Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 113

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Лд холбогдох эрүүгийн 1914002320172 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Л.З

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 108-13 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Лы мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 02 дугаар сарын 25-ний өдөр би архи уусан үедээ эхнэр Г.Дтай маргалдаж биед нь гар хүрч зодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 /

Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

Тухайн өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Л.Л согтуу байсан. Тэгээд би Л.Лг унт гэхэд  унталгүй хэрүүл хийж бид 2 хэрэлдсэн би Л.Лг унтаатахаач гээд нуруу руу нь түлхсэн унаагүй. Тэгтэл Л.Л чи намайг түлхдэг хэн гээд эргээд намайг цээж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Л.Л миний нуруу хавирга орчимд гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Мөн толгой, хүзүү, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн, намайг үсдэж чирээд, өшиглөчихөөд гараад явсан. Тухайн үед миний хамраас цус гоожсон. Л.Лг гарч явсны дараа би цагдаа дуудлага өгөөд  аавыг бас дуудсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

Гэрч В.Гийн мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 02 дугаар сарын 25-ны орой манай охин Г.Д над руу утсаар залгаад  намайг Л.Л зодоод алах нь гээд их тэвдсэн байдалтай залгасан ... Г.Д уйлаад л зогсоод байсан. Би Л.Лыг чи хүүхэд зодож дарамталж байдаг гэж загнасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /

 

Гэрч    Р.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

Гэрт нь ороход хүүхдүүд нь уйлчихсан манай охин 2 настай бага хүүхдээ тэврээд хамраас нь цус гоожсон үс нь сэгсийсэн байдалтай уйлаад зогсож байсан. Шалан дээр нь цус дуссан байсан ба Г.Дгийн хамраас гоожсон цус нь шалан дээр дусаж үсний сэвнүүд газар байсан. Л.Л юу ч дуугарахгүй Г.Д нь Л.Л намайг үсдэж аваад зодлоо гээд уйлж байсан. Удалгүй цагдаа ирээд Л.Лг аваад явсан тэр согтуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн

1. Г.Дгийн бие тархи доргилт, баруун нүдний салст, бугалга, шуунд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтууд тус тус шинжлэн судалсан болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 35-36/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 41-45/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 68 /, шүүгдэгч Л.Лы хувийн байдлын талаар  Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019.04.16-ны өдрийн №1/337 тоот тодорхойлолт / хх-ийн 101/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-64/, эд хөрөнгийн лавлагаа / хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн , шүүгдэгч Л.Л нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг  прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос Л.Л хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, түүнд холбогдох эрүүгийн 1914002320172 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгпэгч Г.Лы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 108-13 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Л.Лы ...би архи уусан үедээ эхнэр Г.Дтай маргалдаж биед нь гар хүрч зодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 /

Хохирогч Г.Дгийн … Л.Л миний цээж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон,  нуруу хавирга орчимд гуталтай хөлөөрөө өшиглөсөн., мөн толгой, хүзүү, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн, үсдэж чирээд, өшиглөчихөөд гараад явсан,... миний хамраас цус гоожсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч В.Гийн ... Г.Д над руу утсаар залгаад намайг Л.Л зодоод алах нь гээд их тэвдсэн байдалтай залгасан гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

Гэрч    Р.Цын ... Гэрт нь ороход хүүхдүүд нь уйлчихсан манай охин 2 настай бага хүүхдээ тэврээд хамраас нь цус гоожсон үс нь сэгсийсэн, шалан дээр нь цус дуссан, үсний сэвнүүд газар байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаартай ... Г.Дгийн биед тархи доргилт, баруун нүдний салст, булалга, шуунд цус хугаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 6- 7/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 34-42/ болон шүүгдэгч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна

Хэргийн хохирогч Г.Д , шүүгдэгч Л.Л нар нь  гэрлэлтээ албан ёсоор батуулсан /хх-ийн 64-65/, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

Шүүгдэгч Л.Л нь эхнэр Г.Дгийн цээж хэсэг рүү цохих,  нуруу хавирга орчимд, толгой, хүзүү, нүүр рүү хөлөөрөө өшиглөх, үсдэж чирэх бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн  2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Лыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Лд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Л нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.Д нь Л.Лы үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв

Шүүгдэгч Л.Л нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Дгийн... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  /хх-ийн 17-18, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Лг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Лы эзэмшлийн “... хөргөгч...”-ийг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Л.Лд буцаан олгож , шүүгдэгч Л.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Л.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Лын Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Лд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Л.Лд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Лд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч Л.Лы эзэмшлийн “... хөргөгч...”-ийг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Л.Лд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Лд хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.