| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0042/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/48 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа би, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.*******, өсвөр насны Б.Төгөлдөр, С.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804002850018 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч З.*******
Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөрийн
хууль ёсны төлөөлөгч О.*******
Өсвөр насны шүүгдэгч С.*******ийн
хууль ёсны төлөөлөгч Д.*******
Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр, С.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, халх, 19 нас 11 сар 16 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж Энх-Амгалан, 3 дүүгийн хамт /цахим үнэмлэхний хаяг: ******* аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, ******* нуур/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 13 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* овгийн Зинээмидарын ******* /РД:/,
Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн суманд төрсөн, халх, 17 нас 6 сар 12 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав *******, ээж нарын хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 10 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух овгийн гийн ******* /РД:/,
Монгол улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 14 нас 5 сар 15 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, цогцолбор сургуулийн 9-2 ангид сурдаг, мэргэжилгүй, ам бүл 4, эмээ , дүү нарын хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 18 дугаар гудамжны 9 тоот хашаанд оршин суух ******* овгийн ийн Төгөлдөр /РД:/,
Шүүгдэгч З.******* нь өсвөр насны Б.Төгөлдөртэй бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын 237.000 төгрөгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр нь З.*******тай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын нийт 237.000 төгрөгийн эд зүйлс болон өсвөр насны С.*******тэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын нийт бэлэн 40.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Өсвөр насны шүүгдэгч С.******* нь өсвөр насны Б.Төгөлдөртэй бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын нийт бэлэн 40.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төгөлдөр бид хоёр гал тогооны өрөөний цонхоор орж авдар дотроос нь 1 ширхэг хөөрөг, 2 хайрцаг ээмэг бөгж авсан. Тухайн үед *******ийг ээж нь дуудсан учир явчихсан байсан. Ээмэг бөгжийг нь би гулсуур доор нуусан. Хөөргийг нь Төгөлдөр авсан...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* бид хоёр тэр айлын 2 давхарын болконоор авирч гэрт нь орсон. Бурханы урд байсан 10.000 төгрөгийг Шинээ авсан. Би шургуулганаас 25.000 төгрөг авсан. Хадганд байсан 5.000 төгрөгийг Шинээ авсан. Бид хоёр уг мөнгөөрөө идэж уух юм худалдаж аваад тэр айлдаа хоносон. Маргааш нь тэр айл руу ******* ах бид хоёр орсон. ******* ах авдарыг нь хүчээр эвдэж онгойлгосон. Би авдар дотроос нэг хөөрөг авсан. ******* ах 2 хайрцагтай ээмэг бөгж авсан. Би хөөргөө хашааны шар өвсөнд нуусан. Эхний үйлдлийн санааг ******* гаргасан, дараагийн үйлдлийн санааг би гаргасан. Эд зүйлийг бүгдийг нь цагдаад хураалгасан. ******* гуай хохирогчид 80.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Төгөлдөртэй хамт хоёр давхрын цонхоор ороод нэг давхар луу буугаад том өрөөний бурхан дээр байсан 10.000 төгрөг, шургуулганд байсан 25.000 төгрөг, дотор нь байсан 5000 төгрөг нийт 40.000 төгрөг авсан. Би энэ мөнгөнөөс 5000 төгрөг л авсан. Бусад мөнгөөрөө бид хоёр Тэс дэлгүүрээс бэлэн гоймон, хиам, зайдас авч идсэн. Би хохирогчид бэлнээр 80.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч П.гийн мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цайныхаа цагаар ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод байрлах гэртээ ороход манай байшингийн 2 давхарын цонхоор хулгайч орж бэлэн 40.000 төгрөг болон эд зүйлс алдагдсан байсан. Гэртээ орсон чинь 1 давхарын бүх хөшиг хаалттай байхаар нь том өрөөнд ороход авдрын цоожийг эвдэж тагийг нь хаасан, гал тогооны өрөөнд орсон чинь ширээн дээр бэлэн хоолны амтлагчийн цаас, тамхины үнс байсан. Хоёр давхарт гарсан чинь цонхны салхивч онгорхой, баруун талын тагтны вакум цонхны хаалганы дотор талын шилийг хагалсан мөн зүүн талын тагтны хаалга түгжээгүй байсан. Манайхаас 2 хайрцагтай мөнгөн ээмэг бөгжнүүд болон хөөрөг алдагдсан. Мөн бурхны урд талд байсан 10.000 төгрөг, модон шургуулганд байсан 25.000 төгрөг, хадганд ороосон 5.000 төгрөг нийт 40.000 төгрөг бэлнээр алдагдсан. Алдагдсан эд зүйлийг надад буцааж өгсөн. Эвдэрсэн эд зүйлийн мөнгийг бас өгсөн. Хулгай хийсэн 2 хүүхэд тус бүр 80.000 төгрөг төлсөн учир гэм хорын хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Хохирол төлбөр бүрэн барагдуулсан учир шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16, 123-124/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Ээж над руу залгаад “гэрт хулгайч орсон байна” гэхээр нь би иртэл байшингийн мансартны вакум цонхыг түлхэж ороод 4 ширхэг савтай гоймон идээд савыг нь үлдээгээд 1 давхарын том өрөөнд авдарны дээр байсан 10.000 төгрөг, авдар дотор байсан 60.000 орчим төгрөгийг авсан байсан. Бид нар байшиндаа өвөлдөө амьдардаггүй, өдөр бүр нохойдоо хоол өгдөг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Мөрдөн байцаалтад гэрч О.*******гийн мэдүүлсэн: “...Манай дүү Төгөлдөр нь ий 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух айлыг танихгүй гэсэн цуг явсан гэх ******* гэдэг хүүхэд өмнө нь тэр айлын хашаанд амьдардаг байсан гэсэн. Би Төгөлдөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч П.тэй холбогдож байгаад очиж уулзаад төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 125/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн мэдүүлсэн: “...Манай хүү ******* ий 8 дугаар гудамжны 1 тоотод байх хүмүүсийг таньдаг. Өмнө нь гэрт нь хүүхдийг нь хүртэл харж өгдөг байсан. Би *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/001 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 хуудас материал дээрх гарын хээний мөрүүдээс 6 ширхэг гарын хээний мөр адилтгалын шинжилгээнд тэнцэж байна. 2. Автомат харьцуулалтаар Папилон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна. 3. Шинжилгээнд MN000810008783 дугаараар бүртгэгдэж ирүүлсэн Б.Төгөлдөр //-ийн баруун гарын долоовор хурууны өндөг хэсгийн гарын хээтэй шинжилгээнд ирүүлсэн 160х47 мм хэмжээстэй наалт туузанд бэхжүүлсэн мөртэй /үз.зураг №2/ хоорондоо тохирч байна. 4. Папилон санд бүртгэгдэж орсон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын хээний мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна...” шинжээч эмч Н.Цэнхэр-Онон гэжээ. /хх-ийн 27-28/
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний “Вакум болконы давхар шил хагарсан түгжээ нь эвдэрсэн байсан, сийлбэртэй авдарны нүүр халцарсан байсан бөгөөд сэргээн засварлах үнийг тооцоолон гаргасан болно. Монгол цоож эвдэрсэн, мөнгөн болон төмөр ээмэг бөгж, кулон алдагдсан байсан үнэлгээг зах зээлийн дундаж үнийг үндэслэн хохирогчийн тайлбарыг үндэслэн гаргасан болно. Гэм хорын хохирол 130.000 төгрөг, алдагдсан эд зүйлс 233.000 төгрөг, үнэлгээний нийт дүн 363.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 70/
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн “шар өнгийн шинэ үеийн хув 4 ширхэг 4.000 төгрөг хүүхдийн зүүлт хэлбэрээ ашигладаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 141/
Хэргийн газарт үзлэг хийсэн “...******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод байрлах байшинд орж үзлэг хийв. 10.000 төгрөг байсан газрыг 1 гэсэн тоогоор, 25.000 төгрөг байсан газрыг 2 гэсэн тоогоор тэмдэглэн зургийг авахуулав. 2 давхарт шатаар гарахад өрөөний зүүн хэсгийн урагш харсан цонхны салхивч онгорхой, зүүн тийш харсан балконы хаалга онгорхой. ...Өрөөний гол хэсэгт дутуу идэж орхисон улаан өнгийн савтай гоймон байв. ...Баруун талын өрөөнд ороход цонхны шил салхивч бүтэн, өрөөний баруун тал руу харсан тагтны цонхны том хаалга онгорхой, гол хэсэгтэй дотор талдаа хагарсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/
Эд мөрийн баримт хураан авах тухай “Нарийны 18-9 тоот хашааны хаалганаас ертөнцийн зүгээр зүүн тийш 7 метр зайд өвсөн дундаас ногоон өнгийн хөөрөг 1 ширхэгийг хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 55/
Эд зүйл түр хураан авсан тухай “...******* дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 1 дүгээр гудамжны урд байрлах нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд байх шар өнгийн гулсуурны үзүүр хэсгийн доогуур элсэнд хийж булсан ээмэг, бөгж зэрэг алдагдсан эд зүйлсийг хураан авсан...” тухай тэмдэглэл /хх-ийн 63/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...шар өнгийн голдоо талст хэлбэрийн шигтгээтэй ээмэг 3 ширхэг, голдоо цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй цагаан өнгийн ээмэг 1 ширхэг, голдоо цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй цагаан өнгийн зүүлтний толгой 1 ширхэг, хар талст хэлбэртэй ээмэг 1 хос, шар өнгийн талст хэлбэрийн шигтгээтэй бөгж 1 ширхэг, унжуурганаас ягаан өнгийн чулуунууд хэлхсэн байдалтай ээмэг 1 хос, цэнхэр өнгийн олон жижиг талст шигтгээтэй ээмэг 1 хос, хүзүүний зүүлтний толгойтой, цагаан өнгийн талст хэлбэрийн унжлагатай ээмэг 1 хос, улаан өнгийн талст хэлбэрийн шигтгээтэй цагаан өнгийн цацраг хэлбэртэй зүүлтний толгой 1 ширхэг, хар өнгийн талст хэлбэрийн шигтгээтэй цагаан өнгийн хүзүүний зүүлтний толгой 1 ширхэг, ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг иргэн П.д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 67/
Хохирол төлбөрийн талаар хохирогч П.гийн “...хөөрөг, 2 хайрцагтай миний ээмэг, бөгж зэргээ бүрэн хүлээж авсан. Хулгай хийхдээ болконы шилэн хаалга, түгжээ, авдарны цоож эвдэрч, авдарны сийлбэртэй нүүрийг гэмтээсэн байсан. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь хохиролд тус бүр 80.000 төгрөг өгсөн, нэг хүүхэд нь өгөөгүй бөгөөд нэн ядуу амьдралтай гэсэн тул хохирлыг авахгүй. Эвдсэн юм, мөнгө, бусад зүйлээ бэлэн авсан бөгөөд тэдний өгсөн мөнгөнд бодоод гэм хорын хохирол төлөгдсөн гэж бодож байна. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар /хх-ийн 145/
Шүүгдэгч З.*******, өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр, С.******* нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 76, 77, 78/, шүүгдэгч З.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 53/, С.*******, Б.Төгөлдөр нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт /хх-ийн 40, 44, 49, 50, 54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 38, 43/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөр нь С.*******тэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн П.гийн байшингийн 2 давхарын тагтны хаалганы шилийг хагалж орж уг байшингийн 1 давхарт байрлах том өрөөнд орж авдар дээр байсан эрэгтэй хүний зурагны өмнө байсан 10.000 төгрөг, бурханы шүүгээний шургуулганд байсан 25.000 төгрөг, тавиур дээр байсан 5000 төгрөг, нийт бэлэн 40.000 төгрөгийг,
Мөн З.*******тэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн П.гийн байшингийн цонхоор нэвтэрч орж улмаар авдар дотор нь байсан 1 хос 8000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн талсттай шигтгээтэй ээмэг, 1 ширхэг өрөөсөн 10.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй мөнгөн ээмэг, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй кулон, 1 хос 20.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн талсттай ээмэг, 1 ширхэг 10.000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн талсттай бөгж, 1 хос 5000 төгрөгийн үнэ бүхий ягаан чулуун унжуурагатай ээмэг, 1 хос 10.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн олон талсттай ээмэг, 1 ширхэг 10.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний зүүлтний кулон, 1 хос 15.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн талсттай унжуурагатай ээмэг, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий улаан шигтгээтэй цагаан цацраг хэлбэртэй кулон, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн талсттай шигтгээтэй цагаан өнгийн кулон, 1 ширхэг 100.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн хөөрөг, 4 ширхэг 4000 төгрөгийн үнэ бүхий хув /зүүлт/ нийт 237.000 төгрөгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Өсвөр насны шүүгдэгч С.******* нь өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөртэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн П.гийн байшингийн 2 давхарын мансартан дээр гарч, тагтны хаалганы шилийг хагалж орж уг байшингийн 1 давхарт байрлах том өрөөнд орж авдар дээр байсан эрэгтэй хүний зурагны өмнө байсан 10.000 төгрөг, бурханы шүүгээний шургуулганд байсан 25.000 төгрөг, тавиур дээр байсан 5000 төгрөг, нийт бэлэн 40.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Шүүгдэгч З.******* нь өсвөр насны Б.Төгөлдөртэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн П.гийн байшингийн цонхоор нэвтэрч орж улмаар авдар дотор нь байсан 1 хос 8000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн талсттай шигтгээтэй ээмэг, 1 ширхэг өрөөсөн 10.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй мөнгөн ээмэг, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй кулон, 1 хос 20.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн талсттай ээмэг, 1 ширхэг 10.000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн талсттай бөгж, 1 хос 5000 төгрөгийн үнэ бүхий ягаан чулуун унжуурагатай ээмэг, 1 хос 10.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн олон талсттай ээмэг, 1 ширхэг 10.000 төгрөгийн үнэ бүхий хүзүүний зүүлтний кулон, 1 хос 15.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн талсттай унжуурагатай ээмэг, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий улаан шигтгээтэй цагаан цацраг хэлбэртэй кулон, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн талсттай шигтгээтэй цагаан өнгийн кулон, 1 ширхэг 100.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн хөөрөг, 4 ширхэг 4000 төгрөгийн үнэ бүхий хув /зүүлт/ нийт 237.000 төгрөгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.*******н мэдүүлсэн “Төгөлдөр бид хоёр гал тогооны өрөөний цонхоор орж авдар дотроос нь 1 ширхэг хөөрөг, 2 хайрцаг ээмэг бөгж авсан” гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч С.*******ийн мэдүүлсэн “...Би Төгөлдөртэй хамт тухайн айлын цонхоор ороод нийт 40.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Б.Төгөлдөрийн “тухайн айлруу эхлээд *******тэй ороод 40.000 төгрөг авсан дараа нь ******* ахтай ороод ээмэг бөгж, хөөрөг авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч П., гэрч Б., О.*******, Д. нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/001 дугаартай “Шинжилгээнд MN000810008783 дугаараар бүртгэгдэж ирүүлсэн Б.Төгөлдөр //-ийн баруун гарын долоовор хурууны өндөг хэсгийн гарын хээтэй шинжилгээнд ирүүлсэн 160х47 мм хэмжээстэй наалт туузанд бэхжүүлсэн мөртэй /үз.зураг №2/ хоорондоо тохирч байна” гэсэн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч З.*******, өсвөр насны шүүгдэгч С.*******, Б.Төгөлдөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч П., гэрч Б. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч З.*******, өсвөр насны шүүгдэгч С.*******, Б.Төгөлдөр нар нь шунахайн сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь эцэг, эх, асран хамгаалагч нарын үр хүүхдүүдээ тавих хараа хяналт, анхаарал халамж сул байсантай холбоотой гэж үзэв.
Иймд З.*******, өсвөр насны шүүгдэгч С.*******, Б.Төгөлдөр нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, З.*******, өсвөр насны шүүгдэгч С.*******, Б.Төгөлдөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.д бэлнээр 40.000 төгрөг, ээмэг, бөгж, хөөрөг зэрэг эд зүйлд 237.000 төгрөг буюу 277.000 төгрөгийн шууд хохирол харин гэм хорын хохиролд 130.000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч П. нь алдагдсан эд зүйлсээ биетээр буцаан авсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Төгөлдөр, ******* нарын хууль ёсны төлөөлөгч нараас хохирогчид бэлнээр 160.000 төгрөг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх-н 154/ Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас З.*******, С.*******, Б.Төгөлдөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “******* нь 18 нас хүрсэн хэдий ч өсвөр насны хүүхдийн сэтгэхүйтэй, бие бялдрын хувьд Төгөлдөр, ******* хоёртой адил харагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах сургалтад хамруулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Хувийн байдлын хувьд С.******* нь “ ял шийтгэлгүй, 3 дугаар анги төгссөн, хөдөө мал малладаг байсан, 2014 оноос хойш ******* дүүрэгт эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа”,
Б.Төгөлдөр нь “ял шийтгэлгүй, цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг, эмээ болон эгч дүү нарын хамт амьдардаг, 7 наснаасаа эхлэн О.*******гийнд морь малны ажилд нь туслах ажил хийсэн”,
З.******* нь “ял шийтгэлгүй, бүрэн бус дунд боловсролтой, 9 сартай байхдаа ******* аймаг руу Зинаамидар гэх айлд өргүүлсэн, 2017 оны 4 сараас эхлэн ******* дүүрэгт төрсөн эх Энх-Амгалангийнд амьдарч байгаа, ******* аймагт байхдаа хонь хариулдаг байсан, *******, Төгөлдөр нартай интернэт тоглоом тоглож чөлөөт цагаа хамт өнгөрөөдөг найз нөхөрлөлийн холбоотой болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Төгөлдөр хэрэг үйлдэх үедээ 14 нас, 1 сартай, шүүх хэргийг шийдвэрлэх үед 14 нас 5 сар 15 хоногтой, шүүгдэгч ******* хэрэг үйлдэх үедээ 17 нас, 1 сар, 27 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 17 нас 6 сар 12 хоногтой, шүүгдэгч ******* хэрэг үйлдэх үедээ 19 нас 7 сар 2 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 19 нас 11 сар 16 хоногтой болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбаруудаар \хх-ийн 53, 40, 44 дэх тал\ тогтоогдож байна. ******* хэдийгээр насанд хүрсэн боловч үерхэж нөхөрлөдөг нөхөд нь өсвөр насны дээрх хүүхдүүд байдаг ба тэдгээрээс бие бялдарын өсөлт хөгжлийн хувьд ялгарахгүй нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 217/А/ III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой” гэсэн заалт, 1985 оны 11 сарын 29-ний Ерөнхий Ассамблейн 40/33 тоот тогтоолоор батлагдсан “Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон наад захын журам” ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Журамд тусгасан зарчмуудыг гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн залуу хүмүүст хэрэглэх талаар хүчин чармайлт гаргавал зохино” гэсэн заалт, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх тухай бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт зэргийг үндэслэн насанд хүрээгүй Төгөлдөр, ******* болон залуу хүмүүст хамаарах ******* нарын ирээдүйн засрал хүмүүжил, сайн сайхан байдал, цаашид өөрийн зөв амьдарлын төлөө хичээл зүтгэл гаргахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэх явдлыг хойшлуулж, уг хугацаанд зан үйл засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Яллах дүгнэлтэд өсвөр насны Төгөлдөрийн ургийн овог нь Боржигон гэж бичигдсэн байх бөгөөд хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан Г-149, дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт регистрийн дугаартай ******* овгийн ийн Төгөлдөр гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА