Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/02146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 11 210/МА2024/02146

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/04599 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, *******, *******

Хариуцагч: *******-ны удирдах зөвлөл, *******, *******, *******, *******, *******, ,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: *******-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоол, Хяналтын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох,

Хариуцагч *******, , , ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Өнөр 20 -ны Удирдах зөвлөлийн гишүүн , нар нас барсан тул 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *******-ны ээлжит бус хурлыг зарлан, тухайн гишүүдийг нөхөн сонгосон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн гуравны нэг буюу 365:3=112 гишүүн санаачилга гаргаагүй байхад хурлыг зарлаж хариуцагч нар хууль зөрчиж, ээлжит бус хурлыг бүх гишүүдийн хурал болсон мэтээр хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын ирц бүртгэж, тэмдэглэлд бичигдсэнээр 128 хүн оролцсон буюу хурлын ирц 40,65 хувьтай байгаа нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

1.2 Мөн өдрийн хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 7 дугаар зүйлийн 7.2.4 дахь хэсэгт заасныг зөрчиж орон сууцны байшинд оршин суудаггүй, хаягийн бүртгэлд бүртгэгдээгүй, орон сууц өмчлөгч биш *******, ******* нарыг сонгож, улмаар *******ыг удирдах зөвлөлийн дарга болгосон.

1.3 Мөн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг нөхөн сонгож, хурлаа зарлахад ирц бүрдээгүй тул хүчингүй болсон. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ээлжит бус хурал хийх ёстой ч бүх гишүүдийн хурал зарласан бөгөөд ирц бүрдээгүй байхад хурлыг хуралдуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн 14 хоногийн өмнөөс мэдэгдэх хуудсаар бүх гишүүддээ мэдэгдэх ёстой.

1.4 Удирдах зөвлөлийн хоёр гишүүн болох , нар биечлэн хуралд оролцож байхад , нар Удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөн оролцсон. Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн нэгний итгэмжлэлгүйгээр хурлыг даргалж явуулсан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтыг зөрчсөн.

болон нарт хурал зарлах эрхийг нь олгосон болохоос Дээд зөвлөлд хурал зарлах эрх байхгүй. Дээд зөвлөлөөс олгосон эрхийнхээ хүрээнд ажиглагчаар оролцох эрхтэй, харин хурал даргалах эрхгүй.

1.5 *******-ны Удирдах зөвлөлийн гишүүн *******, *******, *******, *******, , нараас татгалзаж, жинхэнэ хариуцагчаар *******-ны Удирдах зөвлөлийн дарга *******ыг тодорхойлж байна.

Иймд *******-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, мөн өдрийн Удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоол, Хяналтын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ны Удирдах зөвлөлийн дарга *******ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч ******* нь хэрхэн *******-ны Удирдах зөвлөлийн дарга болсон талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. ******* иргэнийхээ хувьд ээлжит бус хурлаас томилогдсон Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг хууль зөрчиж томилогдсон гэж хүчингүй болгуулсны дараа ямар эрх нь сэргэгдэх эсэх нь тодорхойгүй. ******* гүйцэтгэх захирлын үүргийг биелүүлэхэд хэцүү байна гэж Удирдах зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга болох болон гэх 2 хүнтэй тохиролцон Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Гэтэл ******* өөрөө хууль бусаар Удирдах зөвлөлд орсон эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоно.

2.2 Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Удирдах албан тушаалтан болох хөндлөнгөөс оролцож, хурлын процессыг шалгаж, ирц бүрдсэн гэж үзэн хурлаа хийсэн. Сууц өмчлөгчдийн холбоо шаардлагатай бол бие даан ээлжит бус хурлаа зарлах эрхтэй. Удирдах зөвлөлийн даргын хувьд нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, оршин суугчийн хувьд нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан эсэх асуудал заавал тогтоогдох ёстой.

2.3 Хуулийн дагуу томилогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нар ээлжит хурлыг жилд нэг удаа зарлаад тухайн хурал дээр өөрсдийнхөө хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, оршин суугчдын зүгээс дүгнэлт өгч, шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг огцруулах, солих зэрэг нь сууц өмчлөгчдийн нийт гишүүдийн бүх гишүүдийн хурлаас гардаг шийдвэрийн эрх хэмжээ байдаг. Нэхэмжлэгч *******, ******* нарын эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй. Ээлжит бус хурал зарлаж байгаагүй тул хурал болсон удаа байхгүй. Нэхэмжлэгч нар өөрсдөө хуралд оролцох үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

нь эхнэр *******, хүү ******* нарыг төлөөлөн хуралд оролцсон байсан бөгөөд гэр бүлээ төлөөлж орсон үндэслэлээр маргасан эсэх нь тодорхойгүй, сууц өмчлөгч биш байсан учраас нэхэмжлэлээсээ татгалзсан. Хуульд зааснаар хоёр өмчлөгч байвал нэг нь санал өгөх эрхтэйгээр хуралд оролцохоор заасан байна. Хуралд оролцоход бид иргэний үнэмлэхийг нь шалгаад, маргаан бүхий хаяг болох 286 тоотын оршин суугч байсан. мөн 130 тоотын оршин суугч байсан тул хуралд оролцуулсан. ******* нь тухайн үед АНУ-д байсан ч өөрийгөө төлөөлөх этгээдийг хуралд оролцуулах үүргээ биелүүлээгүй. Ирцийг хангалттай бүрдсэн гэж үзэж 50 хувьд хүрсэн учраас хурлыг хийсэн.

2.4 Тус хуралд оршин суугч нар зайлшгүй Удирдах зөвлөлийг хуралдуулах шаардлагатай байна гэж үзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан, татан оролцуулсан. Хурлын ирц 54 хувьтай буюу тус байрны 360 өрхөөс хуралд оролцсон. Хуралдаан даргалахаар сонгогдсон хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн бол оршин суугчид хуралдааныг даргалуулахгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хуульд заасан журмаар явуулах үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******, *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байх бөгөөд *******-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон тогтоолуудыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* нь *******-ны гишүүн болон сууц өмчлөгч биш тул дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 ******* нь 2024 оноос хойш бүх гишүүдийн хурал 2 удаа зарлан хуралдуулсан боловч ирц хүрээгүй шалтгаанаар хурал хүчин төгөлдөр бус болж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 15 жилийн хугацаанд бүх гишүүдийн ээлжит хурал жил бүр хуралдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын ажлын тайланг сонсож байгаагүй. ******* нь хуулийн дагуу сонгогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй оршин суугчдын эрх ашиг, ноцтойгоор зөрчигдөж байсан, цаашид энэ хэвээр байвал хохирол ихсэхээр байсан. Нэхэмжлэгч ******* нь өөрийгөө Удирдах зөвлөлийн дарга гэх боловч тэрээр 2009 онд *******-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Удирдах зөвлөлийн гишүүнээр Удирдах зөвлөлөөс өөрийгөө 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сонгуулсан, тэрээр бүх гишүүдийн хурлаас томилогдоогүй, Удирдах зөвлөлийн даргын эрх хэмжээнд хүрч нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаагүй, бүрэлдэхүүнгүй ганцаараа ажиллаж байсан нь баримтаар нотлогддог.

4.2 Мөн ******* нь 2009 онд *******-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн дарга , нартай ярилцаж байгаад өөрийгөө гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлүүлж, улмаар Удирах зөвлөлийн гишүүнээр томилуулж хууль бус 04 тоот тогтоол гаргуулсан. Хууль бусаар *******-ны Удирдах зөвлөлд орж ирсэн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардаж байх тул, мөн уг хурал хүчингүй болвол нийт оршин суугчдын эрх ашиг хохирно. Хэрэв шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл *******-ны ээлжит бус хурлаас шинээр томилогдох Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл томилогдох хүртэл *******-ны эрх үүргийг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

4.3 Хэрэв *******, *******, ******* нар *******-ны удирдлагыг авахыг хүсэж байгаа бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, тус хурлаас Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд томилогдсоны дараа тамга тэмдгийг шаардах нь нийтийн эрх ашигт нийцнэ. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу ээлжит бус хурлыг санаачилж, улмаар нийт оршин суугчдын 50 хувиас дээш ирц бүрдүүлж хуралдуулж Удирдах зөвлөлд өөрсдөө сонгогдсоны дараа *******-ны тамга тэмдэг авах нь хуульд нийцнэ.

Иймд *******-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулж хуралдуулахыг *******, *******, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 тус хурал хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нараар ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Хуульд тусгагдсанаар хурал хуралдуулах эрх ганцхан Удирдах зөвлөлийн даргад байна. Гүйцэтгэх захирал ээлжит бус хурал хуралдуулах нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ байна, Хяналтын зөвлөл хурал хуралдуулах нь бүх өмчлөгч нарын 3/1-ээс доошгүй хувь нь санал нэгдэж хуралдуулна гэсэн зохицуулалттай. Ж.Наранцацрал Удирдах зөвлөлийн даргаар томилогдохыг хүссэндээ Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд хандаж, тус дээд зөвлөлөөс зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжид , нарыг хуралд оролцуулаад болон нягтлан бодогчоор үйл ажиллагааны тайлан тавиулах шаардлагатай байна гэж зөвлөсөн.

5.2 Сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгч нар өөрсдөө хувиасаа мөнгөө төлж, Удирдах зөвлөлийн даргыг цалинжуулж, орон сууц болоод тус хорооллын орчныг сайжруулахаар зарцуулдаг. Гэтэл би тус байрны өмчлөгч байж өөрийнхөө мөнгөнөөс завших ямар ч шаардлага байхгүй. 2014 он болон 2019 оны хурлуудад намайг гадаадаас Монголд буцаж очихоос 10 хоногийн өмнө хурлуудаа хийж оршин суугч миний эрхэд халдаж байсан. Би өмчлөгчийнхөө хувьд хуралд оролцох бүрэн эрхтэй.

Иймд сөрөг нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

6.1 Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дугаар хорооллын 20 дугаар байрны ******* нь 1996 онд байгуулагдаж, 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өнөр өргөө компанийн хурлын зааланд тус хуульд заасны дагуу 20 дугаар байранд оршин суух 364 айл өрхөөс саналын хуудсаар 20 хувь биеэр 110 хүний нийт өмчлөгчдийн 50 хувийн ирц бүрдсэн тул хурал эхэлж, хурлын 01 дугаар тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүдээр , , , *******, нар сонгогдсон. 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *******-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын 01 дугаар тогтоолоор Удирдах зөвлөлийн даргаар *******ийг сонгосон. ******* нь 2004 оноос 2019 оныг хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан юм.

6.2 ******* нь удирдах зөвлөлийн дарга боловч аливаа шийдвэрийг дангаар гаргаж байгаагүй. 2009 онд -ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Намшир өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах 14 хоногийн хугацаанд түр гүйцэтгэх захирлаар томилсон асуудал байгаа юм. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

7.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга ******* нарт холбогдох *******-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох тухай 01 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын удирдах зөвлөлийн дарга сонгосон 01 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын хяналтын зөвлөлийн дарга сонгосон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан хариуцагч Өнөр 20 -ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд *******, Г.Энхбаяр, , ******* нарын нэхэмжлэгч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нараас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга ******* нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Шүүхэд анх Өнөр 20 -ны ээлжит бус бүх гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэрээр Өнөр 20 -ны Хяналтын зөвлөлийн дарга, Нягтлан бодогчоор нэгэн зэрэг ажилдаг байсан байх бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй ба тэрээр мөн өдрийн хуралд иргэний хаягийн бүртгэлийн дагуу биечлэн оролцсон болох нь тус хурлын бүртгэлээс харагдана. нь өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20 дугаар байр, 286 тоот орон сууцны өмчлөгч, гэр бүлийн өрхийн тэргүүн хэмээн гэр бүл болох эхнэр *******, төрсөн хүү ******* нарын нэрийн өмнөөс бүх гишүүдийн ээлжит бус хуралд оролцсон асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хуралд саналын 1 эрхтэй оролцох эрх, үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байж, өөрийгөө сууц өмчлөгч хэмээн хуралд орж саналын эрхээ эдэлсэн хурлыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн үйлдэл болно.

8.2 Мөн гийн иргэний үнэмлэхийг нь шалгаж Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хуралд оролцуулсныг буруутгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь нэхэмжлэгч *******, ******* нарын эрх ашиг зөрчигдөөгүй, Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг сэргэх болохоо өөрсдөө нотлоогүй, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан эрх сэргэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит хурлыг хүчингүй болгуулснаар ямар эрх ашиг сэргээх гээд байгаа нь ойлгомжгүй. Тэрээр Өнөр 20 -ны Удирдах зөвлөлийн дарга юм уу, гишүүн юм уу энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гарган өгөөгүй, ямар эрхээ сэргээлгэх гээд байгаагаа шүүх дээр тайлбарлаж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй.

Харин хариуцагчаас ******* нь Өнөр 20 -ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад , нартай тохиролцон хууль зөрчсөн шийдвэр гаргуулсан болохыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00081 дугаар захирамжаар нотолсон бөгөөд тэрээр Өнөр 20 -ны Удирдах зөвлөлийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхэд шүүх дүгнэлт хийж чадаагүй, түүний ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаагүй, энэ талаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

8.3 Удирдах зөвлөлийн дарга , гишүүн нараас өөр бүрэлдэхүүн байхгүй, Өнөр 20 -ны ээлжит бус 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд , нар оролцож хурлын ирцийг хүлээн зөвшөөрч, хурлаас гарсан шийдвэрүүдийг дагаж, шинээр томилогдсон гишүүдэд болон *******т эрх үүргээ шилжүүлж тэдний эрх үүрэг дуусгавар болсон.

8.4 Шүүхийн Өнөр 20 -ны ээлжит бус 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд 70 өмчлөгч, 63 нь өмчлөгч биш, 4 иргэн төлөөлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөр 20 -ны ээлжит бус тус өдрийн хуралдаанд ирсэн сууц өмчлөгч гэх иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаж, тулгаж өмчлөгч хэмээн хуралд орохыг зөвшөөрсөн. Тэдгээр иргэд тухайн сууцны жинхэнэ өмчлөгч үү, гэр бүлийн гишүүд үү гэдгийг хурал зохион байгуулагч нар мэдэх боломжгүй, өмчлөлийн үл хөдлөхийн гэрчилгээгээ авчрахыг шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нарын гэр бүлийн гишүүд болох 63 иргэн оролцсон гэж үзэж болно. Хариуцагч талаас өмчлөгч биш гэх 63 иргэний бүртгэлийг гаргуулах, 63 өмчлөгч нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хариуцагчийн татгалзлаа нотлох эрхийг хязгаарласан. Хэрэв өмчлөгч бус 63 иргэний бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас авсан бол энэ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу байнга амьдардаг гэр бүлийн хүмүүс нь Өнөр 20 -ны ээлжит бус 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд орсон болох нь нотлогдох байсан. Мөн гэр бүлийн ямар хамааралтай гишүүн болох, өөрийг нь төлөөлж хуралд оролцсоныг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65., Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу Өнөр 20 -ны ээлжит бус хуралдаанд оролцсон иргэд хуульд заагдсан шаардлага хангагдсан болохыг нотлох байсан.

8.5 Сөрөг нэхэмжлэл нь хуулиар хориглоогүй, шүүх шийдвэрлэхээс татгалзах эрхгүй сөрөг нэхэмжлэл болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан заалт нь өргөн хүрээтэй, утга агуулгатай бөгөөд нэхэмжлэгч ******* *******, ******* нар нь ... гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар гэсэн хэсэгт буюу 365 сууц өмчлөгчтэй байрны 3/1 буюу 121 иргэнийг цуглуулж, тэдэнтэй нэгдэж, ээлжит бус хурал хийлгэх санаачилга гаргахыг даалгуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ******* *******, ******* нар нь өөрсдөө хуралдаа ирдэггүй, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3 дахь хэсэгт зааснаар эрхээ, үүргээ хэрэгжүүлдэггүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүний хурал хуралдсан эсэх нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага. Хуулийг зөрчих гэж биш, хэрэгжүүлэх гэж гаргадаг. Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохих заалтууд зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт гаргасан.

9.2 Нөгөөтэйгүүр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Эрдэнэтогтохыг төлөөлж бүх нийтийн гишүүдийн хурлыг даргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хэдийгээр н.Эрдэнэтогтоход итгэмжлэл олгосон гэж байгаа боловч тухайн итгэмжлэл нь хуульд нийцсэн итгэмжлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийн хурлын хөндлөнгийн зүгээс ажиглаж оролцох ёстой байсан бөгөөд хурлыг даргалах эрхгүй байсан. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт тус бүрд үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******-ны удирдах зөвлөл болон дарга *******, гишүүн *******, *******, *******, *******, , нарт холбогдуулан, *******-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, мөн өдрийн Удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоол, Хяналтын зөвлөлийн анхдугаар хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч *******, *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

2.1 Хариуцагч *******, , , ******* нар эс зөвшөөрч, Өнөр 20 -ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулах сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

2.2 Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, *******, *******, *******, , нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан. /6хх 3/

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.1 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг даргалж, бүх гишүүдийн ээлжит бус хурлын 01 дугаар тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүн , *******, нарыг, Хяналтын зөвлөлийн гишүүн ийг тус тус чөлөөлж, *******, , *******, , *******, *******, ******* нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр, , , нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгосон. /1хх 27, 29/

4.2 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Удирдах зөвлөлийн даргаар *******ыг /1хх 28/, Хяналтын зөвлөлийн даргаар ыг /1хх 30/ тус тус сонгосон. Улмаар, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ыг томилсон байна. /1хх 32/

4.3 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс Сонгинохайрхан дүүргийн, 15 дугаар хороо, 20 дугаар байрны оршин суугчдын өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******-оог Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 100 дугаартай гэрчилгээ олгосон байна. /1хх 26/

4.4 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурал ирц хүрээгүй үндэслэлээр хүчингүй болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль /цаашид хуулийн гэх/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байх бөгөөд мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.

Түүнчлэн, мөн зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэх бөгөөд мөн зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална. Мөн зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар бичгээр урьдчилан өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна.

5.1 Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлээс үзвэл хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарласан байх бөгөөд хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр аар тус хурлыг даргалуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 73/ Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн нь д, нь тухайн хурлыг даргалах өөрийн бүрэн эрхийг д 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр /1хх 85-88, 199/ олгосон байна. оос д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байх тул анхан шатны шүүхийн ...гэх итгэмжлэл нь ...хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Иймд дээрх ажиллагааг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5, 8.7, 8.8 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит бус хурал ирц хүрээгүй үндэслэлээр хүчингүй болсон, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдсан. Ийнхүү тухайн өдрийн хурлыг даргалсан нь хуульд нийцсэн байна.

5.2 Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

5.2.1 Сууц өмчлөгчдийн холбоо нь нийт 365 өрх буюу гишүүдтэй талаар зохигч маргаагүй. Энэ тохиолдолд 183 өрх буюу 50 хувь, түүнээс дээш гишүүн өрх хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн тоог ...хуралд 127 гишүүд ирсэн бөгөөд бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо 20 хувьтай байна. Иймд хурлын ирц 54.8 хувьтай байгаа гэж тэмдэглэсэн байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс оршин суугчдын өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******-оог Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 100 дугаартай гэрчилгээ олгосон бүртгэл хүчинтэй байна./1хх 26/ Иймд давж заалдах шатны шүүх тухайн өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал нь хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна. Гэтэл анхан шатны шүүх уг баталгаажсан тэмдэглэлийг /1хх 73-84/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

6. Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралдааны 01 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай удирдах зөвлөлийн гишүүнээс , *******, нарыг чөлөөлж, *******, , *******, , *******, *******, ******* нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгоно гэснийг зөрчөөгүй байна. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолтоор удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон *******, , *******, , *******, *******, ******* нар нь тухайн 20 дугаар байшинд оршин суудаг болох нь тогтоогдож байна. /1хх 170-198/ Иймд анхан шатны шүүх ...сууц өмчлөгч биш *******, ******* нарыг сонгож ...хууль зөрчиж гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.1 Түүнчлэн, Удирдах зөвлөлийн мөн өдрийн 01 дугаар тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар *******ыг сонгосон нь /1хх 28/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй.

7. Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Хяналтын зөвлөлийн гишүүнээр , , нарыг сонгосон. /1хх 31/ Улмаар, мөн өдрийн хяналтын зөвлөлийн тогтоолоор ыг хяналтын зөвлөлийн даргаар сонгосон. /1хх 30/ Уг ажиллагаа нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулна гэснийг, мөн зүйлийн 11.5 дахь хэсэгт Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хяналтын зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно гэснийг, мөн зүйлийн 11.6 дахь хэсэгт Хуралд оролцогчдын олонхийн саналаар хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэснийг тус тус зөрчөөгүй байна. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

8. Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ыг сонгосон нь /1хх 32/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсэгт заасан удирдах зөвлөлийн эрхэд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхтэйгээс гадна мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд дээрх тогтоолыг хүчингүй бо%B