Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 4387

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 17 өдөр

   Дугаар 101/ШШ2016/04387

Улаанбаатар хот

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ”Цагаан Хуаран” хотхон 88Б байр 107 тоот хаягт оршин суух, Хошууд овгийн Бадамсүрэнгийн Ганбат /РД: ТЖ84060177/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Бага тойруу, 37-Б, Монре даатгалын байр 2 давхарт байрлах, "Цагаан Хуаран Консалтинг” ХХК-д холбогдох,

 

байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр авсан 33,901.4 төгрөгийг “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-иас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ганбат миний бие Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол, ”Цагаан Хуаран” хотхон 88Б байр 107 тоотод оршин суудаг бөгөөд тус хотхоныг барьсан “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-иас СӨХ байгуулагдаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр cap бүр байрны мөнгөн дээр буюу өрхийн хувийн хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгөн дээр нэмж 14.000 төгрөгийг хурааж авсан.

 

Тодруулбал: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын усны мөнгө гэж 12.318төгрөг, дулааны мөнгө 20.773 төгрөг, цахилгааны мөнгө 19.330 төгрөгийг тус тус телсөн байхад нэмж надаас 14.000 төгрөгийг СӨХ байгуулагдаагүй 2015 оны 11 дүгээр сард байрны төлбөртэй хамт авсан, дээрх мөнгийн тус компанийн “Хаан банк” дахь 5017272482 дугаар бүхий дансанд тушаасан. Миний бие СӨХ байгуулагдаагүй байхад өөрийн өмчлөлийн орон сууцанд хэрэглэсэн хэрэглээнийхээ ус, дулаан, цахилгааны мөнгийг өгөхөөс өөр ямар ч төлбөр төлөх үүрэг хууль, гэрээгээр хүлээгээгүй болно.

 Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын өрхийн хэрэглээнийхээ ус, цахилгаан, дулааны мөнгийг бүрэн төлсөн хэдий ч мөн л 14.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч иргэн Б.Ганбат намайг хохироосон байх тул “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-аас 2015 оны 11,12 дугаар сард нэмж авсан 28,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 26,145 төгрөгөөр нэмэгдүүлсэн энэ нь 2015 оны 11 сард цахилгааны мөнгөн дээр 8,702 төгрөг, 12 сард 9,656 төгрөг, халуун усыг 1632.4 төгрөгөөр бус 1636.4 төгрөгөөр бодож 12 төгрөг илүү авсан, хүйтэн усыг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 110 төгрөг нийт 1.908 төгрөг илүү авсан.

Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 2015 оны 11,12 сарын цахилгааны төлбөр нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчаас 33,901 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Б.Ганбат нь “Цагаан Хуаран Консалтинг" ХХК-нд холбогдуулан 2015 оны 11,12 сарын цахилгааны мөнгөн дээр илүү авсан 8,702 төгрөг, 9,656 төгрөг,

 

2015 оны 11, 12-р сарын усны мөнгөн дээр илүү авсан 2,030 төгрөг, 5,757 төгрөг нийт 26,145 төгрөгийг, 2015 оны 11,12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан 14,000 буюу нийт 28,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Манай компани нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Е” хэсэгчилсэн талбар буюу «Баянзүрх дүүргийн 14-р хорооны 14-р хороололд 10,000 орчим хүн амьдрах 2,448 айлын сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014, 2015 онд 64 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан барилгын компани юм.

 

Нэхэмжлэл гаргасан Б.Ганбатын хувьд 2015 оны 10 сард ашиглалтанд орсон 88-р байранд 2015.11.02-ны өдөр “Байр хүлээлцсэн акт”-ыг үйлдэж орон сууцандаа орсон байна.

 

Нэхэмжлэгчийн 1-р шаардлага буюу 2015 оны 11-р сарын цахилгааны мөнгөн 3,702 төгрөг, 12-р сарын цахилгааны мөнгөн дээр 9,656 төгрөг илүү авсан тухайд:

 

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2015.07.06-ны өдрийн №199 тоот “Тариф батлах тогтоолын 2-р хавсралтаар “Айл өрхөд борлуулах цахилгааны тариф”-ыг батласан. Уг хавсралтад зааснаар энгийн тоолууртай айлуудын хувьд “сарын нийт хэрэглээний 150 квт.ц хүртэлх хэрэглээг 98.40 төгрөгөөр, сарын нийт хэрэглээний 151квт.ц болон түүнээс дээших хэрэглээг 118.20 төгрөгөөр” тооцохоор заасан.

 

Уг тогтоолын дагуу манай компани нь айл өрхөөс энгийн тоолуурын тарифын дундажаар (98.40+118.20/2) буюу 108 төгрөгөөр цахилгааны төлбөрийг тооцсон байна. Хэрэглэгч Б.Ганбатын хувьд цахилгааны 11,12 сарын хэрэглээ нь 151 квт.ц-ээс их байсан С 118.20 төгрөгөөр бодох байсан хэдий ч тарифын дундаж 108 төгрөгөөр бодсон.

 

Иймд иргэн Б.Ганбатаас цахилгааны төлбөрийг нэмж авсан, хохироосон гэх үндэслэлгүй байна.

 

2015 оны 11,12-р сарын усны мөнгөн дээр илүү авсан 2.030 төгрөг, 5,757 5 /юу нийт 26,145 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд:

“'Манай компани нь Хот Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт Зохицуулах Зөвлөлийн 2014.06.13-ны едрийн №23 тоот тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотод амьдарч байгаа тоолууртай айлын 1м3 цэвэр усны үнийг 0.50 төгрөгөөр буюу /мЗ*1000-500 төгрөг/ 500 төгрөг, НӨАТ-тэй дүн 550 төгрөгеөр тооцсон, мөн бохир усны үнийг 0.31 төгрөгөөр /мЗ-1000-310/ НӨАТ-тэй дүн 341 төгрөгөөр тооцсон. Иймд хүйтэн ус болон бохир усны төлбөрийг 528 төгрөгөөр бодохоос 550 төгрөгөөр бодож 110 төгрөг илүү авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

        Халуун усны тарифын хувьд компанийн нягтлан бодогчийн буруутай үйлдлээс 1632.4 төгрөгөөр бодох байсныг 1636.4 төгрөгөөр бодож 1 м3 тутамд 4 төгрөг нэхэмжпэгч Б.Ганбатын 11, 12, 1, 2 сарын нийт хэрэглээ 12 м3 халуун усанд нийт 48 төгрөгийг илүү тооцсон байна. Уг илүү бодсон төлбөрийг 3 сарын халуун усны төлбөрөөс хасаж тооцох боломжтой.

 

2015 оны 11,12 сард үндэслэлгүйгээр нэмж байрны мөнгөн дээр авсан төгрөг буюу нийт 28,000 төгрөгийг гаргуулах асуудлын тухайд:

Монгол улсын Иргэний хууль болон Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оршин суугч иргэн бүр оролцох үүрэгтэй.

 

 “Цагаан Хуаран Консалтинг” ХХК нь 2015 оны 12 сараас орон сууцандаа орсон айл ашиглалтын мөнгө гэж 14000 төгрөгийг татсан бөгөөд уг мөнгө нь 88а,б,в байрны хог, цэвэрлэгээ, харуул хамгаалалтанд зарцуулагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-д холбогдуулан 33,901 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Нэхэмжлэгч Б.Ганбат нь Баянзүрх дүүргийн 14-р хороо 14-р хороолол 88б байр 107 тоотод орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр орсон болох нь байр хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ганбат нь 2015 оны 11,12 дугаар сарын байрны мөнгөн дээр үндэслэлгүйгээр 48,000 төгрөгийг хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК нь авсан бөгөөд би ашиглалтын энэ зардлын төлбөрийг уг компанид биш СӨХ-д өгөх байсан 2015 оны 11 дүгээр сард СӨХ байгуулагдаагүй байсан гэж маргасан боловч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацаа” гэж заажээ.

           

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оршин суугч иргэн бүр оролцох үүрэгтэй гэжээ.

 

            Зохигчдын маргаж байгаа ашиглалтын 1 сарын зардал болох 28,000 төгрөгийг Баян зүрх дүүргийн Цагаан хуаран хотхоны 88-р байрны бүх гишүүдийн хурлаар “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар хамгаалалт үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд нэг сууц өмчлөгч айл өрхийн оролцох хэмжээ, дээд үнийг 28,000 төгрөг баталсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Харуул хамгаалалтанд 6000 төгрөг, цэвэрлэгээнд 5000 төгрөг, хогонд 3000 төгрөг, лифтэнд 6000 төгрөг, нийт 28,000 төгрөг төлөхөөр хувиарлагдсан бөгөөд нэг айл өрхөөс сар бүр ашиглалтын зардалд 14,000 төгрөг авахаар 88 дугаар байрны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн халуун усан дээр 16 төгрөг, хүйтэн усан дээр 132 төгрөг илүү авч дээрхи дүн дээр суурь хураамж 2750 төгрөгийг нэмж тооцоход 5609 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж авсан гэж маргах боловч үүнийг хариуцагч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах зөвлөлийн “Хотын усны үнийн тариф”-аар тооцсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар  Б.Ганбатын Цагаан хуаран консалтинг ХХК-д холбогдох 33,901 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ