Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 32

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

           Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч   Б.Д холбогдох 1940000000031 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 26 настай, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, “MSFF” ХХК-ийн жоншны уурхайд савлагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг тоотод оршин суух, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай   Б.Д

              Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ган-Өндөр ХХК-ний хашаан доторх Nord Benz автомашины банкин дээрээс иргэн Г.Г “Huwei P Smart” гар утсыг 2019 оны 03 сарын 23-ны өдөр 16 цагийн орчим бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

-Хохирогч Г.Г 2019 оны 04 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р багийн нутагт тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг “Ган-Өндөр” ХХК-нд жолоочоор ажилладаг юм. Би 2019 оны 03-р сарын 23-ны өдөр өөрийн тээвэрт явдаг STEVR маркийн автомашиндаа засвар үйлчилгээ хийж байхдаа өөрийн Huwei P smart маркийн гар утсаа автомашины банкин дээр тавьж улмаар хулгайд алдсан. Тэгсэн энэ алдсан утсыг маань тэнд хамт машин тэрэг завсарлаж байсан. Д  гэдэг залуу аваад машиныхаа урд хайрцаганд нуусан байсан. Би энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө ярьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

- Гэрч Г.Г 2019 оны 03 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Ган-Өндөр ХХК-д том тэрэгний жолооч ажилтай юм. 2019 оны 3 сарын 23-ны өдөр би 10 цагийн үед тус сумын 4-р баг Геологийн 18-00 тоотод байрлах Ган-Өндөр ХХК-ний хашаанд очиж өөрийнхөө жолооддог Stevr маркийн машинаа асаах гэж очсон. Тэгээд би хувцсаа солиод хашааны баруун урд талын буланд байрлах улсын дугаарыг нь санахгүй байна цагаан өнгөтэй Howo маркийн машины түлшний банкин дээр гар утсаа тавьсан юм. Машинд юм хийж байхад халаасанд гар утас байх төвөгтэй байдаг юм. Тэгээд гар утсаа тус машины банк дээр тавьж орхисон юм. Тэгээд би машинаа асаачихаад 13 цагийн үед хашааны хойд талд машинаа угааж байгаад гар утсаа орхисон машин дээрээ очиход гар утас маань байж байсан. Буцааж очоод машинаа угааж байтал 14 цагийн үед хоол ирээд угаалгын хажууд талын гэрт орж хоолоо идсэн. Хоолоо идчихээд үргэлжлүүлж машинаа угааж байгаад 17 цагийн үед дууссан. Машинаа хашаан дотор байрлуулж тавьчихаад гар утсаа орхисон газраа очтол миний гар утас байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг машинаа угааж байхад өөр хүн байгаагүй. Би гар утсаа 2019 оны 01 сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Юнител ХХК-ний салбараас 620.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны содон шинж тэмдэг нь хөх өнгөтэй, шаргал өнгийн гэртэй, шилэн наалттай байсан. Би урьд нь гар утас болон эд зүйлээ хулгайд алдаж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гар утсаа аваад удаагүй байсан учир 550.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

- Гэрч Д.Д 2019 оны 03 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би тус сумын 4-р баг Жаргалант тоотод оршин суух гэртээ хүүхдүүдээ хараад гэртээ байдаг.  2019 оны 3-р сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн үед нөхөр Г  утасны дугаар руу залгаж хоол аваачиж өгөх үү гэтэл за хүрээд ир гэсэн. 14 цагийн үед хоолыг нь аваачиж өгөх гэж очиход Ган-Өндөр ХХК-ний хашааны хойд талд өөрийнхөө унадаг том ачааны машинаа угаагаад байж байсан. Би хоолоо өгчихөөд буцаад гэр рүүгээ явсан. Гантулга 17 цагийн үед танихгүй дугаараас залгаад би гар утсаа алдчихлаа Юнител рүү очоод серийн дугаараар нь байршил тогтоож олдох арга байдаг болов уу гэхээр нь гар утас худалдаж авсан бичгийг нь аваад тус сумын Юнителийн салбар руу очиход ажлын цаг нь дуусаад хаачихсан байсан. Тэгэхээр нь ажлынх нь хашаа руу нь очоод гар утас нь олдоогүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15, 30/

-Яллагдагч Б.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл мөн. Би уг гар утсыг өөрөө хэрэглэнэ гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

  -Шүүгдэгч Б.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 03-р сарын 23-ны өдөр Г  гар хулгайлсан. Би Г  хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Г.Г , гэрч Г.Г , Д.Д шүүгдэгч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч Б.Д нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ган-Өндөр ХХК-ний хашаан доторх Nord Benz автомашины банк дээрээс Г.Г “Huwei P Smart” гар утсыг 2019 оны 03 сарын 23-ны өдөр 16 цагийн орчим хулгайлсан буюу хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д ид холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Д ийг “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

              Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас хохирогчид 550.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирогч Г.Г д учруулсан 550000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Д нь төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Б.Д ид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:           

 1.Шүүгдэгч   Б  Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Б  Д ийг хорих ял оногдуулахгүйгээр 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д ийг тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай.

 5.Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ