| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0100/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/159 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч Ц.А,
Шүүгдэгч Д.Э
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000890101 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 14-7 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмтэл учруулахгүйгээр халдаж, гутаан доромжилж сэтгэл санааны шаналал үүсгэж, хүчирхийлсэн,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 14-7 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.А болон охин Э.Ш нарыг сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 14-7 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Аг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэмтэл учруулахгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 14-7 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Аг гэмтэл учруулахгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Шийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай аав Д.Э нь намайг Улаанбаатар хотоос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн цагаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Тэгээд байнга намайг яах гэж ирсэн юм бэ гэж хэлээд ээж би болон манай 12 настай дүү Д унтуулахгүй намайг бол яах гэж ирсэн юм бэ гэж хэлээд бүтэн шөнийн турш зовоож үглэж яншиж хонодог. Мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог чи биеэ үнэлж төлбөр мөнгөө олоорой янхан гичий пизда гэж хэлээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Цагдаа дуудсан үед гэрээсээ гараад зугтаагаад яваад өгдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа орж ирээд ахиад үргэлжлүүлэн доромжилдог хоол унд идэж байхад нь нүүрэнд нь цацахаа алдсан тэгээд цохих гэж байгаа мэт гараараа чичлээд дайраад байдаг. Цагдаа дуудаж өгсөнөөс хойш улам бид нарт уурлаж дуу нь чангарч орлих болсон. Ээж Ад их хэцүү байх болсон байнга дарамтанд байх болсон сүүлдээ бүр цагдаа дуудахаа болсон байсан ... Гэрийнхээ эд зүйлийг байнга эвдэж сүйтгэдэг. Манай гэрт бүтэн зүйл бараг байхгүй гэрийнхээ эд зүйлийг авч гараад архи уух болсон. Бид нарт гар хүрдэггүй өмнө нь цагдаа дууддаггүй байхад бид нарыг зоддог байсан. Одоо бол гар хүрч цохиж зодохоо больсон. Сэтгэл санааны дарамт бол их үзүүлдэг манай гэрт бүтэн хаалга гэж байхгүй бүгдийг нь эвдэж хэмхэлсэн. Ээжийг унтаж байхад хөнжил гутаснаас нь татаж чангааж авч шөнийн турш амраахгүй байх болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай нөхөр Д.Э 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш архи ууж байна тухайн өдөр цагдаагийн баривчлагаанаас гарч ирээд маргааш өдөр нь буюу 12 дугаар сарын 06-нд архи уусан тэрнээс хойш тасралтгүй архи ууж байна. Согтуу үедээ намайг хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж байшин машины бичиг баримтаа барьцаанд тавина гэж хэлээд архи уудаг. Өвлийн идшинд согтуу байхдаа яваад өөрийн малнаасаа 4 үхэр алсан 2 үхэрийг архиний мөнгөнд төлсөн. Тэгээд мөн 8 бог үхрийн өвчүү зарж борлуулаад архи ууж байна одоо хоол ундаа зарж архи ууж байна. Мөн манай бага оюутан охин Ш ирсэн тэр охиноо хөөж туугаад хэл амаар доромжилоод надтай цуг хөөгөөд байна гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхэлдэг. Хоол унд, хувцас эд зүйлийг авч шидэж чулуудаж байна хүүхдүүдрүү хүртэл юм авч шидээд байдаг хүүхдийн зан авир хүртэл өөрчлөгдөөд байна. Хамгийн сүүлд 2018 оны 11 сард баривчлагдсан юм. Бид хоёр гэр бүл болоод 23 жил болж байна гэр бүлээ батлуулсан дөрвөн хүүхэдтэй. Гэрийнхээ эд зүйлийг байнга эвдэж сүйтгэдэг. Манай гэрт бүтэн зүйл бараг байхгүй гэрийнхээ эд зүйлийг авч гараад архи уух болсон өөрийг нь тоохгүй байвал шууд юм авч шиддэг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 14 хоног баривчлах, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 268 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 20 хоног баривчлах, 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.1 дахь хэсэгт зааснаар 30 хоног баривчлах, 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэвэрээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 30 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн байнга гэртээ ганцаараа архидан согтуурдаг архи уусан үедээ догшин авиртай болдог эхнэр хүүхдээ айдаст автуулж хэл амаар доромжилж унтуулахгүй тарчлаан зовоодог, шөнийн цагаар эхнэрээ бол унтуулдаггүй орилж хашгарч гэрийн эд хогшилоо эвдэлдэг ийм зөрчил гаргадаг нь оршин суугчид болон эхнэр нь энэ талаар ярьдаг. Мөн гэрийнхээ эд зүйлийг энэ тэнд тавьж архи их уудаг тийм шалтгааны улмаас олон удаа, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Хамтарсан байгууллагаар аюулгүйн зэргийн үнэлгээ гаргадаг 2018 оны 07 сард ар гэртэй хамтарч архины эмчилгээнд явуулж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 116 тоот шинжээчийн ... Ц.Агийн биед зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 36 тоот шинжээчийн ... Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байна. Архины түвшинг тодорхойлох сорилоор 40 оноотой Архины хамааралтай байна. Өөрт тохиолдсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэсэн дүгнэлт /хх-ийн 142-143/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 40-43/,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 21, 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 268, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 471, 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 40 дугаартай шийтгэвэрүүд /хх-ийн 8-10, 13-16, 17-20, 51-53/,
Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-87/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч Д.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 14-7 тоотод 2017 оны 12 сарын 27-ны өдөр эхнэр Ц.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулахгүйгээр зодсон, 2018 оны 06 сарын 25-ны өдөр эхнэр Ц.А болон охин Э.Ш нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, 2018 оны 12 сарын 31-ний өдөр эхнэр Ц.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулахгүйгээр зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, 2019 оны 01 сарын 17-ны өдөр эхнэр Ц.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулахгүйгээр зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 21, 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 268, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 471, 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 40 дугаартай шийтгэвэрүүд /хх-ийн 8-10, 13-16, 17-20, 51-53/ шийтгэвэрүүдийн хуулбар, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлээ /хх-ийн 40-43/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 116 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/, хохирогч Ц.А, Э.Ш нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32, 35-37/, гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч Д.Э, хохирогч Ц.А, Э.Ш нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.
Шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.А, охин Э.Ш нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож байсан түүний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 12-т заасан гэмт хэрэгт бүрэн хамрагдаж байх тул шүүгдэгч Д.Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Хохирогч Ц.А, Э.Ш нар нь нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Д.Э нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Э нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурдаг болсон тухай хохирогч, гэрч нар нь мэдүүлсэн, мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 36 тоот шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ... Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байна. Архины түвшинг тодорхойлох сорилоор 40 оноотой Архины хамааралтай байна ... гэсэн дүгнэлт хэрэгт авагдаж шүүгдэгч Д.Э нь согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан ял дээр нэмж донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Эын манан хөөргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эын 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 сарын 24-ний өдөр хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Эад 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эын 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 сарын 24-ний өдөр хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн шүүгдэгч Д.Эад оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Д.Эад донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
7. Шүүгдэгч Д.Эад донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, шүүгдэгч Д.Эад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
8. Шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Эын эзэмшлийн манан хөөргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА