст хэргийн 148-р хуудсанд авагдсан төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа үнэлгээний төлбөр гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн боловч энэхүү баримт нь эх хувь биш хуулбарласан баримт байх бөгөөд хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлээгүй байна. Иймээс энэхүү баримтыг шүүх үнэлэх боломжгүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
5.6.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын -ний өдрийн 418 дугаартай захирамжаар зам тээврийн ослын шалтгаан үндэслэлийг тогтоох, зохигчийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар, ямар заалт зөрчсөн, жолооч эсхүл малчны хэнийх нь буруутай үйлдлээс эхлэлтэй уг зам тээврийн осол гаргасан ... зэргийг тогтоолгохоор шинжээчээр А.Э, Н.М, Д.Б нарыг томилсон ба энэхүү захирамжийн дагуу А.Э, Н.М, Д.Б нар нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын -ний өдрийн 418 дугаартай захирамжаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр шийдвэрлэсэн.
Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр бол Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд тухайн томилогдсон этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулсан байна гэснийг анхан шатны шүүх зөрчсөн байна. Шүүхэд ирүүлсэн техникийн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр баталгаажуулна гэснийг мөн зөрчжээ.
Дээрх шинжээч томилсон захирамж, шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шүүх үнэлэхгүй.
6.Талуудын гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.Б******* нь зам тээврийн осол гаргасан буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн цаг 10 минутын үед С******* аймгийн О******* сумын 2 дугаар багийн нутаг Д- аймгаас О******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай зам дээр кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Б.И*******гийн 3 тооны гүүг мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчид 22,500,000 төгрөгийн хохирол учирсан, хариуцагчийн Зөрчлийн тухай хууль зөрчсөн үйлдэл болон нэхэмжлэгч Б.И*******д учирсан хохирлын хооронд шууд шалтгаанд холбоотой нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн, бусдын малыг устгасан гэм хорыг бүрэн арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
7.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.И******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.8 дугаар зүйлийн Д-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2 дугаар зүйлийн З-д хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Б.И******* нь өөрийн эзэмшлийн малыг хараа хяналтгүй орхиж, хатуу хучилттай замд 50 метрээс дотогш мал оруулсан эс үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул гэм хорын хохирлын 30 хувь /22,500,000*30%/ болох 6,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
8.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******гийн давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1*******/ШШ2024/00377 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Б*******аас гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.И*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б*******аас 6,750,000 /зургаан сая долоон зуун тавин м/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,250,000 /арван долоон сая хоёр зуун тавин м/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,400 /гурван зуун есөн м дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,400 /гурван зуун есөн м дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******аас 122,950 /нэг зуун хорин хоёр м есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И*******д олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 309,400 /гурван зуун есөн м дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР