| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0448/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 475
2019 06 12 2019/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч П.П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөрхүү овогт Пүрэвдагвын П.Тд холбогдох эрүүгийн 1911012200558 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-7 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаартай захирамжаар 4 жил 2 сар 29 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мөрхүү овогт Пүрэвдагвын П.Т /РД...........,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Яллагдагч Пүрэвдагвын П.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-10-9а тоот хашааны гадна хохирогч А.Болорчимэгийг “гурван өдөр утсаа авсангүй" гэх шалтгаанаар толгой болон нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П.Т мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч П.П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “ ...тухайн хэрэг болдог өдөр буюу 2019.04.13-ны 12 цагийн үед Болорчимэгтэй ярьсан чинь чи надтай хоёр, гурав хоног уулзсангүй эхнэрийнхээ хажууд байгаад намайг мартлаа эхнэртэйгээ эвлэрээд жарга би лай болохгүй гээд байсан тэгэхээр нь би орой уулзья хамт хоноё гээд хэлсэн тэгсэн орой 18 цагийн үед байхаа гэрлүүгээ харьж байна гэхээр нь би тосоод очих уу гэсэн чинь яахын бэ гэсэн тэгээд удалгүй 20 цаг өнгөрч байхад чи ирэх болж байна уу гээд мөн залгасан тэгэхээр нь одоохон гэж хэлээд таньдаг ахтайгаа пиво уугаад сууж байсан болохоор тэрийгээ дуусгаад 21 цагийн үед байхаа гэрээсээ гараад Болорчимэгийн гэрийнх нь гадаа уулзсан юм тэгээд Болорчимэгийн фэйсбүүк миний утсан дээр нээлттэй байдаг бөгөөд 4 сарын 10-ны үеэр байхаа нэг залуугаас “уулзахгүй байсан юмуу” гэсэн чат ирсэн байсныг тодруулж асуухад мэдэхгүй танихгүй гэхээр нь урд өмнө нь бас ийм асуудал гаргасан чи энийгээ цэгцлэхгүймуу гээд уурлаад эхлээд зүүн хөлрүү нь өшиглөсөн дараа доошоо хамт алхаж байгаад баруун гарынхаа араар хүчтэй саваад нүүрлүү нь цохичихсон мөн тэр үед эргэж хараад зүүн гараараа шанааруу нь нэг удаа алгадсан тэгсэн хамраас нь цус гарсан тэгсэн хажууд явсан танихгүй эгч “чи эмэгтэй хүн цохиод байхдаа яадгийн“ гэж хэлчихээд яваад Болорчимэгийн ээж, аавыг дуудаад ирсэн тэгсэн удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан өөр болсон зүйлгүй...” “... Болорчимэгийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж үүсгэсэн. Эхлээд би зүүн хөлрүү өшиглөсөн дараа баруун гарынхаа араар нүүрлүү нь хүчтэй савсан мөн эргэж хараад нэг удаа зүүн гараараа баруун шанаанд нь алгадсан өөр цохиж зодсон зүйлгүй ...”гэх мэдүүлэг /хх-25-26х/
Хохирогч А.Болорчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр П.Т надруу залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгээд орой 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ очих гээд явж байхад залгахаар нь авсан чинь “би өмнөөс чинь гараад очьё” гэхээр нь би “яахын гэртээ очиж аавд эм өгчихөөд болъё” гэсэн. Тэгээд гэртээ очоод байж байтал 20 цагийн үед дахин залгаад “би танай доор байна гараад ир, уулзья” гэсэн. Тэгэхээр нь би гарч очоод уулзсан чинь “чи хоёр гурван өдөр утсаа авсангүй, яагаад байгаан” гээд миний толгой луу болон нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиод зүүн хөл лүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгсэн хажууд явж байсан зүс таних эгч гэр лүү орж ээж, аавд хэлсэн бололтой манай хоёр гараад ирсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд би эмнэлэг рүү яваад П.Тийг цагдаа аваад явсан. ...2018 оны 8 сарын үеэс бид хоёр хааяа хааяа уулздаг болсон юм тэгээд наймаг хүмүүстэй хардаад байдаг юм. П.Т уучихсан согтуу байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. ...Дээрх гэмтлүүдийг П.Т надад учруулсан. Эхлээд миний зүүн талын толгой хэсэгт гараараа цохисон, дараа нь хамар, нүүр хэсэгрүү 2-3 удаа гараараа цохисон, хамгийн сүүлд нь зүүн хөл лүү өшиглөсөн юм. ...Надад П.Тээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэгэн маргаангүй болсон ....” гэх мэдүүлэг /хх-н 19-22х/
Гэрч А.Алтаннар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад хамаатныхаа эгчтэй уулзах гээд ажлаасаа тараад явж байхад гудамжинд зүс таних Болорчимэг нь зүс таних нэг залуутай муудалцаад зогсож байсан. Тэгээд эгчээсээ юмаа авчихаад буцаад гараад ирэхэд нөгөө залуу Болорчимэгийн нүүр лүү гараараа цохиход хамраас нь цус гарсан. Тэгэхээр нь ээж, аавыг нь зүс таньдаг болохоор тэдний гэр лүү нь орж “охиныг чинь хүн зодоод байна” гэж хэлээд хамт гарч ирээд би өөрийнхөө утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4652 дугаартай “А.Болорчимэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруул, уруулын салстад цус хуралт, уруулд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт ...” гэх /хх-ийн 29-р хуудас/ мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.П.Тийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөрхүү овогт П П.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан