Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/02141

 

 

 

 

 

2024 оны 12 сарын ******* өдөр

Дугаар *******0/МА2024/0*******41

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн 181/ШШ2024/03933 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн *******0/МА2023/01990 дугаар магадлалаар *******гаас 729,240,000 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаар байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

1.2 Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч тус байрнаас төлбөр авагчийн хүсэлтээр *******, *******, , тоотод байрлах нийт 171.41 м.кв бүхий орон сууц, ******* давхрын 6 ширхэг авто зогсоол, үйлчилгээний зориулалттай 289 м.кв талбайг тус тус битүүмжлэн хурааж, шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,884,7,973 төгрөгөөр /орон сууцны талбайг 3,190,342, үйлчилгээний талбайг 4,029,399 төгрөг, авто зогсоолыг 28,512,000 төгрөгөөр/ үнэлсэн.

Иймд үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр авагчийн хүсэлтээр бусдад шилжээгүй хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, талуудаас хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах талаар санал авахад зөрүүтэй санал гаргасан.

2.2 Төлбөр авагч хүсэлт гаргаж, хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг үндэслэж талуудад хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Манай байрны зах зээлд худалдан борлогдож байгаа /олон нийтийн сүлжээгээр/ үнэ 1 м.кв талбай нь орон сууц 3,500,000, үйлчилгээний талбай 5,000,000-6,000,000 төгрөг байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 1,884,7,973 төгрөгөөр үнэлсэн шинжээч -ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/02538 дугаар шийдвэрээр *******гаас 699,4,535 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /хх 55-70/

3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн *******0/МА2023/01990 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн *******гаас гаргуулсан үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх 71-81/

3.2 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00*******4 дугаар тогтоолоор зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 12-13/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 242803******* тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 84/, нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаар байрнаас *******, ******* , тоот орон сууц, ******* давхарт байрлах 6 ширхэг автозогсоол, 1 дүгээр давхарт байрлах 289 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 242803*******/151-02 тогтоолоор битүүмжилж /хх 141-142/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 247803*******/151-03 дугаар тогтоолоор хураан авсан /хх 146-147/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

6. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр авагч нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр ажиллагаа явуулах хүсэлт гаргасны дагуу хэсэгчилж, *******, ******* , тоот орон сууц, ******* давхарт байрлах 6 ширхэг автозогсоол, 1 дүгээр давхарт байрлах 289 м.кв үйлчилгээний талбай бүхий хэсэгт ажиллагаа явуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

7. Төлбөр авагч ******* ХХК нь барьцаа хөрөнгөд хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/174 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр , шинжээч г томилсон /хх 154/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

7.1 Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ124-0027 дугаар дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,884,7,973 төгрөгөөр үнэлсэн. /хх 85-*******5/ Үнэлгээний тайланг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 85/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/13515 дугаар мэдэгдлийг мөн өдрөө төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх *******6/

8. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь зах зээлд худалдан борлогдож байгаа үнэ 1 м.кв талбай нь орон сууц 3,500,000, үйлчилгээний талбай 5,000,000-6,000,000 төгрөг байгаа гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн 181/ШШ2024/03933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН