| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0031/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/47 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа би, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн 1804002800006 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч Э.*******
Шинжээч эмч Ө.Шаарийбуу
Шүүгдэгч Ц.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үслэг эдлэлийн элдүүрчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа авто машин засдаг байсан, ам бүл 3, хамтран амьдрагч Л.******* болон түүний эхийн хамт /цахим үнэмлэхний хаяг: ******* дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 23 тоот/ одоо Нийслэлийн ******* дүүргийн 28 дугаар хороо, *******гийн 1 дүгээр хэсэг, 5-198 тоотод оршин суух, урьд ******* дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 402 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 299 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, *******ын овгийн ын ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, гийн 3 дугаар гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын гарааш дотор хохирогч Э.*******тай машины засварын мөнгө өгөх, авахаас болж маргалдаж улмаар түүний толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 дугаар сард хохирогч *******ын авто засварын газар ажилд орсон. Бид хоёр орлогоо тэнцүү хувааж авдаг. Авто засварын газрын эзэн нь ******* юм. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байран дээрээ *******, хоёр архи уусан бөгөөд би тэр архинаас нь бас уусан. Яг хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Би машины будаг хийж чаддаггүй тул Ганбаяр буюу Бөхөөг дуудаж машин будуулсан ба хөлсөнд нь 20.000 төгрөг өгөхөөр тохирсон байсан. Авто засварын газар бид гураваас гадна болон машинаа будуулж байсан үйлчлүүлэгч хоёр байсан. Би тэй урд нь вакум цонхны үйлдвэрт хамт ажиллаж байсан ба ажилгүй явж байхаар нь авто засварын газарт өөрийнхөө туслахаар ажилд аваад удаагүй байсан. Харин машины эзэн ыг манай ах таньдаг юм. Тэр өдөр ******* нь “Ганбаярт мөнгө өгч машин будууллаа” гэж бид хоёр маргалдаж бие биенээ заамдсан. Би *******ын толгой руу модоор цохиогүй. Орой 18-19 цагийн үед манай эхнэр ирж намайг аваад явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа ******* нүүрс зардаг газрын ойролцоо унаад эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд удалгүй ирж, 10 цаг өнгөрч байхад ******* ах ирсэн. ******* ахыг ирэхэд бид хоёр 0.33 граммын архи хуваагаад ууж байсан. ******* ах ажлаа хийж байхдаа тэр архинаас уусан. Дараа нь дахин 0.33 граммын архи авч бид гурав хувааж ууцгаасан. Би гэртээ харьж унтаж байгаад үдээс хойш 16-17 цагийн үед ажилдаа эргэж ирсэн. Тэр үед айлд ажил хийж байгаад ирлээ гээд бас нэг шил архи авчирсан байсан. Харин ******* ах Ганбаяр буюу Бөхөөгөөр машинаа будуулчихлаа гээд байж байсан. Миний архи гарчихсан эрүүл байсан. Ганбаяр машинаа будчихаад гараашаас надтай зөрөөд гарсан. Гараашид засварчин , машинаа будуулж байсан үйлчлүүлэгч нар байж байсан. Тухайн үед будаг хийчихсэн учраас гараашийн агаарт тоосжилт их байсан тул би шалан дээр запас дугуйн дээр суусан. Доогуураа тоосжилт бага байдаг юм. Яг тэр үед архиа бариад зуухны хажууд зогсож байсан. Бид гурав тэр архинаас хуваагаад ууж байсан. ******* ахтай үдээс өмнө данс тооцоо, мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдсан байсан. ******* ах г туслахаараа ажилд авсан. Энэ хүмүүс надтай ярилгүйгээр машин будсан байсан. Би уг гараашийн эзэн тул надаас асууж байж машин оруулах ёстой. Машины эзэн нь ******* ахын ахынх нь найз гэсэн. гэдэг хүнтэй нүүрэлдэж байцаалт өгөхөд амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон дээр гээд намайг янз бүрээр хэлээд байсан. Би дугуйн дээр сууж байхдаа надад хэлэхгүй яагаад машин будаж байгаа юм бэ? гэж хэлтэл ******* ах араас толгойд нэг юмаар цохиод авсан. Миний толгой манараад бөгтийгөөд суусан. Эргэж хараад ******* ахын гарт байсан модыг авч дугуйны хажуу руу шидсэн. Тэгээд ******* ахтай заамдалцсан гэдгээ санахгүй байгаа. Намайг модоор цохингуут эргэж хараад модыг нь авч өөрийгөө хамгаалж заамдалцсан байх. Тэрнээс хойш ухаан орж гараад зарим зүйлийн санахгүй байгаа. такси барих гээд гараа өргөсөн боловч такси олдохгүй байсныг санаж байгаа. Нэг ухаан ороход дүүгийнд ирсэн байсан. Бэр дүү намайг гэрт хүргэж өгсөн. Тэр шөнө гэртээ унтаж чадахгүй дотор муухай оргиод, нүд харанхуйлж толгой маш их өвдөөд байсан. Өглөө нь эхнэртээ “******* ахтай муудалцсан” талаараа хэлж гарааш руу явахаар болж такси дуудахад Заяа гэдэг хүн эхнэр тай хамт ирсэн. Бид нарыг гарааш руу ороход засварчин , өчигдрийн машинаа будуулсан хоёр хамт байж байсан. Тэгээд би өчигдөр юу болсон талаар асуухад гэх ах “******* өчигдөр энэ модоор чиний толгой руу араас чинь нилээд хэдэн удаа цохьсон” гэж хэлсэн. Ах нь салгах гэсэн чинь харвалт өгсөн учраас салгаж чадаагүй, харин гаднаас орж ирээд та хоёрыг салгаад эндээс чамайг сугадаад аваад гарсан” гэж хэлсэн. ыг ингэж хэлж байхад манай эхнэр, таксины жолооч болон түүний эхнэр хамт сонссон. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь гэртээ таксигаар хүргүүлж харьсан. Өвчин намдаах тариа хийлгээд эм уусан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 13-ны өглөө би машин будах ёстой байсан тул эхнэртэйгээ хамт гарааш руу очсон. Тэгээд дүүгийнхээ гэрээс машин буддаг буу авах гэж явж байгаад замдаа нүүрс зардаг газрын хажууд унасан байсан. Тэр үед нүүрс зардаг ******* намайг дүүгийнд тэвэрч оруулаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би *******ын эмнэлэгт хоёр хоног ухаангүй байж байгаад хотод эмнэлэгт очиж хагалгаанд орж 7 хоносон. Цохиулснаас хойш миний ухаан санаа орж гараад хүн танихгүй, хүмүүсийн нэр усыг андуураад байдаг болсон. Толгой байнга өвдөж ухаан алдаж унадаг болсон. Эмчилгээний зардалд гарсан 3 сая төгрөгийн зардлыг нэхэмжилж байна, мөн байнга эмчилгээ хийгдэж учраас цаашид гарах зардлаа нэхэмжилж байна. ...Шинжээчийн дүгнэлтэд хацар ясны хугарал гэж гарсан байгаа, би хэдэн жилийн өмнө хамраа цохиулж хугалж байсан гэдгийг хэлмээр байна” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авто засварын газартаа өглөө 11 цагийн үед засварчин *******, нарын хамтаар 1 шил 0,33 граммын архи хувааж уусан бөгөөд засварын ажлаа хийсэн. Тэгээд барагцаагаар 15-16 цагийн үед засварчин *******тай засварын тооцоон дээрээс болж маргасан. ******* гурван машин засаад түүнийхээ тооцооны мөнгийг надад өгөхгүй 2-3 хоносон болохоор маргасан. Ажил тарах үед гаднаас 1 шил архи авч гараашид орж ирсэн бөгөөд тэр архийг *******, бид гурав хувааж уусан. Гарааш дотор архи уугаад бараг дуусч байхад ******* миний араас толгойн орой хэсэг орчим 2-3 удаа цохьсон. Би толгой руугаа цохиулаад манараад урагшаагаа бөхийж босч ирээд эргэж хараад босоход ******* гартаа урт мод барьчихсан байсан. Би *******ыг заамдаж аваад барьсан модыг нь газар унагасан. Тэр үед миний толгой манарч дотор муухай оргиод байсан. ...Би гээр сугадуулаад гараашаас гарсан. Тэр шөнөжингөө миний толгой өвдөөд унтаж чадаагүй. Маргааш өглөө нь би эхнэр болон таксины жолооч Заяагийн эхнэрийн хамтаар гарааш руу явж машины эзэн аар өчигдөр болсон хэргийн талаар яриулахад “чамайг өчигдөр наанаа дугуйн дээр сууж байхад араас чинь ******* модоор 4-5 удаа цохьсон, ах нь салгах гэсэн боловч бие муутай учраас салгаж чадаагүй, тэгтэл гаднаас орж ирээд чамайг салгаад гэр лүү чинь хүргэж өгсөн” гэж хэлсэн. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагийн үед эхнэр ийн хамтаар ажил дээрээ очсон. Засмал зам гараад нүүрс зардаг цэгийн хажуухан талд гэнэт миний толгой эргээд суух шиг болсон. Тэгээд би ухаан алдсан түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход ******* дүүргийн эмнэлэгт байсан дахин ухаан алдаад мэс засалд орсныхоо дараа 3 хоноод ухаан орсон. Тэр хооронд юу болсноо огт санахгүй, ойгүй болсон байсан. Мөн зарим үйл явдлыг мартах нь хурдан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед *******ын дүү болох Эрхэмбаярын эхнэр Золзаяа *******ыг гэрт хүргэж ирсэн. Би *******ыг гэрт оруулаад унтуулах гэтэл ******* толгой өвдөөд байна гээд ер унтахгүй ёолоод байсан. Би *******аас шөнө юу болсон талаар асуухад ******* гарааш дотор ******* ахтай муудаж намайг цохьсон гэж хэлж байсан. Тэгээд өглөө нь ******* бид хоёр такси дуудаж, гарааш дээр очоод машинаа засуулж байсан ах гэдэг хүнээс өчигдөр та юу болсон талаар асуухад тэр ах *******т хандаж “өчигдөр чамайг сууж байхад чинь ******* араас чинь 4-5 удаа модоор цохьсон, тэгээд чи босч ирээд *******ыг заамдаж авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад “хүмүүс зодолдож байхад та нар чинь салгадаггүй юм уу” гэхэд над руу хандаж “би салгасан, наад хоёрыг чинь салгаж байгаад би өөрөө цохиулсан” гээд өөрийн нүдээ харуулсан. Түүний баруун талын нүд бага зэрэг хөхөрч цус хурсан харагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 9 цагийн үед ******* намайг дагуулаад гарааш дээр очсон бөгөөд манай нөхөр дүүгийнхээ гэрээс машин буддаг буу авна гээд гарсан. Барагцаагаар 20-иод минутын дараа бэр над руу залгаад “******* ах ухаан алдаад уначихлаа та хурдан ир” гэж хэлсэн. Би *******ыг эмнэлэгт хэвтсэний маргааш өдөр ******* ахтай гарааш дээр очиж уулзаад *******ыг хот руу яв гэж байна, бөөн мөнгө төгрөг гарах юм шиг байна, та зодсон юм чинь тэр мөнгө төгрөгийг нь гаргаж өгөөрэй гэхэд ах над руу тэгнэ, тэгнэ ах нь төлнө гэж хэлсэн. ******* эмнэлэгт хэвтэж байхдаа бүр тэнэг хүн шиг болоод, амнаас нь шүлс өөрийн мэдэлгүй гоожоод, өмдөндөө бие засаад нэг сонин болоод байсан. Хэрэг гарснаас хойш ******* ах , хоёртой нийлж өөр засварын газар түрээсэлж ажиллуулсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29 болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад гэрч Б.Заяагийн мэдүүлсэн: “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг ба ******* хааяа надаар үйлчлүүлдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед *******ын эхнэр над руу утасдаж гарааш руу хүргүүлсэн. Засварын газар очиход нэг цагаан өнгийн машин засварт орсон байсан. ******* машины эзэн өвгөнөөс “өчигдөр юу болсон юм бэ? гэж асуухад нөгөө ах нь өчигдөр ******* чамайг сууж байхад араас чинь модоор цохьсон. Тэгтэл чи босч ирээд түүнтэй зууралдаад авсан гэж хэлтэл цаанаас гарааш дотор байсан залуу *******т хандаж “өчигдөр ах та хоёр хоорондоо маргалдаж зодолдоод би голоор чинь орж салгасан, та хоёрыг дийлэхгүй юм байна лээ, худлаа гэвэл та миний нүдийг хар” гэж хэлсэн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад гэрч С.гийн мэдүүлсэн: “...Би тэр өдөр гараашид 9 цагийн үед очиход *******, *******, ах нар архи уугаад сууж байсан. *******, ******* ах 2 хоорондоо мөнгө төгрөгнөөс болж маргалдаад байсан. Тэгтэл яг хэн нь архи гаргаж ирснийг хараагүй 1 шил 0.5 граммын “Хараа” архи гаргаж ирээд тэр гурав уусан. Би тухайн үед гарааш дотор будаг үнэртээд толгой өвдөөд байхаар нь гараашаас гараад агаарт зогсож байтал гарааш дотор *******, ******* ах хоёр зодолдож байгаа бололтой түчигнээд явахаар нь ортол ******* ах ******* ахыг заамдаад хана руу шахчихсан зогсож байхаар нь би салгасан.Тухайн үед машины эзэн ах ч хараад зогсож байсан. ******* ах ******* ахыг цохих гэж байгаад миний баруун талын нүд рүү цохьсон. Мөн хариуд нь ******* ах *******ыг өшиглөх гэж байгаад миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд байж байтал ******* ахын эхнэр ирээд ******* ахыг архи уулаа гэж загнаад аваад явсан. Бөхөө ах ирээд ахыг аваад явсан. Би ******* ахыг сугадаж яваад дүүгийнд нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 32-33/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын мэдүүлсэн: “...*******, хоёр мөнгө төгрөгнөөс болж хэрэлдээд байх шиг байсан. Би юм бодоогүй, эд нарын хэрүүлд оролцоод яах вэ гэж бодоод машины урд талын гэрлийг салгаад сууж байтал гараашийн үүдний зуухны орчим *******, хоёр зодолдож байгаа бололтой түс тас гэх чимээ гарч байсан. Би гайхаад босоод хартал ******* босчихсон харин урдаас нь 1 метр орчим урттай Прус мод барьчихсан зогсож байсан. *******тай хэрэлдэж байхдаа өөрийгөө 12 жил шоронд суусан гэж сайрхаж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-40/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ыг хохирогч Э.*******тай нүүрэлдүүлэхэд гэрч Б. мэдүүлэхдээ “Би *******т ******* чамайг сууж байхад араас чинь модоор 4-5 удаа цохьсон гэж хэлээгүй. *******, ******* хоёр хэрэлдэж маргалдаад тас няс хийх чимээ гарахаар нь хартал ******* босоод зогсчихсон, ******* гартаа урд мод барьчихсан зогсож байсан” гэжээ. /хх-н 55/,
Мөрдөн байцаалтад гэрч О.ийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 9 цагийн үед *******ын эхнэр нь манай нөхөр Заяа руу залгаад “гэрт хүрээд ир таксинд явъя” гэсэн. Би нөхрийнхөө машинд суугаад *******ын гэрт яваад очиход ******* толгой өвдөөд даагдахгүй байна, юм идэж чадахгүй байна гэсээр хувцасаа өмсөж чадахгүй, бие нь өвдсөн байдалтай байсан. Бид нар засварын газрын гадна очиход гараашийн гадна цагаан өнгийн машин байсан ба нэг настай ах тэр машиныг засаад байх шиг байсан. Гарааш дотор нэг банди байсан. ******* тэр ахаас “өчигдөр юу болсон бэ” гэж асуухад нөгөө ах хариуд нь өчигдөр чи засварчинтай маргалдаад байсан тэгтэл нөгөө хүн чинь чамайг сууж байхад араас чинь модоор 2-3 удаа цохиод авсан, тэгтэл чи босч ирээд та хоёр зодолдсон, би бие муутай хүн учраас та хоёрыг салгаагүй” гэж хэлсэн. Тэгтэл гарааш дотор байсан банди ******* луу хандаж “өчигдөр та хоёр хоорондоо маргаад зодолдсон, би салгах гээд дийлээгүй, дийлэхгүй юм байна лээ, тэгээд таныг дүүгийн чинь гэрт хүргэж өгсөн” гэж хэлээд өөрийн нүдээ *******т харуулсан. Тэр залуугийн зүүн талын нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан. Ингээд ******* миний бие өвдөөд байна гэж хэлээд буцаад гэрлүүгээ хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №09шэ/396 дугаартай дүгнэлтэд: “Э.*******ын биед тархины зүүн талыг хамарсан тархины эдийн цусан хураа, суурь яс, зулай яс, баруун хацар нумын хугарал /хагалгааны дараах байдал/ баруун талын зулай болон чамархай орчмын зөөлөн эдэд хавантай, голын бүрдэл хазайлттай, хуйхны мэс заслын оёдол, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 63/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч Э.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед хамт ажилладаг ******* гэдэг хүнтэй толгойн тус газартаа модоор цохиулж гэмтэл авсан, үүний улмаас эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон гэсэн. Үзлэгээр хагалгааны дараах толгойдоо шархтай, ариун боолттой байсан ба дээрх үзлэг, зовиур, нарийн мэргэжлийн шинжилгээ, хагалгааны байдлыг үндэслэж дээрх хүнд зэргийн гэмтлийг гаргасан. Уг гэмтэл нь хатуу мохоо биет хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох үед учирсан байх боломжтой. Хохирогч Э.******* нь дээрх гэмтлийг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой авсан байх боломжтой. Тухайлбал гэмтлийн улмаас тархины жижиг судас хагарч, тархины эдэд цусан хураа үүссэнээс тархи дарагдаж ухаан алдах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, ой санамжаа алдах, чих шуугих гэх мэт шинж тэмдгүүд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч тод болон бүдэг илэрч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/,
Шүүх хуралдаанд шинжээч эмч Ө.Шаарийбуу мэдүүлэхдээ “*******ын тархины судас хагарч цусан хураа үүссэн байгаа. Дээрх гэмтлүүдийн тархины эдийн цусан хураа болон тархины суурь яс, зулайн ясны хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. *******ын толгойны зулайн хэсэгт хүч үйлчилсний улмаас дээрх гэмтлийг авсан байх боломжтой” гэжээ.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “...Гарааш руу явган хүний хаалгаар нэвтрэн ороход зүүн гар талд төмөр зуух болон гараашийн зүүн хана дагуу шар өнгийн хуванцар сав, дугуй, мотор гэх мэт зүйлийг тавьсан байв. Үзлэг хийх явцад хохирогч ******* намайг энд сууж байхад ******* миний толгой руу модоор цохьсон гэх газар нь энэ гараашийн зүүн хойд хэсэгт төмөр зуухны урд хэсгийг зааж байв. Улмаар хохирогч Э.******* ******* намайг энэ модоор цохьсон гэж хэлээд гараашийн урд хана дагуу тавиур дээр байсан багажнуудын доод талаас мод гаргаж өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/
Хохирогч Э.*******ын өвчний түүх, эмчилгээний зардлын баримтууд болон мэс заслын тэмдэглэлд “...Тархины зүүн талыг хамарсан субдурал цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал...” гэжээ. /хх-ийн 57-62, 4-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай “хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 69 см урт, 5 см өргөн модыг эд мөрийн баримтаар тооцсон” гэх тогтоол /хх-ийн 16/
Шүүгдэгч Ц.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 2 удаагийн бүртгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 94/,
Шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 95-96, 99-103 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, гийн 3 дугаар гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын гарааш дотор хохирогч Э.*******тай машин зассан мөнгө төгрөгний асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь тархины зүүн талыг хамарсан тархины эдийн цусан хураа, суурь яс, зулай ясны хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ы мэдүүлсэн “******* бид хоёр хоорондоо муудалцаж заамдалцсан нь үнэн ” гэх мэдүүлэг, хохирогч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн “гарааш дотор ******* ах, бид гурав хамт архи ууцгаасан. ******* ахтай мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдсан. Гарааш дотор машин будаад агаарт тоосжилт их байсан учраас би газар дугуйн дээр сууж байтал ******* ах миний толгой руу нэг юмаар цохьсон. Эргээд хартал ******* ах гартаа мод бариад зогсож байхаар нь түүнийг нь салгаж авах гээд заамдалцсан. Тэр модыг ******* ахаас булааж аваад дугуйны хажуу руу шидсэн” талаарх мэдүүлгүүд, гэрч Б.ийн “манай нөхөр тэр шөнөдөө унтаж чадаагүй бөгөөд ******* ахтай муудалцаж, намайг цохьсон гэж хэлсэн. Маргааш өглөө нь такси бариад засварын газар очиход нь манай нөхөрт “өчигдөр чамайг сууж байхад чинь ******* араас чинь 4-5 удаа модоор цохьсон” гэж хэлсэн. Харин “би та хоёрыг салгах гэж байгаа нүдээ ийм болгочихлоо гээд нэг нүд нь хөхөрсөн харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29/, гэрч С.Санддагсүрэнгийн “...*******, ******* ах хоёр хоорондоо мөнгө төгрөгнөөс болоод маргалдаад байсан. Гарааш дотор *******, ******* ах хоёр зодолдож байгаа бололтой түчигнээд явахаар нь ортол ******* ах ******* ахыг хананд шахчихсан зогсож байхаар нь би тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33/, гэрч Б.ын “...******* нь тай мөнгө төгрөгнөөс асуудлаас болж хэрэлдээд байсан. ******* гарааш дотор дугуйн дээр билүү намхан зүйл дээр суугаад тай хэрэлдээд байсан. Гараашийн зуухны орчим үүдэнд *******, хоёр зодолдож байгаа бололтой түс тас гэх чимээ гарч байсан. Би гайхаад босоод хартал ******* босчихсон харин урдаас нь 1 метр орчим урттай мод барьчихсан зогсож байсан. г нөгөө засварчин хүү хориод зогсож байсан. *******тай хэрэлдэж байхдаа өөрийгөө 12 жил шоронд суусан гэж сайрхаж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 55/, гэрч Б.Заяагийн “...******* болон түүний эхнэрийг засварын газар хүргэж өгөхөд цагаан машины жолооч гээд нэг өвгөн байсан. ******* тэр ахаас өчигдөр юу болсон юм бэ гэж асуухад нөгөө ах нь өчигдөр ******* чамайг сууж байхад араас чинь модоор 2-3 удаа цохиод авсан гэж хэлтэл цаанаас гарааш дотор байсан залуу *******т хандаж “өчигдөр ах та хоёр хоорондоо маргалдаж зодолдоод би голоор чинь орж салгасан, худлаа гэвэл та миний нүдийг хар” гэж хэлсэн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч О.ийн “...Бид нар засварын газрын гадна очиход гараашийн гадна цагаан өнгийн машин байсан ба нэг настай ах болон нэг банди байсан. ******* тэр ахад “өчигдөр ахаа юм болсон бэ” гэж асуухад нөгөө ах хариуд нь өчигдөр чи засварчинтай маргалдаад байсан тэгтэл нөгөө хүн чинь чамайг сууж байхад чинь араас чинь модоор 2-3 удаа цохиод авсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №09шэ/396 дугаартай дүгнэлт /хх-н 63/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 75/, хохирогчийн өвчний түүхүүд, мэс заслын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан хохирогч Э.*******, гэрч Б., О., Б.Заяа, С., Б. нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үүргийг сануулж мэдүүлэг авчээ. Гэрч Заяа, , нарын мэдүүлгүүд нь дамжмал нотлох баримт бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг гэрч аас сонссон гэж заасан боловч гэрч нь “******* нь *******ыг модоор цохиж байхыг хараагүй, маргааш нь энэ талаар яриагүй” гэж мэдүүлсэн нь гэрч С.гийн “тухайн үед машины эзэн ах хараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Хохирогчийн мэдүүлгийг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шинжээчийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн №09шэ/396 дугаартай дүгнэлтэд “Э.*******ын биед баруун хацар нумын хугарал гэмтэл талаар дурдсаныг хохирогч “би хэдэн жилийн өмнө нүүрэндээ цохиулж хамраа хугалуулж” байсан гэж тайлбарлаж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэв.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд хохирогч Э.*******, шүүгдэгч Ц.******* нар нь авто засварын газрыг хамтран ажиллуулж, ашгаа тэнцүү хувааж авдаг ба тэдгээр нь ажлын байран дээрээ архидан согтуурсан үедээ мөнгө төгрөгний асуудлаас болж хэрүүл маргаан үүсчээ. Улмаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Э.*******ыг газар дугуйн дээр сууж байхад нь толгойн тус газарт нь модоор цохьсон үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын хоорондын мөнгө төгрөг, ашиг орлогоо хуваах асуудлаас үүссэн гэж үзэхээс гадна согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэрч Заяа, , нарын мэдүүлгүүд бол дамжмал нотлох баримт. Эдгээр гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг гэж зааж өгсөн. Гэтэл нь дээрх гурван гэрчүүдийн мэдүүлгийг баталж мэдүүлэхгүй байна. Иймд ******* нь хохирогч *******ыг модоор цохьсоныг харсан гэрч байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Хохирогч Э.*******ын “******* араас нэг юмаар толгой руу цохьсон, эргээд хартал ******* гартаа мод бариад зогсож байсан” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар байсан гэрч гийн “гарааш дотор *******, ******* ах хоёр зодолдоод байгаа бололтой түчигнээд байхаар нь ортол ******* ах ******* ахыг заамдаад гараашийн хананд шахаад зогсож байсан, тухайн үед машин засуулж байсан ах хараад зогсож байсан, гэрч ын “*******, ******* хоёр хэрэлдэж байгаад түс няс гэх чимээ гарахаар нь хартал ******* гартаа 1 метр орчим мод бариад зогсож байсан” гэсэн мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид гэмтэл учруулах зорилгоор тухайн модыг тусгайлан бэлтгэж, засаж тохируулаагүй байх тул түүнийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэн, Ц.*******ыг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын тархинд хүнд гэмтэл учирсан байх бөгөөд нийт 3 сая төгрөгийн эмчилгээний төлбөр нэхэмжилсэн бөгөөд тэрээр эм, тариа, эмчилгээ, унааны 882.184 төгрөгийн зардлын баримт шүүхэд ирүүлсэн. Иймд шүүгдэгчээс 882.184 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Мөн шинжээчийн дүгнэлтэд цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний хамааралтай гэсэн байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон дээрх нэхэмжлэлээс үлдэх 2.117.816 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс санал дүгнэлт гаргаагүй болно.
Ц.******* нь урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагч Л.Нямдэлгэр болон түүний эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно. Тэрээр хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, уг ялаа төлж биелүүлсэн болох нь ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч Б.Түвшинжаргалын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-н 104/ Мөн шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдааны явцад тархиндаа гэмтэл авсан гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас хорих ялыг сонгож оногдуулахдаа ялын доод хэмжээг баримталж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно. Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг модыг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА