| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/05694/И |
| Дугаар | 210/МА2024/02061 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02061
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/04592 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,212,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:
1.1. С.Б-тай 2021 оны 09 сарын 20-ны өдөр хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан түүний үндсэн дээр 2022 оны 10 сарын 25-ны өдөр *********** тоот цахим зээлийн гэрээ байгуулж 1,550,000 төгрөгийг сарын 2.15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 10 сарын 19-ний өдөр ************ тоот цахим зээлийн гэрээгээр 400,000 төгрөгийг сарын 2.15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 11 сарын 02-ны өдөр ***** тоот цахим зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг сарын 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 11 сарын 14-ний өдөр ******* тоот цахим зээлийн гэрээгээр 140,000 төгрөгийг сарын 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн.
1.2. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 339,220 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 107,168 төгрөг, нийт 446,388 төгрөг төлсөн байна.
1.3. Зээлдэгчтэй байгуулсан *********** тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2013 оны 10 сарын 24-нд, ************ тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 10-нд, ***** тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 02-нд, ******* тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 10-нд тус тус дууссан, зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1.4. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,356,682 төгрөг, үндсэн хүү 594,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,665 төгрөг, ************ тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 337,801 төгрөг, үндсэн хүү 148,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,383 төгрөг, ***** тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 926,972 төгрөг, үндсэн хүү 469,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,426 төгрөг, ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 129,325 төгрөг, үндсэн хүү 64,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,709 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 4,212,073 төгрөгийг С.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга, татгалзлын үндэслэл:
2.1. Зээлийн төлбөр 2,750,780 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1,278,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,183 төгрөг, нийт 1,456,293 төгрөг төлөх нь үнэн болно. Уг мөнгийг авч төрсөн ах С.Б-д өгсөн, ах С.Б- дансаа хүнд өгч их хэмжээний мөнгө хүмүүст залилуулсан. Уг хэрэг Баянзүрх дүүргийн шүүхээр эцэслэн тогтоол гарч шийдвэрлэгдсэн байдаг. Иймд бидний энэ хүнд байдлыг харгалзан үзэж уг зээлийг хөнгөлөн төлөхөд дэмжиж өгнө үү. Нийт 3,187,668 төгрөг төлөхийг хүсч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,207,073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэхэмжлэгчээс буюу нэг талын тооцоолол гэх баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчээс хэзээ, хэний данс руу хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаар огт баримт байхгүй, мөн зээлдэгч нь хэзээ, хэдэн төгрөгийг аль зээлийн төлбөрт төлсөн, уг зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч хэрхэн ямар үндэслэлээр аль зээлд тооцон авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: 4,207,073 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулах, үүнд: 2024 оны 12 сарын 20-ны өдөр 525,885, төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг тус тус 8 хувааж графикийн дагуу төлөх гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,212,073 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,207,073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч 2024 оны 11 сарын 29-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- нь А ХХК -тай эвлэрлийн гэрээ байгуулж, 4,207,073 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулах, үүнд: 2024 оны 12 сарын 20-ны өдөр 525,885, төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг тус тус 8 хувааж графикийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч А ХХК нь Д.Н, Ө.Б нарт С.Бд холбогдох иргэний хэрэгт компанийг төлөөлөх, эвлэрэн хэлэлцэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг, хариуцагч С.Б нь С.Б-д эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг тус тус итгэмжлэлээр олгосон байна. /хх-2, 30/
6. Зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/04592 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүрэг болох 4,207,073 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулах, үүнд: 2024 оны 12 сарын 20-ны өдөр 525,885, төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 525,885 төгрөг тус тус 8 хувааж графикийн дагуу нэхэмжлэгч А ХХК -д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,263 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД