| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0458/Э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 481
2019 06 13 2019/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч З.З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Зинаагийн З.Чд холбогдох эрүүгийн 1911000000556 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эрэгтэй, халх, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-10 дугаар гудамжны 780 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Зинагийн З.Ч /РД:............/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч З.З.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч З.З.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-785 тоотод архи ууж байхдаа хохирогч С.Соёл-Эрдэний “Хiаоmi МI” маркийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч З.З.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би Жимбэжамц, Баатар, Алтанхуяг, Соёл-Эрдэнэ нарын хамт Соёл-Эрдэний гэрт орж архи хувааж уусан. Би тэжээж байсан 2 гөлөгөө ах Алтанхуягт өгсөн байсныг ах Соёл-Эрдэнээгийнд орохдоо бариад орсон байсан. Тэгээд архиа дуусаад 2 гөлгөө Алтанхуяг ахынд аваачиж өгөх гээд гарсан. Гарахдаа авдар дээр байсан Соёл-Эрдэний гар утсыг аваад гарсан, гар утсыг нь би гэрийнх нь хажуу талд хураалттай байсан тоосгон дотор нуугаад орхисон. Тэгээд Алтанхуяг ахыг хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Гэртээ ирсэнээс хойш эхнэр Мөнхзаяагаас би 10.000 мянган төгрөг аваад нэг шил архи аваад Соёл-Эрдэний гэрт нь ороход Баатар, Соёл-Эрдэнэ хоёр байсан. Ингээд уг авч орсон архиа задлаад уух гээд сууж байхад Соёл-Эрдэнэ гар утас хаана байна гар утасаа авья гээд орилоод та нар гарахгүй шүү цагдаа дуудсан байгаа гээд байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд Жимбэжамц бид 2-ыг аваад явсан ...” /хх-ийн-19х/
Хохирогч С.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 5 дугаар сарын 12-ны орой зүс таних З.Ч, Жимбэжамц, Алтанхуяг нар манай гэрт архи хувааж уусан. Тэгээд З.Ч, Жамц, Аптанхуяг нар гараад явсан ба удалгүй Баатар эхнэртэйгээ ярихаар болоод таны утсаар яръя гэхээр нь би авдар дээр байсан гар утсаа авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан болхоор З.Ч, Жимбэжамц, Алтанхуяг нарын аль нэг нь миний гар утсыг аваад явсныг мэдсэн. Ингээд Баатар бид хоёр байж байхад Жимбэжамц, З.Ч хоёр нэг шил архи барьчихсан эргээд манайд ороод ирэхээр нь би утсаа тэр хоёроос нэхсэн боловч мэдэхгүй гээд гаргаж өгөөгүй. Цагдаад дуудлага өгөөд тэд нарыг гаргахгүй гэртээ байлгаж байхад цагдаа нар ирээд Жимбэжамц, З.Ч нарыг авч яваад би гэртээ унтаж байсан чинь цагдаа нар ирээд таны гар утсыг олчихлоо гээд намайг ирж авсан. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн буцааж авсан болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-13х/,
Гэрч Х.Жимбэжамц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... Соёл- Эрдэнэ миний гар утас алга болчихсон байна гээд хайгаад З.Чгээс чи миний гар утсыг авсан гээд нэхээд байсан. Тэгээд архи ууж дуусаагүй байхад удалгүй цагдаагаас ирээд байж байхад З.Ч гар утсыг нь цагдаа нарт гаргаж өгсөн байсан юм. Тэгээд бид хоёр хамт ачигдаад цагдаагийн газар ирсэн юм...” /хх-ийн 14х / болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч шүүгдэгч З.З.Чг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.З.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Зинагийн З.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З.Чг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД