| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0425/э |
| Дугаар | 442 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч П.Б, О.Б, З.Э тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү, Алаг адуут овогт Оюунбилэгийн Батсайхан, Боржигон овогт Зоригтын Энхбат нарт холбогдох эрүүгийн “1911005200323” дугаартай, 186/2019/0425/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн баян уул 8-39 тоотод түр оршин суух бүртгэлтэй, нийтийн байранд амьдардаг, иргэний үнэмлэхийн хаягаар Хэнтий аймгийн Дархан сум, Жажин 3 дугаар баг,
-урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхээр 2008 оны 11 дүгээр сарын 10-ы өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 06 дугаар 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү /РД:СК88031116/,
Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 16 дугаар баг, Центр 16 тоот гэх газар түр оршин суух бүртгэлтэй, иргэний үнэмлэхний хаяг: Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 1 дүгээр баг, Дархан-Уул 3-18 гудамж, 18 тоот,
-урьд Завхан аймаг дахь сум дундын шүүхээр 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,
-Баянгол дүүргийн шүүхээр 2007 оны 04 дүгээр 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Алаг овогт Оюунбилэгийн Батсайхан /РД:ИГ85060511/,
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33-А-20 тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд Баянзүрх дүүргийн шүүхээр 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
-Баянзүрх дүүргийн шүүхээр 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх,
-Баянзүрх дүүргийн шүүхээр 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих,
-Баянзүрх дүүргийн шүүхээр 2010 оны 09 дүгээр 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих,
-Сүхбаатар дүүргийн шүүхээр 2011 оны 05 дугаар 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө оногдуулсан 15 жилийн хорих ял дээр зарим хэсгийг нэмж нэгтгэн нийт 16 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Боржигон овогт Зоригтын Энхбат /РД:ЦЕ84091115/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны 1207 Д.Даваасүрэн, Д.Нацаг нарын хөөрөг, 2 ширхэг гар утас, шармал гинж, 170.000 төгрөгтэй хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 1.483.634 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч П.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Ороход хаалга нь онгорхой, гэрэлтэй байсан.Гэрийн үүдний тамбарт нь пускател байсан.Зүйл ангиа өөрчлүүлэх хүсэлтэй байна. Дээрэм хийх санаа байгаагүй. Хулгай хийх зорилготой байсан.Загнаж зандарсан юм байхгүй, гүтгэж байна.Та хоёр суужий л гэж хэлсэн. Гэмшиж байна.Улсын яллагчийн зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
1.2. Шүүгдэгч О.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Очиход тэр айл гэрэлтэй, үүдний хаалга нь онгорхой байсан, пускателийг нь зүгээр л царайгаа харуулахгүй гэж буулгасан.Заналхийлсэн тийм юм болоогүй.Хүн сэрүүн байгаа гэж бодоогүй.Яг үнэнийг хэлэхэд би үүдэнд зогсож байсан.Гэмт хэрэгт холбогдсоноо хүлээж байна. Хулгайлах л зорилготой очсон .Улсын яллагчийн зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
1.3.Шүүгдэгч З.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би анх санааг нь гаргасан манай эмээгийнхээс түрийвчийг нь авчих гэж хэлсэн.Хөргөгчиндөө түрийвчээ хийдэг юм.Дээрэм гэж огт бодоогүй.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөөрөн, гинж, 180 000 төгрөгийг өгсөн.Улсын яллагчийн зүйлчилсэн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нацагийн:..өнгөрсөн цагаан сарын үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой 22:00-23:00 цагийн орчимд байхаа нөхөр Даваасүрэн бид хоёр гэртээ байж байтал гэнэт манай гэрийн тог тасраад гэрэл унтраад харанхуй болсон. Энэ үед нь нөхөр бид 2 том өрөөндөө зурагт хараад сууж байсан. Тэгтэл манай гэрийн хаалгаар үл таних хоёр хүн ороод ирсэн. Манай байшин угаасаа том 3 ширхэг цонхтой болохоор хичнээн гэрэл унтарсан ч гэсэн бүдэг бадаг юм харагддаг. Тэгээд тэр орж ирсэн хоёр хүний нэг нь над дээр ирээд доошоо суу гэж чанга дуугаар зандарч хэлээд намайг орон дээр суулгаад миний чихийг тэмтэрч үзсэн.Тэр үед нь би ээмэг зүүгээгүй байсан юм. Тэгээд тэр хүн миний хүзүүндээ зүүж байсан шармал гинжийг угз тастаад авсан. Нөгөө хүн нь шууд өгсөж яваад зурагтны хажууд байсан манай өвгөний хөөрөг, гар утсыг авсан. Мөн миний гинжийг тасалж авсан хүн шууд яваад манай хөргөгчний хажууд байдаг ажилдаггүй хөргөгчийг онгойлгоод дотор нь байсан миний түрүүвчтэй мөнгийг авсан. Тэгээд тэр хоёр хүн гараад явсан, манай нөхөр араас нь гарах гэсэн боловч нөгөө хоёр хүн нь түрүүлж гараад хаалга дараад гаргахгүй байж байгаад зугтаачихсан. Ийм л асуудал болсон. Тэр үед би архи уугаагүй манай өвгөн бага зэрэг архи уусан байсан. Сүүлд нь тэр хүмүүсийг гараад явсаны дараа эд зүйлээ бүртгэхэд өвгөний хөөрөг,миний шаргал гинж, дотроо 180.000 орчим төгрөгтэй түрүүвч, хүний бэлгэнд өгөх гэж байсан хэдэн хайрцаг эссэ тамхи, мөн өвгөн бид хоёрын хоёр ширхэг гар утас зэрэг зүйлс алдагдсан. Тэр хоёр хүн намайг доошоо суу гэж чанга захирангуй хэлж айлган сүрдүүлсэн. Түүнээс биш зодож цохиогүй. Биед учирсан гэмтэл байхгүй. Гэхдээ сэтгэл санааны хувьд маш их айж цочирдсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 32-34/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Даваасүрэнгийн:..Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байсан орой 22 цаг 30 минутын орчимд л байх хөгшинтэйгээ хоёуулаа байж байсан чинь гэнэт манай байшингийн бүх гэрэл унтарчихсан. Тэгээд л шууд гаднаас 2 хүн орж ирж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд манай хөгшинг дуугүй байгаарай гэж хэлээд хүзүүнд нь байсан гинжийг нь аваад, хөгжимний урд байсан миний хөөрөг, хажууд нь байсан гар утас, орон дээр байсан манай хөгшиний гар утас, цаад хөргөгчин дээр байсан тамхи 4 хайрцаг, хөргөгчин дотор байсан миний хөгшиний түрүүвчтэй мөнгө зэргийг дээрэмдээд аваад явсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 37-38/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гантөгсийн:..Анх Энхбаттай танилцаж байхад ээж, дүүтэйгээ хамт амьдардаг, аав нь хөдөө ажил хийдэг гэж ярьж байсан. 3 хүүхэдтэй айлын дунд хүүхэд нь гэсэн. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Одоо эхнэр нь жирэмсэн 2 дахь хүүхэд нь төрөх гэж байгаа. Зан байдлын хувьд бол тайван уурлаад байдаггүй, худлаа ярьдаггүй, итгэл даахаар, миний мэдэхээр бол элдэв янзын ааш гаргаад байдаггүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 50/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Бямба-Очирын:..П.Баярхүү нь ажилд сайн, хүний итгэл сайн даадаг. Баярхүүд бараа материал, мөнгө төгрөг, бичиг баримт гээд компаний бүх л зүйлийг даатгаад үлдээдэг байсан, тэгэхэд нэг удаа итгэл алдаж, алдаа гаргаж байгаагүй, архи уудаггүй, даруухан, хүний үг сайн даадаг, ямар ч хүнтэй инээж хөхрөөд харьцдаг, эелдэг зантай. Сүүлд 2018 оны 11 сарын 21-ний өдөр манай толгой компаний ерөнхий захирал Төмөрбаатар манай ажилдын оршин суугаа хаяг, цагдаагийн газрын тодорхойлолт, зэргийг шаардсан, тэр үед П.Баярхүүг 3-н удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэдгийг мэдсэн,тэгээд энэ талаар нь П.Баярхүүгээс асуухад хийгээгүй хэрэгтээ нэг удаа явж байсан гэж ярьж байсан, ёр нь бол ял эдэлж байсан, тэгээд тухайн үед өнгөрч байсан, сүүлд 2019 оны 01 сарын сүүлээр Хэнтий аймаг явчихаад ирье хамаатаны хүний бие муудаад гэж хэлээд явсан, тэрнээс хойш ахиж ажилдаа ирээгүй, надтай ч холбоо бариагүй ээ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 52/
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Мөнх-Уянга:..П.Баярхүү нь хүнд нээх худлаа хэлээд байдаггүй, хүнд хайртай болбол тэр хүндээ үнэн ч л байдаг юм шиг санагдсан, надтай байх хугацаанд бол уурлаж учаарлаж байгаагүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүний төлөө санаа зовдог, Баярхүүгийн эгчтэй нь хоёр удаа уулзаж байсан,нэрийг нь мэдэхгүй байна, Баярхүүгийн өөр хамаатан садангийн талаар мэдэхгүй, бүтэн өнчин гэдгийг нь мэднэ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, хуудас 54/
2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №06/172 тоот актын:
1.Шинжилгээнд 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангана.
2. Шинжилгээний шаардлага хангах 2 ширхэг гарын мөрүүд гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардасуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. Хохирогч Д.Нацагийн гарын дардас нь мөрүүд гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардасуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч У.Батмөнх гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 57/
2.7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №06/182 тоот актын:
1. Шинжилгээнд Зоригт овогтой Энхбатын гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана.
2. Шинжилгээний шаардлага хангах гарын дардас нь Гарын хээний нэгдсэн санд 265609, 2556615, MN005210003985, MN000ШШГ08900, MN000310008212 гэсэн дугааруудаар 5 удаа бүртгэгдсэн байна.
3.Уг гарын дардас нь Гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч У.Батмөнх гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас, хуудас 63/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:..32-34 дүгээр хуудас хохирогч Д.Нацагийн мэдүүлэг, 38-39 дүгээр хуудас хохирогч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг, 94-98 дугаар хуудас яллагдагч П.Баярхүүгийн мэдүүлэг, 101-104 дүгээр хуудас яллагдагч О.Батсайханы мэдүүлэг, 105-107 дугаар хуудас яллагдагч З.Энхбатын мэдүүлэг, 13-19 дүгээр хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 23-29 дүгээр хуудас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 67-68 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан, 109-110 дугаар хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 111 дүгээр хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.БО.Батсайхан нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг: Хоёрдугаар хавтаст хэргээс хохирогч Д.Нацагийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүхэд шинээр гаргаж өгсөн...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Энхбатын өмгөөлөгч Ю.Тогмид: Мөн хоёрдугаар хавтаст хэргээс хохирогч Д.Нацагийн шүүхэд шинээр гаргаж өгсөн хүсэлтийг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны 1207 Д.Даваасүрэн, Д.Нацаг нарын хөөрөг, 2 ширхэг гар утас, шармал гинж, 170.000 төгрөгтэй хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 1.483.634 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Нацагийн, Д.Даваасүрэнгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хяналтын камерийн бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү, Алаг адуут овогт Оюунбилэгийн Батсайхан, Боржигон овогт Зоригтын Энхбат нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, дүгнэлтэндээ:
Шүүгдэгч Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү, Алаг адуут овогт Оюунбилэгийн Батсайхан, Боржигон овогт Зоригтын Энхбат нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэмт хэрэгт гэм буруутайд тус тус, мөн хуулийн тусгай ангид зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Бадмаараг, Тогмид нар нь зүйл ангийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.гэм буруу болон зүйлчлэл маргахгүй ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр сууринаас санал, дүгнэлтээ Хүч хэрэглэсэн, заналхийлсэн дээр довтолгоон заавал байх ёстой, довтлоод айлгасан бол заналхийлсэн болно.Дээрмийн гэмт хэрэг гэж үзэхэд хэцүү байна.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Д.Даваасүрэн, Д.Нацаг нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. /1 дүгээр хавтас, хуудас 32-39/,
Өөрөөр хэлбэл тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон шинж нь заавал амь биед аюултайгаар үйлдэгдэх шинжийг агуулахгүй, хохирогчид сэтгэл санааны болон бусад заналхийлэл үйлдсэнийг ойлгоно.
Шүүгдэгч П.Баярхүү нь хохирогч нарыг худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ
Хохирогч Д.Даваасүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч Д.Нацаг нь шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхийн шатанд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн байх тул шүүгдэгч П.БО.БЗ.Энхбат нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч П.БО.Батсайхан нарын цадан хоригдсон 65 хоног, шүүгдэгч З.Энхбат цагдан хоригдсон 23 хоногийг шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү, Алаг адуут овогт Оюунбилэгийн Батсайхан, Боржигон овогт Зоригтын Энхбат нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мандал овогт Пүрэвсүрэнгийн Баярхүү, Алаг адуут овогт Оюунбилэгийн Батсайхан, Боржигон овогт Зоригтын Энхбат нарыг 1 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар П.БО.БЗ.Энхбат нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Энхбатын цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч П.БО.Батсайхан нарын цагдан хоригдсон 69 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
5.Шүүгдэгч З.ЭП.БО.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Нацаг, Д.Даваасүрэн нар нь хохирол нэхэжлээгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
8. Шүүгдэгч З.Энхбатын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч П.БО.Батсайхан нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ