| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0059/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/59 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/59
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн эрүүгийн *******0400060044 дугаартай хэргийг 20******* оны дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч:
******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... хотод төрсөн, .. настай, *******, ******* боловсролтой, .., ******* /... / .. настай нарын хамт амьдрах, ам бүл , дүүргийн дугаар хороо, ... оршин суух, улсаас авсан гавъяа ,
Сэлэнгэ аймаг дахь Сум ын 1 дүгээр шүүхийн оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 21 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, овгийн /РД:..................../
Прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсноор
- ******* нь 201 оны дугаар сарын 0-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 10 шар гэх газрын 7 дугаар байрны 6 тоотод найз Б.гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж гараараа баруун нүд рүү нь цохиж, хөхрүүлсэн
-2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр .................... тоотод байрлах гэртээ “дүү зайлуулаач...чи ч гэсэн зайл” гэж толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, улмаар гэрээсээ хөөсөн,
- 2018 оны дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед мөн гэртээ “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар түүнийг багалзуурдаж, дээш өргөж байгаад газарт унаган баруун хөлний шилбэ ясны зөрүүтэй хугарал гэмтэл учруулсан
-20******* оны дугаар сарын 8-ны өдөр 1 цагийн үед гэртээ байхдаа “утсаар ярьж ангалзлаа” гэх шалтгаанаар зүүн гарын бугалга орчимд гараараа 2 удаа цохисон зэргээр иргэн ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас учруулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
201 оны дугаар сарын 0-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 10 шар гэх газрын 7 дугаар байрны 6 тоотод найз Б.гийн архи уугаад сууж байхдаа Т-гийн эхнэрийг сэргэлэн гэх мэтээр магтаад ярьж байтал эхнэр “чи хүний эхнэр магтлаа” гээд уурлахаар нь би түүнтэй маргалдаад нүдний доод хэсэгт нь хуруугаараа хатгачихсан юм. Тухайн үед нүднийх нь доод хэсэг улайсан байсан нь үнэн.
2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр муудалцаад маргалдсан нэг их айхтар зүйл болоогүй юм. 2018 оны дугаар сарын 29-ний өдөр эхнэрийг гэрээ цэвэрлээч гээд уурласан. Би уурандаа түүнийг түлхсэн чинь газар ойчоод баруун хөлний савхан яс нь хугарчихсан.
20******* оны дугаар сарын 08-ны өдөр гэрт хоёр хүн ирнэ гэж байсан ба бид хоол унд бэлдэж байсан. Гэтэл эхнэр утсаар яриад байхаар нь би хоол ундаа хийсэнгүй гээд уурласан. Харин биед нь халдаагүй гэв.
/шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
201 оны дугаар сарын 0-ны өдөр Налайхад найз айлд байхдаа найзынхаа эхнэрийг ярихаар нь би хориглосон. Гэтэл уурлаад миний нүд рүү цохичихсон юм. Тухайн үедээ нүд улайсан байсан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ харуулахаар дүү гэртээ авчирсан байсан. Энэ үед бид маргалдаад уурлаж надад хүч хэрэглэсэн боловч айхтар зодоогүй. 2018 оны дугаар сарын 29-ний өдөр би гэрээс гарах гэхэд гаргахгүй гээд намайг түлхтэл би ойчихдоо хөлөө дарж унаад хөлөө гэмтээсэн. 20******* оны дугаар сарын 08-ны өдөр 1 цагийн үед хамт ажилладаг эгчтэй утсаар ярьж байтал намайг зүүн гараараа 2 удаа цохисон. Энэ үед гарын бугалга орчимд хөхөрч гэмтсэн. үйлдэлдээ гэмшиж бид хэвийн амьдарч байна. нь амьдралдаа санаа тавьдаг хүн. Ийм байдалд хүрнэ гэж бодоогүй тул гомдол гаргасандаа харамсаж байна. Хөлний гэмтлийг эмчлүүлэх, сувилах бүх асуудлыг нөхөр зохицуулж байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэв.
/шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
тай 6 жил амьдарч байна. Хэд хэдэн удаа үл ялих зүйлээр шалтаглан зодож байсан. Хамгийн эхнийх нь 201 оны сарын 0-ны өдөр найзуудтай шинэ жил тэмдэглэж байгаад миний баруун нүд рүү гараараа цохиж хөхрүүлж байсан. 2018 оны 7 дугаар сард шалихгүй шалтгаанаар уурлаж толгой руу хэд хэд цохиж намайг өргөж байгаад гэрийн хаалгаар гаргаж шидсэн. Миний гар хөл хөхөрсөн байсан. 2018 оны дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед гэртээ байхдаа намайг гэр орноо янзалсангүй гэхээр нь би цэвэрлээд л явж байна шүү дээ гэхэд юу гээд байгаа пизда вэ гээд толгой руу цохиод авахаар нь эргүүлээд өөрийг нь цохисон чинь босож ирэнгүүтээ хоолой багалзуурдаж дээш өргөж байгаад шал руу шидчихсэн. Энэ үед миний баруун хөлийн шилбэ хугарсан. Өнөөдөр буюу 20******* оны дугаар сарын 08-ны өдөр ажлын газрынхныгаа гэртээ оруулах гэж бодоод хоол цай бэлдэж байхдаа ажлынхаа эгчтэй утсаар ярьж байтал уурлаад зүүн гар луу гараараа 2 удаа цохисон. Миний хугарсан хөл одоо хүртэл эдгээгүй суга таягтай явж байна гэжээ. /хх-*******-20 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“2018 оны сарын 2-нд сургуулиа төгсөөд удаагүй байх үед /яг хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна/ ******* эгч хүүхдээ харуулахаар намайг Улаанбаатар хотоос ирүүлсэн. Тэднийд нэг хонож байхад ах ээлжийн ажлаасаа ирээд эгчтэй хэрэлдэж “намайг энэ пиздагаа зайлуулаач, юу хийгээд байгаа юм, эгчийг чи ч гэсэн зайл” гээд хөөсөн. Эгч “р хүүхдээ харуулж байна, чи намайг яахаараа хөөдөг юм бэ” гэхэд ах эгчийг өргөөд гэрийн хаалгаар гаргаад шидчихсэн. Би гараад хот явах гээд байж байхад хажуу айлын Нэргүй гэдэг эмээ ахыг “хүний авч ирчихээд яаж байгаа юм бэ” гээд загнаж байсан” гэжээ. /хх дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед гэртээ орох гээд явж байтал эмэгтэй хүн дуугарах шиг болохоор нь хажуу хашаа руу харахад эхнэр гэр рүүгээ чирч гулдраад орж байхаар нь би орсон. ийн дүү охин гэрийн гадаа уйлаад зогсож байсан. Намайг ороход зуухныхаа баруун талд уйлчихсан, нөхөр нь зуухныхаа урд сууж байсан. Би т хүний үрийг хайрлана гэж авч ирчихээд яагаад зовоогоод байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй байсан” гэжээ. /хх-6 дахь тал/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“201 оны дугаар сарын 0-ны өдөр манай гэрт шинэ жил тэмдэглэж байхад эхнэр тай маргалдаж байгаад түлхэх шиг болсон. нүднээс нулимс гараад байна гэж байсан яг аль нүд гэдгийг нь анзаараагүй” гэжээ. /хх 2 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“201 оны дугаар сарын 0-ны өдөр манай гэрт бид шинэ жилээ тэмдэглэж байхад би ор засахаар жижиг өрөөнд орох үед эхнэр тай маргалдсан. нүд рүү цохичихлоо гэл үү хатгачихлаа гэл үү нэг юм хэлсэн. Маргааш өглөө нь ийн баруун нүдний доод хэсэгт хөхөрчихсөн байсан” гэжээ. /хх 24 дүгээр тал/
Шинжээчийн 09/077 дугаартай дүгнэлтэд:
ийн биед баруун шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал: цохих, цохигдох, ирмэгтэй зүйл дээр унах
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын алталтад нөлөөлөхгүй гэжээ.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өгсөн тухай тэмдэглэлд:
“2018 оны дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед нөхөртөө зодуулсан” талаар дуудлага хүлээн авч тэмдэглэл үйлджээ. /хх 2 дахь тал/
Аюулын зэргийн үнэлгээнд: Хүчирхийллийн аюулын буюу эрсдлийн түвшин ” гэжээ. /хх - дахь тал/
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтэд:
*******ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг оногдуулах саналтай гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд:
Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Эрүүл мэндийн хохирлыг арилгах арга хэмжээ авсан гэдгийг хохирогч мэдүүлсэн. Төлөх төлбөргүй. Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн. Хохирогч одоо жирэмсэн. Тэд хамтын амьдарлаа үргэлжлүүлж байгаа тул хорих ялыг тэнсэж өгнө үү.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
******* нь 201 оны дугаар сарын 0-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 10 шар гэх газрын 7 дугаар байрны 6 тоотод найз Б.гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж гараараа баруун нүд рүү нь цохиж, хөхрүүлсэн
2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр .................... тоотод байрлах гэртээ “дүү зайлуулаач...чи ч гэсэн зайл” гэж толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж, улмаар гэрээсээ хөөсөн,
2018 оны дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед гэртээ “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар *******г багалзуурдаж, дээш өргөж байгаад газарт унагаснаас баруун хөлний шилбэ ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан
20******* оны дугаар сарын 8-ны өдөр 1 цагийн үед гэртээ байхдаа “утсаар ярьж ангалзлаа” гэх шалтгаанаар зүүн гарын бугалга орчимд гараараа 2 удаа цохисон зэргээр *******г зодож дарамталж байсан байна.
Эдгээр үйлдлүүд нь хохирогчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн “Нөхөр ******* нь 201 оны сарын 0-ны өдөр миний баруун нүд рүү гараараа цохиж хөхрүүлж байсан. 2018 оны 7 дугаар сард толгой руу хэд хэд цохиж намайг өргөж байгаад гэрийн хаалгаар гаргаж шидсэний улмаас гар хөл хөхөрч байсан, 2018 оны дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед гэртээ хоолой багалзуурдаж дээш өргөж байгаад шал руу шидсэний улмаас баруун хөлийн шилбэ хугарсан, 20******* оны дугаар сарын 08-ны өдөр зүүн гар луу гараараа 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч “2018 оны 7-р сард ах “намайг энэ пиздагаа зайлуулаач, юу хийгээд байгаа юм, эгчийг чи ч гэсэн зайл” гээд эгчийг өргөөд гэрийн хаалгаар гаргаад шидчихсэн” гэсэн мэдүүлэг, гэрч “2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед эхнэр гэр рүүгээ чирч гулдраад орж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б., нарын “201 оны дугаар сарын 0-ны өдөр эхнэр тай маргалдаж байсан. нүд рүү цохичихлоо гэж хэлсэн. ийн баруун нүдний доод хэсэгт хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “ийн биед баруун шилбэ ясны зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цохих, цохигдох, ирмэгтэй зүйл дээр унах зэрэг хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хэргийн бодит байдал гүйцэд тодорхойлогдсон байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан ба гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Хэргийн үйлдэлд хандсан шүүгдэгчийн сэдэл болон санаанд дүгнэлт хийхэд:
******* 201 оны дугаар сарын 0-наас 20******* оны дугаар сарын 08-ны өдөр дуусталхи хугацаанд *******г ялимгүй зүйлээр буюу гэр цэвэрлэсэнгүй, утсаар ярьж ангалзлаа, өөдөөс ааш гаргаж үг сөрлөө, дүүгээ хөөж явуулсангүй зэрэг шалтгаар удаа дараа бие махбодид нь халдаж байсан байдал, Аюулгүй зэргийн үнэлгээний дүгнэлт зэргээс харахад ******* нь гэр орондоо зөвхөн өөрийн хүссэн байдлаар аа захирч эрхэндээ байлгах, бүх зүйлийг хяналтдаа авч бусдаас тусгаарлах сэдэлтээр хүчирхийлэл тус бүрийг санаатай үйлджээ гэж дүгнэхэд хүргэж байна.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн *******гийн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.
*******ыг *******д удаа дараа бие махбодийн хүчирхийлэл хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт хуульд нийцжээ.
*******ын үргэлжилсэн үйлдлийн нэг удаагийнх нь хохирогчийг хүндэвтэр гэмтэлд зориуд хүргэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, , асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 заалтад заасан “бие махбодийн хүчирхийлэл”-д хамаарна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй .
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Хохирогч ******* нь “миний нөхөр ******* өөрийн бурууг ойлгон гэмшиж надаас удаа дараа уучлал гуйж бид эвлэрээд амьдарч байна. Миний бэртэл гэмтэл зүгээр болсон. Бага насны хүү болон бидний амьдрал, миний бие жирэмсэн зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Мөн миний эрүүл мэндийн хохирлыг нөхөр эмчлүүлсэн, зардал мөнгийг тухай бүр төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд хийсэн аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин /хх-4 дэх тал/ гэж дүгнэх үндэслэлтэй нь мөрдөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас харагдаж байх ба хамтарсан баг хяналтад авч зохих ажиллагааг хийсэн тухай баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ *******ын өөр орон нутагт тодорхой хугацааны турш ажиллаж өрхийн орлогоо бүрдүүлдэг, *******гийн бага насны хүүхдээ асран хамгаалж амьдардаг, шүүгдэгч гэр бүлдээ эрх тэгш, зөв харилцааг бүрдүүлэн амьдарч чадахаа илэрхийлж гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж засрал хүмүүжлийг харгалзвал зохино. Тэнссэн хугацаанд зан үйл засах сургалтад хамруулах нь зохистой гэж үзнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг шийдвэрт тусгана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ