Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 904000930062 дугаартай хэргийг 209 оны 0 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               *******    

 Улсын яллагч                                                *******  

 Шүүгдэгч                                                   *******  нар оролцов.

 

Шүүгдэгч:

******* улсын иргэн, 9.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, ******* ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “...” ******* , ам бүл ..., хамт амьдрах,  ....... тоот хашаанд оршин суух, ,

Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26. дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 46 дугаар зүйлийн 46. дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт сарын хугацаагаар тогтоосон

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 2 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүж байсан, овгийн /РД:.........................../

 

Яллах дүгнэлтэд тогтоосноор :

 

            Яллагдагч ******* нь 209 оны дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” ХХК-ны хашаан дотор “машин засварын төлбөр”-ийн асуудлаас болж маргалдан улмаар отверкаар толгойны зулай хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч   *******  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

             “208 онд Л- миний машиныг мөргөж хохирол учруулсан  ба надад 0 000 төгрөг өгөөд үлдсэн 0 000 төгрөгийг дараа өгье гэсэн. Би машинаа 209 оны үзлэгт оруулах гээд мөнгөө шаардахад өгөхгүй гэхээр нь машиных нь хаалганд байсан отверкаар толгой руу нь цохисон нь үнэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.   /Шүүх хуралдааны тэмдэглэл/                     

 

Хохирогч   Д.Л-гийн  мөрдөн байцаалтад өгсөн:

“209 оны дугаар сарын 2-ны өглөө 9 цагийн үед би машин жолоодоод ажил руу орж цехийн үүдэнд бараа буулгачихаад хөдлөх гэтэл ******* ах над руу ирээд ахдаа 0 000 төгрөг өгөөдөх гэж хэлсэн. Би таньд мөнгө өгч чадахгүй тухайн үедээ болоод өнгөрсөн биз дээ гэж хэлтэл миний машины хаалганаас улбар шар өнгийн бариултай отверкийг авч цээж рүү зөөлөн ёвроод тохуурхаад байсан. Би ын уруул руу нь гараараа нэг удаа цохичихоод цаашаа бай гээд машины хаалгаар цааш нь түлхээд машинаасаа буутал намайг цохих гэж далайсан. Тэр үед би хойшоо зайлж ухрахдаа газар уначихаад босоод ирэхэд ******* гартаа барьж байсан отверкаар миний толгой руу цохисон. Тэр үед миний толгой хагарч цус гарч байсан. Миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх  4- дахь талууд/

Гэрч   мөрдөн байцаалтад өгсөн

“... 209 оны дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед би цехээс гараад тамхи татаад зогсож байтал цехийн хаалганы хажууд Л-, нар хоорондоо ноцолдоод эхэлсэн. Гэтэл Л-ыг отверкаар толгой руу нь цохисон. Би т “хүний нүд сохолчихвол яах юм бэ”  гээд тэр хоёрыг салгасан. толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх 6 дахь тал/

 

Шинжээч эмч 209 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 09шэ/ тоот шинжээчийн дүгнэлтэд:

биед зулайн дээд хэсэгт оёдол тавигдсан шарх гэмтэл   тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ   /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд

“209 оны дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 3 минутад Багануур дүүргийн 3 дугаар хороо Мон-цахим ХХК-ны гадна хамт гэгч намайг отверкоор цохиж толгой хагалчихлаа гэсэн дуудлага ирүүлжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-3 дахь тал/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэлд:

            “ эзэмшлийн 26-4 улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* талын хаалганы дотор хавтаснаас 9 см урт, бариул хэсэг нь улбар шар өнгийн хуванцар оруулгатай отверкыг хураан авч тэмдэглэл үйлдэв гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9 дэх тал/

Улсын яллагч дүгнэлтдээ:

******* нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт  зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгч  *******ын дүгнэлтдээ:

              Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 800 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна. Сарын орлого 680 000 төгрөг тул ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Яллагдагч  ******* нь   хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойг отверкаар нэг удаа цохиж зулайн зүүн дээд хэсэгт 3,2х0, см язралт бүхий гэмтэл учруулсан байна.

              Энэ үйлдэл нь шүүгдэгч *******ын “... мөнгөө шаардахад өгөхгүй гэхээр нь би отверкаар толгой руу нь цохисон юм” гэсэн мэдүүлэг  хохирогч “******* отверкаар миний толгойны орой хэсэг рүү цохисон. Тэр үед миний толгой хагарч цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-8 дахь тал/, гэрч   “би очиж т хүний нүд сохолчихвол яах юм бэ  гээд тэр хоёрыг салгасан. толгойноос цус гарч байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/, шинжээчийн 09шэ/ дугаартай “ зулайн зүүн дээд хэсэгт 3,2х0, см язралт бүхий 2 ширхэг оёдолтой шарх гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ. Үүнийг шүүгдэгч хүлээн мэдүүлж байна.

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

 

******* нь хохирогчийг цохьсон үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн  ******* Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

            Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь гэмт үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. Хохирогч  Д.Л- нь  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр ирүүлснийг тэмдэглэе.

Иймд  *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг /хар, улбар шар өнгийн бариултай/  отверк нь хэрэглээний шаардлага хангахуйц багаж бөгөөд хохирогчийн эзэмшлийн зүйл тул хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овгийн ыг  ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар овгийн ыг  найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган /800.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялыг дөрвөн /4/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т  мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэг, 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт тус тус зааснаар Шүүх эмнэлгийн үзлэгийн 8000 төгрөгийг хохирогч төлснийг баталж, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг мэдэгдсүгэй.
  7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг /хар алаг улбар шар өнгийн бариултай/ отверкийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч буцаан олгосугай.
  8. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ