Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/58

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******од холбогдох эрүүгийн 1904000850060 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 ******* бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                 С.*******

 Шүүгдэгч                                                 У.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* Дөрвөлжин ХХК-нд ажилладаг, ам бүл 3, эхнэр С.*******, 5 настай 1 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын задгайн 33 тоот/ одоо ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүүргийн шүүхийн 11А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, овгийн гийн ******* /РД:/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар овгийн гийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 3 тоот хашаанд байрлах өөрийн оршин суух монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.*******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн гарын бугалганд нь хутгаар зүссэн шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч У.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ эхнэр болон хоёр найзын хамт дөрвүүлээ архи, пиво ууцгаасан. Манай эхнэр намайг шоронгийн банди, ээжтэйгээ унтаж хэвтдэг гээд элдвээр хэлж доромжлоод байхаар нь уур хүрээд хоолны шүүгээн дээр ил байсан хутгыг аваад түүний зүүн гарын бугалгыг зүссэн. Тухайн үед бид хоёрын хажууд найз , нар байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр манай гэрт найз , нарын хамт бид дөрөв архи пиво ууцгаасан. Архи ууж байхдаа нөхөр бид хоёр маргалдсан. Би босоод шүүгээн дээрээс аяга аваад эргэхэд гэнэт миний зүүн гарын бугалга час хийсэн. Манай нөхөр миний гарыг зүссэн гэдгийг мэдээгүй. Гэтэл миний бугалганаас цус гарсан. Бид хоёр 2012 оноос эхэлж хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй.  ******* архи уухаараа намайг хөгшин зөнөг гэж хэл амаар доромжилдог, хүүхдээ бодоод өдий хүртэл тэвчээд амьдарч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр одоо хэвийн амьдарч байгаа..” гэх мэдүүлэг,

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ууж байхдаа ******* “баривчлах байранд хосууд төрдөг юм байна, надад зөндөө захиа ирээд, намайг гоё сахалтай гэсэн” гэх мэт сонин юм яриад байхаар нь “чи одоо болиоч, юу яриад байгаа юм бэ” гэсэн. Би шүүгээнээс аяга авчихаад эргэхэд ******* миний зүүн гарын булчинг зүсчихсэн. Орой ******* унтуулахгүй доромжлоод “хөгшин төгцөг минь угаадсаа ид” гээд байсан. ******* миний зүүн гарыг хутгаар зүсэх болсон шалтгааныг би сайн мэдэхгүй байна. 2016 онд шиг санаж байна гадаа дулаахан байсан болохоор намар байсан шиг санаж байна орой 21 цагийн үед ******* намайг *******ы 7 дугаар гудамжны 3 тоотод байрлах гэрийнхээ гадаа үнс асгачихаад гэр рүүгээ орохоор явж байхад ******* гэрээс гарч ирээд найзтайгаа хардаад миний зүүн гарын шууг хутгаар зүсчихээд шууд хашаанаас гараад явчихаар нь би шөнө болж байхад дүү нартаа хэлж санааг нь зовоогоод яах вэ гэж бодоод маргааш нь т амьдардаг дүү т гар зүсэгдсэн талаараа “хоёр хүн маргалдахаар нь салгах гэж байгаад гараа зүсчихлээ” гэж худлаа хэлсэн. Тэгээд манай охин нар хотоос ирж намайг дагуулж гэмтэл орж оёдол тавиулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... ******* гэрийн баруун талд байрлах ширээний дэргэд сууж байгаад аяга авахаар боссон уу, гал тогооныхоо хэсэг рүү явахад дэргэд нь сууж байсан ******* араас нь босч очсон. Араар нь би Цэхрээ гэх залуутай юм яриад сууж байтал ******* “ёоо ёоо гээд зүүн гарын булчингаа бариад ******* намайг хутгаар зүсчихлээ ш дээ” гээд орилсон. Би зүүн гарынх нь булчин хэсгээс цус гарч байхаар нь нойлын цаасаар арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ээжийн дүү над руу утсаар залгаж хэлэхдээ “ээжийг чинь ******* гар луу нь хутгалчихсан гэж байна, ээжийн чинь утас болохгүй байна, чи хурдан яваад оч” гэхээр нь би *******т ирээд ээжтэй ярихад ээж цагдаа дээр байна гэхээр нь ирж уулзахад ээжийн зүүн гар нь хутгаар далийдуу хөндлөн байрлалтай зүсүүлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/099 дугаартай дүгнэлтэд: “С.*******ийн биед зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 37/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан “******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 7 дугаар гудамжны 3 тоотод манай хамтран амьдрагч ******* нь намайг зодож, зүүн гарын булчинг хутгаар зүссэн” гэх тэмдэглэл /хх-ийн 2/

Эд мөрийн баримтаар “...бор өнгийн бариултай, үзүүр хэсэг нь хугарсан, нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт нь 11 см хэмжээтэй хутгыг тооцов...” гэсэн тогтоол /хх-ийн 18/

Үйлдвэр худалдааны ******* ******* ХХК-ийн “... овогтой ******* /РД:/ нь тус компанид ажилладаг нь үнэн болно...” гэсэн албан тоот /хх-ийн 115/

Шүүгдэгч У.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 64/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 50/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч У.******* нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 7 дугаар гудамжны 3 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч С.*******тэй хэрүүл маргаан хийж улмаар түүний зүүн гарын бугалганд хутгаар зүссэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “архи ууж байхдаа хэрүүл маргаан хийж, уур хүрээд эхнэрийнхээ зүүн гарын бугалгыг хутгаар зүссэн” гэсэн мэдүүлэг, хохирогч С.*******ийн “Би шүүгээнээс аяга авчихаад эргэхэд ******* миний зүүн гарын булчинг зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Д.гийн “******* эхнэрийнхээ араас босч очсон. Гэтэл ******* “ёоо ёоо гээд зүүн гарын булчингаа бариад ******* намайг хутгаар зүсчихлээ” гээд орилсон” гэх мэдүүлэг /хх-н 33-34/, гэрч Д.ийн “би *******т ирээд ээжтэй цагдаа дээр уулзахад зүүн гар нь хутгаар далийдуу хөндлөн байрлалтай зүсүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/099 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч С.*******, гэрч Д., Д. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч У.*******, нь архидан согтуурах явцдаа ширээн дээр байсан хутгыг авч хохирогчийн гарыг зүссэн үйлдэлдээ хувийн сэдэлтээр, шууд санаатай ханджээ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нь нөлөөлжээ.

Шүүгдэгч У.*******, хохирогч С.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2012 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

У.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүйтэн зэвсэг хэрэглэсэн байхаас гадна урьд нь буюу 2016 онд хохирогчийн гарыг хутгаар зүсч байсан талаар хохирогч С.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.

Иймд прокуророос У.*******ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Шүүх хуралдаанд хохирогч нь нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

 

У.*******од “урьд ял шийтгэгдэж байсан, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурвуулаа амьдардаг” зэрэг хувийн байдал тогтоогдов. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас У.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч У.*******од 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс У.*******ын шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэлээ.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овгийн гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн гийн *******од 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 2020 оны 5 дугаар сарын 24-ний дотор хэсэгчлэн биелүүлэх, шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан У.*******од мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол У.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч С.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн бариултай, үзүүр хэсэг нь хугарсан, нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт нь 11 см хэмжээтэй хутгыг устгасугай.
  7. У.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА