Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 000048

А.Даваарагчаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                    Хэргийн индекс 142/2017/0026/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд:   

           Прокурор                                            Ч.Сэлэнгэ 

            Ялтан                                                 А.Даваарагчаа

            Ялтны өмгөөлөгч                             О.Сарантуул

            Хохирогч                                           С.Эрдэнэцэцэг

            Хохирогчийн өмгөөлөгч                  Б.Долгорсүрэн

            Нарийн бичгийн дарга                     Б.Номин нарыг оролцуулан

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой А.Даваарагчаад холбогдох, 201614000541 дугаартай эрүүгийн хэргийг ялтан, ялтны өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны баяжуулах фабрикт засварчин ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-04 тоотод оршин суух, ФА-90122411 регистрийн дугаартай, Бүрэнгүүд овогт Алтангэрэлийн Даваарагчаа.

А.Даваарагчаа нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9 дүгээр байрны 6 дугаар орцонд хамтран амьдрагч С.Эрдэнэцэцэгийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Бүрэнгүүд овгийн Алтангэрэлийн Даваарагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1.д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч А.Даваарагчааг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч А.Даваарагчаад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч А.Даваарагчаагийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Даваарагчаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан А.Даваарагчаа давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял болон хохирогч С.Эрдэнэцэцэгт хавирганы олон тооны хугарлыг санаатай учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаан дээр дээрхи гэмтлийг намайг учруулаагүй гэдгийг хэлсэн.

Миний бие нь С.Эрдэнэцэцэгийн хавирга, цээжний хөндий рүү цохиж өшиглөөгүй, харин яв гэж гарнаас нь барихад явахгүй гэж намайг түлхсэнээс болж бид 2 шатны уруу хамтдаа унаж бэртсэн.

Иймд би энэ хэргийг санаатай үйлдээгүй болохоор гомдолтой байна. Би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах фабрикт засварчин ажилтай тул миний хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор А.Даваарагчааг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар “Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж түүнд 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч С.Эрдэнэцэцэг нь цуг ажилладаг Бүжинлхамын нөхөр Эрдэнэчулууны шагналын найранд уригдсан ба уг найрнаас А.Даваарагчаа түүнийг ирж ав гэсний дагуу очиж авдаг.

2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Бүжинлхам нь С.Эрдэнэцэцэгийг утсаар хүрээд ир гэж дуудсаны дагуу нөхөр А.Даваарагчаагаас зөрөн явсан ба А.Даваарагчаа хойноос нь очсон. Учир нь тэр өдрийн орой нь ажилтай байсан тул архиар шахуулна гэдэгт санаа зовоод очиход тухайн айлын эзэгтэй Бүжинлхам нь А.Даваарагчааг архи авч өг гэж хэлсний дагуу тэдэнд нэг шил архи авч өгдөг. Харин энэ үед С.Эрдэнэцэцэг нөгөө өрөөнд унтаж байсан байдаг.

Бүжинлхам гэгч нь А.Даваарагчаагийн эцгийг есөн шидээр хэлэхэд уурлаж тэнд байсан хүмүүстэй муудалцаж, тэднийх цагдаа дууддаг. Цагдаа ирж А.Даваарагчааг эхнэр С.Эрдэнэцэцэгтэй хамт авч яваад тэднийг гэр лүүгээ харь гээд явуулсан байдаг. С.Эрдэнэцэцэг буцаад Эрдэнэчулууныхаас орхисон зүйлээ авахаар явдаг. Хойноос нь А.Даваарагчаа очоод “эднийд орж яах гэж байгаа юм бэ, харъя л даа гэх зэргээр маргалдан, С.Эрдэнэцэцэгийн гарнаас нь татах үед С.Эрдэнэцэцэг өөдөөс нь дургүйцэн түлхэх үед А.Даваарагчаа нь шатны ирмэгийг дутуу гишгэснээс болж хөл алдан унахад С.Эрдэнэцэцэг А.Даваарагчаагийн хүчинд татагдан унаж унасны дараа А.Даваарагчаа С.Эрдэнэцэцэгийн нүүр рүү цохих, хөл рүү нь өшиглөх зэрэг үйл явдал өрнөж тэр 2 гэртээ харьдаг”.

Хохирогч С.Эрдэнэцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “...өөрийн биед нь учирсан хавирганы хугарлыг А.Даваарагчаа учруулаагүй. А.Даваарагчаа миний хавиргыг хугалаагүй гэдэг мөн мөрдөн байцаалтын шатанд бид хамтдаа шатны уруу унасан гэдгээ хэлсэн байдаг”. Хохирогчийн биед учирсан зүүн талд олон тооны хавирганы хугарлыг А.Даваарагчаа учруулаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн. Олон тооны хавирганы хугарал нь шатны уруу унахад үүсэх боломжтойг шүүх эмнэлэгийн шинжээч эмч бас гэрчилж тайлбарласан.

Тэгэхээр “Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96 .1-д заасан санаатайгаар хавиргыг нь хугалсан үйлдэл хангалттай тогтоогдохгүй” байх тул түүнд энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэл хангалттай алга байх тул Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл заалтаар шийдэх боломжтой юм.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч С.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо:

А.Даваарагчаад оногдуулсан анхан шатны шүүхийн ял хүнд боллоо гэж үзэж байна. Тухайн үед А.Даваарагчаа бид 2 шатны уруу хамт унаснаас миний хавирга гэмтсэн учраас энэ үйлдлийг санаатай бус гэж үзэж байна. Бүжинлхам эгч уруу татаж ажилтай хүнд архи өгөх гээд байна гэдгээс болж бид 2 маргалдсан. Тэднийд битгий ор гэж гуйсан, намайг авах гэж араас ирсэн. Тэр үед нь би чамд ямар хамаатай юм бэ гэж эсэргүүцэж, түлхэж байсан. Миний ханцуйнаас барьсан байж байгаад шатруу дутуу унасан. Би эрчинд нь татагдаж хамт шатны уруу унасан. Унасны дараа миний хавирга хэсэг эвгүй болсон. Мөн А.Даваарагчаа ч өөрийн хавиргаа хөндүүрлээд байна гэж байсан.

Нүүр рүү цохисон өшиглөсөн нь унасны дараа болсон. Иймд энэ хавирга хугарсанд А.Даваарагчаа огт буруугүй, тэр миний хавиргыг хугалаагүй гэдгийг шүүхэд хэлсэн. Харин өөрөө нүүр рүү цохисноо хүлээдэг.

Бид 2 Уулын Баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг цалингийн болон байрны зээлтэй. Би түүнд ажил амьдралгүй болж 3 жил хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасанд харамсалтай байна. Хавиргыг минь хугалаагүй тул асуудлыг дахиж нягт шалгаж түүний зүйлчлэлийг өөрчилж ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хувьд С.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхлэж оролцсон. Эрдэнэцэцэгийн хувьд тухай бүр яаж хохирсон байдлаа мэдүүлж байсан. Хэргийн материалтай танилцсаны дараа надад А.Даваарагчаа бид хоёр шатны уруу хамт унасан. Тэрний дараа А.Даваарагчаа миний нүүр рүү цохисон гэж хэлдэг. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд хэлэхэд хохирогч миний хавирга хугарсан асуудал А.Даваарагчаатай холбоогүй гэдэг. А.Даваарагчаа, С.Эрдэнэцэцэг нар нь хамтын амьдралтай байсан. Хохирогчийн мэдүүлэгт эрс тэс ондоо зүйл байхгүй гэж бодож байна. Хохирогчид хамрын гэмтэл учирсан, өөрийн биеийн байдал хүнд байснаас буруу зөв ярьсан асуудал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

“Бүрэнгүүд” овогт Алтангэрэлийн Даваарагчаа нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндө сумын Согоот багийн 6-9 дүгээр байрны 6 дугаар орцонд хамтран амьдрагч С.Эрдэнэцэцэгийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүх А.Даваарагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр  хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд А.Даваарагчаа нь хамтран амьдрагч С.Эрдэнэцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг шанаа орчимд нь гараараа цохиж, хоёулаа маргалдаж ноцолдох явцдаа шат уруу хамт унасан бөгөөд ингэж унахдаа С.Эрдэнэцэцэгийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн олон тооны гэмтлүүдийг болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогч С.Эрдэнэцэцэгийн хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө .... Би А.Даваарагчаатай хамт шатны уруу унасан. Намайг цохиж түлхэж унагаагүй гэсэн /ХХ-ийн 000016/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ...Бүжинлхам эгчийнд буцаад очсон. Тэгэхэд л ойлголцоогүй. Юмаа өгөх гэж очсоныг А.Даваарагчаа дахиад архи уух гэж очлоо гэж бодсон байх. Тэгээд орцонд муудалцаад намайг цохиод авахад нь “би явах л гэж байна шүү дээ” гэж хэлэхэд түлхэхдээ хамт шатны уруу унасан. Тэгээд такси дуудаад хамт харьсан... гэсэн мэдүүлгүүд, ялтан А.Даваарагчаагийн .... Бид 2 маргалдаад нүүр рүү нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгж байгаад бид хоёр шатны уруу хамт өнхөрөөд унасан... гэсэн / ХХ-ийн 000009/, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө... хоёулаа явья гээд тэгээд бид хоёр маргалдаад зууралдаад бөөн юм болсон. Тэгээд босоод бид хоёр шатны уруу унахад миний гар утас эвдэрсэн байсан гэсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ....шатны уруу бид хоёулаа унасан. Миний хавирга ч бас гэмтсэн байсан. Цагдан хоригдож байхад миний хавирга бас өвдсөн гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 829 тоот дүгнэлт /ХХ-ийн 000037-000038/ шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ....Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх, унах, зодох зэрэг үйлчлэлүүд багтдаг бөгөөд хохирогч С.Эрдэнэцэцэгийн биед үүссэн гэмтлүүдээс яг аль гэмтэл нь шатны уруу унасны улмаас үүссэнийг ялгахгүй гэсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт.... Элэгдэх гэдгийг монголчууд бид хэвлий рүү цохих гэдгийг ойлгодог.

Харин хавирга бол цээжинд байрладаг. Тэгэхээр хавирганы гэмтэл өөр газар цохисноос үүснэ. Ер нь бол шат өөрөө 8-9 гишгүүр байдаг. Шат уруу унахад энэ гэмтэл үүсэх боломжтой, гэсэн мэдүүлгүүд болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Эрдэнэцэцэгийн ... А.Даваарагчаагийн үйлдлийг санаатай гэж үзэж байгаад гомдолтой байна. Тухайн үед бид хоёр шатны уруу давхаралдаж унаснаас болж би гэмтсэн. А.Даваарагчаа намайг бусдад уруу татагдах вий гээд авах гэж ирэхэд нь би уурлаж түлхсэн. Тэгээд шатны уруу унаад босоод ирсэн чинь хавирга сонин болсон байсан. А.Даваарагчаад 3 жилийн ял оногдуулсанд гомдолтой байна гэсэн, ялтан А.Даваарагчаагийн : 11 дүгээр сарын 19-ний өдөр би эхнэрээ очиж авахдаа эхнэртэйгээ орцон дотор муудалцсан. Эхнэр бид хоёр хэл амаа ойлголцоогүй. Би эхнэртээ чи орой 19 цагаас ажилтай юм чинь наад айл руугаа орж яах юм бэ гэж хэлсэн. Би шатны ирмэг дээр зогсож байсан юм. Эхнэр маань уурлаад намайг түлхсэн. Би тухайн үед эхнэрийнхээ гарнаас барьсан байсан учир бид хоёр цуг шатны уруу унасан. Намайг шатны уруу түлхэж унагасанд нь би эхнэртээ уурлаад босч ирээд эхнэрээ өшиглөсөн. Тэрнээс би эхнэрийнхээ цээжний хөндий рүү нь цохиж гэмтээсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл ялтан болон хохирогч нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шатны ирмэг дээр бие биенийгээ түлхэж, зууралдах явцдаа тэнцвэр алдаж шатны уруу хоёулаа хамт унасны улмаас С.Эрдэнэцэцэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг учруулсан бөгөөд А.Даваарагчаа нь дээрх гэмтлийг С.Эрдэнэцэцэгт учруулахдаа санаа зорилгын хувьд хийж буй үйлдэлдээ хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзлээ.

Иймд А.Даваарагчаад аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар А.Даваарагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж А.Даваарагчааг анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, ялтан А.Даваарагчаагийн “миний бие нь С.Эрдэнэцэцэгийн хавирга, цээжний хөндий рүү цохиж өшиглөөгүй, харин яв гэж гарнаас нь барихад явахгүй гэж намайг түлхсэнээс болж бид 2 шатны уруу хамтдаа унаж бэртсэн, би энэ хэргийг санаатай үйлдээгүй болохоор гомдолтой байна” гэсэн, ялтны өмгөөлөгчийн “хохирогчийн биед учирсан зүүн талд олон тооны хавирганы хугарлыг А.Даваарагчаа учруулаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн. Олон тооны хавирганы хугарал нь шатны уруу унахад үүсэх боломжтойг шүүх эмнэлэгийн шинжээч эмч бас гэрчилж тайлбарласан. Тэгэхээр “Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан санаатайгаар хавиргыг нь хугалсан үйлдэл хангалттай тогтоогдохгүй” байх тул түүнд энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэл хангалттай алга байх тул Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл ангиар өөрчилж зүйлчилж өгнө үү” гэсэн, хохирогчийн “А.Даваарагчаа нь надад албаар хүнд гэмтэл учруулаагүй, бид хоёр хамтдаа шатны уруу унасан иймээс энэ асуудлыг дахиж нягт шалгаж түүний зүйлчлэлийг өөрчилж ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлуудыг хангаж шийдвэрлээ.

Хэдийгээр А.Даваарагчаа нь С.Эрдэнэцэцэгийг анх санаатайгаар шанаа, нүүр орчимд нь цохиж ноцолдох, зууралдах явцдаа шатны уруу хамт унаснаар С.Эрдэнэцэцэгт олон тооны / хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн / гэмтлүүд үүссэн боловч хохирогч, ялтны мэдүүлгүүд, шинжээч эмчийн дүгнэлт болон тайлбараас үзэхэд аль гэмтэл нь цохисноос болон шат уруу унаснаас үүсэхийг ялгах боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.3., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

           Орхон аймгийн Прокурорын газраас Алтангэрэлийн Даваарагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүлйийн 97.1. болгон өөрчилсүгэй гэсэн заалт нэмсүгэй. 

            2. шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  1, 2, 3 дугаар заалтыг :

- Алтангэрэлийн Даваарагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.т зааснаар А.Даваарагчааг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар А.Даваарагчаад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.1.4.т заасныг баримтлан А.Даваарагчаад оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.т зааснаар А.Даваарагчааг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Ялтан А.Даваарагчаа болон түүний  өмгөөлөгч  О.Сарантуул, хохирогч С.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                                                    Ц.ТУЯА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               З.ХОСБАЯР