Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 478

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2019          06           12                                  2019/ШЦТ/478

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.АриунМ.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Хашбаатар,

шүүгдэгч М.М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнгөнсүхийн М.Бод холбогдох эрүүгийн 1911010580220 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Бөмбөгөр худалдааны төвд ачигч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ 3 дугаар хэсэг гудамж, 121 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 14-378 тоотод ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг гэх, 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Мөнгөнсүхийн М.Б, /РД:.............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч М.М.Б нь Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун урд уулзварын замд “Тоёота Приус” маркийн 15-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: ... г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэснийг зөрчиж, ногоон гэрлээр уулзвар нэвтэрч явсан “Хюндай Аэросити” маркийн 71-45 УНМ улсын дугаартай автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан хохирогч Д.Гансүх унаж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч М.М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би 2019 оны 03 дугаар сарын 21–ний өдрийн 09 цаг 35 минутын үед өөрийн эхнэр Г.Соёл-Эрдэний эзэмшлийн тоёота “Приүс 20” маркийн 1586 УБК улсын дугаартай машиныг жолоодон ганцаараа ЧД-н нутаг Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзварт туслах замаас төв замд орж байгаад “Х.Аеросити” маркийн 71-45 УНМ дугаартай автобустай шүргэлцсэн осол гарсан. Ослын дараа цагдаагийн ажилтан хэмжилт хийгээд тээврийн хэрэгслүүдийг замаас чөлөөлсөний дараа автобусан дотор хүн унаж гэмтсэн гэж байсан ...” “... Тэгээд дуудлагын цагдаа ирээд хэмжилт хийгээд замаа чөлөөлөөд зогсоод байж байхад автобуснаас нэг хүн “хөл нь эвгүй болчихлоо” гэж хэлээд цагдаатай уулзсан. Тэр хүнийг би гэмтлийн эмнэлэг авч яваад зургийг нь авхуулаад, эм тариа авч өгсөн...” / хх-н 39-41х/

   Хохирогч Д.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө ...“Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал дээр автобуснаас буух гээд ...голын хаалга руу дөхөж очоод унждаг бариулаас баруун гараараа бариад зогсож явтал “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун урд талын уулзвар дээр автобус гэнэт тормозлоод автобусанд байсан хүмүүс урагшаа ханараад унасан. Би тухайн үед голын хаалганы шатны хэсэг рүү унасан ба миний дээрээс 2 эмэгтэй хүн дараад унасан. Ингээд миний баруун хөлний өвдөг хэсэг мултарсан бололтой өвдөөд байхаар нь би буцаагаад өөрөө дараад оруулсан ....” /хх-н 23х/

Гэрч Г.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “...автобус жолоодож ...09 цаг 30 минутын үед Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар дээр урдаасаа хойшоо яваад уг уулзварын зогс шугам дээр зогсоод гэрэл дохиог хүлээж байгаад ногоон асахаар хөдлөөд уулзвар гарах гэж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас “Тоёота Приус” маркийн 15-86 УБК улсын дугаартай автомашин миний унаж явсан автобусны баруун урд буланг мөргөсөн...” /хх-ийн 31х/,

 Гэрч Б.Хатанзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун урд талын уулзвар дээр дадлагажих ажилтнаар үүрэг гүйцэтгэж байсан. “...уг уулзварын зүүн хойд талд зогсож байсан. Тухайн үед төв замын хөдөлгөөний ногоон гэрэл асч хөдөлгөөн үргэлжилж байхад урт цагааны чигээс буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ зүүн хойш чиглэлд эргэх гээд 15-86 УБК улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин зогсоод, бага багаар урагшлаад хөдөлгөөн хийгээд байхаар нь би түүний зүүн хойд талаас харж байхдаа дохионы модоо дээш өргөж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглосон дохио өгсөн боловч ертөнцийн зүгээр баруун урдаасаа зүүн хойд чиглэлд явж байсан “Аэросити” автобусны урдуур уг “Приусны” жолооч орж зүүн хойд талаасаа мөргүүлсэн ...”  /хх-ийн 43х/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3826 дугаартай “Д.Гансүхийн биед баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний их биеийн бүрэн урагдал, урд чагтан холбоосын бүрэн урагдал, дотор холбоосын бүрэн урагдал, гадна холбоосын суналт, тахилзуур ясны толгой хэсгийн зөрүүгүй нийлмэл хугарал, дунд чөмөг болон шаант ясны гадны булууны бяцарсан хугарал, дунд чөмөг болон шаант ясны гадны булууны бяцарсан хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхий гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. “... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”, гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

          Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэч М.М.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнгөнсүхийн М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД