| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0166/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/190 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Хохирогч Б.Н-, Б.Д-, Ө.Ц-,
Шүүгдэгч Б.Э-, Х.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У- нарт холбогдох эрүүгийн 1938002500144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Э.
Монгол улсын иргэн, Х.У.
Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Б.Н-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас иргэн Ц.Э-ийн эзэмшлийн Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрээс эд хөрөнгө хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Г.У-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ө.Ц-ийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 4.525.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.А-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э-, Х.У- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газарт оршин суух иргэн Б.Д-гийн эзэмшлийн ...нэртэй хүнсний дэлгүүр, монгол гэрт нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 936.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.У- нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод хойд эцэг Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.2. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас иргэн Ц.Э-ийн эзэмшлийн Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
- Хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны орой би хүү Б-ийн хамт гэртээ мотоциклиороо ирсэн юм. Гэрт ирээд хүү маань мотоциклио байшингийн урд талд данхраадаж тавьчихаад бид хоёр гэртээ орсон. Гэрт ороод бүгдээрээ хоол ундаа хийж идээд байж байхад Б- гарч яваад буцаж орж ирэхдээ байшингийн урд талд тавьсан мотоцикль маань байхгүй болчихсон байна гэхээр нь би гараад хартал үнэхээр мотоцикль тавьсан газарт мотоцикль байхгүй байхгүй байсан. Тэгэхээр нь хашаан дотроо мөр үзсэн чинь нэг арзгар ултай гутлын мөр хашаа давж орж ирээд мотоцикль байсан газрын хажууд зогссон, тэгээд мотоциклийг түрээд хашааны хаалгаар гараад явсан байхаар нь мөрийг нь дагаад хашааны хаалгаар гарахад манай хашаанаас холгүйхэн мотоциклийг данхраадаад тавьчихсан байсан. Тэгээд бид хоёр очиж мотоциклио аваад хашаа руугаа буцаж ороод байшингийн урд мотоциклио орхиод гэртээ орсон. Гэртээ ороод удалгүй байж байтал хашааны хаалга дуугарах шиг болохоор нь гараад хартал нэг танихгүй залуу манай хашаан дотор зогсож байсан. Тэр үед би тэр залууг мотоцикль хулгайлаад хашааны гадаа гаргаж тавьсан залуу гэдгийг ойлгоод гэртээ оруулж суулгаад цагдаад дуудлага өгсөн.Миний мотоцикль Мустанг-5 маркын мотоцикль байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,
- Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ээжийг ажлаас нь аваад гэртээ хариад мотоциклио хашаандаа оруулаад байшингийн урд талд данхраадаад тавьчихсан байсан юм. Тэгээд гэртээ ороод нэлээд хэсэг болж байгаад бие засахаар гарахдаа харахад байшингийн урд талд байсан мотоцикль байхгүй болохоор гэрт орж ээжид мотоцикль байхгүй байна гэдгийг хэлээд буцаж гарч ирээд мөр харахад арзгар гутлын мөр мотоциклийн хажууд ирээд түрээд хашааны хаалгаар гараад явсан байхаар нь дагаад гартал мотоциклийг манай хашаанаас сайн холдуулж чадаагүй данхраадаад тавьчихсан байхаар нь түрж оруулаад байсан байранд нь тавьсан. Гэрт ороод байж байтал гадаа чимээ гарахаар нь гараад хартал нэг залуу манай хашаан дотор зогсож байсан бөгөөд ээж дуудаад гэрт оруулсан. Тэгтэл нөгөө залуу намайг явуулчихаач гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,
- Хохирогч Ц.Э-ийн хулгайд алдсан гэх Мустанг-5 маркын мотоциклийг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 112 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр мотоцикль байшингийнх нь урд талд байхаар нь очиж аваад түрээд гэрийнх нь зүүн талаар явж байгаад мотоцикльтойгоо давхралдаад уначихсан юм. Тэгтэл гэрээс хүмүүс гарч ирээд намайг ороод ир гэхээр нь би гэрт ороод байж байтал удалгүй цагдаа ирсэн. ...тэр айлын хашааны хаалга онгорхой байхаар нь хартал байшингийнх нь урд талд мотоцикль байхаар нь мотоциклийг нь авъя гэж бодоод хашаа руу орсон юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160 дугаар хуудас/ зэргээр,
1.3. Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрт архидан согтуурч улмаар гарч явахдаа шунахайн сэдэлтээр 42 инчийн ЛСД телевизорыг нь нууцаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
- Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 14-ний орой намайг гэрээсээ гарахад манай ах Л-, Л-, бэр эгч Б-, манай 3 хүүхэд ахын найз Б.Э- нар хоносон. Намайг явснаас хойш хоёр ах Э- гэдэгтэй архи уугаад байхаар нь Б- хүүхдүүдээ аваад унтсан. Өглөө босоход Э- гэгч байхгүй, зурагт алга болсон байсан гэсэн ...42 инчийн, хар хүрээтэй, хавтгай дэлгэцтэй өнгөт зурагт. Өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. 2018 онд 400.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 дугаар хуудас/,
- Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 14-нд би Г.Г-ийн бага насны 3 хүүхэд, өөрийнхөө 2 хүүхэд, Г.Г-ийн төрсөн ах Л- ахын хамт хоносон. Л- ах өчигдөр гадуур явж байгаад орой 19 цагийн үед /Э- гэж дуудаж байсан/ ахтай халамцуу орж ирсэн. ...01 цагийн үед гарч ирэхэд Л- ах хоймрын зурагт байсан том өрөөнд газраар хэвтээд унтчихсан, нөгөө залуу нь гараад явчихсан байсан. Тэгээд би гадаа үүдээ цоожлоод унтаад өглөө босоод ирэхэд үүд онгорхой, том өрөөнд байсан зурагт алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83 дугаар хуудас/,
- Гэрч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр өдөр би Б.Э-тай зах дээр тааралдаад хамт архи уугаад улмаар манай дүү Г.Г-ийн гэрт очсон. Тэнд очоод манай төрсөн дүү Л-той гурвуулаа хамт архи уусан. Би архи уугаад өөрөө ухаангүй болоод согтчихсон байсан. Нэг сэрэхэд өглөө болчихсон манай бэр болох Б- том өрөөнд байсан зурагт байхгүй болчихсон байна гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан гэх 42 инчийн ЛСД телевизорыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г.Г-ийн гэрээс телевизорыг нь хулгайлсан нь үнэн. Би Л-, Л- хоёртой хамт архи ууж байгаад явахаар гэрээс нь гарсан. Тэгээд гарч явтал дахиад жаахан архи уучихмаар санагдаад болдоггүй Л-, Л- хоёртой дахиж уулзахаар гэрт нь буцаад орж ирсэн. Тэгтэл тэр хоёр унтчихсан, гэрт байсан бусад хүмүүс унтчихсан байхаар нь үүдний өрөөнд мөлхөө тавилга дээр байсан телевизорыг нь аваад гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180 дугаар хуудас/ зэргээр,
1.4. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Г.У-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч, JVC маркийн 32 инчийн ЛСД телевизор хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-26 дугаар хуудас/,
- Хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 3 дугаар сарын 20-ны өдөр ...21 цаг 30 минутаас хойш гэртээ яваад очтол байшингийн гал тогооны өрөөний салхивчны шилийг хагалаад ручикээр салхивчийг онгойлгоод дотогшоо орсон байсан. Тэгж орохдоо гараа зүссэн бололтой цонхны шил, раман дээр цус болчихсон байсан. Манай гэрээс JVC маркийн 32 инчийн ЛСД телевизор алдагдсан. Би алдсан зурагтаа авсан үнэ болох 500.000 төгрөгөөр үнэлнэ. Нэмээд хагарсан цонхыг 30.000 төгрөгөөр шиллүүлсэн. Хагарсан цонхоо 30.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн би үнэлгээ хийлгэхэд 20.000 төгрөг төлсөн, тэр мөнгөө нэмж нэхэмжилнэ. ...Бат гэж манай нөхөр болох хүн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай: “2. Шинжилгээнд тэнцсэн гутлын мөр нь Б.Э-ын өмсөж байсан гэх гутлын улны мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-120 дугаар хуудас/,
- JVC маркын 32 инчийн ЛСД телевизорыг 400.000 төгрөгөөр, вакуум цонхны салхивчны
шилийг 20.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 122 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өнгөрсөн 3 дугаар сарын 20-ны өдөр би 10 дугаар хороонд архи ууж яваад Хөх толгой тал руу явж байгаад эзэнгүй айл байхаар нь хашаа руу нь явж ороод байшингийн цонхыг нь хагалаад гараа оруулж салхивчийг дотор талаас нь онгойлгоод салхивчаар нь дотогшоо орсон. Дотогшоо ороод уг айлаас нимгэн хавтгай жижигхэн телевизор байсныг аваад буцаад гарсан. ...дээрх айл руу ороод зурагтаа зарснаас хойш архи уугаад явж байхад миний баруун гарын долоовор хуруу орчим зүсэгдчихсэн байсан” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/ зэргээр,
1.5. Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ө.Ц-ийн байшингийн цонхыг модоор хагалан нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан 4.525.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 122 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 123-125 дугаар хуудас/,
- Grunding маркын хавтгай дэлгэцтэй телевизор, 2 ширхэг мөнгөн хазаар, шаргал өнгийн цахилгаан хадуур, монгол гутал, гялгар ууттай цагаан идээ, хөх өнгийн үстэй дээл зэргийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 126 дугаар хуудас/,
- Хохирогч Ө.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирээд хашааны хаалгаар ортол манай байшингийн урд талын вакуум цонхыг хага цохисон байсан. Уг цонхны доор мод байсан. Миний бодлоор тэр модоор цонх хага цохисон байх. Би байшингийнхаа цоожийг онгойлгоод хаалгаар ортол эд зүйл эмх замбараагүй, хулгай орсон байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-134 дүгээр хуудас/,
- Гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 03 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 2-09-04 тоотод байх гэртээ байж байтал манайхтай нэг хашаанд байдаг арын гэртэй айлд хоёр залуу шуудайтай юм болон хавтгай дэлгэцтэй зурагт зэрэг эд зүйл барьчихсан орж ирж байгаа харагдсан. Би хүмүүс арын айлд шөнөөр бужигналдаад байхаар нь сониучирхаад орж харсан чинь авч ирсэн шуудайтай юмаа задалж байсан. Тэгээд харахад шуудайн дотроосоо хээтэй монгол гутал, хөх өнгийн үстэй дээл, мөнгөн хазаар, гялгар тортой шар тос, обу цув, өвс хаддаг цахилгаан хадуур зэрэг эд зүйл гаргаж ирж байсан. Тэр хоёр залуу хоёр шуудайтай юм авч ирсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнгөрсөн 3 дугаар сарын дундуур ...намайг эхнэртэйгээ хамт гэртээ байж байхад Б.Э-, Ганаа хоёр шуудайтай эд зүйл болон нэг телевизор барьчихсан ирсэн. Би тэр хоёрыг ирэхээр нь хулгай хийсэн байна гэдгийг гадарласан. ...ингээд манай гэрт удаагүй байж байтал өглөөгүүр цагдаа нар ирээд Б.Э-, Ганаа нарын авчирсан эд зүйлүүдийг бүгдийг нь хурааж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр едөр би хойд захын тэнд гудамжинд явж байхад Б.Э- машинтай ирээд намайг хамт явья гээд машиндаа суулгаад хамт С-ын гэрт очсон. Тэгэж явахдаа телевизор, шуудайтай эд зүйл авчихсан явж байсан. Тэгээд тэр эд зүйлийг ньби хамт өргөлцөөд С-ынд орсон. Тэдний гзрт ороход С- эхнэртэйгээ хамт байсан. Би С-ын гэрт ороод Б.Э-ын авч яваа эд зүйл хулгайн эд зүйл гэдгийг ойлгосон. Бид нарыг байж байхад С-ынхтай нэг хашаанд байдаг урд талын гэрийн залуу орж ирсэн.Тэгэхэд нь намайг хамт явсан гээд ойлгочихож магадгүй гэж бодоод Б.Э-ад хандан хэргээ өөрөө даагаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/,
- Grundingмаркын 42 инчийн ЛСД телевизорыг 500.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн хазаарыг 700.000 төгрөгөөр, цахилгаан хадуурыг 160.000 төгрөгөөр, монгол гутлыг 350.000 төгрөгөөр, 20 килограмм цагаан тосыг 200.000 төгрөгөөр, эрэгтэй хүний хурган дотортой дээлийг 500.000 төгрөгөөр, ОП цувыг 40.000 төгрөгөөр, дээр үеиийн хийцтэй мөнгөн аягыг 350.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгөн бүсийг 600.000 төгрөгөөр, эмэгтэй хүний булган малгайг 150.000 төгрөгөөр, 70 килограмм шарын махыг 455.000 төгрөгөөр, вакуум цонхны салхивчны шилийг 40.000 төгрөгөөр, 4 ширхэг монгол авдрыг 480.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 146 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хугацаагаа яг нарийн санахгүй байна, өнгөрсөн 03 дугаар сарын 17, 18-ны үед байсан байх. Би зах дээр байж байгаад захын ар талруу нэг найзынхаа гэрт очих санаатай явсан. Тэгж явахдаа Портуна нэртэй дэлгүүрийн арын ар талын гудамжаар явж байтал ногоон өнгийн хаалгатай эзэнгүй айл байхаар нь хашаа руу нь орсон. Хашаа руу ороод байшингийн цонхыг модоор хага цохиод салхивчныг нь дотроос нь онгойлгоод салхивчаар дотогшоо орсон. Би дотогшоо ороод телевизор, монгол гутал, үстэй дээл, ууттай цагаан идээ, эмээлийн гөлөм, хоёр ширхэг мөнгөн хазаар,ОП цув, өвсний хадуур зэрэг зүйлүүдийг аваад Портуна дэлгүүрийн урд талаас такси бариад С-ын гэр рүү явж байтал замд Ц.Г гудамжинд явж байхаар нь таксигаа зогсоож суулгаад С-ын гэрт очсон. С-ын гэр нь 2 дугаар хороонд байдаг юм. Тэдний гэрт очиход С- эхнэрийн хамт гэртээ байсан бөгөөд Г миний хулгайлсан эд зүйлсийг хамт С-ын гэрт оруулалцаж өгсөн. Тэгээд С-ын гэрт архи ууж хоноод өглөө нь байж байтал цагдаа нар ирээд барьж авсан. Би хулгайлсан эд зүйлсээ бүгдийг нь цагдаа нарт хураалгасан” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 151-152 дугаар хуудас/ зэргээр,
1.6. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.А-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Монел маркын 39 инчийн телевизор, адууны шулсан 6 килограмм мах хулгайлж, 682.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
- Хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр өглөө 08 цаг 10 минут болж байхад гэрээсээ ажил руугаа явсан. Тэгж явахдаа гэрээ цоожлоод явсан бөгөөд өдөр гэртээ очоогүй байж байгаад орой 21 цаг 40 минутын орчим харьсан. Гэртээ харихад хашааны хаалга бага зэрэг онгойсон байдалтай байсан бөгөөд хашаа руу яваад ортол байшингийн урд талын цонхны салхивч хагарсан байсан. Тэгээд хагарсан цонхны тийшээ очоод цонхоор хартал телевизор маань байхгүй болчихсон байсан. Би Монел маркын 39 инчийн телевизороо 800.000 төгрөгөөр, адууны шулсан 6 килограмм махыг 1 килограммыг нь 8.000 төгрөгөөр үнэлнэ. Үүн дээр нэмээд хоёр цонхны салхивчны шилийг нэгийг нь 20.000 төгрөгөөр шиллүүлсэн. Нийлээд 40.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 дүгээр хуудас/
- Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...бид гурав 10 дугаар хороонд очиход Адъяасүрэн буугаад гэр рүүгээ орсон. Б.Э- доошоо хоёулаа айлд очъё гээд намайг дагуулаад явсан. Тэгээд нэг эзэнгүй айл байсан бөгөөд ертөнцийн зүгээр урагшаа харсан байшингийн вакуум цонхыг Б.Э- хагалсан. ...Б.Э- тэр айл руу ороод том хар өнгийн зурагт, хоёр гурван килограмм махыг нь гурилын уутанд хийсэн байдалтай авч гарч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,
- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хугацаагаа яг нарийн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад Анх-
Эрдэнэ ах нэг доголон ахтай хар өнгийн нимгэн зурагт, ууттай мах барьчихсан орж
ирээд манайд удалгүй буцаад гараад явсан. Явахдаа ууттай махаа надад өгөөд
хүнсэндээ хэрэглээрэй гээд өгсөн. Харин зурагтаа аваад явсан. Түүнээс хойш манай
гэрээр дахиж ирээгүй. Би үлдээсэн махыг нь хэрэглээрэй гээд өгөхөөр нь идээд дууссан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,
- Монел маркын 39 инчийн телевизорыг 600.000 төгрөгөөр, 6 килограмм адууны цул махыг 42.000 төгрөгөөр, 2 ширхэг вакуум цонхны шилийг 40.000 төгрөгөөр, нийт 682.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 128 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би хугацаагаа яг нарийн санахгүй байна, өнгөрсөн 3 дугаар сарын дундуур байсан байх. Би зах дээр А-тэй хамт архи ууж байгаад 10-р хороо руу хамт явсан. Тэгж явж байгаад 10-р хороонд дахиж нэг шил архи хувааж уугаад хамт урагшаа гахай тахианы хонхорын тэрүүгээр явж байтал эзэнгүй айл байхаар нь хашааны хаалгаар нь орсон. Бид хоёр хашааруу ороод урд талын цонхны салхивчны шилийг А- хагалсан. Би яг юугаар хагалсан бэ гэдгийг сайн санахгүй байна. Тэгээд салхивчны шилийг хагалаад гараа оруулж дотор талаас нь салхивчийг нь онгойлгоод салхивчаар А- түрүүлж ороод араас нь би орсон. Ингээд уг айлаас хар өнгийн телевизор, хөргөгчин дотор байсан махыг аваад буцаад гарсан. Тэр айлаас хулгайлсан эд зүйлүүдээ аваад хойшоо явган өгсөж явсаар 10-р хорооны хамгийн ар талын гудамжинд байдаг Анх-Эрдэний дүүгийн гэрт явж очсон. Тэднийд очихдоо мах, телевизор хоёроо аваад орсон. ...Таксинд суугаад бид хоёр таксины жолоочоос телевизор авах уу гэж асуухад таксины жолооч хэдэн төгрөгөөр зарах юм гэхээр нь 200.000 төгрөгөөр зарна гэхэд тэгвэл асааж үзэж байгаад больё гээд гэртээ дагуулж очсон юм уу эсвэл өөр айлд дагуулж очсон юм уу мэдэхгүй нэг айлд хамт очоод телевизороо барьж ороод асааж үзүүлсэн. Тэгэхэд телевизор зүгээр хэвийн ажиллагаатай байсан бөгөөд нөгөө таксины жолооч 190.000 төгрөг байна энэ мөнгөнд зарчихаач гэхээр нь зарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 187 дугаар хуудас/ зэргээр,
1.7. Шүүгдэгч Б.Э-, Х.У- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газарт оршин суух иргэн Б.Д-гийн эзэмшлийн ...нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны шилийг хагалж, модон рамыг нь хугалж, төмөр хаалтыг хөшиж онгойлгон, мөн монгол гэрийн тооноор нь нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 936.000 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 52 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 53-57 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 14 цаг болох үед гэртээ ирэхэд дэлгүүрийн урд цонхыг хага цохисон, хаалт төмрийг нь авч хаясан, үүдний цүүц цуургыг хөших авч хаясан дэлгүүрт хулгай орсон байсан. Харин манай монгол гэрт тоононы рамыг авч хаясан онгорхой байсан. Тэгээд би сумын цагдаад хэлээд би хүмүүсээс асууж сураглаад Тээлийн ам өгссөн талаар мэдээд тухайн хулгайч нарын араас явж хүмүүсээс сураглаж явсаар байгаад 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн үед Шинэ-Идэр сумын нутаг Цэцэрлэг гэх газраас хүрэн өнгийн мотоцикльтой согтуу эрэгтэй хүнийг олж аваад авчирсан. ...Самсунг Нөтэ-1 гар утас 1 ширхэг, улаан өнгийн мотоциклийн хөгжим 1 ширхэг, Аптантүрүү нэртэй 0.75 литрийн шилтэй архи 5 шил, ЛД клаб тамхи 62 хайрцаг, саарал ЛД тамхи 10, бор өнгийн ЛД тамхи 18 хайрцаг, ягаан өнгийн ЛД тамхи 12 хайрцаг, энгийн Эссе тамхи 2 хайрцаг, бүдүүн Улаан шонхор тамхи 17 хайрцаг, улаан шонхор гаатай тамхи 4 хайрцаг зэрэг эд зүйлсийг буцааж авсан. Тэгээд буцааж авсан эд зүйлсийнхээ үнэ нь 612.100 төгрөг болж байгаа бөгөөд үлдсэн хохирол нь 525.900 төгрөг үлдэж, шууд бус хохиролоо нэмээд нийт надад 650.900 төгрөгний хохирол учраад байна. ...Миний эзэмшлийн хүнсний дэлгүүрийн цонхны модон рам, төмөр хаалт, шил, цоож зэрэг эвдэрсэн. Цонхны модон рам 20.000 төгрөг, төмөр хаалт 15.000 төгрөг, цоож 5.000төгрөг, цонхны шил 15.000 төгрөг, машин хөлсөлж хулгайч нарын араас явсан мөнгө 80.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд нийт 125.000 төгрөгний шууд бус хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64-р хуудас/,
- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...Мөрөн суманд байхад нагац ах Б.Д- над руу утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна, хөдөө гараад ир, явж хамт хайя ...гэсэн. Тэгээд би оройн 22 цагийн үед Төмөрбулаг сумын Тээлд ирэхэд Б.Д- ахын дэлгүүрийн урд талын цонх хагарсан, төмөр хаалт, рамыг нь газарт авч хаясан байдалтай байсан. Тэгээд би Б.Д- ахын хамтаар Бөгсийн гол гараад Тээлийн гол өгсөж дэлгүүрээс хулгай хийсэн хүмүүсийг хайж явсаар шөнө 02 цаг 50 минутын үед Шинэ-Идэр сумын Цэцэрлэг гэх газраас хүрэн өнгийн хятад Мустанг-5 маркын мотоцикльтой, ширээстэй хөх өнгийн куртиктэй хоёр эрэгтэй хүнийг барьж авахад согтуу байсан ба дэлгүүрээс хулгайлсан бараануудыг авч явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-70 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Д-гийн монгол гэр, дэлгүүрээс хулгайд алдагдсан “Алтантүрүү” нэртэй 12 шил архийг 168.000 төгрөгөөр, “Соёрхол” нэртэй 12 шил архийг 156.000 төгрөгөөр, саарал ЛД нэртэй 2 блок тамхийг 52.000 төгрөгөөр, Клаб ЛД нэртэй 3 блок тамхийг 78.000 төгрөгөөр, Эссэ нэртэй 1 блок тамхийг 31.000 төгрөгөөр, “Улаан шонхор” нэртэй 2 блок гаатай тамхийг 46.000 төгрөгөөр, бор ягаан ЛД нэртэй 5 блок тамхийг 135.000 төгрөгөөр, “Улаан шонхор” нэртэй 5 блок тамхийг 105.000 төгрөгөөр, 1 ширхэг мотоциклийн хөгжмийг 30.000 төгрөгөөр, Самсунг Нөт-1 гар утсыг 80.000 төгрөгөөр, нийт 881.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 77 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Д-гийн дэлгүүрийн эд зүйлээс эвдсэн 1 ширхэг цонхны модон рамыг 20.000 төгрөгөөр, цонхны төмөр хаалт 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, цоож 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, цонхны шилийг 15.000 төгрөгөөр, нийт 55.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 79 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би цагдан хорих байрнаас гараад 4 хонож байгаад өмнө хамт ял эдэлж байсан Х.У-тай цагдаа дээр тааралдаад уулзсан. Бид хоёр уулзахад Х.У- шинэ мотоцикль авчихсан байсан бөгөөд би урагшаа Төмөрбулаг сумруу ах дүү нарынхаараа очиж хохирлын мөнгө олох зорилгоор Х.У-ын мотоциклиор хамт явсан. Бид хоёр Мөрөнгөөс гараад шууд Төмөрбулаг суманд очоод сумын төвд бид хоёр архи уусан. Тэгж архи ууж байгаад Тээлийн бригад орсон. Тээлийн бригад орох үед цаг өдөр 14 цагийн орчим болж байсан байх. Бид хоёр Тээлийн бригад дээр байдаг шатахуун зардаг айлаас шатахуун авах зорилготой очсон юм. Бид хоёр шатахуун аваад байж байтал нөгөө шатахуун зардаг хүн нь за хурдал хурдал гээд бид хоёрыг яаруулаад байсан. Би тэр хүнээс ганц шил архи мөнгөөр нь зарчихаач гэсэн чинь архи зарахгүй Мөрөн явах гээд яараад байна гээд байсан. Х.У- бид хоёр шатахуунаа авчихаад цаашаа Шинэ-Идэр сум тал руу явж байгаад голын эрэг дээр суугаад харж байтал нөгөө шатахуун зарсан хүн Мөрөнрүү явж байгаа бололтой мотоцикльтой явахаар нь Х.У- бид буцаж очоод дэлгүүрийн цонхоор нь орж эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ унаж явсан мотоцикль дээрээ ганзагалаад Тээлийн гол гараад Ялаат гэдэг газар руу өгссөн. Тийшээ өгсөөд нутгийн айлуудаар өдөржин архидсан. Тэгж архидаж яваад харанхуй болоод Х.У- бид хоёр төөрөөд хаана явж байгаагаа мэдэхээ байсан. Тэгсэн харин нэг машины гэрэл харагдахаар нь би Х.У-ыг очоод зам асуугаад ир гээд мотоцикльтой нь явуулсан чинь буцаж ирэхдээ нөгөө машинтайгаа хамт хүрч ирсэн. Тэгтэл харин нөгөө хулгай хийсэн дэлгүүрийн эзэн нь байж таараад бид хоёрыг аваад сумын төв орж хэсгийн цагдаад нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө Төмөрбулаг сумын төвөөс Б.Э-ын хамт өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркын мотоцикльтой гарч яваад өдөр 12 цаг 20 минутын үед Төмөрбулаг сумын төвөөс баруун зүгт Тээл 4 дүгээр багийн төв дээр очиж дэлгүүртэй айлаас бензин авсан юм. Тэр үед дэлгүүрийн эзэн эхнэртэйгээ Мөрөн сумын чиглэлд явсныг хараад би Б.Э-ын хамтаар Тээл багийн төвөөс урд зүгт явж байснаа буцаж эргээд баруун зүгт хөдлөөд гэрийн эздийг явсны дараа дэлгүүрийн хашаа руу дотогш ороод эхлээд хашаан дотор байсан монгол гэрийн тоононы салхивчаар би дотогш ороод улаан өнгийн мотоциклийн хөгжим, цагаан өнгийн Самсунг Нөтэ-1 гар утас хулгайлаад гарч ирсэн. Түүний дараа Б.Э- дэлгүүрийг тойрч дотогш орох газар хайсан боловч олдоогүй. Дэлгүүрийн хаалгыг онгойлгох гэж цүү цуурга, ил цоожийг нь сугалж шидээд онгойлгох гэсэн боловч нууц цоожтой байсан тул дэлгүүрийн урд талын цонхыг Б.Э- ах хөшиж онгойлгоод цонхны шилийг нь хагалаад, модон рамыг нь хугалж, төмөр хаалтыг хөшиж аваад дэлгүүр дотогш Б.Э- ороод надад бэлэн мөнгө 60.000-70.000 төгрөг, 2 авдар 0,75 литрийн “Алтантүрүү” нэртэй архи, 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 10 шилийг авч өгөөд, дараа нь төрөл бүрийн тамхинуудыг авч өгөөд, контик, чихэр надад авч өгөөд хайрцганд хийлгэсэн. ...Түүний дараа Бүгдгээн гэх газар руу явсан. Тэгээд замдаа архиа уугаад тамхиа татаад хулгайлсан чихрээ идээд цааш явсан бөгөөд Бөгсийн голоор гарч яваад мотоциклийн хөгжмийг голд унагаасан. Тэгээд сүүлдээ орой нь харанхуй болсон тул төөрөөд цааш явж байгаад Шинэ- Идэр сумын Цэцэрлэг нэртэй газар явж байгаад дэлгүүрийн эзэнд баригдсан” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 106-108 дугаар хуудас/ зэргээр,
1.8. Шүүгдэгч Х.У- нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хойд эцэг Д.Б-ыг банзаар цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн талын 7 дугаар хавирганд хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 7 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019.04 29-ны өдөр ажлаа тараад хүүхдүүдээ аваад эхнэрийн хамт 19 цаг 30 минутын үед гэртээ харихад Х.У- ирчихсэн хашаан дотроо согтуу сууж байсан. Бид нар хамтдаа гэртээ ороод би ч машинаа оруулаад гэртээ ортол Х.У- “Та нар ер нь намайг тоож байгаа юм байхгүй байна. Мөнгө өгчих, хэдэн төгрөг өгчих, авгай авна, та нар хадаг өг” гэх зэрэг зүйл хэлсэн. Ээж рүүгээ ч гэсэн энэ мэт үгийг хэлж байсан. Пизданууд нар та нар юу юм гэж хэлж байсан. Ингэж ээж рүүгээ болон над руу хэлэхэд нь 10 настай, 2 настай хоёр хүүхэд айгаад уйлсан. Би “Чи юу яриад байгаа юм” гэж хэлсэн чинь сандал авахаар ухасхийхэд ээж нь болиулсан. Би Х.У-ыг нүүр рүү нь 2 удаа цохьсон. Надад цохиулсны дараа Х.У- нь хутга хийдэг байсан хуванцар сав руу ухасхийхдээ хажууд нь байсан угаалгын машиныг унагасан, ширээний хөлийг татаад хугалчихсан байсан. Тэгэхдээ Х.У- “Чи юугаар гийгүүлсэн юм, чи миний хойт эцэг, би чамайг алчихад яадаг юм” гэж хэлж байсан. Ээж нь Х.У-ыг болиулж байсан. Би Х.У-ыг ээж нь болиулах гээд ноцолдож байхад нь би байшингаасаа гараад явсан. Би байшингаасаа гараад 10 орчим алхаж байтал Х.У- араас гарч ирээд довжоон дээр байсан 1 метр орчим урт, 3 см зузаан, 20 см орчим өргөн банзыг авч байхад нь цаашаа хашааны хаалга руу хэд алхаад эргээд хартал тэр банзаараа савж миний зүүн ар тал руу хавирга руу нэг цохьсон. Би ч эргэж хараад банзыг нь барьж авч булаасан. Модоо хаяад намайг унагаагаад нүүр рүү дух орчим 2-3 удаа цохиж байхад нь ээж нь ирж дундуур орж нэлээд ноцолдож байгаад салгаад Х.У-ыг хашааны хаалгаар гаргасан. Би ээж нь Х.У-ыг салгах гэж ноцолдож байх хооронд гэр рүүгээ орж утсаар Цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаартай: “1. Д.Б-ы биед зүүн хөмсгөнд зулгаралт, зүүн талын 7 дугаар хавирганд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Д.Б-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 18 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, хойд аав Батсайханаасаа уучлалт гуйсан байгаа. Иймд надад холбогдох хэргийг аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын энэхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
хуудас/,
Шүүгдэгч Х.У-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн
ухамсар дутмаг байдал, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
1. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Б.Н-гийн байшингийн вакуум цонхны шилийг хагалан хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн Самсунг маркын 43 инчийн телевизор, хоёр сим уншдаг товчлууртай гар утас, 6 суваг гардаг станцын удирдлага зэргийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/, хохирогч Б.Н-гийн гэрээс хулгайд алдагдсан Самсунг маркын 43 инчийн телевизорыг 1.065.000 төгрөгөөр, хоёр сим уншдаг товчлууртай гар утсыг 40.000 төгрөгөөр, 6 суваг гардаг станцын удирдлагыг 10.000 төгрөгөөр, вакуум цонхны шилийг 15.000 төгрөгөөр, нийт 1.130.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас иргэн Ц.Э-ийн эзэмшлийн Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21 дүгээр хуудас/, хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/, гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, хохирогч Ц.Э-ийн хулгайд алдсан гэх Мустанг-5 маркын мотоциклийг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 112 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 159-160 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрт архидан согтуурч улмаар гарч явахдаа шунахайн сэдэлтээр 42 инчийн ЛСД телевизорыг нь нууцаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 дугаар хуудас/, гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81-83 дугаар хуудас/, гэрч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/, хулгайд алдагдсан гэх 42 инчийн ЛСД телевизорыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 115 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 179-180 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Г.У-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч, JVC маркийн 32 инчийн ЛСД телевизор хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-26 дугаар хуудас/, хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-59 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-120 дугаар хуудас/, JVC маркын 32 инчийн ЛСД телевизорыг 400.000 төгрөгөөр, вакуум цонхны салхивчны шилийг 20.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 122 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 1-р хх-ийн 171-172 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ө.Ц-ийн байшингийн цонхыг модоор хагалан нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан 4.525.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 122 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 123-125 дугаар хуудас/, Grunding маркын хавтгай дэлгэцтэй телевизор, 2 ширхэг мөнгөн хазаар, шаргал өнгийн цахилгаан хадуур, монгол гутал, гялгар ууттай цагаан идээ, хөх өнгийн үстэй дээл зэргийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 126 дугаар хуудас/, хохирогч Ө.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 132-134 дүгээр хуудас/, гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 141-142 дугаар хуудас/, гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөнмэдүүлэг /2-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/, Grunding маркын 42 инчийн ЛСД телевизорыг 500.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн хазаарыг 700.000 төгрөгөөр, цахилгаан хадуурыг 160.000 төгрөгөөр, монгол гутлыг 350.000 төгрөгөөр, 20 килограмм цагаан тосыг 200.000 төгрөгөөр, эрэгтэй хүний хурган дотортой дээлийг 500.000 төгрөгөөр, ОП цувыг 40.000 төгрөгөөр, дээр үеиийн хийцтэй мөнгөн аягыг 350.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгөн бүсийг 600.000 төгрөгөөр, эмэгтэй хүний булган малгайг 150.000 төгрөгөөр, 70 килограмм шарын махыг 455.000 төгрөгөөр, вакуум цонхны салхивчны шилийг 40.000 төгрөгөөр, 4 ширхэг монгол авдрыг 480.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 146 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 151-152 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.А-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Монел маркын 39 инчийн телевизор, адууны шулсан 6 килограмм мах хулгайлж, 682.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 дүгээр хуудас, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/, Монел маркын 39 инчийн телевизорыг 600.000 төгрөгөөр, 6 килограмм адууны цул махыг 42.000 төгрөгөөр, 2 ширхэг вакуум цонхны шилийг 40.000 төгрөгөөр, нийт 682.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 128 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 187 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 дугаар хуудас/болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч Б.Э-, Х.У- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газарт оршин суух иргэн Б.Д-гийн эзэмшлийн ...нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны шилийг хагалж, модон рамыг нь хугалж, төмөр хаалтыг хөшиж онгойлгон, мөн монгол гэрийн тооноор нь нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 936.000 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 52 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 53-57 дугаар хуудас/, хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 63-64-р хуудас/, гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 69-70 дугаар хуудас/, хохирогч Б.Д-гийн монгол гэр, дэлгүүрээс хулгайд алдагдсан “Алтантүрүү” нэртэй 12 шил архийг 168.000 төгрөгөөр, “Соёрхол” нэртэй 12 шил архийг 156.000 төгрөгөөр, саарал ЛД нэртэй 2 блок тамхийг 52.000 төгрөгөөр, Клаб ЛД нэртэй 3 блок тамхийг 78.000 төгрөгөөр, Эссэ нэртэй 1 блок тамхийг 31.000 төгрөгөөр, “Улаан шонхор” нэртэй 2 блок гаатай тамхийг 46.000 төгрөгөөр, бор ягаан ЛД нэртэй 5 блок тамхийг 135.000 төгрөгөөр, “Улаан шонхор” нэртэй 5 блок тамхийг 105.000 төгрөгөөр, 1 ширхэг мотоциклийн хөгжмийг 30.000 төгрөгөөр, Самсунг Нөт-1 гар утсыг 80.000 төгрөгөөр, нийт 881.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 77 дугаар хуудас/, хохирогч Б.Д-гийн дэлгүүрээс эвдсэн 1 ширхэг цонхны модон рамыг 20.000 төгрөгөөр, цонхны төмөр хаалт 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, цоож 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, цонхны шилийг 15.000 төгрөгөөр, нийт 55.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 112-113 дугаар хуудас/, шүүгдэгч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 106-108 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
8. Шүүгдэгч Х.У- нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хойд эцэг Д.Б-ыг банзаар цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн талын 7-р хавирганд хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 245 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 18 дугаар хуудас/, шүүгдэгч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Э-, Х.У- нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд цонхны хаалт төмөр, цонхны рамыг эвдэлж, шилийг хагалан нэвтэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Х.У- нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Э-, Х.У- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 159-160, 171-172, 177-178, 179-180, 2-р хх-ийн 29/ болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэн тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э-аас хураан авсан гутал нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй шинжээчийн дүгнэлтээр тохирч байгаа нь түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг, мөн шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолуудад дурдсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь энэхүү гэмт хэрэгт давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнөх гэмт хэргүүдээ үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар согтуугаар ахин дахин хулгай хийж байсан нь энэхүү гэмт хэрэгт мөн адил байшингийн хаалга цонхыг эвдэлж нэвтэрч үйлдсэнээс харагдана.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Э-, Х.У-ын хулгайлах гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 8.623.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-, Х.У- нар нь хохирогч Б.Д-д нийт 936.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нар нь 523.000 төгрөгийн эд зүйлийг хохирогч Б.Д-д буцаан өгсөн, 413.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй үлдсэнээс шүүгдэгч Х.У- шүүхийн шатанд өөрт оногдох хувийг буюу 207.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Б- нь шүүгдэгч Х.У-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогч нарт төлбөл зохих нийт 4.692.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Э- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч нарт төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Б.Э-аас 206.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т, 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-ад, 341.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д, 2.115.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ц-ид тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.А-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Монел маркын 39 инчийн телевизор, адууны шулсан 6 килограмм мах зэргийг хулгайлж, 682.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул С.А-, шүүгдэгч Б.Э- нараас дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 682.000 төгрөгийг хувааж төлүүлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-, Х.У- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаанаас иргэн Ц.Э-ийн эзэмшлийн Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрт архидан согтуурч улмаар гарч явахдаа шунахайн сэдэлтээр 42 инчийн ЛСД телевизорыг нууцаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Б.Н-гийн байшингийн вакуум цонхны шилийг хагалан хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн Самсунг маркын 43 инчийн телевизор, хоёр сим уншдаг товчлууртай гар утас, 6 суваг гардаг станцын удирдлага зэргийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Г.У-ын байшингийн цонхыг хагалан нэвтэрч, JVC маркийн 32 инчийн ЛСД телевизор хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ө.Ц-ийн байшингийн цонхыг модоор хагалан нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан 4.525.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.А-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Монел маркын 39 инчийн телевизор, адууны шулсан 6 килограмм мах хулгайлж, 682.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.У-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газарт оршин суух иргэн Б.Д-гийн эзэмшлийн ...нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны шилийг хагалж, модон рамыг нь хугалж, төмөр хаалтыг хөшиж онгойлгон, мөн монгол гэрийн тооноор нь нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 936.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд нь үргэжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Х.У-ын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хойд эцэг Д.Б-ыг банзаар цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн талын 7 дугаар хавирганд хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Э-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газарт оршин суух иргэн Б.Д-гийн эзэмшлийн ...нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны шилийг хагалж, модон рамыг нь хугалж, төмөр хаалтыг хөшиж онгойлгон, мөн монгол гэрийн тооноор нь нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 936.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Б.Э-ын дээрх 7 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Х.У-ын хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, шүүгдэгч Б.Э-ын хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-, Х.У- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч Х.Ууганбатарын бусдад учруулсан хохиролоо төлсөн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч тус бүрийн хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.692.500 төгрөгийг шүүгдэгч Б.Э- төлөөгүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь шүүгдэгч Б.Э-ад 3 жилийн хорих ял, шүүгдэгч Х.У-т 2 жилийн хорих ял, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт шүүгдэгч Х.У-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялаар сольж, нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, 4 дэх хэсэг “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У-т оногдуулсан 1 /нэг жил 3 /гурав/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Э-, Х.У- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ. Гэхдээ шүүгдэгч Х.У-ын хувьд хэдийгээр хохирол төлбөрийг нөхөн төлж, үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч урьд гэмт хэрэг үйлдэж, шүүхээс тэнсэн суллагдсан атлаа тэнсэнтэй хугацаанд ахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 95 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон, шүүгдэгч Х.У- нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 32 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 95 хоногийг хорих ялын 95 хоногоор тооцож, шүүгдэгч Х.У-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 33 хоногийг хорих ялын 33 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.У- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Э-аас 206.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т, 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-ад, 341.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д, 2.115.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ц-ид тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”,
Шүүгдэгч Х.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.У-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
Х.У-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Х.У- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг хорих ялын 95 /ерэн тав/ хоногоор, шүүгдэгч Х.У-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг хорих ялын 33 /гучин гурав/ хоногоор тооцож, эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 206.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т, 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-ад, 341.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д, 2.115.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ц-ид тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-, Х.У- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ