Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/57

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000610051 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Б.Баттуяа

*******лсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Хохирогч                                                  *******

Шүүгдэгч                                                  Ц.*******- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл .. ээжийн хамт ... оршин сууж байгаа /иргэний үнэмлэхний хаяг: Т- овгийн ******* *******- /РД:............../.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Ц.*******- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны оройн 21 цагийн орчим Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Зүүн булаг” гэх газарт нутаглаж байсан хойд эцэг *******гийн гэрт түүнийг “архи дандаа уулаа” гэж маргалдаж улмаар зодолдож гараараа нүүрэн тус газарт нь цохиж мөн зүүн талын гуяны ард хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

            Шүүхээс Ц.*******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч Ц.*******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн оройн 22 цаг 40 минутын үед *******- ахын гэрт ирсэн. Тэр үед *******- ах согтуу байсан бөгөөд би түүнд хандаж архи уухаа болиоч гэж хэлэхэд *******- ах  надад хандаж “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь орж цай унд уучихаад утсаа оролдоод сууж байтал *******- ах миний толгой руу архины шилээр 1 удаа цохиход архины шил хагарсан. Тэгэхээр нь би уурандаа *******- ахын нүүр болон толгой руу гараараа 1 удаа цохиж ор руу түлхэж унагаасан. Гэтэл *******- ах босож ирээд хагарсан архины шил барьчихаад над руу дайрсан. Би *******- ахаас өөрийгөө хамгаалж түүнийг уяагаар хүлээд Эрдэнэт хотод байдаг ээжийн том эгч рүү залгаж хэлсэн. Тэгээд сууж байхад *******- ах уяа тайлаад өг гээд байхаар нь би уяаг нь тайлж өгөөд унтуулсан. Би хувцас хунараа угааж байгаад шөнийн 03 цагийн үед унтсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******гийн өгсөн: “...гэртээ согтуу байж байхад хамтран амьдрагч ******* хүү *******- манайд ирсэн. Тэгээд намайг харчихаад муу пизда чинь бас л согтуу байна уу гэж уурлаж байсан. Тэгээд манай гэрт бид хоёр хэсэг юм ярьж байсан ба нэг мэдэхэд миний хоёр гарыг урд минь уяагаар хүлчихсэн миний хамарнаас цус гарчихсан орон дээр сууж байсан. Би *******-гээс уяа тайлаад өг гэж гуйж байгаад уяагаа тайлуулсан бөгөөд миний хамарнаас гарсан цусыг *******- цэвэрлэж өгсөн. Би тэгэж байгаад унтсан бөгөөд өглөө сэрэхэд хамаг бие хөндүүр болчихсон байсан. Би тэр өдөр гэрээсээ гарч чадаагүй бөгөөд маргааш нь эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-17-р хуудас/,

              Гэрч Ч.******* өгсөн: “...*******- гэдэг хүн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүнд зодуулсан гэж ирсэн. Зүүн хөлөндөө хутгалуулсан байсан. Түүний зүүн хөлний ар хэсэгт 2.5 см гүн хутгалуулсан байж болзошгүй шархтай ойр орчимд нь их хөхөрсөн зүүн шанаа нь хавдсан, зүүн нүд хөрөхсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

              Гэрч П.******* өгсөн “...*******-г эмнэлэгт ирсэн гэхээр нь очоод уулзахад нүүр ам нь хөхөрчихсөн хөл нь доголчихсон байсан. Тэгээд яасан талаар асуухад ******* хүү манайд ирж хоноод бид хоёр маргалдсан. Тэгээд сэрэхэд *******- намайг ийм болгосон байна гэж хэлсэн ....” гэсэн мэдүүлэг /хх-н 31-р хуудас/

              Шинжээчийн өгсөн “...зүүн талын гуяны хутгалагдсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсгийн цус хуралт зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******-гийн зүүн талын гуяны хутгалагдсан гэмтлийг өөртөө учруулах боломж муутай...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-р хуудас/.

              Шинжээч эмчийн 09шэ/080 дугаартай “…*******гийн биед зүүн талын гуяны хутгалагдсан шарх, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалга, зүүн талын гуяны хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /Шинэ гэмтэл/, Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...эрүүл мэндийн хүлээн авах тасагт зодуулсан хүн ирлээ...” гэсэн тэмдэглэл /хх-н 2-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцсон “...цэнхэр өнгийн хуванцар бариултай, бариул нь элэгдэж хуучирсан 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см урттай мөн элэгдэж үзүүр хэсэг рүү нарийссан, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 10-р хуудас/

Ц.*******-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 129 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 216.2-д зааснаар 1 жил 10 хоног хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн ...” гэх хуудас /хх-н 68-р хуудас/

  Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа /хх-н 63-66-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...надад хэлэх зүйл байхгүй... “ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ц.*******- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны оройн 21 цагийн орчим Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Зүүн булаг” гэх газарт хойд эцэг *******гийн гэрт түүнийг “архи дандаа уулаа” гэж маргалдаж улмаар зодолдож гараараа нүүрэн тус газарт нь цохиж мөн зүүн талын гуяны ард хэсэгт хутгалж зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 8х5см улаан ягаан өнгийн цус хуралт, зүүн талын гуяны гадна дунд хэсэгт 2х0.3см хатгагдаж зүсэгдсэн шарх ойролцоох эдийн цус хуралт, тархины доргилт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Ц.*******- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон, зүүн талын гуяны ард хэсэгт хутгалсан, гарыг нь хүлсэн зэрэг үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/080 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.*******-гийн үйлдэл нь иргэн *******гийн Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч ”…Эм тариа авч өгсөн эмнэлэгт очиж хамарт нь чихээс хийлгэсэн…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.*******- нь ээжийн хамт мал маллаж амьдардаг, хохирол төлбөрөө барагдуулсан, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.*******-г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүний хувийн байдлыг харгалзан зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай, бариул нь элэгдэж хуучирсан 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см урттай мөн элэгдэж үзүүр хэсэг рүү нарийссан, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй хутгыг Ц.*******- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******- нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгч болон хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасаныг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т- овгийн ******* *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т- овгийн ******* *******-г зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.*******-д мэдэгдсүгэй.
  4. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай, бариул нь элэгдэж хуучирсан 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см урттай мөн элэгдэж үзүүр хэсэг рүү нарийссан, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Ц.*******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ