Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01980

 

 

     

О ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н** т холбогдох,

 

2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/33 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн өдрийн 10/28 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Г, түүний өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/27, 10/28 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн өдрийн 05/03 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч Т.Ц нь 2024 оны 05 сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Тус тогтоолыг хүлээн аваад хуульд заасны дагуу холбогдох газрын дээд шатны албан тушаалтан болон дээд шатны байгууллагад гомдол гарган хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2. Н** нь төлбөрийн шаардлагаас хэт давсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж байна.

Учир нь, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 3683 дугаар шүүгчийн захирамжаар О ХХК -аас 235,000,000 төгрөгийг гаргуулан М ХХК -д олгож, Ү-****** дугаарт бүртгэлтэй ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай, Ү-***** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, М*************-ийн гудамж, **** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууц, Ү-**** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, ***************-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбайтай орон сууц зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.3. Н** нь хөндлөнгийн шинжээч томилсон, А ХХК нь 2023 оны 05 сарын 12-ны өдөр Ү-****** дугаарт бүртгэлтэй ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбайг 263,043,532 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Ү-***** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууцыг 412,251,000 төгрөгөөр, Ү-**** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбайтай орон сууцыг 376,198,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

1.4. Манай байгууллагаас Н** т эхний удаа 263,043,532 төгрөгөөр үнэлэгдсэн Ү-****** дугаарт бүртгэлтэй ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбайг дуудлага худалдаанд оруулж төлбөрийн шаардлагыг хангуулахыг хүссэн. Гэвч Н** нь бидний хүсэлтийг хүлээж авалгүй төлбөрийн шаардлагаас хэт давсан, Ү-********** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон орон сууцыг 412,251,000 төгрөгөөр, Ү-**** дугаарт бүртгэлтэй ********  дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбайтай орон сууцыг 376,198,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.

1.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүх үл хөдлөх эд хөрөнгө дээр ажиллагаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

1.6. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч О ХХК -ийн өмчлөлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай, Ү-**** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбайтай орон сууц үл хөдлөх эд хөнгийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг байлцуулалгүйгээр битүүмжилсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно гэж заасан боловч шийдвэр гүйцэтгэгч эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тогтоож өгөөгүй байна.

Дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдвал манай байгууллага цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл байдалд хүндээр нөлөөлнө.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ******** дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Н-гийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/03 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 3683 дугаар шийдвэрээр О ХХК -аас 235,000,000 төгрөгийг гаргуулж М ХХК -д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О ХХК -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Y-2206060518 дугаарт бүртгэлтэй ***** дүүргийн 16 дугаар хороо, ********* ******гийн зам гудамж *** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 22380276/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 22380270/09 тоот тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 5/173 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээч үл хөдлөх хөрөнгийг 263,043,532 төгрөгөөр үнэлж 2023 оны 05 сарын 12-ны 4-188/9473 дугаар мэдэгдлээр О ХХК -д танилцуулж 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 4-188/10589 тоот мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг танилцуулсан. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 101/Ш32023/15078 тоот захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Y-2206060518 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.

2.2. Төлбөр авагч М ХХК -аас 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 23/39 тоот албан бичгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ***** дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс түдгэлзүүлсэнтэй холбогдон ******** дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** , **** тоот хаягт тус тус байрлах үл хөдлөх эд хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан. Талуудаас үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.

Шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдэж, тус эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 4-188/17307 тоот мэдэгдэл болон 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 10/9, 10/8 тооот анхны албадан дуудлага худалдааны тогтоолтой О ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т т танилцуулж, анхны албадан дуудлага худалдаан оруулах үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 11/04, 11/05 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэхэд ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 23579 дугаартай захирамжаар тус орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. О ХХК нь шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан, 2024 оны 01 сарын 19-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3. 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 4-188/10390 тоот мэдэгдлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг *** дугаар хороо **** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 188,099,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065428 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 206,128,500 төгрөгөөр тогтоож хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 4-188/10387 тоот мэдэгдлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй ***** дүүрэг 16 дугаар хороо ********* ******гийн зам **** тоот хаягт баярлах үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 184,130,473 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг гардуулсан.

2.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2024 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн 2204065298 дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг *** дугаар хороо **** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 225,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар О ХХК -д 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 4-188/11854 тоот албан бичгээр танилцуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул О ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Дуудлага худалдаагаар 225,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ асуудал гараад нэлээд их хугацаа өнгөрсөн. О ХХК нь ямар нэгэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулаад удаашруулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н** т холбогдуулан гаргасан 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/03 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/27 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О ХХК -ийн гомдлын шаардлагыг бүхэлд болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Миний бие өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэл олгогч О ХХК -ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар 2024 оны 09 сарын 03-ны өдөр шүүхэд шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж байхад хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүн таслах ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх боломжоор хангуулах, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрхийг, зарчмыг ноцтой зөрчсөн. Монгол Улсын иргэн болохынхоо хувьд баталгаатай эдлэхээр хуульчилсан үндсэн эрхийг хязгаарласныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдаж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор бүх арга хэмжээг авч байна. Иймд уг хэрэг маргааныг яаралтай хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Н** т холбогдуулан 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай Хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/33 дугаартай Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлан, маргажээ. /хх1-3, 26-27/

 

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03683 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн 11,830,138 төгрөгөөс татгалзаж, үлдэх 235,000,000 төгрөгийг хариуцагч О ХХК нь хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, хариуцагч тал 2021 оны 12 сарын 25-ны өдөр 120,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөн өгч, үлдэх барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ******** дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбайтай орон сууцыг зохигчийн эвлэрлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд чөлөөлж өгөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-31-33/

3.2. Н** нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 2468 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2022/00250 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. /хх-28-30/

3.3. Төлбөр төлөгч О ХХК -ийн барьцааны эд хөрөнгө болох Ү-****** дугаарт бүртгэлтэй, ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 22380276/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 22380270/9 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. /хх-35-40/

3.4. Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 09 сарын 06-ны өдөр 22380276/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 08 сарын 22-ны өдөр 22380876/11, 22380276/10 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол тус тус гаргаж, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ******** дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбай бүхий орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан. /хх-75-86/

 

4. Төлбөр төлөгч О ХХК нь шинжээч А ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар гомдол гаргасныг ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00498 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэжээ. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-139-148/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэн, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч О ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон мөн өдрийн 05/03 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-164/

Хэрэгт, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/33 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол авагджээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд, тогтоолын дугаарыг 05/03 гэж бичсэн нь техник алдаа болохыг хариуцагч зөвшөөрч, маргаагүй тул 05/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэж үзэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд харшлахгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар талуудаас тодруулаагүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 04 сарын 23-ны өдөр, төлбөр төлөгч О ХХК -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 05/33 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан байна. /хх-164/

5.2. Мөн өдрийн 10/28 дугаартай тогтоолоор ******** дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууцыг, 10/27 дугаартай тогтоолоор ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гаргаж, тогтоолуудыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаангүй.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...барьцаа хөрөнгүүдийг төлбөрийн шаардлагаас хэт давсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ..., бүх үл хөдлөх эд хөрөнгө дээр ажиллагаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... гэж тайлбарлан, зохигч маргажээ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.

7.1. Н** нь барьцааны эд хөрөнгийн нэг болох ***** дүүргийн 16 дугаар хороо, **** тоот хаягт байршилтай 91.06 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хурааж, үнэлгээ тогтоох, хөрөнгийг албадан худалдан борлуулах зэрэг ажиллагаа явуулсан, О ХХК -ийн үнэлгээний талаар гомдлыг ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Улмаар О ХХК -ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

7.2. Төлбөр авагч М ХХК -ийн хүсэлтээр, үлдэх барьцааны эд хөрөнгө буюу ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** хаят байрлах 60.16 м.кв орон сууц, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбай бүхий орон сууц тус бүрийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан худалдан борлуулах ажиллагааг хариуцагч байгууллагаас явуулсан, мөн шүүгчийн захирамжаар дээрх ажиллагааг түдгэлзүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-136-138/

7.3. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00498 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч О ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н** т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-139-148/

7.4. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 05/33 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч О ХХК -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 сарын 10-ний өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах,

мөн өдрийн 10/28 дугаартай тогтоолоор ******** дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, *** тоот хаягт байрлах 60.16 м.кв талбайтай орон сууцыг, 10/27 дугаартай тогтоолоор ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гаргасан байна. /хх-8/

7.5. 2024 оны 04 сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар ***** дүүрэг, 16 дугаар хороо, ********* ******гийн гудамж, **** тоот хаягт байрлах 91.06 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулахад анхы санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, хөрөнгө борлогдоогүй байна.

7.6. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 05 сарын 10-ны өдөр 6/01 дугаартай тогтоол гаргаж, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг тус тус үндэслэн дээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2024 оны 06 сарын 06-ны өдөр хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гаргасан, тус өдрийн дуудлага худалдаагаар дээрх хөрөнгө мөн худалдан борлогдоогүй байна. /хх-174/

7.7. 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/28 дугаартай тогтоолоор ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** хаят байрлах 60.16 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 09 сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2024 оны 05 сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар тогтсон байна.

7.8. 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/27 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолоор ******** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *********-гийн гудамж, **** тоот хаягт байрлах 104.21 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах борлуулах 2023 оны 09 сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2024 оны 05 сарын 10-ны өдөр Хоёр дахь дуудлага худалдаа явуулахаар тогтсон байна. /хх-167/

2024 оны 05 сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар **** тоот 104.21 м.кв талбай бүхий орон сууц нь 225,000,000 төгрөгөөр худалдан борлогджээ. /хх-158-163/

7.9. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/28, 05/33 дугаартай тус тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан мэдээлэл тусгагдсан, мөн тогтоолуудыг үндэслэн явуулсан дээрх ажиллагаа нь хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд тус тус заасантай нийцсэн байна.

7.10. Нэхэмжлэгч О ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Харин төлбөр төлөгчийн барьцааны хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт дээрх хуульд байхгүй байна.

 

8. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 10/27 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх тогтоолд холбогдох хэсгийг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9. Хэргийн 7 дахь талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 4-188/10390 дугаартай мэдэгдэлд **** , *** тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдье гэж бичигдсэн байгаа боловч тус өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах болохыг төлбөр төлөгч О ХХК мэдсэн болох нь нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

10.1. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч О ХХК нь компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг О.Б-д итгэмжлэлээр олгосон байна. /хх-201/

10.2 Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 2024 оны 08 сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг мөн оны 09 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй атлаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч уг эрхээ хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэргийг 2024 оны 09 сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх тэгш байх зарчим болон мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04133 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10/27 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД