Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 000049

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Д.Одгэрэл, Ё.Ундралболд, М.Мөнххишиг

                             нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0053/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

                           Прокурор                                          Ч.Сэлэнгэ 

                           Ялтан                                                 Ё.Ундралболд

               Ялтны өмгөөлөгч                            Б.Цэрэнбат

                           Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Одгэрэл, Ё.Ундралболд, М.Мөнххишиг нарт холбогдох, 201614000500 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ё.Ундралболдын өмгөөлөгч Б.Цэрэнбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 9, долоон хүүхэд зээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгайн 22-19 тоотод оршин суух, Орхон аймгийн Хот тохижуулах газарт үйлчлэгч ажилтай, урьд 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ФБ-71012800 регистрийн дугаартай, Боржигон овогт Дайрийгийн Одгэрэл,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эрхэлсэн ажилгүй, аав 1 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Салхит багийн Замчны 3-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ТХ-95031701 регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхжаргалын Мөнххишиг,

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16-05 тоотод оршин суудаг, “Мөнх-хүсэл” ХХК-ны захирал ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФМ-70100577 регистрийн дугаартай, Боржигон овогт Ёндонравцагийн Ундралболд.

Ялтан М.Мөнххишиг нь 2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хүлэг”, “Тэнгис” буудлуудад удаа дараа Ч.Батцэцэгийг биеэ үнэлэхэд бусдад зуучилсан, ялтан Д.Одгэрэл нь 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд 14 настай А.Уранчимэг, насанд хүрсэн М.Мөнххишиг нарыг биеэ үнэлэхэд зуучилсан, ялтан Ё.Ундралболд нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Тэнгис” зочид буудалд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд М.Мөнххишиг, А.Уранчимэг, Ч.Батцэцэг нарыг биеэ үнэлэхэд зуучилж орон байраар үйлчилсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овогт Даарийгийн Одгэрэл, Боржигон овогт Мөнхжаргалын Мөнххишиг нарыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Ёндонравцагын Ундралболдыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, орон байраар үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2.т зааснаар шүүгдэгч Д.Одгэрэл, М.Мөнххишиг, Ё.Ундралболд нарыг тус бүрийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ё.Ундралболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Д.Одгэрэл, М.Мөнххишиг нарт оногдуулсан тус бүрийн 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч М.Мөнххишигийн цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоног, шүүгдэгч Д.Одгэрэл, Ё.Ундралболд нарын цагдан хоригдсон тус бүрийн 10 /арав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.т тус тус зааснаар шүүгдэгч Д.Одгэрэл, М.Мөнххишиг, Ё.Ундралболд нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Одгэрэл, Ё.Ундралболд нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Мөнххишигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтанд өгөхөөр шийдвэрлэжээ.

Ялтан Ё.Ундралболдын өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Ё.Ундралболдыг “бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, орон байраар үйлчилсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2.-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж ... оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил хянан харгалзахаар” шийдвэрлэсэн.

 

Шүүх хурлын шинэчилсэн байцаалтанд Ё.Ундралболд өөрөө мэдүүлэхдээ: М.Мөнххишиг, Батцэцэг, Уранчимэг, Д.Одгэрэл гэдэг нэртэй хүмүүсийг танихгүй, цагдаагийн байцаагчид байцаагдсан үеэс мэддэг болсон. Д.Одгэрэлийн нэрийг мэдэхгүй ч зүсээр нь танина, “шаг” зардаг гэж боддог.

 

“Тэнгис” зочид буудал нь 17 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байх хугацаанд ямар нэгэн гомдол гарч байгаагүй. Буудалдаа үйлчлүүлэгч татахын тулд гаднаасаа харагдах газарт 99355622 гэдэг утасны дугаараа томоор бичиж байрлуулсан болохоор хүмүүс их залгадаг, М.Мөнххишиг нарыг залгаж байсныг мэдээгүй, тэднийг зуучилсан явдал байхгүй.

 

Манай байгууллага ашгийн байгууллага болохоор 21 насанд хүрсэн хүмүүст ялгалгүй үйлчилдэг байсан. Эхнэр биеэ эмчлүүлэхээр 2016 оны 10 дугаар сард орон нутгаар рашаан сувилалд явахад би хамт явсан болохоор ямар хүмүүс ярьсан, юу болсныг мэдэхгүй. Намайг 10 дугаар сард хөдөө явсан эсэх, ямар ашиг орлого олсон эсэхийг Оюунболд байцаагч шалгаж тогтоогоогүй, энэ эмэгтэйчүүдэд болон надад дарамт үзүүлж, хорьж байж хүссэн үгээ хэлүүлсэн, нөлөөлсөн гэж бодож байна. Эдгээр хүмүүс буудлаар үйлчлүүлж байсан бол өөрсдийн нэр, үгүй ядаж хамт орсон хүнийхээ нэрийг бүртгүүлэх байсан. Ямар ч бүртгэл байхгүй учир эдгээр хүмүүс үйлчлүүлээгүй гэсэн үг. Буудалд орсон өдрөө ч мэдэхгүй байгаа юм. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэж мэдүүлж байхыг сонссон болохоор анхан шатны шүүхийн дээрхи шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ё.Ундралболдыг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч  байна.    

 

Энд дурдахгүй өнгөрөх аргагүй нэгэн явдал боллоо. Энэ эрүүгийн хэргийг шийдвэрлэсний маргааш шөнө 00.30 цагийн орчимд М.Мөнххишиг 99356222 дугаарлуу 95240889 дугаараас залгаж “Хүүхэн сурагласан хүн байна уу, хүн олж өгөөч” гэж ярьж өдөөн хатгасан, энэ яриаг хөндлөгөөс чагнаж байгааг утасны илрүүлэгчээр мэдсэн байдаг. Мөн цагдаа хувцастай хүн буудлын урд талд машинтай ирж үл таних залууг оруулж хүүхэн асуулгаж байсан нь гадна, дотор талын камеруудад бэхжүүлж авсан байгаа. Тэгэхээр бусдын захиалгаар энэ хэргийг үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Хажуу зэргэлдээ буудлууд орлого хаалаа гэж үзэж хувь нэмрээ оруулсан байхыг ч бас үгүйсгэхгүй.

 

Гэмт хэрэг гараагүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагт Цагдаагийн албан хаагч Одбаяр гэгч бусдад мөнгөтэйгээ гайхуулж “500.000-н төгрөг байна, хүүхэн байна уу” гэж насанд хүрээгүй охин Уранчимэг, Г.Мэндболор нарыг хоргоож байгаад тэд нарыг ашиглан Мөнххишигийг унтаж байхад нь гэрээс нь дуудан авчирж гэнэн итгэмтгий охид, бүсгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй гэрч Алтангэрэл нарыг дуудан авчирж зодож, цохиж, айлгаж сандарган харанхуй шөнө өмгөөлөгчгүйгээр байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх заалтыг зөрчиж байж ял зэм тулган гэмт хэрэгтэн болгосон байгаа. Ингэж хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөнийг яаж засаж залруулах вэ? гэсэндээ өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа юм.

 

Цагдаагийн албан хаагчдын талаарх гэрч Алтангэрэлийн яриа дискэнд бичигдсэн байгаа бөгөөд түүнийг хэрэгт хавсаргасан байгаа. Гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийг нотлож илрүүлээгүй, мөнгө авсан өгсөнийг болон клиентийг тогтоогоогүй, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, ЭБШ хуулийн 92.4-т нотлох баримт цуглуулахдаа “хуурч мэхдэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.  

 

Хавтаст хэрэгт нотлох баримт болгон Уранчимэг, Батцэцэг, Мөнххишиг, Алтангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авахдаа ЭБШ хуулийн 45.1-д “тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Энэ хэрэгт дээрх эмэгтэйчүүд “биеэ үнэлэгч”, Алтангэрэлийн тухайд байцаагчийн аяар байхгүй бол “тээвэрчлэгч”-ээр татагдах боломжтой хамаарал бүхий этгээдүүд болох нь өөрсдийн мэдүүлгээр ойлгогддог. Утсыг хүн аваагүй, хэн байх нь юу ярих нь хамаагүй, зориуд санаатай 99356222 дугаарлуу 2016 оны 10 сараас 11 сарын 6-ны хооронд 94350518, 95160994 дугааруудаас залгаснаар гэмт хэрэгтний нэр нь тодорсоныг, тийм шинжлэх ухааныг хуульч хүний хувьд би зөвшөөрөхгүй. 99356222 дугаартай утас зөвхөн буудлын текэн дээр байж орсон гарсан хүмүүс чөлөөтэй ярьдаг гэдгийг үйлчлүүлэгчдийн бүртгэлд бичигдсэн хүмүүсээр нотлуулах бүрэн боломжтой байсан. Тэгсэн бол Ё.Ундралболд хэргээс мултарчих байсан учраас байцаагч хүсээгүй хийгээгүй гэж үзэж байна.

 

Энэ хэрэгт ЭБШ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3.д заасан заалтууд тогтоогдоогүй, тогтоодохгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн бүх шатандаа ЭБШ хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2., 318.1, 318.2.1, 319.1.1., 319.1.2., 319.1.3 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Ё.Ундралболдод холбогдох хэрэгт субьектив тал болох гэм буруугийн шууд санаа байхгүй, Ундралболд нь Одбаяр цагдаа шиг гэмгүй хүмүүсийг гэмт хэрэгт татан оруулаагүй, түүн шиг зохион байгуулаагүй тул гэмт хэргийн обьектив тал нь бүрдээгүй байна.

 

Иймд ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 208.2, 323.1.2., эрүүгийн хуулийн 13.2-т заасныг энэ хэрэгт хамааруулан ЭБШ хуулийн 323.1.1., 323.1.2.т зааснаар Орхон аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг тухайлбал Ё.Ундралболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ:

 

 Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч М.Мөнххишиг нь 2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хүлэг”, “Тэнгис” зочид буудлуудад удаа дараа Ч.Батцэцэгийг биеэ үнэлэхэд нь бусдад зуучилсан,

 

Шүүгдэгч Д.Одгэрэл нь 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд 14 настай А.Уранчимэг, насанд хүрсэн М.Мөнххишиг нарыг биеэ үнэлэхэд зуучилсан,

 

Шүүгдэгч Ё.Ундралболд нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйлчилгээ явуулдаг “Тэнгис” зочид буудалд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд М.Мөнххишиг, А.Уранчимэг, Ч.Батцэцэг нарыг биеэ үнэлэхэд зуучилж, тэдэнд орон байраар үйлчилсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдэлд бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдсон талаар дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт тохирсон ял оногдуулсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ё.Ундралболдын өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:

 

Ё.Ундралболд нь 2016 оны 10 сараас 11 дүгээр сарын 6-ны хооронд “Тэнгис” зочид буудлыг ажиллуулж байхдаа М.Мөнххишиг, А.Уранчимэг, Ч.Батцэцэг нарыг биеэ үнэлэхэд зуучилж орон байраар үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Уранчимэгийн:

....Одгэрэл эгч намайг эрэгтэй хүнтэй уулзуулдаг болсон..., 1 хоногийн 130 000 төгрөг, цагийн 60 000 төгрөгөөр биеэ үнэлдэг..., 2016 оны 10 дугаар сараас хойш биеэ үнэлж байгаа..., Ихэвчлэн 4 дүгээр микрт байдаг “Тэнгис” зочид буудалд биеэ үнэлдэг..., Тэр буудлыг 40-45 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ажиллуулдаг...Одгэрэл, Мөнххишиг, Батцэцэг бид нар үйлчлүүлэгчгүй үедээ Ундрах ахын буудлын коридорт буйдан дээр суугаад бэлэн гоймон идэх нь идээд, хөзөр тоглох нь тоглоод, гар утсаараа зураг аваад суудаг..., Ингэж байхад тэдний буудалд хүүхэн асуусан хүн орж ирэх юм бол Ундрах ах Одгэрэл эгчийг дуудаад өөрөө учраа олоорой гэж хэлээд уулзуулдаг байсан...,Тэнгис буудлаар хэдэн удаа үйлчлүүлснээ мэдэхгүй байна...,Ямар ч байсан наснаасаа их л үйлчлүүлсэн. Ундрах ах бид нарыг биеэ үнэлж байгааг мэддэг байсан..., гэсэн мэдүүлэг

 

Гэрч М.Мөнххишигийн :

..Ундрах ах миний гар утас руу залгаад чи манай буудалд хүрээд ирээч энд хүүхэн асуусан хүн байна гэж дуудаж хүн олж өгдөг байсан..., Би очоод тэр хүнтэй нь уулзаж үнэ хөлсөө тохироод мөнгөө аваад Ундрах ахад өгч хадгалуулаад маргааш өдөр нь мөнгөө авдаг байсан. ..,Батцэцэг, Уранчимэг Одгэрэл эгч бид нар 23-24 цагийн хооронд “Тэнгис” зочид буудалд очдог байсан. ..,Буудлын коридорын буйдан дээр сууж байхад хүүхэн асуусан хүн орж ирэх юм бол Ундрах ах бид нартай уулзуулаад бид тэр хүмүүст биеэ үнэлдэг байсан..., Одгэрэл эгч үйлчлүүлэгчтэй ярьж үнэ хөлсийг нь тохирдог, мөнгийг нь авдаг байсан...Ундрах ах надад олон үйлчлүүлэгч олж өгсөн...Одгэрэл эгч Ундрах ах нар нэг нэгнийгээ танина..., Бид нар мөнгө байхгүй үедээ өрөө авах болохоор Одгэрэл эгч Ундрах ахтай яриад шууд зээлээр аваад орой нь орлого орохоор төлдөг тохиолдол зөндөө байсан...,Одгэрэл, Ундралболд нар биеэ үнэлж байгаа үйл ажиллагааг ярилцдаг байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Батцэцэгийн

 “...Би “тэнгис” буудалд гурван удаа үйлчлүүлж байсан. ..,Мөнххишиг өөрөө түрүүлж очоод намайг дууддаг байсан..., Намайг очих үед өөрөө нэг өрөөнд хүнтэй байж байдаг байсан..., “Тэнгис” буудлын жижүүр нь Ундрах гэж ах байдаг байсан..,.Ундралболд гар утаснаасаа залгаад намайг буудалдаа хүрээд ир гэдэг байсан..., Очиход хүүхэн асуусан хүн байна чи явах юм уу гэж асуугаад энэ хүнтэй уулзах уу гээд буудлынхаа үүдний хэсэгт уулзуулдаг байсан..., Ундралболд ах надад хүн олж өгсөн гээд мөнгө төгрөг авч байгаагүй..., Ундралболд ах надад нийтдээ 6 үйлчлүүлэгч олж өгсөн. ..,Мөнххишиг олон хүн олж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон “Мобиком" ХХК-иас ирүүлсэн 94350518, 95160994, 99356222 дугаарын утаснуудын гадагш ярьсан болон мессежний жагсаалтууд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.Ундралболд нь ашиг олох зорилгоор насанд хүрээгүй А.Уранчимэг, М.Мөнххишиг, Ч.Батцэцэг нарыг өөрийнхөө зочид буудалд  “ хүүхэн асуусан хүн байна хүрээд ир” гэж дуудах, тэднийг буудлынхаа коридорт байлгах зэргээр биеэ үнэлэхэд нь орон байраар хангаж байсан идэвхтэй үйлдэл байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Ундралболдын өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан “...Ундралболдод холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 , 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ё.Ундралболдын өмгөөлөгч Б.Цэрэнбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                                         С.ЦЭЦЭГМАА