Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/100

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 1936000000100 дугаартай, 178/2019/0097/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4 , эх, дүү нарын хамт Ховд аймгийн сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.*******ын бэлэн мөнгөтэй картыг итгэмжлэн хариуцаж байхдаа Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулан 400.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Х.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч ******* овогт ын *******ын / регистрийн дугаартай, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Ховд аймгийн Чандмань сумын төвд ажиллаж байтал аймгаас аав, ээж залгаад

“ дүү чинь төгсөж байна, мөнгө хэрэгтэй байна “ гэхээр нь ХААН банкны виза картаа Х.*******д дайж явуулсан. Тухайн өдөр Х.******* аймагт ороод утсаа авахгүй алга болсон. Маргааш нь аав хайж байгаад олсон чинь миний картанд байсан 783000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг нь аваад архи уусан байсан. Тэгээд аав цагдаад мэдэгдсэн.Би тухайн үед картныхаа нууц кодыг хэлж өгөөгүй, надтай хамт барилга дээр ажиллаж байх үед хамт дэлгүүр ороод юм авах үед мэдсэн байсан... гэх мэдүүлэг /хэргийн 47-48-р хуудас/

Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай хүү Х.******* Х.*******д ХААН банкны виза картаа өгч явуулсан байсан боловч Х.******* нь тэр өдөр картыг өгөлгүй 400.000 төгрөг аваад Бөртэ буудалд архидаж хоносон байсан. Х.******* нь миний төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд манай хүүтэй хамт ажиллаж байсан юм...гэх мэдүүлэг /хэргийн 2-4-р хуудас/

Гэрч Д.Сувд-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Х.******* нь манай нөхөртэй Чандмань суманд ажилласан гээд манай гэрт ирээд “ би танай эхнэрийг хоолонд оруулна “ гээд намайг дагуулж яваад АТМ дээр зогсоод байж байгаад машиндаа суугаад, Цомирлог зоогийн газарт ирж хоол идээд Бөртэ орсон.Тэнд пиво ууж байгаад Х.******* хажуу өрөөнд байсан хүмүүс рүү ороод алга болчихоор нь би ганцаараа пиво ууж байгаад унтчихсан байсан. Шөнө 00 цагийн үед үйлчлэгч нь ирээд намайг гаргасан.... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Хохирогч ын *******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 49-р хуудас/

Шүүгдэгч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний хөл өвдөөд Чандмань сумын барилга дээр ажиллаж байгаад Ховд руу явах гэтэл Х.******* ирээд “ аавд хүргээд өгөөрэй” гээд ХААН банкны виза картаа дайсан.Барилгын материал ачиж ирсэн машинд дайгдаад ирэхдээ Бат-Энх гэх ахтай хамт ирсэн ба бид хоёр замдаа архи уугаад явсан. Аймагт ирээд Бат-Энх ахынд ирээд хоол цай идэж архи ууж дайлуулаад нэлээд согтсон. Бат-Энх ахын эхнэр намайг дагуулаад доошоо явна гэхээр нь дагуулаад явсан.Би замдаа АТМ дээр зогсоод Х.*******ын дайсан картнаас мөнгө авах гэтэл яаж авдгийг мэдэхгүй  болохоор нь кодыг нь мэддэг байсан учир нэг эгчийг гуйж 400.000 төгрөг авхуулсан.Мөнгөө авчихаад Бөртэ буудалд ирсэн.Тэнд нөгөө эгчтэй хамт архи ууж байгаад хажуу өрөөнд нь таньдаг залуу таарахаар нь тэнд орж уугаад нэг мэдэхэд тасарсан байсан.Чандмань суманд байхад Х.******* надад картаа өгч явуулаад дэлгүүрээс юм авхуулдаг байсан учир нууц кодыг нь мэддэг байсан.Би хохирлын мөнгийг айлын ямаа самнаж байгаад олж өгсөн ...” гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******д  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт Х.*******ын эзэмшлийн ХААН банкны виза картнаас 400.000 төгрөг авч завшсан болох нь хохирогч Х.*******ын  мэдүүлэг, гэрч У., Д.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг, Х.*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Х.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь бусдын бэлэн мөнгөтэй картыг итгэмжлэн хариуцаж байхдаа  мэдсээр байж 400.000 төгрөг авч завшсан үйлдэл нь  шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Х.******* нь хохирогч Х.*******ын итгэмжлэн хариуцуулсан картыг ашиглаж мөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-29/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Х.*******ын “ миний мөнгийн бүрэн төлсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******гийн хувийн байдлын талаар гэрч У.Хүрэлчулууны өгсөн”...Х.******* нь суманд ээж, дүү нарын хамт амьдардаг. суманд 10 жилийн сургууль төгсөөд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.Х.******* Чандмань суманд барилга дээр ажиллаж байгаад хөл нь өвдөөд ирсэн, ээж нь ажилгүй, өөр орлогогүй.Би ээждээ тус болог гээд хамт дагуулж хар бор ажил хийлгэж байсан боловч архи уухаараа алга болчихдог учраас одоо тусдаа ажил хийж байна... “ гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Гэрч У.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү Х.******* надтай хамт амьдардаг.Би нас барсан дүүгийнхээ 4 өнчин хүүхэд, өөрийн 3 хүүхдийн хамт амьдарч байна.Манай том хүү Х.******* нь хааяа ажил гарвал хийгээд байж байгаа, тогтсон ажил байхгүй.Манай гэрийн сарын орлого 360.000 төгрөг, энэ нь бүтэн өнчин хүүхдүүдийн халамжийн мөнгө юм...” гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй,хохирогчтой эвлэрсэн, ээж дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэхээр  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,шүүгдэгчийн эзэммшлийн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г   07 / долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг тэнссэн хугацаанд буюу 07 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдсугай.

 6.Шүүгдэгч Х.*******гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form

               с