| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0051/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/51 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/51
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар *******, ******* нарт холбогдуулан лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000017002 дугаартай хэргийг 20 оны дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын лагч *******
Хохирогч: *******-, *******
Шүүгдэгч *******гийн
өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******ын
өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Шүүгдэгч:
******* улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, , боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .... ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, , овгийн /РД:НД801276/
******* улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, , боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, , овгийн /РД:.................../
Прокуророос үйлдсэн лах дүгнэлтэд дурдсанаар
******* нь лагдагч ******* ******* нар 20 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн дүгээр хороо “Эрэг бүрэг” гэх газар орших *******-ын эзэмшлийн “Чацарганы талбай”-н гадна байсан *******ын эзэмшлийн “Газель” маркийн тээврийн хэрэгслийн эд анги, *******-ын эзэмшлийн 7.5 тонны багтаамжтай ёмкость зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж авсны улмаас хохирогч *******д 900 000 төгрөгийн, хохирогч *******-д 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн шатанд мэдүүлэхдээ:
Би тай замд цуг ажилладаг. надад манай зусланд байгаа хэмхэрхий машины сэгийг авчирч т тушаая гэхэд нь унаа олдохгүй байна гээд хэсэг хугацаа өнгөрсөн. ыг дахин хэлэхэд нь би машинтайгаа хамт яваад үзэхэд дээрээ ёмкосттой байсан тул би “хулгайн юм биш биз, чацарганы талбай байна” гэхэд “үгүй үгүй манай нутгийн эгчийнх, асуудал гарвал би өөрөө даана” гэсэн. Үүнээс хэсэг хугацаа өнгөрч байтал “манай машин хөдөөнөөс ирлээ хоёулаа явья” гэснээр 15 цаг өнгөрч байхад Пронтер машинтай чацарганы талбайд очиж эвдэрхий машин дээрх ёмкостыг ачиж манай хашаанд / дүгээр гудамжны тоот/ буулгаад буцаж явцгаасан. Очиход харанхуй болсон байсан ба машины хойд, урд тэнхлэгийг салгаж рамтай нь 3 хэсэг болгож ачаад ирэхэд шөнийн 02 цаг болж байсан. Би замдаа гэртээ бууж харьсан. Маргааш өглөө нь ажилдаа яваад үдээс хойш 15 цагт тараад машины төмрийг сургалтын задгай гэх гудамжинд авдаг газарт өгөөд 160 000 төгрөг авч 60 000 төгрөгийг надад өгсөн. Би хохирол төлөх үед 100 000 төгрөгийг т өгсөн. Сар шинэ болох гээд мөнгө х байсан юм. Өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна гэв
/Шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч ******* шүүхийн шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 12 дугаар сард ахад “манай зусланд олон жил эзгүй байсан Газель машин байгаа” гэхэд хоёулаа очиж үзье гээд 1 дүгээр сарын 06-ны үед очиж үзсэн. Ингээд бид хоёр авах боломжтой юм байна гээд унаа хайж эхэлсэн. Манай ах хашаанд портероо орхиод явахаар нь машиныг нь авч Газель машины төмрийг авчрахаар явсан. Эвдэрхий машины дээр байгаа ёмкостыг яах вэ гэж бид хоёр ярилцаад эхэлж ёмкостыг ачсан ба асуудал гарвал яах вэ хөдөө гэрт чинь буулгая гэхэд ах “хэрэггүй,манай хашаанд буулгая” гэснээр тэднийд буулгасан. Бид хоёр буцаж яваад машиныг задалсаар байтал шөнө болж 02 цагт ирсэн байх. Маргааш нь машины эд ангийг т өгч 168 000 төгрөг аваад бензиний мөнгийг нөхөөд үлдэх мөнгийг хуваасан ба ахад 60 000 төгрөг өгсөн. Энэ хэрэг илэрсний дараа машины эзэн гуайд 900 000 төгрөг, А- гуайд ёмкостыг буцаан өгсөн гэв
/шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
“ 20 оны 1 дүгээр сарын 08-ны орой чацарганы талбай руу дурандахад машин маань сонин харагдаад энд, тэнд олон бараан зүйл байхаар нь очоод үзэхэд манай машиныг задлаад цонх, шил, машины кабин, суудал, кузов зэргийг тарааж хаяад бусад хэсгийг нь аваад явсан байсан. 2015 онд нүүдэл хийхдээ уг машинаар нүүж байсан ба хэсэг хугацааны дараа хүү Болдсайханы машин эврэхэд моторыг авсан байсан юм. Манай машин дээр байсан *******-ын усны сав алга болсон байсан гэжээ. /хх 2, 25 дахь тал /
Хохирогч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“ ..20 оны 01 дүгээр сарын эхээр ******* над руу залгаад ёмкос, машин хоёулаа алга болчихсон байна гэж хэлсэн. Би чацарганы талбайдаа ын Газель маркийн машин дээр нь ёмкосоо тавьж талбайгаа усалдаг бөгөөд ынх ойролцоо байдаг тул харж хамгаалж байдаг юм. Би усны сав болох 7 тонн багтаамжтай ёмкостыг 6 жилийн өмнө хүнээр 3800 000 төгрөг өгч хийлгэж байсан. , нар ёмкостыг чацарганы талбайд нь байрлуулж суурь хийж өгсөн. Хохиролгүй болсон. Гомдолгүй. Харин ёмкосыг хэсэглэж хуваасан байсныг гагнуулж өгсөн. Гагнаасаар ус шүүрэх магадлалтай. Ус шүүрвэл гагнуулах зардалд үхэр авна гэж тохиролцсон. Хохирлыг төлсөн гэж үзэж байна гэв /хх 28 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
“20 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эгч ын хамт түлээ түүж явахад “Газель” маркийн машин, ёмкость хоёр алга болсон байсан, машины кабин, тэвшнээс бусад эд анги ёмкостны хамт алга болсон байсан” гэжээ. /хх 33 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
“цэнхэр өнгийн портер маркийн машинтай, ажлын хувцастай 2 залуу ирж тушаасан, би тухайн өдөр авсан түүхий эдийг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй, жижиг нүүдийг нь хаягдал төмрийн хэсэг рүү хольчихсон, рам, урд тэнхлэг, чулак гэсэн 3 хэсэг том байгаа гэжээ. / хх 2 дахь тал/
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Цагаан сарын үеэр хөдөө яваад иртэл хашаанд гэрийн хойно хаалгатай амбаар шиг зүйл харагдсан. Би нөхөр аас асуухад манай ажлын ынх юм, хэд хоногоос авна гэж хэлсэн. Ирж авахгүй байж байгаад 2 дугаар сарын сүүлчээр нөгөө сав чинь хулгайн юм байжээ гэж хэлсэн гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд:
“Хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн -р хорооны нутаг дэвсгэр Эрэг бүрэг гэх газрын чацарганы талбайд тээврийн хэрэгсэл байсан газрын /А цэг/ ертөнцийн зүгээр баруун талд тээврийн хэрэгслийн салон, хянах самбар, түлшний банкыг гаргаж тавьсан байв. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 3 ширхэг цагаан шуудайтай бордоо, машины суудал байв...газель маркийн тээврийн хэрэгслийн шил нь хагарсан кабин /толгой хэсэг/ доош харсан байв. Хэрэг учрал болсон гэх газарт тээврийн хэрэгслийн мөр байсныг бэхжүүлж авав” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн 20 оны 3 дугаар сарын -ний өдрийн тэмдэглэлд:
Чацарганы талбайн хажуу хэсэгт байрлуулсан ёмкостод үзлэгийг хийхэд өргөн нь 180 см, өндөр нь 2 м 10 см, урт нь 2 метрийн хэмжээтэй байх ба уг савыг 5 миллметрийн зузаан хүрэн өнгийн төмрөөр хийсэн байв. Дээрх савны эзэлхүүн нь 7.5 тоннын хэмжээтэй болох нь тогтоогдлоо гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10 дахь тал/
Сэлэнгээстимэйт хөрөнгө үнэлгээний компаний 20 оны 01 сарын -ний өдрийн үнэлгээний тайланд:
“Газель” маркийн ачааны автомашин /моторгүй/ 900 000 төгрөг гэжээ. /хх 50 дахь тал/,
Сэлэнгээстимэйт хөрөнгө үнэлгээний компаний 20 оны 03 сарын 18-ний өдрийн үнэлгээний тайланд: 5-ийн лист төмрөөр хийсэн 7 тонн багтаамжтай гар хийцийн ёмкость 1 500 000 төгрөгийн үнэтэй гэжээ /хх-65 дахь тал/
Эд мөрийн баримт хураан авсан, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэлүүдэд:
Багануур дүүргийн 1 дүгээр хороо сургалтын задгайн 3 дугаар гудамжны 2 тоот хашааны камерт “, нар нь 20 оны 1 сарын 08-ны өдрийн 17 цаг 27 минутаас 13 минут 39 секунтын хугацаанд 16-6 ТӨВ улсын дугаартай автомашинтай орж тушааж буй бичлэгийг Charcoal гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн сидинд хуулбарлан авав гэжээ /хх-13, дэх тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
“Багануур дүүргийн 1 дүгээр хороо сургалтын задгайн 3 дугаар гудамжны 2 тоот хашааны баруун хэсэгт олон тооны овоолсон байв. 20 оны 1 сарын 08-ны өдрийн 17 цаг 28 минутад 17-6 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашин тэвшиндээ олон тооны ачсан байдалтай хашаанд ухарч орж байх ба машиныг барьж явганаар орж ирж байлаа. нар нь адил шар эрээн өнгийн ажлын хувцастай байв. Машиныг овоолсон хэсэгт ухрааж зогсоогоод хашаанд байх хоёр хүнтэй ярилцаж тэвшин дээрх тээврийн хэрэгслийн тэнхлэг, обуд зэрэг төмрүүдийг өргөн буулгаж цахилгаан жин дээр жинлээд цааш тавьж байв. 17 цаг 0 минутад буулгаж жинлүүлж дуусгаад машины кабин дотроос 1ш цагаан өнгийн аккумлятор гаргаж хажууд байгаа хүнтэй ярьж байснаа тухайн хүнтэй нар контейнерт орж 1 минут хиртэй болоод машинаа асаагаад гарахад араас нь гарч ирээд явж байгаа нь бичигджээ” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15, 16 дахь тал/
20 оны 3 дугаар сарын -ний өдөр үйлдэгдсэн Эд мөрийн баримт хураан авсан, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэлд:
*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 17/, 17/, 2-ийн түлхүүр, 2 см-ийн урт иштэй лантуу зэргийг хураан авав. Эдгээрийг эд мөрийн баримтад тооцов гэжээ /хх -21 дэх талууд/
Улсын лагч дүгнэлтдээ:
*******, ******* нар 20 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн -р хорооны нутаг дэвсгэр Эрэг бүрэг гэх газраас Газель маркийн хуучин тээврийн хэрэгслийг задалж эд анги болон ёмкост зэргийг нууцаар хууль бусаар бүлэглэн, машин механизм ашиглан авч А-т 1 500 000 төгрөгийн д 900 000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Мөнгө олох шунахай сэдэлтээр уг хэргийг үйлдсэн гэм буруутай. нь хохиролыг төлж барагдуулсан. Иймд *******д 2 жил 1 сар, *******д 3 жилийн хорих ыг оногдуулж ыг нээлттэй хорих байгууллагат тус тус эдлүүлэх саналтай гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч дүгнэлтдээ:
хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ынх гэж ойлгосон. Иймд хохирогч нарын хохирлыг ганцаараа төлсөн. хулгайн гэмт хэргийн хамжигч биш. Иймд гэм буруугүй гэж үзэж байна. Улсын лагч ыг адил оногдуулах санал тавьсныг зөвшөөрөхгүй. д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч дүгнэлтдээ:
Миний үйлчлүүлэгч бусдын эд зүйлийг бүлэглэн, машин механизм ашиглан нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай. Хохирлыг төлсөн. Гэм буруугаа анхнаасаа хүлээсэн. Иймд ыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ыг дахин багасгаж өгнө үү гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
******* ******* нар нь 20 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн дүгээр хороо Эрэг бүрэг гэх газарт байх чацарганы талбайгаас моторгүй, тэвшгүй, зориулалтаар нь ашиглахгүй болсон Газель маркийн автомашиныг задлан хойд урд тэнхлэг, обуд, рам гэх мэт эд ангиудыг болон уг машины дээр байсан 7 тонн багтаамжтай ёмкость /усны савыг/ 17-6 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашины тэвшинд ачиж хоёр удаагийн зөөлтөөр Багануур дүүрэгт авчирч машины эд ангийг тэр оройдоо хаягдал төмрийн ченжид 160 000 төгрөгөөр борлуулсан, ёмкостыг /усны сав/ гийн хашаанд гэрийнх нь ард буулгаж орхисон, ёмкостыг дөрвөн хэсэг болгон зүсүүлээд хаягдал т тушааж амжаагүй байхдаа илэрсэн байна.
Энэ үйлдэл нь хохирогч *******ын “чацарганы талбай дахь манай машиныг задлаад цонх, шил, машины кабин, суудал, кузов зэргийг тарааж хаяад бусад хэсгийг нь аваад явсан, машин дээр байсан *******-ын усны сав алга болсон байсан зэргийг 20 оны 1 дүгээр сарын 08-ны орой мэдсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч *******-ын “20 оны 01 дүгээр сарын эхээр ******* “ёмкос, машин хоёулаа алга болчихсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч ийн ““цэнхэр өнгийн портер маркийн машинтай, ажлын хувцастай 2 залуу машины рам, урд тэнхлэг, чулак, бусад жижиг төмрүүдийн хамт тушаасан” гэсэн мэдүүлэг, хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн “*******-ын чацарганы талбайн тээврийн хэрэгсэл байсан гэх газарт тээврийн хэрэгслийн салон, хянах самбар, түлшний банк, машины суудал, шил нь хагарсан кабин зэрэг зүйлүүдийг тарааж орхисныг тусгасан” тэмдэглэл, Камерын бичлэгийн “20 оны 1 сарын 08-ны өдрийн 17 цаг 28 минутад 17-6 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашиныг барьж хамтдаа авдаг газарт очиж тэнхлэг, обуд зэрэг төмрүүдийг буулган, жинлүүлж тооцоо хийгээд гарч байгаа талаархи” тэмдэглэл, шүүгдэгч нарын “ашиглалтгүй болсон тээврийн хэрэгслийг ын санаачлага гаргаснаар авахаар тохиролцон 17/-ийн түлхүүр, 17/-ийн түлхүүр, 2-ийн түлхүүр, 2 см-ийн урт иштэй лантуу, тээврийн хэрэгсэл зэргийг бэлтгэн очоод задалж ачаад т тушаасан, ёмкостыг ачиж авчраад гийн хашаанд байлгаж зүсэж хуваан т өгөхөөр бэлтгэж байсан зэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг /түлхүүрүүд, лантуу/ аас хураан авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Газель автомашины эд анги, ёмкос зэрэгт үнэлгээ хийлгэхээр Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээчнийг шинжээчээр томилсон байх ба шинжээчийн дүгнэлтэд Газель маркийн автомашины эд ангийг 900 000 төгрөгөөр, 7 тонн багтаамжтай гар хийцийн ёмкостыг / сав/ 1 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь шинжээчийн 22 тоот дүгнэлт /хх-50 дахь тал/, 78 тоот дүгнэлт /хх-65 дахь тал/ зэргээр тодорхойлогдсон байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас П.д 900 000 төгрөгийн, *******-т 1 500 000 төгрөгийн хохирол тус тус учирчээ гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан байдлыг дүгнэхэд:
Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, нотлох баримт болох эд зүйлийг хураан авсан болон нотлох баримтаар тооцох тухай тэмдэглэл зэрэг нь хууль ёсны шаардлагыг хангасан байна.
Эд хөрөнгөд хийсэн үнэлгээг үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр томилж хийлгэсэн, шинжээчийн эрх үүргийг танилцуулж баталгаа гаргуулсан, талууд үнэлгээг маргаагүй зэргээр дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэв. Үнэлгээний талаархи 22 тоот дүгнэлт гарах үед усны савны багтаамжийг 2,5 гэж тодорхойлсноос үнэлгээг багаар тогтоосон байх ба эд хөрөнгөд үзлэг хийж багтаамжийг 7,5 болохыг бодитойгоор тогтоон дахин үнэлгээ хийлгэхэд 78 тоот дүгнэлтээр усны савыг 1.500 000 төгрөгийн үнэтэй байх боломжтой гэснийг талууд маргаагүй тул үндэслэлтэй гэж үзсэн. Эдгээр баримтуудаар хэргийн үйлдэл нотлогджээ. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч нар цагаан сар дөхсөн учраас мөнгөний хэрэгцээ шаардлага нэмэгдээд байсан тухайгаа шүүхэд мэдүүлсэн ба үйлдэлдээ шунахай сэдэлтээр ханджээ.
Хулгайн эд зүйлүүд нь овор ихтэй тул шүүгдэгч нар эвдэрхий машиныг задлах, ачих, буулгах, зөөвөрлөх, усны савыг ачих, буулгах, хадгалах, т тушаахад бэлтгэж хувааж тасдах зэрэг ажиллагааг хамтарч үйлджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх үйлдэл мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч гийн өмгөөлөгч “ хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэж дүгнэсэн. ******* нь бусдын эд хөрөнгийг нууцаар авч байгаагаа мэдэж байсан болох нь “ асуудал үүсвэл би даана” гэж хэлсэн, машины эд анги тушаасан мөнгийг хувааж авсан гэж мэдүүлсэн, хэргийн газарт өөрийн машинаар очиж нөхцөл байдлыг судалсан зэрэг байдлууд нь өмгөөлөгчийн дүгнэлтийг няцааж байна.
Шүүгдэгч нар машин болон ёмкостыг зөөвөрлөхдөө 17-6 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашиныг ашигласан, машины эд ангийг төмрийн ченжид тушаах, ачиж зөөвөрлөхөд хбар болгох зорилгоор машины 3 ширхэг түлхүүр , лантуу зэргийг багаж зэвсэг болгон ашиглаж машиныг эд ангиар нь задалсан нь үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” мөн зүйл хэсгийн .2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг” тус тус ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 2 00 000 төгрөгийн хохирол учирсныг хохирогч нарт бага хэмжээнээс дээш үлэмж хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулжээ гэж дүгнэв.
*******, ******* нарын гэмт үйлдэл нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хамгаалсан “хүний өмчлөх эрх” буюу МУ-ын Иргэний хуулийн101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан “өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг зөрчжээ.
Иймд *******, ******* нарыг ******* улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор лан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарын үйлдэл нотлогдсон, гэм бурууг тогтоосон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт заасан хорих ыг оногдуулах үндэслэлтэй. Үйлдлийг сэдсэн нь боловч гэмт үйлдэлд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хүртсэн хувь адил тул ыг гамжтай хэрэглэх шаардлагагүй.
Шүүгдэгч нь хохирогч П.д учруулсан 900 000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн нь талуудын наториатаар батлагдсан гарын үсэг бүхий баримтаар /хх-109 дэх тал/, хохирогч А-т ёмкостыг гагнуулж нэг бүрийн шинжээр нь буцаан өгч чацарганы талбайд нь суурь хийж байрлуулж өгсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон.
*******, П. нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ыг тус тус оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч нар гэмт хэргийн үйлдлийг болон хуулийн зүйл хэсгийг хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. Шүүгдэгч гийн өмгөөлөгч дүгнэлтдээ “миний үйлчлүүлэгч гэм буруугүй” гэж дүгнэсэн боловч шүүгдэгч эцсийн үгэндээ “би энэ үйлдэлд гэм буруутай” гэсэн тул гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэхэд хүрлээ. Шүүгдэгч нар хохирлыг төлсөн.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилийн хорих ыг оногдуулж, уг ыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын нэг адил гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөнгө орлогоос албадан гаргуулах тухай заасан тул шүүгдэгч нарын хулгайн эд зүйлийг тээвэрлэсэн эзэмшлийн 17-6 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн автомашиныг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Уг тээврийн хэрэгсэл нь ын аав И-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон бөгөөд эзэмшигч нас барсны дараа эзэмшлийг шилжүүлж амжилгүй Буянт эзэмшиж байгаа нь Буянтын мэдүүлгээр /хх- 5 дахь тал/ нотлогджээ. Уг тээврийн хэрэгслийг Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээчин шинжээчээр томилогдон дүгнэлт гаргахдаа 3 500 000 төгрөгийн үнэтэй гэж тогтоожээ. Тээврийн хэрэгсэл шүүгдэгч ын өмчлөл, эзэмшлийнх биш тул машиныг хураахгүйгээр үнийг нь шүүгдэгч нараас адил хэмжээгээр гаргуулж улсын төсөвт шилжүүлбэл зохино. Гэмт хэрэг үйлдэж олсон 168 000 төгрөгийн ашиг нь хохирол нөхөн төлөхөд зарцуулагдсан тул хураан авах үндэслэлгүй байна. Прокурорын саналд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох 3 ширхэг түлхүүр, лантуу зэргийг устгах санал гаргасан. Гэвч эд мөрийн баримтын онцлог шинжийг нь харгалзан хэрэгцээний дагуу Автожим улсын үйлдвэрийн газарт шилжүүлбэл зохино.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэгийг хуулбарласан сидиг хэрэгт хавсаргаж үлдээх, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ