| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00029/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Т.Ч холбогдох эрүүгийн 1940000600040 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Хатиган овогт Т.Ч
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Т.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” клубийн гадна иргэн Б.Т марган улмаар иргэн Б.Т нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би хөдөө байх Баяраа гэх айлд ямаа самнаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ямаа самнасан хөлс мөнгөө аваад Бор-Өндөр сумын төврүү 18 цагийн үед орж ирсэн. Ингээд би Бор-Өндөр сумын төврүү орж ирээд гэртээ очиж хувцсаа сольж усанд орчихоод найзуудтайгаа уулзахаар гэрээсээ гарсан. Би найз Хатанбаатартай гэрт нь очиж уулзаад хамт гэрээс нь гараад Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клубд орж пиво захиалж ууж байгаад баар хаахад буюу 00 цагийн үед баарнаас гарахаар болж гарахынхаа өмнө 0.5 литрийн савалгаатай пивоноос хүний 1, 1-ийг аваад гарсан юм. Ингээд би Х гэр рүү нь хүргэж өгөхөд буцаад гэртээ харихаар “М” клубын баруун талаар урагшаа явж байтал нэг гудамжинд хамт амьдардаг Т гэгчтэй тааралдсан. Тэгсэн Т бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай алхаж явж байсан. Ингээд би Т нийлээд гэрийн зүг ханилж явж байгаад тоглоом шоглоомоор Т хандаж “Дүү том болжээ, архи пиво уугаад” гээд шилэн хүзүүн дээр нь бага зэрэг хүчтэй алгадахад Т өмнөөс уурлаж “Чамд хамаагүй, яагаад байгаан” гээд уурлахаар нь миний уур хүрээд тухайн үед ахын хувиар юм хэлж байхад өөдөөс уурлахаар нь уур хүрээд Т нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгсэн Т хамраас цус гарахад Т хамраа дараад доош болсон. Тэгэхээр нь би Т үлдээгээд гэр рүүгээ явж байгаад яаж байгаа бол гэж санаа зовоод эргэж хартал Т эмнэлгийн зүг явж байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр очоод гадаа нь байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед Т “Миний хамрыг хугалчихлаа ш дээ, мурийлгачихлаа ш дээ” гээд байсан. Ингээд маргааш нь Т уулзахад хамар нь баруун талруугаа мурийчихсан, Т Улаанбаатар хот руу явж хамрынхаа зургийг даруулна гэхээр нь хэд хоногийн дараагаар нь би Т нагац эгч У дансаар дамжуулж Т үеэл эгч Наранзулын данс руу 400.000 төгрөг хийсэн. Би тухайн үед өөрийн буруутай үйлдлээ ухаарч Т гээс уучлалт гуйж эмчилгээнд нь гарах мөнгө төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 28-29 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ өдөр 13 цагийн үед гарч Уурхайчин хороололд байх тоглоомын талбай дээр очиж сагс тоглож байтал найз Т таарсан. Т нь Бор-Өндөр сумын 5 дугаар баг нутаг дэвсгэрт хөдөө мал дээр байдаг юм. Ингээд Т бид хоёр уулзахад Т нь “надад хоёр пиво байна, хамт ууя” гэхээр нь хаана байгаа эсэхийг нь асуухад “Хөдөө хээр нуучихсан байгаа” гэхээр нь хамт нуусан газар нь буюу Бор-Өндөр сумын гэр хорооллоос баруун зүгт ойрхон газар очиход 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво хоёр ширхэг байсан. Ингээд бид хоёр уг хоёр пивыг хувааж уусан. Ингээд пиво дуусах үед Т гэррүү явлаа гээд яваад өгсөн. Харин би Т өөс салаад гэртээ харихгүйгээр уусан пиво гаргахаар гадуур буюу тоглоомын талбайгаар хэсэж байгаад орой 22 цагийн орчимд найз У гэрт очсон. Ингээд У тай жаахан юм ярьж байгаад гэртээ харихаар оройн 01 цагийн үед гараад явж байтал Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” клубийн гадаа байрны ах болох Ч ахтай таарсан. Тухайн үед Ч ах ганцаараа гартаа лаазтай пиво бариад явж байсан. Ингээд бид хоёр таарч ойр зуурын юм яриад зогсоход Ч ах надад 0.5 литрийн савалгаатай лаазтай пивоноос 1 ширхгийг өгөхөөр нь тэрийг нь уусан. Ингээд бид 2 хамт ханиндаа алхаад юм яриад алхаж байтал Ч ах намайг “Дүү том болчихжээ” гээд миний шилэн хүзүү рүү алгадахаар нь уур хүрээд өмнөөс нь жаахан хэдэрлэж уурлахад Ч ах миний нүүрэн тус газар гараараа нэг удаа л цохисон. Тэгсэн миний хамарнаас цус гарсан. Тэгсэн Ч ах яваад өгсөн. Харин би эмнэлэг очиж үзүүлэхэд миний хамрыг гэмтэл авсан байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад энэ талаар хандаад Улаанбаатар хот руу хамрынхаа зургийг даруулах гэж явсан. Тэгсэн миний хамрыг хугарсан байна, хагалгаанд орж тэгшлүүл гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 161 дугаартай
Шүүхээс шүүгдэгч Т.Ч гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” гэх клубын гадна иргэн Б.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Т “...Ингээд бид 2 хамт ханиндаа алхаад юм яриад алхаж байтал Ч ах намайг “Дүү том болчихжээ” гээд миний шилэн хүзүү рүү алгадахаар нь уур хүрээд өмнөөс нь жаахан хэдэрлэж уурлахад Ч ах миний нүүрэн тус газар гараараа нэг удаа л цохисон. Тэгсэн миний хамарнаас цус гарсан. Тэгсэн Ч ах яваад өгсөн. Харин би эмнэлэг очиж үзүүлэхэд миний хамрыг гэмтэл авсан байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад энэ талаар хандаад Улаанбаатар хот руу хамрынхаа зургийг даруулах гэж явсан. Тэгсэн миний хамрыг хугарсан байна, хагалгаанд орж тэгшлүүл гэсэн...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 161 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулсан болохоо өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нүүрэн тус газраа цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондох зүй бус харилцаа нөлөөлжээ.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Ч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд “Т.Ч гэгч нь эмчилгээний зардал мөнгө 400.000 төгрөг өгсөн тул цаашид Чогдондоржоос нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй. Цаашид энэ хэрэгтээ холбоотой гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Ч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хохирогчийн зүгээс хүсэж байна” гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР