Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1511

Г.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.**д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22 230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.**тай зээлийн гэрээ байгуулж, Ц.**ы эзэмшлийн 2 газрын гэрчилгээг барьцаалсан. Нялх хүүхэдтэй өвлийн хүйтэн болох гээд хэцүү байгаа тул 20 000 000 төгрөг зээлдүүлээч гэж гуйсан учраас зээлдүүлсэн.

Талууд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед               10 000 000 төгрөгөөр нь тус тусад нь 2 зээлийн гэрээ байгуулсан гэж ойлгосон. 2 тусад нь биш нэг зээлийн гэрээ байгуулан бүртгэсэн нь нотариатчийн алдаа гэж үзэж байна. Талууд зээлийн гэрээ байгуулах үед 2 газрын гэрчилгээг барьцаалан 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлөөд нэг газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлсэн. Ц.** нь зээлийн гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж дуусаагүй учраас нэг газрын гэрчилгээ нь барьцаанд хэвээр байгаа. Хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлснийхөө дараа нийт 9 удаагийн зээлийн хүүг нэхэмжлэгчийн дансанд төлчихсөн байгаа. Хариуцагч зээлийн төлөлтөө төлөөд дуусчихсан юм бол яагаад барьцаагаа чөлөөлүүлж авахгүй,  3 180 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд зээлийн хүү гэсэн утгатайгаар төлөөд байгаа юм. Талуудын хооронд өөр төлбөр тооцоо байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Зээлийн гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2 хувийн хүүтэй байгуулсан. Үндсэн зээл 10 000 000 төгрөг, 120 хоногийн хүү 4 820 000 төгрөг, алданги нь 7 410 000 төгрөг, нийт 22 230 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэг л зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ хувилж, 2 гэрээний үүрэг гэж               20 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр    10 000 000 төгрөгийг талууд бүхэлд нь бэлнээр хүлээлцэв гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан гэрээн дээр энэ бичилтийг хувилсан нь тодорхой харагдаж байна. Мөн нотариатч Д.Дэлгэрмөрөн тус гэрээг хувилсан байна хэмээн гэрчилсэн. Тус гэрээг баталгаажуулсан үйлдэл нь 1505 гэсэн нэг л бүртгэлийн дугаартай байна. Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлээс харахад 10 000 000 төгрөгийг л зээлдүүлсэн нь харагдаж байна. Зээлдүүлэгч Г.**, зээлдэгч Ц.** нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцааг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байна гэж заасан байна. Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хэлцэлд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөг зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхой бичсэн байгаа. Нийслэлийн архивын газраас гаргаж өгсөн нотлох баримтаар 2 тусдаа гэрээ бус нэг гэрээ байна гэдэг нь нотлогдож байна.

Нотариатчийн бүртгэлийн дэвтэр дээр төлбөр төлсөн баримтын дугаарыг бичсэн байдаг. Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу хийгдсэн байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний төлбөр 10 000 000 төгрөгийг төлчихсөн учраас нэхэмжлэгч талаас хүү, алдангийн тухай ярихгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Ц.**аас 7 020 00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх         15 210.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 860 төгрөгийн 269 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 108 760 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас, хариуцагч Ц.**аас улсын тэмдэгтийн хураамжид 127 270 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчиж шүүхийн шийдвэрийг таамаглалын үндсэн дээр гаргасан.

2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.** нь нэхэмжлэгч Г.**ээс 10 000 000 төгрөгийг зээлж авч тус зээлийн гэрээний мөнгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан. Г.** шүүхэд нэг гэрээг хоёр хувилан өгч               20 000 000 төгрөг зээлүүлсэн мэтээр худал тайлбарыг гаргасан талаар анхан шатны шүүх тогтоосон. Гэвч зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг авснаас гадна амаар ярилцан дахин 10 000 000 төгрөг авсан гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Ямар ч нотлох баримтгүйгээр мөнгө авсан гэж дүгнэж хариуцагчийг хохироож байна. Анхан шатны шүүх “хүү төлөв 200 000 төгрөг” гэж төлсөн нь 10 000 000 төгрөг авсан болохыг гэрчилж байна гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. 200 000 төгрөг нь        2 000 000 төгрөгийн 10 хувь, 4 000 000 төгрөгийн 5 хувь, 1 000 000 төгрөгийн 20 хувь эсэх нь тодорхой бус байхад ингэж таамаглаж шийдвэрлэж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоож, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.** нь хариуцагч Ц.**д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 4 820 000 төгрөг, алданги         7 410 000 төгрөг, нийт 22 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г.**, Ц.** нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.**ы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустай 2-9 тоотод оршин байх 627 м.кв, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустай ** тоотод оршин байх 630 м.кв талбайтай 2 газрын эзэмших эрхийг барьцаалсан, зээлдэгч нь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлж, Сонгинохайрхан дүүргийн Хустай 2-9 тоотод оршин байх 627 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлсөн талаар зохигчид маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд 10 000 000 төгрөгийн 2 зээлийн гэрээ байгуулагдаж, 20 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч нь 10 000 000 төгрөгийн 1 зээлийн гэрээ байгуулагдаж, 10 000 000 төгрөг зээлсэн гэж маргасан.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Нийслэлийн архивын лавлагаа, нотариатын бүртгэл, нотариачийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Нэг гэрээ байна” гэснийг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул гэрээнүүд хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлж, нэг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон байхад шүүх талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсанаас гадна 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагсдан баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч зээлийн хүү, орлого гэсэн утгатайгаар нэхэмжлэгчийн дансруу мөнгө шилжүүлж байсан, нэг барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй зэрэг үйл баримт баримтаар тогтоогдож байх боловч энэ нь талуудын хооронд аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул талуудын хооронд уг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй учраас нэхэмжлэгч нь зээл буцаан төлөхийг шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.**д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 230 000 төгрөг гаргуулах тухай Г.**ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

Э.ЗОЛЗАЯА