| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0058/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/63 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/63
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000770058 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч: Э.О-
Шүүгдэгч А.Г- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн ..суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 2, ээж А-гийн хамт .. дүүргийн ..14 тоот хашаанд оршин суух, .. аймаг ..дугаар баг, .. тоот хашаанд оршин суух, хувиараа ногооны тариалалт эрхэлдэг, Олон Улсын марафон гүйлтийн дэд мастер цолтой, ял шийтгүүлж байгаагүй, А- овгийн А-гийн Г- /РД:............/
Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар
А.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуусын хэсэгт байрлах “Шинэ өглөө” автозасварын хашаанд хохирогч Э.О-ий нүүрэн тус газарт нь гараараа 1-2 удаа цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г- шүүхийн шатанд мэдүүлэхдээ:
“Би О-эд халдсанаа санахгүй байгаа. 2 сав пиво уусан. Согтоод юу болсныг санахгүй байгаа. Миний буруугаас бүх зүйл болсон. Би түүнийг гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон. Надаас өөр хүн байгаагүй. Иймд би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын нийт дүн 2 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ажил хийж мөнгө олоод төлж барагдуулна. Хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Э.О-шүүхийн шатанд мэдүүлэхдээ:
“2019 оны 4 дүгээр сарын 18-нд 19 цагийн үед Чимгээ 2 хүүхэдтэйгээ нэг залуутай /Г-/ хамт манайд ирсэн. Тэд 2,5 литрийн 3 сав пиво авч ирснийг бид ууцгаасан. Г- гэгч нь найзтайгаа утсаар яриад намайг ирээд ав гэж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд гарч явсан. Түүнээс хойш удалгүй бие засахаар гартал Г- хашааны хаалганы наана зогсож байсан. Би Г-аас яваагүй юм уу гэхэд тэр үг дуугүй нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Би “Чимгээ энийг аваач ээ” гэж хашгирахад зугатаад явсан байсан. Миний хамрын хянга яс зөрж хугараад, дотогш цөмөрсөн байдалтай тул хоёр зураг авахуулахад 140 000 төгрөг, үзлэгийн үнэ 35 000 төгрөг, эмийн үнэ 1400 төгрөг төлсөн. Мэс ажилбар хийж хамрын хэвийн байдалд оруулна гэсэн заалт өгсөн ба төлбөр нь1 850 000 төгрөг, ор хоногийн мөнгө 180 000 төгрөг, шинжилгээний зардлууд 300 000 төгрөг нийт 2 300 000 төгрөг төгрөг нэхэмжилж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
“2019 оны 4 сарын 18-ны өдөр 11 цагийн үед урьдын танил Г-тай гудмандаа тааралдсан. Тэгээд тэр утсаа цэнэглэхээр манайд орсон. Г- 2 том пиво авчирсныг ууж байхад О-манайд ирсэн юм. Бид ярьж сууж байгаад О-16 цаг өнгөрч байхад явсан. Орой 19 цагийн үед Оюунб-Эрдэнэ хоол хийсэн байна гэж утсаар ярихаар нь Г- бид хоёр тэднийд пиво аваад очоод гурвуулаа хувааж уусан. 22 цаг өнгөрч байхад Г- найз дуудлаа гээд гарч явснаас хойш 30 минут ч болоогүй байхад О-гэрээсээ гараад Чимгээ энийгээ аваач гээд орилхоор нь гарахад О-нүүрээ дарчихсан, цус гарсан байдалтай, Г- цохичихлоо гэж хэлсэн. Г- зугатаасан байсан тул цагдаад мэдэгдсэн” гэжээ. /хх 17, 18 дахь тал/
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09шэ/096 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Э.О-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 27 дахь тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд
“2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 51 минутад Багануур дүүргийн 5 дугаар хороо Шинэ өглөө авто засварын хашаан дотор Г- гэгчид зодууллаа гэсэн дуудлага ирүүлжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-4 дэх тал/
Улсын яллагч дүгнэлтдээ:
Шүүгдэгч А.Г-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэх саналтай гэв.
Шүүгдэгч А.Г- дүгнэлтдээ:
Би гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 1 000 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна. Гэм хорын хохирлыг төлөхийг зөвшөөрч байна. Ажил хийж хурдан төлнө гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Яллагдагч А.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө буюу 23 цагийн үед цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Өглөө” засварын газрын хашаанд оршин суух Э.О-ийг гэрийнх нь гадаа нүүрний тус газар нь 2 удаа гараараа цохиж хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл гэмтэл учруулсан байна.
Энэ үйлдэл нь хохирогч Э.О-ийн “2019 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө манайд Чимгээтэй хамт ирж пиво ууж байгаад явсан Г- гэгч нь бие засахаар гэрээсээ гараад явж байтал хүрч ирээд үг дуугүй нүүр лүү 2 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ч-гийн “2019 оны 4 сарын 18-ны 19 цагийн үед танил Г-ыг дагуулж О-ийд пиво авч очоод хувааж уусан. 22 цаг өнгөрч байхад Г- явсан ба түүнээс хойш 30 минут ч болоогүй байхад О-гэрээсээ гараад орилхоор нь гарахад О-нүүрээ дарчихсан, цус гарсан байдалтай, Г- цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмчийн Э.О-ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу хэсэгт 1,2х0,5 см, дээд уруулын баруун хэсэгт 2.5x1 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралтуудтай, дотор салстад 2х1см язарсан шарх бүхий гэмтэл, дээд уруулын хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай “2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 51 минутад Багануур дүүргийн 5 дугаар хороо Шинэ өглөө авто засварын хашаан дотор Г- гэгчид зодууллаа гэсэн дуудлага ирүүлжээ” гэсэн тэмдэглэл “Э.О-ий хамрын нурууны дунд хэсэгт гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ. Үүнийг шүүгдэгч хүлээн мэдүүлж байна.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
А.Г- нь хохирогчийг цохьсон үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Э.О-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч А.Г-ын үйлдэл нь иргэн Э.О-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.
Иймд А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь гэмт үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна.
Иймд А.Г-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 1 000 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Хохирогч Э.О-нь Улаанбаатар хотод ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт үйлчлүүлж үзлэгийн 35 000 төгрөгийн, үйлчилгээний хөлс 140 000, налгезин форте нэртэй эмийн үнэ 1400, Багануур Улаанбаатар хот хоорондын унааны зардал 20 000 төгрөг, рентген зургийн 15 000 төгрөг, био-аналитик лаброторийн шинжилгээний төлбөр 43 000 төгрөг зэрэг нийт 254 400 төгрөгийн зардлыг гаргасан нь төлбөр төлсөн нэмүү өртгийн болон бэлэн мөнгө төлсөн баримтуудаар нотлогдож байна. Энэ төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн хохирогчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогчийн хамрын хугарлыг мэс засалд орж эмчлэх шаардлагатай тухай өвчтөний амбулаторын картад тэмдэглэгдсэн ба мэс ажилбар нь 1 850 000 төгрөгийн төлбөртэй, ор хоног 150 000 төгрөг болох нь “МЖЖ” ХХК-ний нэхэмжлэх хуудсаар тогтоогджээ. Үүнийг хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй гэсэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г-аас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй.
Хохирогчийн бодитойгоор хийлгэсэн эмчилгээний төлбөр 254 400 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зайлшгүй зардал болох 2 000 000 төгрөг нийт 2 254 400 төгрөгийг шүүгдэгч А.Г-аас гаргуулж хохирогч Э.О-эд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хураагдан ирүүлсэн эд мөрийн баримт ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ