| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0080/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн: Н.Гантулга,
Шүүгдэгч: Х.Ө, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006450366 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х.Ө,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ө нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 2 дугаар багийн нутаг Мааньт гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болгоомжгүй байдлын улмаас иргэн Ц.Аийг Дробинка буугаар буудаж баруун гарыг хугалж эрүүл мэндэд нь хүнд хохиол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө гэртээ хөзөр тоглоод байж байтал Баянбулаг сумаас Л, Г, Р, Б нар манай гэрт ирээд бид нар бүгдээрээ муушиг тоглож байх хоорондоо архи уусан тэгээд буцаад Л, Г, А, Р нар шөнө манай гэрээс гараад явсан чинь Баянбулаг сум орж 10 шил архи авч үүрээр 05 цагийн үед манай гэрт эргээд ирсэн тэгээд манай гэрт Б, Аийн эхнэр Даваадэлгэр, бид 3 унтаж байтал А, Р, Л нар ирээд намайг дуудаад манай гэрт нэг шил ерөөл архи уучихаад 06 цагийн үед Бэ ахын гэрт очоод тэнд 3 шил архи уусан тэгээд би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь буу алдчихлаа гээд байсан тэгээд би ухаан орж гарч байхад надад бууг хэн нэг нь авчихсан байсан тэгээд А би буудуулчихлаа гээд гэрийн үүдэнд сууж байсан. Тэгтэл А бор ах та яаж байгаа юм бэ буу алдаад намайг оночихлоо гэсэн тэгээд Аийн цусыг хэн нэг нь боож байсан тэгээд түргэн дуудаад эмч ирсэн дараа нь цагдаа нар ирээд намайг аваад ирсэн. Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би хүн алах гэж буудаагүй харин бууг оролдож үзэж байгаад буу алдсан. гэх мэдүүлэг /хх-ийн 93-97/
2. Шүүгдэгч Х.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Мааньт гэх газарт мал малладаг Цэвээн, Бэ нарын хамт Бийнд архи уусан юм. Тэгээд би архи ууж байгаад Цэвээн гэх эрэгтэй хүнтэй маргалдаад Бий гэрээс гараад гадаа зогсож байтал Ө гэх эрэгтэй хүн ирээд бид хоёрыг салгах гэсэн гэтэл Цэвээн түлхээд чи байж бай бид хоёр хоорондоо ярих юм байна гэтэл Ө Бийн гэрлүү явсан. Дараа нь Цэвээн бид хоёр хоорондоо ярилцаад хол очиж уулзахаар шийдээд мотоцикп асаагаад тухайн айлаас 2 км зайдуу очоод ярилцаад эвлэрээд, гар бариад Бий гэрт очиход Ө байхгүй байсан. Тэгэхээр нь би Бийнхээс Ө хаашаа явсан бэ гэж асуухад Хув гэх эрэгтэй хүн хэлэхдээ чамайг алах гэж байгаа гэнэ гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь Бий гэрийн гадна сууж байтал Ө ирээд намайг дуудсан гэтэл миний хажууд байсан А чамайг Ө буудах гээд байна гэхээр нь би Агийн араар орох гэтэл Ө миний баруун гар луу буудсан. Тэгээд цагдаа дуудаад, байж байхад манай хажуу саахалтын айлд түргэн тусламжийн машин ирсэн байсан тул намайг шуурхай авч явсан. Ө гэх хүн ямар шалтгааны улмаас намайг буудсаныг мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаан байхгүй бид нар бүгдээрээ согтсон байсан архи уугаад согтсон болохоор тийм үйлдэл хийсэн байхаа уг нь Ө ах өөрөө их даруу төлөв хүн чанар сайтай хүн буудаад байхаар хүн биш байгаа юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 26-31/
Энэ хэрэгт би 4 дэх удаагаа мэдүүлэг өгч байна. Одоо бүх мэдүүлгийг базаж өөрийнхөө яг мэдэх зүйлийг яръя. Хэрэг болдог өдөр би нэлээд согтуу байсан. Хэргийн талаар нарийн сайн санахгүй байна. Бүдэг бадаг санахад Ө нь айлын гадаа буу оролдоод сууж байсан тэр үед буун дуу гарахаар нь гарлуугаа харсан чинь цус гараад миний. гар луу буудсан байсан. Тэгээд би Ө намайг санаатай буудсан байх гэсэн хар төрсөн. Би хэргийн талаар нарийн сайн санахгүй байгаа учраас миний мэдүүлгүүд зөрүүтэй байгаа юм аа гэх мэдүүлэг. /хх-ийн 150-152/
4. Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 11 сарын 10-ны өдөр Цэвээн гэдэгг хүн ирээд Бэ гэх айлын хотонд хүн буу алдаад нэгнийгээ оночихлоо гэхээр нь Бат- Эрдэнийн хотонд очиход буудуулсан гэх А нь байсныг биед нь үзлэг хийж эмчилгээ хийсэн. Аийн биед үзлэг хийж байх үед хажуугаас нэг хүн санаандгүй сум алдсан гэж ярьж байсан. Тэгээд гэрт оруулаад эмчилгээ хийж байх үед Бор ах буу алдаад ийм зүйл болсон гэж ярьж байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /
5. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой Аптансүхийн гэрт Ө, Цэвээн бид нар муушиг тоглож байтал Баянбулаг сумын Л, Р, Б Г нар орж ирээд 3 шил архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Тэгээд бид нар тоглож байх хооронд зарим хүмүүс нь алга болчихсон байсан тэгээд Ө бид хоёр урагшаа явж адууны сэг иргэчихээд Өыг би гэрт нь буулгачихаад гэртээ шууд очиод хотоо иргэчихээд унтаад өгсөн. Тэгээд үүрээр манай гэрт Ө, А, А, Цэвээн нар ирээд Баянбулаг сум ороод ирлээ гэж яриад архи гаргаж ирсэн тэгээд би тэр архинаас хувааж уугаад буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал гэрийн гадаа буу алдчихпаа гээд чимээ гараад байхаар нь би орноосоо босоод гараад иртэл А баруун гараа барчихсан сууж байсан тэгээд би юу болов гэж асуухад Ө буу алдчихлаа гэсэн тэгээд сумын эмч дуудаад эмч ирсэн удаагүй цагдаа ирээд Өыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Тус хэрэг гардаг өдрийн өмнөх өдрийхөн шөнө нь би Өаас тус бууг гуйгаад гэртээ аваад ирсэн юм. Учир нь өмнөх өдөр нь хотонд байсан мал үргээд байхаар нь би бууг дуугаргах санаатай гэртээ авчирсан юм. Би бууг авахдаа Өаас нийт 2 ширхэг сумыг авч байсан юм. Тэгээд хэрэг гардаг урьд шөнө нь би хотондбо ирээд нэг сумаар нь буудлага үйлдсэн юм.Өөрөөр хэлбэл тэнгэр лүү хий буудсан юм. Тэгсэн хотонд байсан мал хэсэг үргээд байх шиг байсан тэгэхээр нь дахин нэг сумыг буундаа хийчихээд дугаргах санаатай сууж байсан чинь хотонд байгаа малын үргэх нь гайгүй болоод ирсэн тэгэхээр нь би бие засчихаад гэртээ орьё гэж бодоод бууг тухайн газарт үлдээсэн байсан юм. Манайх болохоор хадтай газарт оршин сууж байсан юм. Бууг болохоор хадан дээр түшүүлж үлдээгээд тэнд нь мартсан байсан юм. Тэгээд маргааш өглөө намайг босоогүй орон дээрээ байхад нөгөө хэд чононд явья гэж хэлээд манай гэрт ирсэн. Тухайн үед би орноосоо босоогүй байсан юм. Тэгээд бид нар миний санаж байгаагаар 3 шил архи уусан байх би буцаад орондоо ороод унтаж байсан чинь хүмүүс шуугилдсан юм тэгэхээр нь гадаа гарсан чинь Ц.А гартаа буудуулсан байсан. Би Өаас 2 ширхэг сумыг аваад нэгээр нь буудлага үйлдсэн юм. Нөгөө нэг нь буунд байсан. Бууг цэнэглэхдээ сум байрлах хэсэгт нь сумаа хийгээд урд талын гол төмрийн хэсгийн урагшаагаа хагас нуглахад буу цэнэглэгдэх ба тэрний дараагаар буудлага үйлдэх боломжтой. Архи уусан согтуу хүн болгоомжгүйгээр буудлага үйлдэх боломжтой гэж бодож байна. гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /
6. Гэрч Х.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 09 ны шөнө би гэртээ хөзөр тоглоод байж байтал Баянбулаг сумаас Л, Г, Р, Б нар манай гэрт тэгээд бүгдээрээ муушиг тоглож байх хоорондоо архи уусан тэгээд буцаад Л, Г, А, Р нар шөнө манай гэрээс гараад явсан чинь Баянбулаг сум орж 10 шил архи авч үүрээр 05 цагийн үед манай гэрт иргээд ирсэн тэгээд манай гэрт Б, Аийн эхнэр Даваадэлгэр, бид 3 унтаж байсан тэгтэл А, Р, Л нар ирээд намайг дуудаад тэгээд манай гэрт нэг шил ерөөл архи уучихаад 06 цагийн үед Батэрдэнэ ахын гэрт очсон тэгээд тэнд 3 шил архи уусан тэгээд би ухаан алдсан байсан тэгээд нэг мэдсэн чинь буу алдчихлаа гээд байсан тэгээд би ухаан орж гарч байхад надаас бууг хэн нэг нь авчихсан байсан тэгээд А би буудчихлаа гээд гэрийн үүдэнд сууж байсан. Тэгтэл Аптансүх бор ах та яаж байгаа юм бэ буу алдаад намайг ончилоо гэсэн тэгээд Аийн цусыг хэн нэг нь боож байсан тэгээд түргэн дуудаад эмч ирсэн дараа нь цагдаа нар ирээд намайг аваад ирсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/
7. Гэрч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 10 ний өглөө 06 цагийн үед Цэвээн, Л, А нар манай гэрт ирсэн тэгээд нэг нь бүгдээрэй Батэрдэний гэрт оччихоод чонод сууя гэсэн тэгээд Батэрдэний гэрт очиод би гадаа бие засчихаад сүүлд нь ортол ерөөл архи задалчихсан байсан тэгээд бүгдээрэй архинаас ууцагаасан тэгээд би 3-4 шил архи уусан байх тэгээд би согтчихсон байсан юу болсон талаар сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
...Х.Ө бид хоёр болохоор саахалт айлын хүмүүс байгаа юм. Ц.А болохоор Х.Өын баз нь гээд тэднийхтэй 2018 оноос хойш айл байгаа. Хэрэг учрал болсон гэх өдөр би гэртээ хэвтэж байсан чинь манай сумынхан Цэвээн гэж дууддаг С, А, Л нар манай гэрт ирсэн юм. Тэд нар ирчихээд чононд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд Сгийн араар суугаад Бий гэрт нь очсон юм. Тэгээд тэднийд очоод архи ууцгаасан юм. Тухайн өдөр хичнээн шил архи хэрхэн яаж уусан талаар би өмнөх мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа юм. Би тухайн өдөр хохирогч Ц.Аэд хандаж чамайг Ө буудах гэж байгаа гэж огт хэлээгүй юм. Тухайн үед бид нар чононд явах гээд байж байсан юм. Тэгээд би гадаа бие засах гээд гарсан чинь А хагас суусан байдалтай бууг өвдөгтөө тавьсан байрлалтай эргүүлж, тойруулаад үзээд сууж байхад түүний урьдуур А очоод зогссон байхаар нь би А рүү хандаж наанаасаа холд буу чинь гэмтэй шүү дээ гэж хэлээд түүнийг гараараа татахад тэр буу чигэлж байсан хэсгээс өөрөөр хэлбэл бууны амсар харж байгаа хэсгээс жаахан зайлж, зөрж байхад буу дуугарсан чимээ гарсан. Тэгснээ А, Адраа ахаа намайг буудчихлаа ш дээ гэж хэлсэн. Тухайн буудлага үйлдэх агшин маш хурдан болж өнгөрч байгаа учир бүх зүйл нарийн харагддаггүй юм байна лээ. Бууг сумтай болохыг нь би лав мэдээгүй юм. Буу угаасаа Бийн гэрийн гадаа байсан. Х.Өыг буунд сум хийж цэнэглэж байхыг нь хараагүй. Энэ хоёрын хооронд өс хонзонгийн ямар нэгэн асуудал байдаггүй. Хоорондоо базууд болохоор янзын харилцаатай байдаг байсан юм. Түүнийг болгоомжгүйгээр л буудсан байх тэрнээс Ө хүнийг санаатайгаар буудах хүн биш ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
8. Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө гэртээ унтаж байтал үүрээр мотоциклын дуу гараад манай үүдэнд ирсэн. Тэгтэл Ө, А, Цэвээн, А бас танихгүй хоёр залуутай хамт орж ирээд манай нөхөр Бийг Ө дуудаад өврөөсөө нэг шил ерөөл гэдэг архи гаргаад манай нөхөрт аягалаад өгч байсан. Би тэр үед хэвтэж байгаад өглөө болгоод цайгаа чанаж өгчихөөд үхрээ услах гээд бага хүүхдээ аваад явсан. Тэгээд буцаад иргэж ирээд хонио бэлчээрт гаргачихаад буцаад усан дээр очиж үхрээ услаад байж байтал манай гэрийн ойролцоо буун дуу гарсан тэгэхээр би гэртээ иргээд юу болж байна гэж бодоод иртэл А манай гэрийн урд талын хадны хажууд гараа барчихсан сууж байхаар нь би та нар чинь яаж байгаа юм бэ гэхэд нэг ч хүн дуугараагүй. Тэгэхээр нь та нар утаар яриач гэтэл Ө эхнэр лүүгээ утсаар ярьсан тэгээд удаагүй эмнэлгийн машин эмчтэйгээ ирсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн байх тэгээд цагдаа ирээд аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
9. Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 09 ний орой Баянбулаг сумын нэг залууг гуйж морь хатгуулсан тэгээд адуугаа хайх гэсэн чинь харанхуй болчихсон байсан тэгээд гэрлүүгээ явах гэсэн чинь А манай очиж тоглоё гэсэн тэгээд дагаад очсон тэгээд Ө, А, Батэрдэнэ, Төмөрчөдөр бид 5 муушиг тоглож байсан тэгтэл Л Өтай утсаар яриад танайд очиж тоглоё гээд байсан тэгээд бид нарыг тоглож байтал Л, Р, Б, Г нар ирсэн тэгээд тэд нар өврөөсөө архи гаргаж ирээд тэд нар хувааж уусан тэгээд А, Л, Р, Г нар хоорондоо ярьж байгаад Баянбулаг сумруу архи авчихаар яриад явцагаасан тэгээд бид тоглож байгаад Батэрдэнэ гэрлүүгээ явсан би Өын гэрт Төмөрчөдөр гэрлүүгээ явсан тэгээд унтаж байхад Баянбулаг сумруу явсан хүмүүсээс А, Л, Р 3 иргээд Өын гэрт 06 цагийн үед хүрээд ирсэн тэгээд намайг нэг нь босоод ир гээд дуудаад байсан тэгээд би босоод ирсэн тэгтэл нь бүгдээрээ Батэрдэний гэрт очьё гэсэн тэгтэл Л замаараа Аг авъя гэсэн тэгээд А аваад Батэрдэний гэрт очсон тэгээд нөгөө хэд авчирсан архиа уугаад эхэлсэн тэгээд би унтсан өглөө намайг босоод ирхэд 5-лаа ууж дууссан бололтой хүмүүс тарж байсан тэгтэл Батэрдэнэ унтаж байсан тэгээд би босоод гэрийн гадаа гартал Л, А, А нар гэрийн гадаа сууж байсан тэгээд би бие засчихаад гэрт иргээд орчихсон тэгсэн чинь мотоцикль гэрийн гадаа ирж байсан тэгтэл буун дуу гарсан тэгээд би гэрээс гартал Ө буу барьчихсан А баруун гараа барьчихсан суучихсан байсан тэгээд би Аптансүхийг баруун гарын цус гарч байгаа хэсгийн дээгүүр нь нарийн уяагаар боож цусыг нь тогтоох гээд боолт хийсэн тэгээд Аийн эхнэрийг нь гэрээс нь очиж авчираад тэгээд эмнэлэг дуудаад эмч нар наадруу өөр дуудлаганд явсан гэсэн тэгээд удаа ч үгүй эмч ирээд цагдаад ирээд хүмүүсээ аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
...Миний хувьд тус өдөр Атэй маргасан зүйл огт байхгүй. Тэр намайг хэн нэгэнтэй андуурч байгаа байх гэхдээ түүнтэй лав тус өдөр маргасан хүн байгаагүй. Ер нь А тухайн өдөр нэлээн согтуу явж байсан. Аптансүх бид 2 хээр очоод уулзчихаад ирсэн зүйл бол байхгүй. Намайг гэрт унтаж байхад бууны дуу гарахаар нь би гадаа гарсан чинь А гартаа буудуулсан, Өын гарт нь буу байсан. Өөр тэр хоёртой цуг байсан хүмүүсээс гэвэл миний санаж байгаагаар А зогсож байсан. Бусад хүмүүсийг бол танихгүй байна. Энэ хоёрын хооронд өс хонзонгийн ямар нэгэн асуудал байдаггүй. Хоорондоо базууд болохоор сайн 'харилцаатай байдаг байсан юм. Түүнийг болгоомжгүйгээр л буудсан байх тэрнээс Ө хүнийг санаатайгаар буудах хүн биш ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
10. Гэрч Х.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянбулаг сум орчихоод явж байгаад Г, Б нартай таарч дэлгүүр орж бид гурав 4 шил архи аваад сумын төвөөс гараад замаараа Давааг аваад Хүрээмарал сум Мааньт гэх газар Өын гэрт очсон. Тэнд Ө, Аптансүх, Батэрдэнэ, Цэвээн, Чөдөр нар муушиг тоглож байсан. Бид нар орж би хамт муушиг тоглож байх хоорондоо нөгөө авчирсан 4 шил архиа хувааж уугаад дуусахад Аптансүх Баянбулаг сум ороод ирье гэж яваад 10 шил архи аваад ирсэн би тэр архинаас ууж байгаад Өын гэрт согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь Батэрдэнэ гэдэг айлд очход Батэрдэнэ, Цэвээн, Аптансүх, Ө, А нар нэг шил архи тавьчихсан уугаад сууж байхаар би нөгөө архинаас нь хувааж уучихаад Батэрдэнэ гэдэг айлын гэрийн гадаа унтаад өгсөн тэгээд босоод иртэл Ө Аийг буудчихсан сум алдчихлаа гээд байж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
11. Гэрч Ч.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 11 сарын 10-ны өдөр Хүрээмарал сумын 2 дугаар багт хүн буудуулсан гэсэн дуудлага ирээд очтол хохирогч А нь манай эхнэрийн эгчийнх нь нөхөр санамсаргүй байж байгаад буу алдчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/
12. Гэрч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Бид нар эхээсээ есүүлээ бөгөөд Өын хувьд дээрээсээ тав дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн. Түүний хувьд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын бүрэн дунд сургуульд 3 дугаар анги хүртэл суралцсан, бага боловсролтой. Одоо болохоор эхнэр, 2 хүүхдийнхээ хамт мал, маллаж Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд оршин суудаг юм. Цэргийн алба хааж байгаагүй, Хүрээмарал сумын сайн болон аварга малчин болж байсан. .Ө нь 175 орчим см өндөртэй, бор царайтай, шингэн хар үстэй, бор өнгийн нүдтэй, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Ер нь төлөв даруу, үг дүү цөөнтэй, тусархуу хүн юм байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
13. Гэрч С.А, хохирогч Ц.А нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгт:
...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Х.Өыг намайг санаатай буудсан юм болов уу мөн гар өвдөж шаналж байсан учир мэдүүлэгээ тэгэж өгсөн юм. С.Агийн ярьж байгаа нь үнэн болно.гэх мэдүүлэг /хх-ийн 156-158/
14. Гэрч Б.С, хохирогч Ц.А нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгт:
...Тухайн хэрэг болхоос бүр өмнө гэхдээ тус өдөр А бид 2 хоорондоо муудалцаад тэгээд бид 2 хээр очиж эвлэрчихээд тэгээд би түүнийг харьж амар гэж хэлчихээд ирээд унтаад өгсөн юм. Би яг буудахыг нь бол нүдээрээ хараагүй ээ. Би тухайн үед цуг байсан хүмүүсийг бүгдийг нь хамт юм боловуу гэж бодсон юм. Тухайн үед согтуу байсан учир бүгдийг нь нарийн сайн санахгүй байна. Би ер нь ингэсэн байх тэгсэн байх гэж бодоод тэрийгээ мэдүүлэгтээ өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 153-155/
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн:
8.Шинжээчээс асуусан 4-р асуултанд хариулах боломжгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн:
1. Ц.Аийн биед баруун бугалганы буудагдсан шарх, баруун атгаал ясны ил хугарал, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүгэгдэнэ.
6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 85-86/
17. Баянхонгор аймаг дахь Нэгдсэн эмнлэгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаар дүгнэлт:
1. Оролцогч Х.Ө сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл.Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Х.Ө нь сэтгэл мэдрэлийн өвчингүй.
3. Х.Ө нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан өөрийн өгүүлэмж.өвчний картын бичлэг байхгүй байна.
4. Х.Өын IQ=94% гэх дүгнэлт /хх-ийн 164-165/ болон хавтаст хэрэгт авагдсан 09-14 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг, хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудсанд авагдсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөн гэх 25 хуудас нотлох баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгч Х.Ө нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 2 дугаар багийн нутаг Мааньт гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болгоомжгүй байдлын улмаас иргэн Ц.Аийг Дробинка буугаар буудаж баруун бугалганы буудагдсан шарх, баруун атгаал ясны ил хугарал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах үйл баримт болсон нь хохирогч Ц.Аийн мэдүүлэг, гэрч Б.П, Б.Б, Б.Т, Б.С, Х.Л, Ч.Ж, нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 96, 692,, Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 11 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байна” гэсэн шударга ёсны зармыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Х.Өт зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.Аэд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Ө нь арван хоёр сая хоёр зуун арван есөн мянган / 12.219000 / төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн бөгөөд хохирогч Ц.Аээс хохирол, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Х.Өыг энэ хэргийн учир учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч Х.Өын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй бөгөөд Х.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу нь бусдын өмчлөлд буюу Б.Жүгдэрбатын өмчлөлийн буу боловч Галт зэвсгийн тухай хулуийн 12, 13 дугаар зүйлд зааснаар бүртгүүлж, гэрчилгээ аваагүй байх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар Х.Ө нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан К21541 дугаарын гол төмөр болон замгийн дугаартай ОХУ-д үйлдвэрлэгдсэн дробинка буу нэг ширхэг, 16 номертой улаан өнгийн хонгио нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг буу болон хонгиог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ө нь урьд ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Х.Өт зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6-д зааснаар ялтан Х.Ө тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдпыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Ө нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан Х.Ө нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан К21541 дугаарын гол төмөр болон замгийн дугаартай ОХУ-д үйлдвэрлэгдсэн дробинка буу нэг ширхэг, 16 номертой улаан өнгийн хонгио нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг буу болон хонгиог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ