| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/05488/И |
| Дугаар | 210/МА2024/02037 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02037
2024 11 25 210/МА2024/02037
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03776 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2018 оны 0 сарын 08-ны өдөр *******-тай Холбоо дохиоллын тоноглол нийлүүлэлт, угсралт суурилуулалтын гэрээ-г байгуулсан. *******-ийн захирал *******т дээрх гэрээний төлбөрийн 156,870,000 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , гудамж, байр, хаягт байрлах орон сууцыг шилжүүлсэн.
1.2 Гэтэл ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02107 дугаар шийдвэрээр хариуцагч *******ын өмчлөлд бүртгэлтэй, 156,870,000 төгрөгийн үнэ бүхий, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , гудамж, байр, хаягт байрлах, 74.7 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ү- дугаарт бүртгэгдэн гарсан. Гэтэл хариуцагч нар нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшин ашиглаж өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сувдаа, ******* нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , гудамж, байр, хаягт байрлах орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******оос Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , гудамж, байр, хаягт байрлах, 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 115,415,550 төгрөгийг *******т төлж, үлдэгдэл 26,000,000 төгрөгийг худалдан авагч *******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарсны дараа төлөхөөр тохиролцсон.
2.2 *******, ******* нар нь худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч ******* нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01784 дугаар захирамжаар ...нэхэмжлэгч ******* нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 10,584,450 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор, үлдэгдэл 5,584,450 төгрөгийг улсын бүртгэлийн гэрчилгээ *******гийн нэр дээр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор *******ын заасан дансанд тус тус төлөх, хариуцагч ******* нь Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дотор *******гийн нэр дээр гаргаж өгөх, шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх...-өөр шийдвэрлэсэн.
2.3 ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг *******т төлсөн. *******, ******* нар 2021 оны 10 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 8 орчим сая төгрөгийн засварыг тус орон сууцанд хийсэн.
Иймд тухайн орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, хороолол, байрны хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, , гудамж байрны хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө-ийг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 942,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлж байгаа эсэх талаар ******* судалгаа хийхэд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн *******ын нэр дээр байсан, ******* нь худалдах, худалдан авах гэрээ хийх үед орон сууцны өмчлөх эрхийг ******* миний нэр дээр шилжүүлэх боломжгүй байгаа тухайгаа тайлбарлахдаа уг орон сууц банкны барьцаанд байгаа, барьцаанаас чөлөөлөөд тань руу шилжүүлэн өгнө гэж тайлбарлаж байсан. *******ын заасан банканд очиж асуухад Орон сууц *******ын нэр дээр барьцаанд байгаа гэж тайлбарласан тул *******ыг орон сууцны өмчлөгч мөн гэж үзээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
4.2 Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар ******* орон сууцны үнээс 100,000,000 төгрөгийг төлөөд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах, орон сууцны өмчлөх эрх шилжсэний дараа үлдэгдэл 26,000,000 төгрөгийг төлөхөөр *******той харилцан тохиролцсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 107,415,550 төгрөгийг төлсөн боловч ******* нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг ******* хүлээн зөвшөөрсөн.
4.3 Анхан шатны шүүх ******* намайг эрхийн зөрчилгүй орон сууц худалдан авсан эсэх, орон сууны үнийг өмчлөгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр бүрэн төлсөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй байна. Би биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, тухайн орон сууцны үнийг өмчлөгчид бүрэн төлсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Шүүхээс эвлэрлийн захирамж гарах үед маргаан бүхий орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2107 дугаар шүүхийн шийдвэрээр *******од шилжсэн гэдгийг мэдсэн. Энэ агуулгаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
5.2 Мөн хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 421тай захирамжаар эрх шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт авагдсан мөн хуулийн 109, 110 дугаар зүйлд эрх шилжүүлэх талаар заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , гудамж, байр, хаягт байрлах орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх доорх үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******ын, 2017 оны 0******* сарын 25-ны өдөр ийн, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******ын, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******ын, 2023 оны 1******* сарын 01-ний өдөр *******ын өмчлөлд тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 115-133/
3.2 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02107 дугаар шийдвэрээр *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон торгуульд нийт 13,429,538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 24,747,312 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******ын өмчлөлд бүртгэлтэй, дээрх орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. /1хх 118-126/
3.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг 2023 оны 1******* сарын 01-ний өдөр *******ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн. /хх 127-133/
3.4 Нөгөө талд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01784 дугаар захирамжаар *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. /хх 151-152/
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг өмчлөгч хэрэгжүүлэхийн тулд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана.
4.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02107 дугаар шийдвэр болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/8373 дугаар албан бичгээр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болох нь тогтоогдсон байна.
4.2 Харин хариуцагч нар тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, тэднийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Учир нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01784 дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нарыг тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч гэдгийг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд хариуцагч нар нь шударга эзэмшигч гэдгээ бусад хэлбэрээр нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гэрээний дагуу тухайн орон сууцыг бусдаас худалдан авч, гэрээний үнэд 115,415,550 төгрөгийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН