Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ц.М,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000234 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн А.Сг 2019 оны 05 сарын 07-ны орой 19 цагийн үед зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн А.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч А.Сгийн ... 2019 оны 05 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед багийн дарга П нь таараад Мынд хүрээд ир гэхээр нь тэнд очоод бид нар архи уусан. Тэгээд Мтой маргалдаад М намайг машины торцов төмрөөр зодсон. Тэгээд намайг машинаа асаагаад зугтаахад араас торцов төмөр шидэж машины хаалга цөмлөсөн. Тухайн үед түүний хадам ах Энхээ ирж салгасан, хажууд манай эхнэр байсан ... 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ц.М бид 2 хэрүүл хийж байгаад М намайг 1 удаа цохиж авсан тухайн үед миний биед гэмтэл үүсээгүй. Машины хажуу талд жижиг хонхойсон байсан тэрийг үнэлүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Гэрч Т.Бгийн ... 2019 оны 05 сарын 07-ны орой Мын гэрт нөхөр Сгийн хамт орсон. Би Мын гадаа байсан өөрийнхөө портер машиныг тойрч харахад буруу талын хойд хаалганы ард цөмөрсөн байхаар нь нөхөртөө үзүүлтэл манай нөхөр гэрт ороод Мыг дуудаж гаргаж ирээд машины хаалга яагаад цөмөрсөн талаар асуухад М нь машин чинь ийм байсан гээд дайрсан. Тэгээд манай нөхрийг барьж аваад зодсон би салгах гэсэн боловч дийлээгүй Мын хадам ах Энхээ нь ирж салгахад М нь дугуйн дорцов аваад манай нөхрийн толгой хэсэгт цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч Б.Эын ... 2019 оны 05 сарын 07-ны орой Мын хашаанд хүмүүс чанга дуугараад байхаар нь очтол М С 2 хоорондоо хэрүүл хийгээд Сгийн зовхиноос нь цус гарсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Шүүгдэгч Ц.Мын ... Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бөмбөгөр сумын 2 дугаар багруу овооны тахилга үзэх гээд явсан. Орой нь сумын төв рүү хөдлөх гэж байтал багийн дарга Н.П цуг сумын төв рүү явъя гэсэн. Тэгээд бид хоёр сумын төв цуг орж ирээд айлаас хүүхэд аваад хөдөлтөл Багийн дарга Н.П нь Овооны тахилгаас ачуулсан морь ачиж ирснийг нь хараадахъя гээд бид хоёр морь ачуулсан айлын үүдэн дээр нь хүлээж байхад А.С руу Багийн дарга залгаад айлаас айраг хийсэн усны сав аваад ир гэж байсан. Бид хоёрыг айлын үүдэн дээр байж байхад А.С ирсэн ирэхээр нь багийн дарга П миний машинаас буугаад Сгийн машинд суугаад усанд явж ирээд морийг нь усалчихаад манай гэрт очсон. А.С нь 0.5 грамтай соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг талд нь ортол хувааж уусан. Удалгүй П нь орой болохоос өмнө мориндоо шингэн хийгээдэхье гээд манай гэрээс Сгийн хамт гараад явсан. Удалгүй С манай гэрт буцаж орж ирээд машин тэрэг цөмлөөд хаяцан байна бизда минь гээд дайрсан. Тэгэхээр нь өмнөөс нь чиний машин угаасаа тийм байсан биздэ бид хоёр өмнө ярьж байсан асуудал биздээ тухайн үед чи хүлээн зөвшөөрч байсан биздээ гэхэд уул нь тийн гэхдээ замаск нь ховхорсон байсан гэж хэлсэн биздээ гэж байсан. Тэгээд гарч ирээд би тэгээгүй гэхэд эхнэр нь над руу чам шиг муу юманд тус болсон биш чи харин гай боллоо гээд над руу зэрэг дайраад байхаар нь Сг барьж аваад хоёр мөргөөд нэг удаа өшиглөсөн. Удалгүй манай хадам ах Энхээ орж ирээд салгасан. Тэгсэн ч гэсэн хэрүүл хийгээд явахгүй байсан тэгэхээр нь том дугуйны торзов барьж аваад зайл гээд машиных нь хаалганы багана хавцай зөөлхөн шидсэн чинь шууд хөдлөөд явсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 295 тоот шинжээчийн ... А.Сгийн биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, баруун дээд, доод, зүүн доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч А.С шүүгдэгч Ц.М нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 75 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Мын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины дугуйн торцовыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Мод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Мын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Мод мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины дугуйн торцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА