| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00031/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э холбогдох эрүүгийн 1940000000019 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Ч.Э
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалант хорооллын 3-303а тоотод байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Б толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э “Тэр өдөр Б гэдэг залуу орж ирээд Б гэдэг хүнийг авч явна гэхээр нь би явуулахгүй гээд хоорондоо маргалдсан. Намайг цохихоор нь би эргүүлээд сандлаар цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна” гэв.
Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би найзуудтайгаа архи ууж сууж байгаад О.Б толгойг цохиж хагалсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр дэлгэрэнгүй ярьсан” гэх мэдүүлэг /хх-н 15 хуу/
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би цагдаагийн байгууллагад бусдад зодуулсан гэж хандсан. Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн харьяат Д гэдэг найз маань 0,75 литрийн савалгаатай Ерөөл гэх нэртэй архитай ирсэн. Ингээд бид хоёр уг архийг хувааж уугаад 18 цагийн үед гарч Д гэрлүүгээ буцаж харин би урд эгнээнд амьдардаг Б гэх айлынхаас Б г асууж сураглахаар ороход Б гийн гэрт Б , Э болон зүс үл таних нэг ахын хамт дундаа архи тавиад уугаад сууж байхаар нь хамт сууж архинаас нь уусан. Тэгээд би Б тэй уулзах гээд Б г дуудахад Э Б г гаргахгүй байсан. Яагаад гаргахгүй байсан эсэхийг мэдэхгүй, ингээд л Э бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Ингээд би согтуурхаж Э ыг толгой руу нь хальт гараараа цохиход Э сууж байсан сандлаараа миний толгойн тус газар нэг удаа цохиж духыг маань хагалчихсан. Тэгсэн тэнд бид хоёрыг салгаж болиулсан. Би тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар ийм л асуудал болсон. Ингээд би эмнэлэг дээр ирж шархаа цэвэрлүүлж 3 оёдол тавиулсан. Тухайн өдөр ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-н 6 хуу/
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “Би толгойгоо хагалуулсныхаа дараа Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж эмчид үзүүлж гурван оёдол тавиулсан. Одоо миний бие эрүүл мэнд болон надад учирсан гэмтэл шарх эдгэрч зүгээр болсон. Би өөрт учирсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй. Надад одоо Э аас нэхэмжлэх зүйл байхгүй, миний хувьд Э т ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 5 хуу/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найзууд болох Э , Б хоёр манай гэрт 18 цагийн орчимд 0,75 литрийн савалгаатай Түмний хишиг гэх нэртэй архи 2 шилийг аваад орж ирсэн. Ингээд бид ойрд уулзалдаагүй гээд гурвуулаа уух зуураа ойр зуурын хууч хөөрөөд сууж байтал 21 цагийн орчимд гаднаас зүс таних Б гаднаас нилээн халамцуу орж ирсэн. Ингээд Б нь манай гэрт орж ирж бид нартай сууж хамт архи уусан. Тэгж сууж байгаад юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй байна, гэнэт л Э тай муудалцаж маргалдаад эхэлсэн. Би ч анхандаа ийм зүйл болно гэж бодоогүй Б тэй юм яриад сууж байхад Э гэнэт босч ирээд сууж байсан сандлаа бариад Б ын толгой тус газар нь цохичихсон. Тэгсэн Б ын духны дээд хэсгээс их хэмжээгээр цус гарч толгой нь хагарсан байсан. Тэгэхээр нь Б бид хоёр тэр хоёрыг салгаад Б ыг гэрээсээ гаргаж эмнэлэг рүү үзүүл гэж явуулсан. Харин Э , Б бид гурав үргэлжлүүлэн үлдсэн архиа уусан. Тэгээд байж байтал гаднаас Б хоёр цагдаагийн хамтаар гаднаас орж ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухайн үед ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-н 8-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай
Шүүхээс шүүгдэгч Ч.Э ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны тоот дахь Г.Б гийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Б той маргалдан улмаар түүний толгойн тус газар сандлаар цохиж духны зүүн дээд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:
Хохирогч О.Б “...би согтуурхаж Э ыг толгой руу нь хальт гараараа цохиход Э сууж байсан сандлаараа миний толгойн тус газар нэг удаа цохиж духыг маань хагалчихсан...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Б гийн “...Тэгж сууж байгаад юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй байна, гэнэт л Э тай муудалцаж маргалдаад эхэлсэн. Би ч анхандаа ийм зүйл болно гэж бодоогүй Б тэй юм яриад сууж байхад Э гэнэт босч ирээд сууж байсан сандлаа бариад Б ын толгой тус газар нь цохичихсон ...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газар сандлаар цохиж гэмтэл учруулсан болохоо өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч толгой тус газраа сандлаар цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь түүнийг хүсч үйлджээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нар нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Э т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Б нь “Би өөрт учирсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй. Надад одоо Э аас нэхэмжлэх зүйл байхгүй, миний хувьд Э т ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 4 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 4 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР