Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 482

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019           06          13                                   2019/ШЦТ/482

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Л.Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овгийн Лхагвын Л.Эд холбогдох эрүүгийн 1911013450605 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Урианхай овгийн Лхагвын Л.Э, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1039 тоотод оршин суух, урьд 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 3 сар хорих ял шийтгэж, 1 жил 6 сараар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, /РД:..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Л.Л.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Л.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж 1039 тоотод эхнэр С.Тунгалагтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.  

Шүүгдэгч Л.Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2019 оны 04 сарын 27-ны өдөр 32-ын авто зогсоолын хажууд манай найз Баярхүүгийн хашаанд Тэлмэн бид 3 байж байхад эхнэр 19 цагийн үед ажлаа тараад над дээр ирсэн. Тэгээд бид дөрөв 0,750 грамм голд “Чингис” нэртэй архи хувааж уугаад эхнэр бид хоёр харихаар болоод найз Алтанзоригоор машинаа бариулаад гэртээ хүргүүлсэн. Гэрлүү харих замд би найз Акутай /Алтанзориг/ ажил ярьж явсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ороод би унтах гээд ой 6 сартай хүүгээ тэврээд хэвтэж байтал эхнэр намайг өөрөө машинтай байж хүнд зүгээр мөнгө өгөх гэлээ гээд миний нуруулуу өшигчөөд байсан. Тэгэхлээр би болиочдээ чи гээд босоод ирсэн чинь намайг цохих гэж байгаад хүүхдийн гар дээр гишэгчихээр нь миний уур хүрээд эхнэрээ тэврээд газар унагаагаад нуруу болон гарлуу нь хэд хэдэн удаа цохиж зодсон ...” /хх-ийн 19-20х/

Хохирогч С.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Бид нар архи уугаагүй найзаар нь гэртээ хүргүүлээд гэрийн гадаа ирсэн ба манай нөхөр тэр найздаа явж ирдэг хөлс дээр чинь 50.000 төгрөг нэмээд өгье хайрга буулгаад өгчих гэхэд нөгөө найз нь амжихгүй гэж хэлсэн юм. Би хажуунаас хүнд зүгээр мөнгө өгч байхаар гэр орондоо зарцуулаачээ гэж хэлтэл чамд хамаагүй би өөрийнхөө асуудлыг өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Найз нь яваад бид 2 гэртээ орсон ба бид 2 ярилцаж байгаад над руу хашгираад байхаар нь түлхтэл бага хүүхдийнхээ гар дээр гишгэчихсэн юм. Тэгээд чи хүүхдийн гар хугаллаа гэж дайраад намайг газарт татаж унагаагаад миний зүүн нүд, шанаа хэсэгт зөндөө цохьсон ба миний зүүн гарнаас базаад, зүүн хэвлий хавьд гараараа цохиод байсан мөн үсдсэн. Бид 2 гэр бүлийн жижиг асуудлаас болоод маргалдсан  ....”  /хх-ийн 13-14х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5231 дугаартай “...С.Тунгалагийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу баруун бугалга, шуу, зүүн хөхлөг, дагз, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Л. Л.Эыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Урианхай овгийн Лхагвын Л.Эыг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД