| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0050/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/54 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох эрүүгийн 1904000710050 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Хохирогч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1959 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, боловсролгүй, барилгын өрлөгчин мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 2, хамтран амьдрагч Л.*******гийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* аймгийн Дархан сумын 5 дугаар баг, *******ийн 1 дүгээр хэсэг, говь 3 дугаар гудамжны 1 тоот/ одоо ******* дүүргийн 2 дугаар хороо, ын 17 тоотод оршин суух, урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны Өршөөлийн хуулиар хугацааны өмнө суллагдсан, ******* ******* овгийн гийн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18-19 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо, хэсгийн 17 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.*******г “би явж хүүхдүүдтэйгаа амьдарна” гэхэд нь маргалдаж халуун савтай цайг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цацсаны улмаас хохирогч Л.*******гийн духны баруун хэсгээс доош шанаа, хацар, эрүүний баруун хэсэг, баруун мөр, далны доод хэсэг, баруун бугуйн хэсгээр түлэгдэж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Гэртээ ширээн дээр байсан халуун савтай цай аваад *******гийн нүүр лүү 2 удаа цацсан. Миний буруу, халуун зүйл аюултай гэдгийг би мэднэ. Цаашдаа хамт амьдрахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Бид хоёр пиво уусан. Намайг багана тойроод явж байхад ******* нь халуун савтай цай аваад над руу 2 удаа цацсан. Тэгээд нүүр лүү сахар цацаад байсан. *******той хамт амьдармаар байна, хүүхдүүд битгий гэж хэлээд бид хоёрын амьдралд ороод байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* надад 50.000 төгрөг өгсөн, энэ мөнгөөр нь нүүрэндээ тос авч түрхсэн. ******* анх удаа л ийм зан авир гаргаж байна, өмнө нь цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг.
Хохирогч Л.*******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би явж хүүхдүүдтэйгээ амьдарна гэхэд явахгүй юу гээд нөхөр бид хоёр хоорондоо маргасан. Би нөхрийгөө зуухны баруун талд ширээний дэргэд сууж байхад нь галын нарийн төмрөөр нурууны дал хэсэг рүү нь 1 удаа цохиход нөхөр урдаас босоод ирэхээр нь би багана тойроод зугтаахад ширээн дээр байсан халуун савтай дүүрэн шахуу цайг аваад миний урдаас цацчихаар нь би муухай орилоод түлэгдчихлээ ш дээ гээд ноосон цамцаа тайлахад баруун мөр, баруун шанаа хэсэг улайчихсан хорсоод байсан. Энэ үед манайд нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Мөрдөн байцаалтад гэрч П.ын мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хадам ээж ******* утсаар хүү Баатар болох манай нөхөр лүү залгаж хэлэхдээ “ээжийг нь ******* халуун савтай цайгаар түлээд хаячихлаа” гэж хэлэхээр нь “тэгээд гараад зугтаагаач” гэхэд утсаа салгачихсан. Нөхөр бид хоёр Хэрлэнгийн буудал дээр тосоход баруун шанаа нь улайчихсан байхаар нь эмнэлэг орж үзүүлээд боолгоход баруун дал хэсэг нь бас улайчихсан байсан. Манай хадам ээж ******* хамтран амьдрагч С.*******ийг урьд өмнө нь өөрийг нь зодож цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар хүү болох Баатарт болон надад хэлж ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №90 дугаартай дүгнэлтэд: “Л.*******гийн биед духны баруун хэсэг, шанаа, хацар, эрүүний баруун хэсэг, баруун мөр, далны дээд хэсэг, баруун бугуйн 2 дугаар зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ч.Эрдэмболор гэжээ. /хх-ийн 39/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай дүгнэлтээр “...С.******* нь одоогоор сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол эмгэгтэй байна. Болсон үйл явдлыг өөрийн сэтгэхүйн хүрээндээ тусган авч мэдүүлэг өгөх чадвартай. С.******* нь төрөлхийн оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол эмгэгтэй байна. Энэ нь тогтмол байх эмгэг бөгөөд тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэхүйн хүрээнд ойлгож удирдах чадвартай байна. С.******* нь хэрэг хариуцах чадвартай...” сэтгэцийн эмч С.Байгалмаа, эс судлаач Л.Нэргүй, ерөнхий эмч Н.Сэлэнгэсүлжээ гэжээ. /хх-ийн 43-45/
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан “******* дүүргийн 2 дугаар хороо, ын 17 тоотод хамтран амьдрагч ******* нь согтуугаар хэрүүл маргаан үүсгэж, надруу халуун савтай цай цацаж миний биед гэмтэл учруулсан” гэх тэмдэглэл /хх-ийн 2/
Шүүгдэгч С.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 58/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 5-ны орой 18-19 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо, хэсгийн 17 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.*******гийн “би явж хүүхдүүдтэйгээ амьдарна” гэж хэлэхэд нь маргалдаж, улмаар ширээн дээр байсан халуун савтай цай авч нүүрэн хэсэгт нь 2 удаа цацсаны улмаас хохирогч Л.*******гийн духны баруун хэсэг, шанаа, хацар, эрүүний баруун хэсэг, баруун мөр, далны дээд хэсэг, баруун бугуйн 2 дугаар зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Ширээн дээр байсан халуун савтай цай авч *******гийн нүүр лүү 2 удаа цацсан” талаарх мэдүүлэг, хохирогч Л.*******гийн “нөхөр урдаас босоод ирэхээр нь би багана тойроод зугтаахад ширээн дээр байсан халуун савтай цай аваад миний урдаас цацсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч П.ын “Нөхөр бид хоёр Хэрлэнгийн буудал дээр ээжийг тосоход баруун шанаа нь улайчихсан байхаар нь эмнэлэг орж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №90 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, шүүгдэгч С.*******ийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Л.*******, гэрч П. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч С.******* нь хохирогч Л.*******г “би явна, явж хүүхдүүдтэйгээ амьдарна” гэхэд уурлан хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүр лүү 2 удаагийн үйлдлээр халуун цай цацсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Иймд С.*******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед духны баруун хэсэг, шанаа, хацар, эрүүний баруун хэсэг, баруун мөр, далны дээд хэсэг, баруун бугуйн 2 дугаар зэргийн түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 50.000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Улсын яллагчаас С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ялын төрөлтэй маргаагүй ба “С.******* нь 80 хувийн групптэй, 60 настай тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй зэргийг харгалзан, хуульд заасан доод хэмжээ буюу 450.000 төгрөгийн торгох ялыг, 1 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү” гэсэн санал гаргав.
С.*******ид “урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, эрхэлсэн ажилгүй, группэд байдаг” зэрэг хувийн байдал тогтоогдов. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд шүүхээс С.*******ийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА