Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 31

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харчин овогт Д.Б холбогдох 1940000530039 тоот хэргийг 2019 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Шилүүстэй суманд настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Харчин овогт Д. Б

              Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт  хэрэгт  холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 03-р сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-р байрны 50 тоотод согтуугаар Э.Х марган улмаар ууж байсан архины хундагыг Э.Х руу шидэж, Э.Х зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний дээд зовхины хэсэг, хацар, шанаа хэсгүүдийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 03-р сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-р байрны 50 тоотод согтуугаар хохирогч Э.Х марган улмаар ууж байсан архины хундагыг Э.Х руу шидэж, Э.Х зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний дээд зовхины хэсэг, хацар, шанаа хэсгүүдийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хохирогч Э.Х 2019 оны 04 сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би Улаанбаатар төмөр замын Бор-Өндөр өртөөнд эмчээр ажилладаг юм. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ойн баярыг тэмдэглэж байгууллага дээрээ багахан хэмжээний цайллага хүлээн авалт болсон юм. Уг хүлээн авалт нь оройн 20 цаг болж байх үед тарсан. Би хүлээн авалт дээр архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг уусан. Ингээд хүлээн авалт тарахаар нь би төмөр замын өртөөний дарга Ө , өртөөний жижүүр Б  нарын хамтаар Б гийн гэр болох Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40 дүгээр байрны 50 тоотод очсон. Б гийн гэрт орохдоо бид дэлгүүрээс 0.75 литрийн нэг орос нэртэй архи аваад орсон. Ингээд бид Б гийн гэрт орж уг архиа уугаад сууж байтал манай өртөөний воган найруулагч Э надтай утсаар холбогдож байгаад Б гийн гэрт ирсэн. Би тухайн үед Б гийн гэрт архи тойруулж байсан юм. Ингээд Э  орж ирэхэд нь 4-үүлээ болж хамт архи уусан. Ингээд бид 4 ажлын талаар юм яриад сууж байтал ажлын талаар Э Б  2 бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад Э утсаар яриад гараад явсан. Ингээд Э үүдэнд хэн нэгэнтэй утсаар яриад байсан. Би тухайн үед тэр 2-ыг муудалцуулахгүй гээд босоод зогсчихсон байсан. Тэгсэн Э гараад явсаны дараа Б  нь уурлаж чимээгүй бай гэж хэлээд ширээн дээр байсан архины жижиг сэнжтэй шилэн хундагыг аваад угаалтуур руу шидэхэд нь миний ширээн дээрээс ундаа авах таарч миний зүүн хацарт онож хагарсан. Тэгсэн миний хацарнаас болон нүднээс цус гарч эхэлсэн. Тухайн үед бид Б гийн гэрийн гал тогооны өрөөнд ширээ тойроод сууж байсан. Уг гал тогооны ертөнцийн зүгээр хойд хананд талд тавьсан ширээний баруун талд нь Б , Ө , харин би ширээний зүүн урд булан буюу угаалтуурын ойролцоо сууж байсан юм. Харин Э ширээний зүүн талд буюу үүдэн хэсэгт сууж байсан. Ингээд миний хацар нүднээс цус гарахад нь би нойл орж угаачихаад цус нь тогтохгүй болохоор нь Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хацар шанаа болон зүүн нүдний дээд зовхин дээр нийт 3 оёдол тавиад намайг яаралтай Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэхээр нь би тэр оройдоо Улаанбаатар хот руу явсан. Ингээд 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гээд нүдний хагалгаанд оруулсан. Ингээд би нүдний хагалгаанд орох үед миний зүүн нүдний гадна салт зүсэгдсэн, цөцгий нь бага зэрэг гоожсон байна гэж байсан. Ингээд би хагалгаанд орсоныхоо дараа төмөр замын эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед би төмөр замын эмнэлэгт хэвтэхгүй байж болох байсан боловч төмөр замын төв эмнэлгийн удирдлагын зүгээс гадуур явж бохирдуулсанаас ирж хэд хоног хэвтэхгүй юу гэж хэлэхээр нь хэвтсэн. Ингээд л би эмнэлгээс гараад ажилдаа орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

2.Гэрч С.Ө ын 2019 оны 03 сарын 27-ны өдөр өгсөн: ”Би Улаанбаатар Төмөр замын Бор-Өндөр өртөөний даргаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил тарсан үед буюу 18 цаг 30 минут үед “Зэвсэгт хүчний түүхт 98 жил”-ийн ойн баярыг тохиолдуулан байгууллагынхаа эрэгтэйчүүдийг хамруулж ямааны боодог хийж өгсөн юм. Би боодог хийхдээ байгууллагын эмч Х , слесарь Г , өртөөний жижүүр Б  нарын хамтаар явсан юм. Ингээд ямааны боодгоо хийж бүх юмаа бэлэн болгоод шарж байгаад хагалчихсан юм. Бид ямааны боодогоо болохоор нь байгууллагынхаа үлдсэн эрэгтэй ажилчдыг дуудах байсан юм. Тэгэхдээ бид ямаагаа боож байхдаа үлдсэн эрчүүдийг дуудчихсан байсан юм. Тэгсэн ирэхээс нь өмнө ямааны боодог маань хагарчихсан. Энэ үед ч манай байгууллагын үлдсэн эрчүүд нь хүрээд ирсэн. Тэд ирэхдээ 0.75 литрийн архи авчирсан. Ингээд бид авчирсан архийг тойруулж уусан. Ингээд бид ямааны боодогыг цаашид шарах боломжгүй болсон тул нь байгууллага дээр байдаг цайны газар чанаж болгохоор авчирсан юм. Тэгсэн манай байгууллагын эмэгтэй ажилчид 0.75 литрийн 1 шил архи задалж эрчүүддээ хийж өгсөн. Архи тойруулж байхад манай эрчүүдээс ихэнх нь уугаагүй. Учир нь зарим нэг нь ээлжийн ажилтай байсан. Архинаас би болон Б , Х , слесарь Г  нар л уусан. Ингээд эрчүүдийг баярлуулах үйл ажиллагаа 20 цаг 30 минутын үед тарсан. Энэ үйл ажиллагаа тарахад нь би Б  Х , О  нарын хамтаар Б гийн гэр болох Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-50 тоотод очсон. Би тухайн үед нилээн согтсон байсан. Б гийн гэрт очиход хаанаас архи гаргаж ирсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. Ингээд бид Б гийн гэрт архи уугаад сууж байтал нэг харахад Э ирчихсэн байсан. Тэгсэн нэг мэдсэн тасарчихсан байсан. Ингээд маргааш өглөө нь гэртээ сэрэхэд өглөөний 07 цагийн үед Б  над руу залгаж “Би өнөөдөр ажилд гарч чадахааргүй боллоо, гар эвгүй болоод даагдахгүй байна” гэхээр нь юу болсон талаар нь асуухад “Өчигдөр орой намайг цагдаа бариад явсан, тань руу залгасан чинь утсаа авахгүй байсан” гэхээр нь утсаа шалгахад Б , Х  нар нь 23 цагийн орчимд залгасан байсан. Ингээд би энэ өдөр буюу 2019 оны 03 сарын 19-ний өдөр 07 цаг өнгөрч байхад ажил дээрээ очоод юу болсон бууж байгаа ээлжийн ажилтан нараасаа асуухад кассер Ц  “Шөнө цагдаагаас Б  залгаад гаргаад өгөөч, би өглөө ажилтай” гэхээр нь очиж батлан даалтанд авсан гэсэн. Б г цагдаа дээрээс хүлээж авчихаад эмнэлэг дээр очиход Х  нь нүдээ боолгочихсон хот руу явахаар боллоо гээд сууж байсан, мөн Э нь хамт байсан” гэж надад хэлсэн. Би юу болсон талаар Энхманлай, Х , Б  нараас утсаар нь асуухад Э хэлэхдээ “Би тухайн өдрийн юмыг сайн санахгүй байна, ямар ч байсан Б тай муудалцаж Б  нь намайг алгадсан” гэж байсан, харин Б  нь “Миний гар гэмтсэн байна, би өөрөө халтирч унасан юм шиг байна, мөн Х ы нүд нь гэмтсэн байна” гэхээр нь би “Чи Х ы нүдийг аяга шидэж гэмтээсэн юм биш үү” гэж тодруулж асуухад “Үгүй ээ тийм зүйл байхгүй, би Х тай муудалцаагүй, Х  руу аяга шидэх шалтгаан байгаагүй” гэж байсан. Харин Х тай утсаар холбогдоход “Гэнэт нүдний ойролцоо тас гээд л явчихаар нь гараараа дараад үзэхэд гар цус болчихсон байсан, тэгэхээр нь банни өрөө орж угаачихаад Э  эмнэлэг явахад миний нүд гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

3.Гэрч Б.Э ийн 2019 оны 03 сарын 27-ны өдөр өгсөн: “Би Улаанбаатар Төмөр замын Бор-Өндөр өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажилладаг юм. Би 2019 оны 03 сарын 17-ны орой 20 цагт ээлжинд гарч 2019 оны 03 сарын 18-ны өглөө 08 цагт ээлжнээсээ буугаад гэртээ харьж амарсан. Ингээд бид өдөр 13 цаг өнгөрч байх үед сэрээд хамт ажилладаг Б, М  нартай уулзаад хэрмийн булаг дээр ямааны боодог хийж байгаа гэх ажлынхаа хүмүүс дээр очсон. Бид 3-ыг хэрмийн булаг дээр очиход өртөөний дарга Ө , жижүүр Б , эмч Х , слесарь Г  нар ямааны боодог хийж байсан. Б , М  бид 3 хэрмийн булаг явахынхаа өмнө Хүлэг дэлгүүрээс 0.75 литрийн Болор гэх нэртэй архи авсан байсан тул Хэрмийн булаг дээр очиж ямааны боодог болох хооронд гээд задалсан. Уг архинаас өртөөний дарга Ө , слесарь Г , эмч Х  нар уусан. Тухайн үед Б  ах машинтай, Б , М  2 оройн ээлжтэй, харин би Х  ахын машиныг унах болсон тул архи уугаагүй. Ингээд ямааны боодог маань болж байх үедээ хагарсан тул бид өртөөний гал тогоон дээр ирж битүү чанагчанд чанахаар болоод төмөр зам дээр буюу ажлын байрандаа 18 цагийн үед өртөөн дээр ирсэн. Энэ үед манай өртөөний эрэгтэй ажилчид бүгд цугларсан. Ингээд л баяр эхэлж манай өртөөний эмэгтэйчүүд бид нарыг хүлээн авч баярлуулсан. Би өртөөн дээр ирээд Х  ахын машиныг тавьсан учир архи ууж эхэлсэн. Миний санаж байгаагаар хүлээн авалт нь дээр нийт 3-4 шил архи тойруулж байсан. Тэр архинаас уух нэг нь уугаад уухгүй нэг нь уугаагүй. Ингээд хүлээн авалт оройн 20 цагийн үед тараад ажилтай нэг нь ажилдаа орж амрах нэг нь амрахаар гэр гэр рүүгээ явж харин зарим нэг санаа нийлсэн хүмүүс нь хамт явцгаасан. Би тухайн үед механик Н гэгчтэй хамт гэрт нь очсон. Бид 2 гэр рүү нь орохдоо гаднаас 0.75 литрийн, 0.5 литрийн 1 шил Соёрхол гэх нэртэй архи аваад орсон. Ингээд бид 2 уг авсан архиныхаа 0.5 литрийн архийг хувааж уухад Н тасраад унтахаар нь би Б  ах руу хаана юу хийж байгаа талаар асууж залгахад Б  ах “Манай гэрт дарга, эмч бид нар байна, хүрээд ирэхгүй юу” гэхээр нь би үлдсэн 1 шил архи аваад Б  ахын гэр болох Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-50 тоотод очиход Б  ахын гэрт гал тогооны өрөөнд ертөнцийн зүгээр баруун талын хананд шахаж байрлуулсан ширээний ертөнцийн зүгээр хойд талд нь ахлах үзэгч О , эмч Х  нь зүүн талд нь, Б  ах зүүн урд талд нь, өртөөний дарга Ө  урд талд нь суугаад дундаа 1 шил архи тойруулаад сууж байсан. Ингээд би тэд нартай нийлж О  Х  2-ын дунд буюу ширээний зүүн хойд хэсэгт сууж хамт архи уусан. Намайг ороход тэд нилээн согтсон байсан. Ингээд архи уух зуураа юм яриад сууж байхад 22 цаг 30 минутын орчимд манай эхнэр С  над руу залгасан юм. Тэгэхээр нь би утсаа аваад хамт байсан хүмүүсээсээ бага зэрэг холдож үүдэнд хаалганы дэргэд очиж зогсоод юм ярьж байхад гэнэт л аяга шаазан хагарах чимээ гарсан. Би утсаар ярихдаа 10-15 минутын хооронд ярьсан. Тэгж ярихдаа хаалгаар гарч орж ярьж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод утсаа таслаад гал тогооны өрөө рүү ороход Х  ах сууж байсан суудал дээрээ нүүрээ дарж доошоо тонгойсон байдалтай, дарга Ө  жижүүр Б  2 нь Х ы 2 талд гарчихсан, О  ах суудлаасаа босоогүй байж байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж хэлээд Х  ахыг дээш нь өндийлгөхөд Х  ахын зүүн талын хацар, шанаанаас цус гарч байгаа бололтой гараараа дарсан байсан. Тэгэхээр нь би Б  ахаас “Та ийм болгосон уу?” гэж асуухад “үгүй” гэснээс өөр үг хэлээгүй. Тэгэхээр нь Х  ахыг босгоод Б д хандаж “Та л ийм болгочихсон юм биш үү” гээд босгох гэтэл Б  Х  ахыг ванны өрөө рүү оруулж цусыг нь угаалгах гээд байхаар нь цагдаад хандаж асуудлыг шийдүүлнэ гээд “Х ах гараад байж бай” гэж хэлж татаад гэрийнх хаалганы дэргэд аваачихад Б  ахад та зүгээр байж бай гэж хэлэхэд Б  ах миний зүүн талын чих рүү гараараа 1 удаа алгадсан. Би тухайн үед Б  ахын өмнөөс эсэргүүцээгүй. Ингээд л цагдаа нар ирээд Б  ахыг аваад явсан. Харин би Х  ахын хамтаар эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

4.Гэрч Т.О ын 2019 оны 04 сарын 25-ны өдөр өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагын эмэгтэй ажилчид нь цэргийн баяр гээд байгууллагынхаа эрэгтэй ажилчдыг хүлээн авсан юм. Хүлээн авах ажиллагаанд ямаа боож, ганц 2 шил архи задалж хэрэглэсэн. Ингээд энэ хүлээн авалтан дээр манай байгууллагын эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ архи бэлэглэсэн. Хүлээн авах ажиллагаа нь орой 17 цагийн үед эхэлж 20 цагийн үед тарсан. Тухайн үед уг арга хэмжээн дээр залуучууд нь бараг хэрэглээгүй, харин өртөөний дарга Ө , би, Б  бид нар л ерөнхийдөө уусан. Энэ үед өртөөний дарга Ө , эмч Х , жижүүр Б  бид 4 Б гийн гэрт очихоор болж гэрт нь буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-50 тоотод очихоор болсон байсан. Тэгсэн Ө , Б , Х  нар нь түрүүлээд явсан гэсэн. Харин би араас нь ажлынхаа газрын хүнээр хүргүүлсэн гэсэн. Би тухайн үед архи их уусан болохоор өртөөнөөс гарахдаа л нилээн муудан салхинд цохиулж замдаа тасарсан байсан. Би Б гийн гэрт очсоноо санахгүй байна. Нэг сэрэхэд өглөө гэртээ сэрсэн. Тэгсэн би тасраад машины түлхүүр, гар утас зэргээ гээгдүүлчихсэн байсан. Тэгэхээр би 2019 оны 03 сарын 18-ны өдөр Б гийн гэрт юу болсон эсэхийг бол мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Б  нь архины хундгаар Х ы биед гэмтэл учруулсан гэж л сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би энэ хэргийн талаар ёстой мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

5.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 15-ны өдрийн №163 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Э.Х ы биед гэмтлийн гаралтай зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний дээд зовхины хэсэг, хацар, шанаа хэсгүүдийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 7.34.1-д зааснаар 25 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, харааны бууралт бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Бусад гэмтлүүд нь нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, өвчтний түүх /хх-ийн 26, 17-25-р хуудас/,

6.Яллагдагч Д.Б гийн 2019 оны 04 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

7.Шүүгдэгч Д.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 03-р сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-р байрны 50 тоотод согтуугаар Э.Х марган улмаар ууж байсан архины хундагыг шидэж, Э.Х ы биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч Э.Х , гэрч С.Ө , Б.Э нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 15-ны өдрийн №163 тоот шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Тухайлбал шүүгдэгч Д.Б нь 2019 оны 03-р сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-р байрны 50 тоотод согтуугаар Э.Х марган улмаар ууж байсан архины хундагыг Э.Х руу шидэж, Э.Х зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний дээд зовхины хэсэг, хацар, шанаа хэсгүүдийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Э.Х ы биед гэмтлийн гаралтай зүүн нүдний эвэрлэгийн нэвт шарх, зүүн нүдний харааны бууралт, зүүн нүдний дээд зовхины хэсэг, хацар, шанаа хэсгүүдийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Б гийн зүй бус үйлдэл, шүүгдэгч Д.Б , хохирогч Э.Х нарын архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал 1.480.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Э.Х нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.Б д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг биш байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б гийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,

7, 8,  36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

1.Шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Д. Б г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан торгох ялыг 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Х 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ                                          М.ЭНХМАНДАХ