Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/537

 

2019         6          04                                  2019/ШЦТ/537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0442/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч Л.Мажигсүрэн, Н.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пагам, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

хохирогч Х.Ерболатын өмгөөлөгч Б.Орхон,

хохирогч В.Сайн-Отгон, Д.Шийтэр, А.Хорлоорэнцэн, З.Санчир, Б.Батбазар,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар,

иргэдийн төлөөлөгч Т.Сонгууль,

шинжээч эмч П.Номинцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Т.Урангэрэл,

гэрч Д.Батчулуун, Ж.Мөнхтулга, Д.Алтан-Эрэг, Б.Цэндсүрэн, С.Цэрэнчоймбол, П.Батзориг, В.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Э, Т.Л нарт холбогдох 1809045770923 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эко Пирамид ХХК болон            МД констракшн ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203-21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял жирийн дэглэмд шийтгэгдэж ялыг биеэр эдэлж, 1998.07.02-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б.Э /РД: /

Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Оюу толгой ХХК-ийн Оюут-2 төслийн Ти Си инженеринг ХХК-д цахилгаанчнаар, “ITBS” цахилгааны компанид цахилгаанчаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-181 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Т.Л /РД:/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Л нь Б.Э-тэй бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР улсын дугаартай Тоёота ланд круйзер Прадо-95 маркийн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Батчулуун, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудалын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан;

Шүүгдэгч Б.Э нь Т.Л-тэй бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР улсын дугаартай Тоёота ланд круйзер Прадо-95 маркийн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Батчулуун, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан;

Шүүгдэгч Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа

2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Батбазар, А.Хорлооцэрэн В.Баттөр нар нь Б.Э-тай тендерийн ажилд хамтран оролцох гэж Бридж вүүд ХХК-ний дансанд тендерийн баталгаа гэж 21 474 ам долларыг байршуулсаныг Б.Батбазар, А.Хорлооцэрэн нарт мэдэгдэхгүйгээр В.Баттөрөөс би өөр зүйлд зарцуулна, Б.Батбазар бид 2 сайн найзууд гэх мэтээр  төөрөгдүүлэн залилан  авч  нийт 36.140.742 төгрөгийн хохирол учруулсан;

2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э нь Баянзүрх дуүргийн нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгийн орчим барилга барина, хөнгөлөлттэй үнээр байр өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж иргэн Ц.Авирмэдийн 13.200.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан;

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 81 айлын орон сууцны байрны захиалга авах талаар иргэн Д.Мөнх-Оргил, Л .Оюунболд нараас санал болгосноор Д.Мөнх-Оргилоос 51.3 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 20 сая төгрөгийг, Л.Оюунболдоос 49 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 8 сая төгрөгийг тус тус авч байрны гэрээ байгуулах зэргээр бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд  М.Сандагдоржид Цагдаагийн академийн хажууд баригдах барилга барьж байгаа орон сууцнаас өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны дансаар нийт 30.500.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн авч  хохирол учруулан залилсан;

2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн зах дээр иргэн З.Санчираас Тоёота приус маркийн 2 ширхэг, Тоёота Харьер маркийн автомашин 1 ширхэгийг зээлээр авч  бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж мөнгийг нь өгөлгүй залилан 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн В.Сайн-Отгоноос алт олборлож зараад олсон ашгаас нь буцааж өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 100.000.000 төгрөгийг нь эхнэр Ж.Наранцэцэгийнхээ Хаан банкны 5039123591 дугаартай дансаар шилжүүлэн авч  хохирол учруулсан;

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Гансүхийн эзэмшлийн Монгол менежмент ХХК-нд үерийн далангийн тендерийн ажлыг авч өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16.550.000 төгрөгийг нь залилан авч  хохирол учруулсан;

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ‘‘Мах импекс” ХХК-д хамтарч мах бэлтгэн нийлүүлнэ гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан  Д.Ариунболдоос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 25.228.000 төгрөгийг нь дансаар шилжүүлэн залилан авч хохирол учруулсан;

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мах импекс” ХХК-руу малын мах нийлүүлж өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж иргэн Х.Эрдэнэсантаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд бэлтгэсэн махыг нь авч тушаагаад мөнгийг нь өгөлгүй нийт 81.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг     Ри-Фен ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.Ерболатын мэдлийн 22.270 кг махыг зарж өгөх явцдаа  бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж  тушаасан махны үнийг нь өөрийн дансруугаа шилжүүлэн авч нийт 88.807.000 төгрөгийн хохирол учруулсан;

2018 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн хичээлийн байрны гадна Д.Шийтэрийн өмчлөлийн 04-96 УБР улсын дугаартай Тоёота Ланд круйзер Прадо-95 маркийн автомашиныг нь нүүрсний машин авахдаа урьдчилгаанд нь 30.000.000 төгрөгт бодоод өгчихье, чамд удаахгүй машины үнэ болох 15.000.000 төгрөгийн чинь өгье гэж  төөрөгдүүлэн залилан авч тус тус  урьдын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг  урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Залилангийн гэмт хэргийн тухайд Сонгинохайрхан дүүргийн “Мах импекс” компанид Д.Ариунболдоос 25.228.000 төгрөг залилсан гэх хэрэгт Д.Ариунболдоос надад мөнгө өгөөгүй. Болдоо гэх Эрдэнэтийн залуу над руу 16.000.000 төгрөгний мах өгсөн байгаа. Тэр махыг би тухайн үед Мах Импекс компанид тушаагаад өөрийн ашгийг авалгүйгээр Эрдэнэтийн Б.Болдбаатар гэх хүний данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн. Дараа нь Д.Ариунболд би Болдбаатартай маргасан миний ашгийг өгөхгүй байна гэж хэлээд надад бэлнээр 10.000.000 төгрөг өгөөд энэ мөнгөөр мах аваад надад ашиг гаргаж өгөөч гэж хэлэхээр нь би тухайн мөнгийг авсан.                    Мах импексд би мөнгийг өгөөд явж байсан. Би 25.228.000 төгрөг аваагүй 12.000.000 төгрөгийг авсан. 15.000.000 төгрөгийг би Эрдэнэтийн н.Болдбаатар гэх хүнд өгсөн боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй байсан. Үлдэгдэл 5.000.000-6.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа.

Г.Эрдэнэсантаас 81.000.000 төгрөг авсан гэх  хэрэгт би Г.Эрдэнэсантаас мах худалдаж аваагүй. Г.Эрдэнэсант нь Энх-Амгалан гэх Эмээлт захын махны наймаачин залуутай намайг танилцуулаад нэг килограмм мах тутмаас 100 төгрөгийн ашиг авахаар тохиролцсон. Би 320 тонн махыг худалдан авч Хятадуудад болон Мах импекс ХХК-д худалдан  борлуулж байсан. Сүүлийн 81.000.000 төгрөгийн хувьд Хятад хүний авсан махны мөнгө орж ирэхгүй байсан. Тэр хооронд Энх-Амгалан гэх залуу тэр танай найз мөнгө өгөхгүй байна гэж хэлсэн тул Г.Эрдэнэсант таньдаг цагдаад миний талаар өргөдөл бичиж өгсөн байдаг. Энэ үед би мөнгийг нь буцаагаад өгчихсөн байсан. Яагаад ингэж байгаа талаар асуухад би Мах импекс компанийн захирлыг дарамтлан 50 тонн махны квот авах гэж байсан боловч чи мөнгийг нь өгчихсөн юм байна гэж надад хэлж байсан. Би гомдол саналгүй гэж хэлээд явсан юм. Г.Эрдэнэсант нь далан худалч гэх хочтой манай ангийн залуу байгаа юм. Г.Эрдэнэсант нь баян хүн болох гэж энэ хэрэгт худал мэдүүлсэн. Би энэ хүнтэй ямар ч наймаа хийж байгаагүй. Бидний дунд мөнгөний асуудал байхгүй юм.

Х.Ерболатаас би 88.807.000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Х.Ерболаттай маргалдсан зүйл байгаа. Уг нь мөнгийг нь өгье гэж байтал намайг дарамтлуулж, сүрдүүлэхээр хүмүүс явуулсан байсан. Түүнд нь дургүй хүрээд мөнгийг нь өгөөгүй.. Х.Ерболат бид 2 сарлагийн мах худалдан авч борлуулаад ашгийг хуваан авч байсан. Х.Ерболат надад ямааны мах өгнө гээд наймаа хийж байсан боловч Х.Ерболат надад муухай зан гаргасан юм.

Би З.Санчираас 3 ширхэг автомашин авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би бусад хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Шийтэрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ талаар шалгуулах хүсэлтэй байна. Би залилан гэж үзэхгүй байна. Бидэнд ярьж тохирсон зүйл байсан. н.Болдбаатарт би 5.000.000-6.000.000 төгрөг өгөх ёстой. Энэ үйлдлийг би хүлээн зөвшөөрнө. М.Сандагдоржийг залилсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Ц.Авирмэд, Л.Оюунболд, Д.Мөнх-Оргил нарын хохирлыг барагдуулсан. В.Сайн-Отгоныг би танихгүй, 60.000.000 төгрөгийг В.Баттөр өөрөө авсан. Ц.Гансүхийн хохирлыг би хүлээн зөвшөөрөхгүй, би хохирлыг төлж барагдуулсан, Б.Батбазарын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, Г.Эрдэнэсантийн 81.000.000 төгрөг нь ор үндэсгүй юм. Д.Ариунболдын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би махны мөнгийг тухайн үед нь өгч байсан. Д.Шийтэрийн машины мөнгийг би  төлөх болно. Энэ хэргийг би залилан гэж үзэхгүй байна. Бидэнд  ярьж тохирсон зүйл байсан боловч энэ хүн хүн чанаргүй зан гаргаж байна. Би энэ талаар мөн шалгуулах хүсэлтэй байна. А.Хорлоорэнцэнгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цагдаагийн албан хаагч Д.Батсайханы амь насыг хохироосон гэх хэрэгт тухайн үед цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэлгүйгээр зугтсан зүйл байхгүй юм. Энэ талаар буруу ойлголт явж байна. Манай дүү Т.Л цагдаагийн албан хаагчийг зогс гэсний дагуу зогссон. Зогссоны дараа бичиг баримтыг шалгуулах үед цонх автоматаар тултал доош буусан байсан. Бичиг баримтыг өгөөд шалгуулсан ба би ард нь утсаар ярьж байсан юм. Цагдаагийн албан хаагчдад шалгуулан зогсож байх үед Б.Болдбаяр, П.Батзориг гэх мэт олон залуус гэнэт гарч ирээд машины хаалга, цонх шилийг хүчтэй цохиж балбаж, гараад ир ална хядна гэх зэргээр орилж хашгирч байсан. Тэр үед манай дүү айгаад ухрахад ард талд байсан нэг машин мөргөсөн. Урагшаа хөдлөхдөө цагдаагийн алаг машин болон хашааг шүргэсэн. Хар замруу ороход нь амь хохирогч цагдаа гүйж ирээд зүүгдсэн. Зүүгдсэн цагдаагийн албан хаагч нь бидэнд зогс гэх шаардлага тавиагүй, тэдгээр залуус шиг машиныг цохиж балбаж байсан. Хохирогчийг зүүгдэхэд нь би зогс гэж хэлэхэд Т.Л зогсоод ахиад хөдөлсөн. Цааш явж байгаад Дамбадаржаагийн гэрлэн дохион дээр дахин зогссон. Тэдгээр залуус цагдаагийн албан хаагчид шалгуулж байгаа машиныг цохиж нүдэж балмад үйлдэл гаргаж байсан. Энэ залуусын үйлдлийг би шалгуулах хүсэлтэй байна. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж байна. Энэ үйлдлээс айж Т.Л нь зугтаасан ба хар машин бидний араас дагаж гарч ирсэн. Хар машин хэрэв биднийг дагаагүй байсан бол миний дүү зогсох байсан. Ямар нэг гудамж руу ороод зогс гэж би дүүдээ хэлж байсан. Би тухайн машинаас зүүгдсэн хүнийг цагдаагийн албан хаагч гэж бодоогүй, танхайрч байсан залуусыг зүүгдсэн хэмээн бодсон. Хойд талын шилэнд тулсан тул юу ч харагдахгүй байсан. Машин  руу өшиглөж байсан...Цагдаа бууны бөгсөөрөө цонх руу 3 удаа цохиж хагалсан..Буугаар хойд цонх хагалахад нь би буутай цагдаа байна гэж мэдээд дүүдээ хандан хурдаа хас, тормозоо гишгэ, цагдаа нар чиний урдуур орно гэж байхгүй, гудам руу ороод зогсчих гэж хэлж байсан. Би дүүгээ миний үгийг сонссон эсэхийг мэдэхгүй байна. Буутай цагдаа буудах гэж байна гэж хэлэхэд Т.Л зөөлөн явсан. Машиныг зөөлөн явж эхлэхэд дээд талын бариулаас барьсан байсан цагдаа бариулаа тавин үсэрсэн. Би үсэрсэн цагдааг эргэж харахад араас дагаж явсан хар машин мөргөөд хажуу талаараа дайвалзаад буцаж дараад явсан. Тухайн үед цагдаагийн албан хаагчийг мөргөсөн хүмүүс хэрнээ нэг нь ч буугаагүй, мөргүүлсэн хүнд туслахгүйгээр шууд давхисан. Энэ нь үгээ нэгтгэх гэж, мөргөсөн үйлдлээ нуух гэж явсан үйлдэл гэж бодож байна. Мөргүүлсөн албан хаагчид яагаад туслаагүй орхисныг гайхаж байна. Туслах боломжтой байсан юм.  Удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг цагдаагийн албан хаагчийг чирж алсан, онц ноцтой гэмт хэрэгтнүүд мэтээр, өөрсдийн үйлдлийг нуухын тулд  худал мэдээллийг маш түргэн цацсан. Энэ талаар огт шалгаагүй. Т.Лгийн гэрээс хөдлөхөд хар Кроун машин байсан. Биднийг ууланд машинаа орхичихоод уулнаас бууж ирэхэд дөрвөлжин Кроун, гэр бүлийн жийп машинууд биднийг отон хүлээж байсан. Бид эмгэн өвгөн хоёрт 20.000 төгрөг өгөөд тэдний машинд сууж, Маналжав гэх айлд очсон. Тухайн үед араас дагаж хөөж явсан цагдаагийн албан хаагчид хууль бус үйлдэл хийн дайрч байхад тэнд байсан ахмад яагаад зогсоогоогүй талаар ойлгохгүй байна. Тус цагдаагийн ахмад нь өнөөдрийн шүүх хуралд ирсэн энэ Д. Батчулуун гэдэг хүнээс өөр хүн байсан. Би энэ ахмадыг тэр үед ажиллаж байсан ахмад биш гэж бодож байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь өөр байна.      Ж.Алтан-Эрэгийн мэдүүлэг болон ялын дүгнэлтэнд хохирогчийг хар замын эсрэг талд унасан мэтээр бичсэн байна. Хар замын эсрэг хөөрч унасан зүйл байхгүй юм. Хохирогч хар машины өмнө унаж, тэр машин мөргөсөн юм. Гэрчүүд худал мэдүүлгүүд өгсөн байна. Энэ талаар шалгах шаардлагатай байна. Дан ганц яллах талын баримталж байгаад гомдолтой байна. Би санаатай хүнийг алахыг зорьсон зүйлгүй, би машинд сууж явсан. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Дамбын эцэс дээр цагдаа намайг зогсоож би шалгуулсан. Тухайн үед намайг явуулсан. Тэгэхлээр нь намайг эрж хайхгүй байгаа юм байна гэж бодсон. Гэрч Б. Болдбаяр Олон залуучуудыг 9 цагт цуглуулсан талаар мэдүүлсэн байдаг. Өмнө нь Болдбаяр миний эхнэр хүүхдийг айлгаж байсан ба өөрийнхөө өгсөн мэдүүлэгт хувийн мөрдөгч хөлсөлж байсан талаар мэдүүлсэн байдаг. Тэр олон хүмүүсийг Болдбаяр мөнгө өгнө гэж цуглуулан над руу дайруулж байсан хэрнээ өөрөө шүүх хуралд ирэхгүй 3 жилийн хугацаагаар Солонгос улс руу явж байгаа нь гайхахаар байна.

Амь хохирогч нь 20 гаруй жил ажилласан, туршлагатай  цагдаа болохын хувьд машинаас буух боломжтой байсан. Цагдаа нар өөрсдийн биелүүлэх журмыг биелүүлээгүй гэж үзэж байна. Тийм атал ганцхан намайг буруутан болгож байгаад гомдолтой байна. Бид цагдааг чирсэн зүйл байхгүй. Тухайн цагдаа гишгүүр дээр гишгэн, дээд бариулаас барьж чөлөөтэй явж байсан. Тухайн хүн хар зам болон гэрлэн дохион дээр буух боломжтой байсан боловч машиныг өшиглөж, балбаж явж байсан. Энэ талаар бичлэгт байгаа гэж бодож байна. Цагдаагийн албан хаагчид анхааруулга өгч байсан гэж Л.Мажигсүрэн прокурор хэлж байна. Араас хөөж байсан машинтай улсууд нь цагдаа ч юм уу хэн ч юм мэдэгдэхгүй байсан. Тэд гэрлээ анивчуулах, дуут дохио өгөх зэрэг үйлдэл огт хийгээгүй юм. Хар машинаар хурдтайгаар дагаж байсан ба цагдаагийн албан хаагч уу, балмад залуус уу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Тэр машин цагдаагийн албан хаагчийг мөргөчихөөд шууд давхиад явчиххаар нь танхай залуус хэмээн ойлгсон юм. Энэ талаар шалгах шаардлагатай. Хохирогч яагаад хөдлөөд явж байсан машины араас зүүгдсэн болох нь ойлгомжгүй байна. Х.Ерболатыг би тухайн газарт байсан гэж үзэж байгаа боловч Л.Мажигсүрэн прокурор надад Х.Ерболатыг тухайн газар байгаагүй гэж хэлж байсан. Х.Ерболатыг хаана байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох шаардлагатай байсан. Би Т.Лгийн хашаанд богино өмд, футболктай байхад н.Болдбаяр хашааны завсраар намайг хараад цагдаагийн алаг тэрэг үүдэн дээр зогсож байсан. Тэр үед цагдаа намайг барих бүрэн боломжтой байсан. Гэвч яагаад гудамны үзүүрт очиж, тэр олон залууст танхайрах боломж олгосон болохыг ойлгохгүй байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн цагдаа нар нь бүгд худал мэдүүлэг өгсөн байгаа. Цагдаагийн албан хаагч шалгаж байгаа машин руу яагаад тухайн залуус яагаад дайрсан болохыг шалгуулах хүсэлтэй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргахад чи шүүхээр шийдүүл, энд ярих асуудал биш гэж хэлдэг байсан. Л.Мажигсүрэн прокурор надтай нэг ч удаа очиж уулзаагүй. Н.Түвшинбаяр прокурор надтай нэг удаа байцаалтанд хамт байсан. Би Сономдагвын Болдбаатарын авилгалын хэргийн шалгуулах хүсэлтэй байна. В.Баттөр нь айлуудын хашааг нурааж бүх ажиллагааг надад зааж өгч байсан хүн юм. Б.Батбазар бид 2 найзууд юм. В.Баттөр бид хоёр 3-4 жилийн өмнөөс нөхөрлөж олон ажил хийж байсан. Бидний хооронд ямар нэгэн мөнгөний асуудал гарч байгаагүй. Бид олон сая төгрөгийн ажилд хамтарч байсан. В.Баттөр бидний дунд орж асуудал үүсгэсэн. Өөрийн компанид байсан мөнгийг өөрөө авилгалд өгчихөөд хохирогч болчихоод явж байгаа... В.Баттөрийг би хүн чанар муутай хүн гэж үзэж байна. Орон сууц баригдаагүй тул би хүмүүсийн мөнгийг нь өгөөд хохирол гомдолгүй болгосон байгаа. Сономдагвын.Болдбаатартай надаас нууцаар танилцан нөхөрлөж түүнд Ланд 200 машин өгсөн байсан. Б.Батбазрын мөнгийг мөн өгсөн байсан. Яагаад өгсөн талаар асуухад 100 айлын ахмадын барилгын тендерийн ажлыг авах гэж байгаа гэж хэлж байсан. В.Сайн-Отгон гэх хүнийг би танихгүй. В.Баттөр нь миний байрыг 100.000.000 төгрөгөөр барьцаанд тавих гээд банк бусд үзүүлсэн боловч бүтээгүй. Тиймээс В.Баттөр нь дүү В.Сайн-Отгоноос мөнгө авч өгж байсан. В.Баттөр бид 2 тухайн үед алтныхаа үнэ дээр тохироогүй тул 40.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 50.000.000 В.Баттөрд би буцаан өгсөн. Намайг дүүгийнхээ байрыг В.Сайн-Отгонд шилжүүлээд өгчих гээд байсан тул би дүүгийнхээ байрыг В.Сайн-Отгонд шилжүүлэн өгмөгц В.Баттөр надаас зугтааж, тархины хавдартай болсон, юу ч мэдэхгүй болсон хэмээн миний таньдаг хүмүүсээр надад хэлүүлж байсан. Утсаа авахгүй болсон. В.Буянбат гэх ахыг нь би хэрэгт татах боломжтой. В.Баттөр одоо гэнэт гарч ирсэн байна. Залилангийн гэмт хэргийн толгойлогч нь В.Баттөр юм. Барилгын ажлын мөнгийг Б.Батбазарт хэлэлгүйгээр өөрийн ахад ашиг өгөхийн тулд нуусан. Намайг залилангийн бүх үйлдэлд тохчихоод өөрөө цэвэр үлдэх гэж байна. Авирмэдийн 13.000.000 төгрөгийг би буцаан өгсөн. Л.Оюунболдын мөнгийг би мөн буцаан өгсөн. М.Сандагдорж нь барилгыг зөвшөөрөлгүй нурааж, байр өгнө гэж хэлчихээд байрыг зөвшөөрөлгүй нураасан хүн боловч одоо хохирогч болоод явж байна. Энэ талаар би шалгуулмаар байна. Б.Батбазар миний талаар хэлэх байх, бид хамтдаа 4 жил ажиллаж байсан ба бидний дунд маргаан гарч байгаагүй. Сономдагвын Болдбаатар надаас 200.000.000 төгрөг авч байсан. Миний таньдаг, тойрон хүрээлэгч хүмүүсээс 450.000.000 төгрөг авсан байсан. Миний танилцуулсан хүн бүрээс тендерийн ажил авч өгнө гээд мөнгө авчихсан байсан. Би энэ талаар шалгуулахаар прокурор болон мөрдөгч нарт хүсэлт гаргаж байсан. Би энэ талаар нэмж шалгуулах хүсэлтэй байна. Би 2013 оноос хойш хохирлыг төлж явсан. Дансандаа 600.000.000-700.000.000 төгрөгтэй амьдарч байсан. Би ганцаараа хохирлыг төлж байсан боловч одоо намайг цагдаа алсан хүн амины хэрэгтэн тул шоронгоос гарахгүй гэж үзэн бүх хэргийг надад тохож байгаад би гомдолтой байна. Би буруутай хэргийнхээ ялыг авах хүсэлтэй байна.

Би Х.Ерболатын хохирлын тухайд 100.000.000 төгрөгийн ашигтай ажиллаад мөнгийг нь өгсөн байсан. Мах Импексийн нягтлан бодогч мөнгө идчихээд илүү мөнгө өгсөн байсан тул бид буцаан өгсөн. Тухайн хамгаалалтын залуус хамгаалалтын хувцас өмсчихөөрөө өөрсдийгөө цагдаа гээд бодчихдог. Б.Болдбаяр хамгаалагч нарыг авч ирэн, машин руу дайраад энэ хэргийг гарах үндэслэлийг гаргачихаад өөрөө алга болсон байна. Тухайн үеийн байдал нь машин дотор ямар ч хүн байсан их айж сандархаар байдалтай байсан. Ална, хядна пизда минь гараад ир гэх зэргээр орилж хашгирч байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлийг нуухын тулд маш түргэн мэдээллийг цацсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг улсаас сайн харж үзсэн байгаа ба энэ талаар би сайшааж байгаа. Зөвхөн энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсч байна. Тухайн хэрэгт би огт буруугүй хүн биш. Би зохих хэмжээний буруутай байгаа. Би дүүгээ зогсоогоогүйдээ харамсаж байгаа. Би дүүгээ хэрэгт оролцуулсандаа харамсаж байна. Боломжтой бол би дүүгийнхээ хэргийг өөрөө хүлээхэд бэлэн байна. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээнэ. Би дүүгээ амьдруулахыг хүсч байна. Би энэ хэргийг удаан сунжруулахыг хүсэхгүй байна” гэв.

 

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л мэдүүлэхдээ: “Би энэ хэрэгт оролцсондоо маш их харамсаж байна. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна. Би санаатайгаар хүний амь насыг хохироосон зүйл байхгүй. Би зам тээврийн осол гаргаснаас болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, хохирогчийн гэр бүлд аавын орон зай үгүй болсонд би маш их харамсаж байна. Би тухайн өдөр хүүхэддээ тоглоом авч өгөхөөр гэрээсээ гарсан. Б.Болдбаяр болон П.Батзориг нар нь намайг машин угааж байхад манай хашааны зүүн талд ирчихээд хараад зогсож байсан. П.Батзориг нь өөрийн мэдүүлэгтээ энэ талаар хэлсэн байдаг. Тухайн үед тэдгээр хүмүүс хар өнгийн дөрвөлжин кроун машинтай байсан...Тэднийг манай хашааны зүүн талаас хөдөлж явсаны дараа хөдөлгөөнт эргүүлийн машин ирээд махлагдуу цагдаа Б.Э ах руу ойр зайнаас хараад зогсож байсан. Нэлээд хугацаа өнгөрсөний дараа цагдаа явсан. Гэрээс гараад явж байхад хөдөлгөөнт эргүүлийн машин гудамжны доор зогсож байсан. Цагдаа явсанаас хойш би 20 минутын дараа хөдөлсөн. Цагдаагийн албан хаагч зогс гэсэн дохио өгөхөд би цонхоо харилцаж болох хэмжээнд хангалттай доошлуулаад, суудлын бүсээ тайлаад хэтэвчнээсээ иргэний үнэмлэх байна гэж хэлээд иргэний үнэмлэхийг гарган өгөхөд тухайн цагдаа миний бичиг баримтыг харж байснаа Бадамын Б.Э гэж хэн бэ? хэмээн асууж байсан. Энэ үед Б.Э ах миний ард сууж байсан ба цонхоо хаа хаалгаа түгж гэж хэлсэн. Би цонхыг хаасан. Би эргэж харахад Б.Э ах “үгүй ээ, одоо л биш” гэж хэлээд 2 тийшээ савчаад хашгирч байсан. Арын хаалганы түгжээг дарж байсан. Би хажуу тийшээ миний бичиг баримтыг шалгаж байсан цагдааг харсан. Б.Э ахын талд Б.Болдбаяр гэх хүн зогсож байсан. Би Б.Э ахын байгаа байдлыг хараад шоконд орсон. Энэ үед Б.Э ахын талд машин цохиж байгаа чимээ гарсан тул би айгаад хойш ухарсан. Хойно байгаа машиныг би мэдээгүй юм. Хойшоо харахад хар өнгөтэй машиныг би мөргөсөн байсан. Тухайн үед Б.Э ах намайг пизда минь урагшаа яв гэж их чанга хашгарсан ба энэ талаар гэрчүүд сонссон байсан. Би урагш хөдлөхдөө бичиг баримт шалгаж байсан цагдааг шахаагүй. Тухайн цагдаа бичиг баримт шалгаж байсан газраа зогсож байсан. Б.Э ах намайг цагдаагийн алаг машиныг дайраад гар гээд хашгираад байсан. Би цагдаагийн машиныг дайрахгүй гэж бодоод хашааг зөөлөн шүргээд хажуугаар нь гарсан. Би цааш явахад хөндлөн гудамж байдаг ба тэр замаар хүн гарч ирж магадгүй гэж бодоод зөөлөн явж байсан. Би хашааг шүргээд гарч ирэхэд хэн нэгэн “машин руу нь авирчих” гэж хэлж байсан. Д.Батчулуун гэх цагдаагийн хажуугаар гарахад намайг “тэнэг пизда” гэж хараагаад хоцорсон. Би зам руу гараад зогсоход Б.Э ах миний нүүр рүү цохьсон, “яв пизда минь ална шүү” гэж хэлсэн. Б.Э ах их аймаар байдалтай байсан тул би их айсан. Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг хараад замын хажууруу хараад зогсохыг оролдсон. Б.Э ах яв пизда минь гэх зэргээр байнга хашгирч явсан. Эхний зогсолт дээр машинаас барьсан цагдаа машинаас буугаагүй байсан. Би эргэж хараад Б.Э ахад цохиулахдаа тухайн хүнийг цагдаагийн албан хаагч гэж таниагүй. Би хувцсыг нь л харсан. Гэрлэн дохио өнгөрөөд би дахин нэг зогссон. Б.Э ахын гар савлаад яв пизда минь гээд хашгираад байсан. Гэрлэн дохио өнгөрөөд замын нүхнүүд байсан ба би энэ нүхийг тойрон осол гаргахгүйг хичээж явсан. Би зогсох гэхээр нь Б.Э ах намайг зогсож болохгүй гээд, цохих гээд байсан. Цааш явж байтал хар машин бидний араас дагаж байсан. Би хурд сааруулагч дээр хурдаа сааруулсан. Би зогсох гэж оролдсон. Араас хөөж явсан машин намайг нэг удаа гүйцсэн. Цааш яваад замын эргэлтийн орчим сүнс зайлтал Б.Э ах намайг орилж цочоосон. Би эргэж байхдаа осол гарч байна гэж л бодсон. Би эргэлт дээр маш хурдаа багасгасан энэ үед цонх хагараад Б.Э ах тоормозоо гишгэ гэж хэлсэн. Би тухайн үед юу болж байгааг сайтар ойлгохгүй байсан. Намайг зөөлөн явж байхад цагдаагийн албан хаагч унахыг би харсан. Би тухайн үед маш их айсан байсан. Цонх хагарахад би эргэж харахад Субару форестэр машин урсгал сөрөн араас явж байхыг би харсан. Цагдаагийн албан хаагч явган хүний гарцнаас наана нэгдүгээр эгнээгээр явж байхад баруун гар тал руу унасан. Би хүнийг дайрахгүйн тулд баруун тийшээ машиныг эргүүлээд зогсох гэж байсан боловч Б.Э ах миний тохой руу яв гээд цохьсон. Би буцаад зам руу орж явсан. Энэ үйлдлийг гэрч нар 2, 3 удаа займчсан хэмээн мэдүүлсэн байсан. Б.Булганаа гэх цагдаагийн мэдүүлэг худал байсан. Намайг урсгал сөрөн орж ирэхэд..цагдаагийн албан хаагч унаж байгаа нь харагдаагүй гэж мэдүүлсэн байсан. Тухайн үед эргэлт дээр машин унах гээд байсан тул би урсгал сөрж чадалгүйгээр цаад талаар нь эргэсэн юм. Машин хазайсан байж магадгүй. Би тухайн үед машиныг унах гэж байна гэж бодсон. Намайг машиныг жолоодож чадахгүй байсан тул Б.Э ах өөрөө машинаа жолоодож явсан. Тэр үед би хойш эргэж харахад Субару форестэр машин дотор 2 залуу сууж байхыг би харсан. Би тухайн машины улсын дугаарыг 82-62 гэж харсан. Бид цааш яваад дараа нь цагдаа дээр өөрөө ирсэн. Намайг цагдаа дээр очих гэтэл Б.Э ах намайг явуулахгүй байсан. Чамайг явбал би амиа хорлоно гээд байсан...Жолоодож явсан машиныг өөрийн машин гэж хэл гэсэн. Мөн автобустай зөрөхөд жолоогоо сольсон гэж хэл гэсэн, бас олон юм ярьж болохгүй гэж хэлсэн. Б.Э ах намайг мэдүүлэг өгөхөд надад нөлөөлж байсан. Өмнөх шүүх хуралд миний хэлэх үгийг бэлдэж ирсэн байсан. Өнөөдрийн шүүх хуралд өөрийг нь дарамталсан болохыг хэлж болохгүй гэж намайг маш их хэлж, загнадаг. 2018.12.05-ны өдөр Б.Э ах надтай таарахдаа намайг айлгаж сүрдүүлсэн талаар битгий хэлээрэй гэж байсан. Тэнд байсан хүмүүсээс айгаад зугтаасан болохоо хэл, мөн намайг сүрдүүлсэн талаар хэлж болохгүй. Эко пирамид гэх компанийг нэг тэрбум таван зуун сая төгрөгөөр зарах гэж байгаа тул ах нь чамайг харж үзнэ гэж хэлдэг. Намайг мэдүүлэг өгөх болгонд нөлөөлж байсан. Одоо бас намайг үг хэлэхэд ална шүү пизда минь гэж хэлээд сууж байна. Б.Э ах намайг 2017 онд зодож байсан. Дараа нь хүний машин залилаад авчихсан байхаар нь би машиныг зааж өгсөн тул хүмүүсээр намайг зодуулахаар явуулж байсан. Явуулсан хүмүүс нь над дээр ирсэн. Энэ үед цагдаа хамт байсан тул энэ талаар гэрчилнэ. Б.Э ах мөн өөрөө энэ талаар мэдэж байгаа. 10 дугаар хороололд намайг зодохоор хөөж байсан. Би Б.Э ахын цагдаа найз нь надаас асуухад нь байгаа газрыг нь зааж өгч байсан. Б.Э ах намайг дарамталдаг байсан. Би энэ хүнтэй уулзах дургүй байсан. Цагдаагийн албан хаагчийг унах үед миний хурд өндөр байгаагүй. Би эргэлт хэсэг рүү ороход хурдаа багасгасан байсан тул цагдаагийн албан хаагч буугаа гаргаж амжсан гэж бодож байна. Эргэсний дараа би хааз дээр гишгээгүй тул миний хурд багассан байсан. Энэ үед араас дагаж явсан машин эсрэг урсгалыг сөрөн орж ирсэн. Цонх хагарах үед намайг эргэж харахад ийм байдалтай байсан. Цагдаагийн албан хаагч өндөрт шидэгдэж, замын хажуу тал руу унаж байсан..” гэв.

 

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, Т.Л, хохирогч В.Сайн-Отгон, Д.Шийтэр, А.Хорлоорэнцэн, З.Санчир, Б.Батбазар, гэрч Д.Батчулуун, Ж.Мөнхтулга, Д.Алтан-Эрэг, Б.Цэндсүрэн, С.Цэрэнчоймбол, П.Батзориг, В.Баттөр нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэргээс мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11 дүгээр хх-ийн 28-33  дугаар тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 35-40  тал/,  цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 53-58 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 60-85 дугаар тал/, хохирогч М.Алтанцэцэгийн мэдүүлэг /11-р хх-ийн 118-119 дүгээр тал/, хохирогч Х.Пагамын мэдүүлэг /11-р хх-ийн 124-125 дугаар тал/, гэрч Б.Болдбаярын мэдүүлэг /11-р хх-ийн 132-133 тал/, гэрч Д.Батчулууны мэдүүлэг/ 11-р хх-ийн 141-142 тал/, гэрч Д.Алтан-Эрэгийн мэдүүлэг /11-р хх-ийн 143-145 тал/, гэрч М.Булганаагийн мэдүүлэг /11-р хх-ийн 146-148 тал/, гэрч Ж.Мөнхтулгын мэдүүлэг /11-р хх-ийн 149-150 тал/, гэрч Ц.Маналжавын мэдүүлэг /11-р хх-ийн 151-152 тал/, гэрч П.Батзоригийн мэдүүлэг /11-р хх-ийн 196-197 тал/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /12-р хх-ийн 144-146 тал/, яллагдагч Т.Лгийн  /12-р хх-ийн 173-176 тал/, хохирогч Д.Шийтэрийн мэдүүлэг /11-р хх-ийн 130-131 тал/, хохирогч Ц.Гансүхийн мэдүүлэг /7-р хх-ийн 223-229 тал/, гэрч Б.Цэндсүрэнгийн мэдүүлэг / 7-р хх-ийн 230-231 тал/, хохирогч Г.Эрдэнэсантын мэдүүлэг / 9-р хх-ийн 43-46 тал/, хохирогч Д.Ариунболдын мэдүүлэг / 9-р хх-ийн 105-108 тал/, хохирогч Б.Ерболотын мэдүүлэг / 8-р хх-ийн 16-18, 21 тал/, хохирогч В.Сайн-Отгоны мэдүүлэг / 7-р хх-ийн 201-203 тал/, хохирогч М.Сандагдоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 9-10,  155-159 дүгээр тал/, Сандагдоржид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 244-246 тал/, хохирогч Ц.Авирмэдийн мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 тал/, хохирогч Л.Оюунболдын мэдүүлэг /2-р хх-ийн 183-184 тал/, хохирогч Л.Оюунболд, Мөнх-Оргил нарын  хохиролд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоололын хотхон 65 дугаар байрны 3 дугаар орцны 25 тоот байрыг нийт 43.000.000 төгрөгт бодон хохирогч Мөнх-Оргилийн нэр дээр шилжүүлсэн баримт /4-р хх-ийн 26 тал/, хохирогч Д.Мөнх-Оргилын мэдүүлэг /2-р хх-ийн 186-188 тал/, хохирогч Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн ордерын хуулбар баримт /4-р хх-ийн 26 тал/, хохирогч А.Хорлоорэнцэнгийн мэдүүлэг /3-р хх-ийн 32-34 тал/, хохирогч Батбазарын мэдүүлэг /3-р хх-ийн 37-39 тал/, хохирогч З.Санчирын мэдүүлэг /3-р хх-ийн 247 тал/, хохирогч З.Санчираас  авсан автомашины үнэлгээ /4-р хх-ийн 230 тал/, гэрч З.Бямбадоржийн мэдүүлэг /3-р хх-ийн 248 тал/, гэрч С.Болдбаатарын мэдүүлэг /7-р хх-ийн  234-235 тал/, гэрч С.Цэрэнчойнболын мэдүүлэг /1-р хх-ийн 154-155 , 175-176 тал/, гэрч Д.Батжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 111 тал/, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэг / 5-р хх-ийн 188-190 тал/, гэрч М.Цэрэндаваагийн мэдүүлэг /1-р хх-ийн 11 тал/, гэрч Ж.Наранцэцэгийн мэдүүлэг /7-р хх-ийн 206-207 тал/, гэрч В.Баттөрийн мэдүүлэг /5-р хх-ийн 176-179 тал/, гэрч Чинзоригийн мэдүүлэг /5-р хх-ийн 180-183 тал/, гэрч С.Болдбаатарын мэдүүлэг /5-р хх-ийн 184-187 тал/, яллагдагч Б.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг мэдүүлэг /8-р хх-ийн 29-30 тал/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /7-р хх-ийн 42-44 тал, 14-р хх-ийн 91-96 тал/,                            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2308 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт  /11-р хх-ийн 199-202 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 923 дугаартай дүгнэлт, /12-р хх-ийн 126-128 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 922 дугаартай дүгнэлт /12-р хх-ийн 130-132 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт /12-р хх-ийн 110-119 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Э, Б.Ерболат нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл /8-р хх-ийн 65-67 дугаар тал/, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Э, Б.Ерболот нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /8-р хх-ийн 68 тал/, “РИ-ФӨН” ХХК-иас Б.Эын Хаан бакны 5024698433 дугаарын данс руу 91.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /8-р хх-ийн 113 тал/, яллагдагч Б.Эын эхнэр Ж.Наранцэцэгийн Хаан банкны дансны хуулга /Сайн-Отгоны эхнэрийн данснаас 100.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт 7-р хх-ийн  199- 200 тал/, Б.Цэндсүрэнгээс Б.Эт мөнгө өгсөн баримт /8-р хх-ийн 209 тал/, дансны хуулга / 8-р хх-ийн 185-192 тал/, гэрч Золбоогоос гаргаж өгсөн Б.Этай тооцоо хийсэн гар бичмэл /9-р хх-ийн 37-38 тал/, М.Цэрэндаваа, М.Сандагдорж нараас Б.Эын данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 12-13 тал/,      Д.Мөнх-Оргил, Л.Оюунболд нартай байр орон сууц захиалах гэрээ байгуулсан гэрээнүүд /2-р хх-ийн 212-242 тал/, СД бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 86-87 тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / 11-р хх-ийн 96-97 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /11-р хх-ийн  98 тал/, битүүмжилсэн эд хөрөнгийг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтууд/ 11-р хх-ийн 100-112 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг болох үеийн бичлэг бүхий 3 ширхэг Сиди зэргийг шинжлэн судалсан болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Э, Т.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар, шүүгдэгч Б.Эт мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар татан хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд тодорхойлох нь:

НЭГ: Шүүгдэгч Б. Б.Э, Т. Т.Л нарын бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Буян овогт Түдэвдоржийн Т.Л нь Б.Эыг гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгааг мэдсээр байж, түүнтэй бүлэглэж 2018.10.15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн                 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд жолоодож явсан 04-96 УБР улсын дугаартай Тоёота ландкруйзер Прадо-95 маркийн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Батчулуун, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарыг зогсоож шалгахад хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн зугтахдаа цагдаагийн ахлах ахлагч, амь хохирогч Дансрангийн Батсайханыг тухайн автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж санаатайгаар                6 орчим км газарт 100-аас дээш км/цагийн өндөр хурдтайгаар зорчин явж, цагдаагийн алба хаагчийг эсрэг урсгалд зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд шахах, баруун зүүн тийш автомашиныг дарж займчуулах, огцом тормозлох зэргээр амь биед нь аюултай нөхцөл байдлыг зориудаар үүсгэн улмаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан;

Шүүгдэгч Бунь овогт Бадамын Б.Э нь олон удаагийн үйлдэлтэй, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргүүдийг үйлдэж, цагдаа, шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байх үедээ Т.Лтай бүлэглэж 2018.10.15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд бусдыг залилж эзэмшилдээ аваад унаж явсан 04-96 УБР улсын дугаартай Тоёота ландкруйзер Прадо-95 маркийн автомашиныг нь тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Батчулуун, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарыг зогсоож шалгахад “үгүй ээ, одоо л биш, цонх, хаалгаа хаа, түгж, яв, зугт гэх зэргээр Т. Т.Лг хашгирч зандран, тэдний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч, амь хохирогч Дансрангийн Батсайханыг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж санаатайгаар 6 орчим км газарт 100-аас дээш км/цагийн өндөр хурдтайгаар зорчин явж, цагдаагийн алба хаагчийг эсрэг урсгалд зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд шахах, баруун зүүн тийш автомашиныг дарж займчуулах, огцом тормозлох зэргийг шүүгдэгч Т. Т.Лгаас шахаж шаардан зориудаар цагдаагийн алба хаагчийн амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгүүлж улмаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр цагдаагийн алба хаагчийг унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 28-33 тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 35-40  тал/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 53-58 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 60-85 тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг гарах үеийн бичлэг бүхий Сиди 3 ширхэг,

Гэрч Б.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ХКҮ ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг юм. Миний амьдарч байсан хуучин хаяг буюу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-108 /А/ тоот хаягны ойролцоо нэгэн айлд манай компанид мөнгөний өртэй этгээд амьдарч байгаа талаар аав минь хэлсэн юм аа. Тэгээд би өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 15 ны өдөр өөрийнхөө ажилладаг компаний хамгаалалтын албаны ахлах Батзориг гэгч залууд хэлээд хуучин амьдарч байсан хаяг руугаа явсан юм....Тэгээд 102-т 11:10 минутанд мэдээлэл өгөөд утсаа салгасаны дараа нөгөө хүн хашаанаасаа улаан хүрэн өнгийн 04-96 улсын дугаартай Ландкруйзер маркийн Прадо 95 загварын авто машинтай гараад явсан. Би уг хүнийг дагаад явж байхад цагдаагийн албан хаагч 94607020 гэсэн дугаараас над руу залгасан. Тэгэхээр нь тэр хүнийг дагаад явж байна. Тэр улаан хүрэн өнгийн 04-96 УБ.... улсын дугаартай Ландкруйзер маркийн Прадо 95 загварын авто машинтай явж байгаа та нар замд нь зогсоочих гэсэн. Тэгэхэд цагдаа нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо дугаар гудамжны үзүүр дээр уг тээврийн хэрэгслийг хашиж зогсоосон. Тэгээд цагдаагийн хоёр алба хаагч авто машинаасаа буугаад түүнийг шалгасан. Би Батзоригийн хамт Приус маркийн 30 загварын /51-30 УНГ/ улсын дугаартай авто машинаараа нөгөө улаан хүрэн өнгийн 04-96 УБ ... улсын дугаартай авто машиныг ард шахаж зогссон. Тэгээд буугаад очиход авто машины жолооч нь өөр хүн байсан. Харин бидний хайж явсан хүн арын суудал дээр сууж байсан. Тэгсэнээ жолооч нь гэнэт ухраад манай машиныг мөргөчихөөд цагдаагийн машины хажуугаар гараад зугтаасан. Тэгэхэд нэг цагдаа нь уг авто машины жолоочийн эсрэг тал буюу зүүн талын хаалганы доод талын гишгүүр дээр гишгээд, дээд ачааны мөрнөөс нь зүүгдээд зогс гэж шаардлага тавиад байхад уг машины жолооч зогсолгүй түүнийг зүгдээстэй чигээр нь аваад явсан. Тэр машины араас нөгөө цагдаа нь гүйж байгаад гүйцээгүй...Ар хустайн зуслангийн эцсийн буудлын зам дээр нөгөө хоёр цагдаа харагдахаар нь яваад очиход машинд зүүгдээд явсан албан хаагч газар хэвтчихсэн толгой нь хагарчихсан, нөгөө цагдаа нь хажууд нь түргэн дуудаад зогсож байсан... Бадам овогтой Б.Э /НФ73062231/ гэх тэр хүн манай компанид 40.000.000 сая төгрөгний өртэй юм. Уг Б.Э гэгчээс болж олон хүн ажлаас халагдсан юм....” гэх мэдүүлэг /11 хх-ийн 132-133 тал/,

Гэрч Д.Батчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.10.15-ны өглөө 08 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт Бэлх-114 чиглэлийн Элентра маркийн 51-31 УБҮ улсын дугаартай автомашинтайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээн авсан. Бэлх-114 чиглэлийн автомашины жолоочоор цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайхан ажиллахаар болж цуг үүрэг хүлээн авсан...11 цаг 22 минутанд Бэлх-10 буюу жижүүрийн 9494-5417 дугаарын утаснаас миний 9460-7020 дугаарын утсанд дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Төмөрбаатар нь залгаад “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-р гудамжны 108 тоотод эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна” гэсэн дуудлага ирлээ гэсэн.. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар нарийн гудамжинд машинаа эргүүлээд байрлуулж гудамжыг хаасан. Ингээд хаагаад зогсоход ар талд дээрх 04-69 УБР улсын дугаартай улаан хүрэн өнгийн Прадо-95 маркийн машин ирээд зогссон. Энэ үед би автомашинаасаа бууж уг машины баруун талаар буюу жолоочийн талаар очиж хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Жолооч талын цонхыг тогшиход цонхыг бага зэрэг доош нь буулгахад би “Амрыг эрье” гэж мэндлээд бичиг баримтаа шалгуулна уу гэсэн. Гэтэл уг цонхны завсраар Түдэвдорж овогтой Т.Л /НН93032719/ гэсэн иргэний цахим үнэмлэх 1 ширхэгийг өгсөн. Энэ үед уг машины хойд талд дуудлага өгсөн 8800-8382 дугаарын эзэн /Болдоо гэх/ залуу нь нэг залуугийн хамт ирээд машинаа зогсоож, дотроос нь бууж ирсэн. Уг хүмүүсийг буугаад ирэнгүүт Прадо-95 маркийн машины жолооч машинаа хойш нь хөдөлгөж ард нь ирж зогссон Саарал өнгийн Приүс-30 маркийн машиныг мөргөчихөөд, буцаж урагшлан намайг хашаатай шахаж албаны машины баруун талаар дарж гудамжаар уруудаж төв замруу орж баруун тийш эргэн зугтсан. Доошоо уруудах үед нь би Прадо-95 маркийн машины араас хөөгөөд харахад жолооч ахлах ахлагч Д.Батсайхан нь уг машины жолоочын эсрэг тал болон зүүн талынх нь гишгүүр дээр гишгэж, дээд талын ачааны хэсгээс хоёр гараараа зүүгдэж байгаа нь харагдсан. Уг машин огт зогсолгүй тэр чигтээ маш хурдтайгаар төв замруу орж хурдлан зугтаасан. Энэ үед би төв зам руу орж уг чиглэл рүү явж байгаа автомашиныг зогсоож дотор нь суугаад уг Прадо-95 маркийн машины араас хөөтөл аль хэдийн маш хол явж Дамбадаржаагийн гэрлэн дохиотой уулзвар руу нэвтэрсэн байсан. Ингээд араас нь машинтай хөөсөн боловч 58 дугаар сургуулийн уулзвараар хойшоо чиглэлтэй эргээд маш хурдан зугтаасан байсан. Араас нь хөөж байгаад Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр согоотын автобусны буудлын эцсийн буудал өнгөрөөд Ар согоотын гүүрний наахан талд замын голд ахлах ахлагч Д.Батсайхан нь зам дээр доошоо харчихсан, чихнээс нь цус гарсан байдалтай, нүүр ам нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Ингээд уг Прадо-95 машиныг ор тас алдсан. Ингээд ахлах ахлагч Д.Батсайханд тусламж үзүүлж нүүр амыг нь эхэлж нойтон салфеткаар арчиж цэвэрлэхэд тухайн үед ухаантай байсан бөгөөд "ёооё” гэж зовиурлаж байсан. Уг газраас огт хөдөлгөлгүй миний бие хажууд байсан иргэний утаснаас 103 руу яаралтай залгуулж дуудлага өгсөн. Яаралтай түргэн тусламжийн эмч удалгүй 10-15 орчим минутын дараа ирж үзээд ахлах ахлагч Д.Батсайханыг үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг рүү авч явсан…Прадо-95 маркийн машины баруун талаар буюу жолооч талаар очиход цонхоо бага зэрэг доош нь онгойлгож завсраар нь дээрх иргэний үнэмлэхийг өгсөн..Би очоод Амрыг эрье, бичиг баримтаа шалгуулна уу гэхэд жолооч залуу нь “Аан за” гэж хэлээд иргэний үнэмлэхээ өгсөн. Өөр ямар ч яриа өгүүлэл хийгээгүй. Хаалгаа онгойлгооч гэж хэлэхэд л шууд арын машин ирж зогсохыг хараад цонхоо хаагаад машинаа хөдөлгөөд хурдалсан. гэх мэдүүлэг /11 хх-ийн 141-142 тал/,

Гэрч Д.Алтан-Эрэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018.10.15-ны өдөр ахлагч Булганаа, ахлагч Мөнхтулга нарын хамт хяналт шалгалтын үүргийг Булганаагийн 82-04 УНВ улсын дугаартай хар өнгийн Субару Простер маркийн автомашинтай хойд зуслангийн замд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 11 цаг 35 минутын орчимд Дамбадаржаагийн постоос салаад 58 дугаар сургуулийн арын 3 замын уулзвар дээр явж байтал урдаас улаан хүрэн өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл хурд ихтэй, цагдаагийн алба хаагч ганцаараа “шар ногоон өнгийн хантааз, агсамж тусгай хэрэгсэл зүүсэн байдалтай" уг машины ертөнцийн зүгээр зүүн талд нь гишгүүр дээр нь 2 хөлөөрөө гишгэсэн, гараараа машины дээд талд байрлах ачааны хүрднээс барьсан байдалтай, уг 3 замын уулзвараас Дамбадаржаагийн хийд рүү эргэх үед бид нар араас нь дагаж, уг тээврийн хэрэгслийг зогсоохоор араас нь дагасан. Тухайн үеийн нөхцөл байдлыг ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Чинзориг руу утсаар ярьж мэдээлэл өгч ажиллаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлийн араас харахад 2 хүн байсан ба хар өнгийн тентэй байсан учраас нээх сайн бол хараагүй, ямар ч байсан нэг нь лав хойд сандал дээр суусан. Манай машиныг ахлагч Мөнхтулга жолоодож араас нь дагаж, урдуур нь гүйцэт түрүүлэх гэтэл шахаад гүйцэч түрүүлэх боломж олгоогүй. Тухайн машин нь цагдаагийн алба хаагчийг унагаахаар 2 тийшээ займчаад яваад байсан. Тэгээд Өвөр согоотын автобусны эцсийн буудлын жаахан цаана, бетон гүүрний наана тухайн машин нь огцом огцом тооромзлож, 2 тийшээ займчиж байгаад цагдаагийн алба хаагчийг унагаах шиг болсон. Би тэр машиныг ойролцоогоор 100-гаас дээш дээш км/цаг-ийн хурдтай явж байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 143-145 тал/,

Гэрч М.Булганаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018.10.15-ны өдөр ахлах ахлагч Алтан-Эрэгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Хайлааст, Чингэлтэй, Салхит гэх зуслангийн чиглэлд хяналт тавих үүрэгтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан...Дамбын хийд чиглэлтэй маш хурдтай Прадо маркийн улаан өнгийн машин манай машины хажуугаар өнгөрсөн. Уг машины жолоочийн эсрэг талд машины дээд талын ачаанаас барьж машины гишгүүр дээр зогссон шар хантаазтай, агсамжтай цагдаагийн алба хаагч зүүгдсэн явахаар нь бид нар машинтайгаа араас нь дагасан. Тэр машины ойролцоогоор 80-100 километр цагийн хурдтай явж байсан. Мөнхтулга манай машиныг жолоодож явсан, би жолоочийн хажууд суугаад цагдаа зүүгдэж явсан машиныг араас нь өөрийнхөө самсунг А-7 маркын гар утсаар бичлэг хийсэн. Уг машин Дамбын хийдийн хажуугаар гараад баруун тийшээ эргээд Япон цэргийн оршуулгын засмал замаар их хурдтай явсан. Бид нар араас нь дагаж явсан. Бид нарт гүйцэж түрүүлэх боломж олгохгүй их хурдтай явж байсан, эсрэг урсгал хөдөлгөөн ихтэй байсан болохоор бид нар гүйцэх боломж байхгүй мөн нэг удаа гүйцэж түрүүлэх гэхэд цагдаагийн зүүгдэж яваа хэсгээр манай машиныг шахсан. Тэр машин нь эсрэг урсгалд яваа машин руу их шахаж ороод зүүгдэж яваа цагдаагийн алба хаагчийг шахаж унагах гээд байсан. Шадивлангийн гүүрний зүүн талын автобусны буудал орчим уг автомашин 2-3 удаа займчиж шарвалт өгсөн тэгсэн цагдаа засмал замын эсрэг талд газар унасан байсан. Бид нарт тэр цагдаад тусламж үзүүлэх боломж олдоогүй, шууд нөгөө машинтай хүмүүсийг барихаар араас нь тэр машиныг хөөсөн.. Машинаас зүүгдэж байгаад унасан цагдаагийн алба хаагчийг эрэгтэй, малгайгүй, агсамжтай, буутай, ахлах ахлагч цолтой байсныг харсан, царайг нь сайн хараагүй. Тэр цагдааг машинаас унасныг мэдсэн.  Цагдаагийн алба хаагч зүүн хөлөөрөө жолоочийн эсрэг талын цонх руу 2 удаа өшиглөсөн, гар буугаа агсамжнаасаа аваад жолоочийн эсрэг талын арын шил рүү цохиж байсан. Энэ үед цонх хагарсан эсэхийг мэдээгүй. Сүүлд уулан дээр очоод орхисон машиныг харахад машины жолоочын эсрэг талын арын цонх хагарсан байсан, бас гүүрээр гараад урагшаа явсан шороон зам дээр хөөж явж байхдаа цонх нь хагарсан болохыг харсан юм байна. Бид нар хамгийн ойрхондоо машинд 2 метр орчим ойртсон, цагдаагийн алба хаагчийг юу хэлж байсныг сонсоогүй юм хэлж байсан эсэхийг мэдэхгүй байна, их хурдтай явж байсан  болохоор сонсох боломжгүй байсан. Тэр машин нь бүтэн хар теньтэй байсан болохоор машинд хэдэн хүн явж байсныг мэдэх боломжгүй байсан. Цагдаагийн алба хаагч машинаас зүүгдэж явах хугацаанд цагдаагийн алба хаагчийг эсрэг урсгалын автомашинд шахаж унагах гээд 2-3 удаа эсрэг урсгалд орж эсрэг урсгалын машиныг шахсан. Энэ талаар бичлэг дээр тодорхой харагдах байх, ямар ч байсан портер машин, нэг жижиг тэргийг шахаж байсан. Шунхлай колонкын орчим гарцтай газраар гарц байсан явган зорчигчийг мөргөх дөхсөн, машин тоормоз гишгээд дараад гарсан, улаан цамцтай охин гүйгээд гарсан. Цагдаагийн алба хаагчийг машинаас унаснаас хойш машин хэд хэдэн удаа эсрэг урсгалд орсон...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 146-148 дугаар хуудас/

Гэрч Ж.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...улаан
хүрэн өнгийн Ланд Круйзер Прадо 95 маркийн авто машин их хурдтай эргэж орж
ирэхээр нь тухайн машин руу хартал тэр машины зүүн талын гишгүүр дээр цагдаагийн
алба хаагч зогсоод дээврийн ачааны мөрнөөс нь 2 гараараа зүүгдчихсэн явж байсан
юм. Тэгэхээр нь бид 3 тэр машины араас нь дагаж гар утсаараа бичлэг хийж холбогдох
дарга нар руугаа утсаар холбогдож мэдээлэл өгч явсан юм. Тухайн машин их хурдтай
явж байсан ба цагт 100-110 км цагийн хурдтай явж байсан. Бид нарын тухайд тэр машины араас дагаж явахад машины спидометрийн заалт 100 гаран км цагийн хурдтай зааж байсан. Тухайн машинд жолоочоос гадна арын суудал дээр савхин хүрэмтэй махлаг биетэй хүн суучихсан явж байсан ба урсгал сөрж зам тээврийн осол гаргахуйц нөхцөл байдлыг бий болгон явж байсан. Мөн машины зүүн талаас зүүгдсэн цагдаагийн алба хаагчийг унагаах гэж эсрэг урсгалд явж байгаа машинууд руу байнга шахаж машинаа займчуулаад байсан юм. Тэгтэл нөгөө цагдаа зүүн талын хөлөөрөө жолоочийн эсрэг талын хаалганы шил рүү өшиглөсөн боловч цонх нь хагараагүй юм. Тэгтэл нөгөө цагдаа баруун талын гараа тавьж зүүн гараараа машины дээврийн мөрнөөс зүүгдсэн ба баруун талын гараараа агсамжнаасаа хийн гар буугаа сугалж гаргаж ирээд бууныхаа бөгсөөр машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы цонх руу 2 удаа хүчтэй цохиж цонхыг нь хагалсан юм. Ингээд машины хаалганы цонхыг хагалах үед замын огцом эргэлт таарсан ба тухайн машин их хурдтай эргэлт рүү орсоноос болж машин тэнцвэр алдаж баруун тал руугаа бөгсөө шидсэн чинь жолооч нь эсрэг тал руу нь дарж машинаа тогтоосон юм. Цагдаагийн алба хаагч тухайн машинд зүүгдчихсэн байхад тэр машин 100-110 км цагийн хурдтай явж байсан. Харин цагдаагийн алба хаагчийг машинаас унасны дараа 130-150 км цагийн хурдтай явсан ба араас нь дагаж явахад гүйцэгдэхгүй хол тасраад байсан. Тэр машин их хурдтай явж байсан ба огцом эргэлтэн дээр нөгөө машин тэнцвэр алдаж бөгсөө шидээд тогтсон юм. Яг энэ үед цагдаагийн алба хаагч их өндөрт шидэгдээд газар унасан юм. Газар унахдаа эгц арагшаагаа унасан ба толгойныхоо дагз хэсгээр 2 удаа газар хүчтэй савж унасан...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 149-150 тал/,

Гэрч Ц.Маналжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.10.15-ны орой 20 цаг 30 минутын үед манай гэрийн хаалга цоожтой байхад хаалга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлготол хоёр залуу шууд ороод ирсэн юм. Тэгээд би та нар юун хүмүүс вэ гэж асуутал ахаа ус байна уу хатаж үхлээ гэсэн. Тэгээд бид хоёр цагдаагаас зугтаж явна гэсэн...нэг цагдаа машинаас зүүгдэхээр нь тоормоз гишгээд унагасан тэр лав хөл гараа хугалсан байх гэж хоорондоо ярьж байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 151-152 тал/,

Гэрч П.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..Болдбаяр харчихаад манайд өртэй хүн мөн байна гэж хэлээд тэр хашаанаас 100 орчим метрийн зайтай явж зогсоод 102-луу залгаад Болдбаяр өөрийгөө танилцуулаад манай Мах импекс ХХК-г залилсан хүн энэ Бэлхэд байна аа, танай цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа юм аа, юу юугүй гарч явах гээд байна, та нар ирээд бариад өгөөч гэж дуудлага өгсөн...Тэгж байтал нөгөө хүн цагдаа ирэхээс өмнө нэг улаан хүрэн өнгийн Прадо маркийн машинтай хашаанаасаа гараад Бэлхийн төв зам руу чиглээд уруудсан..нарийн гудамжны үзүүрт цагдаагийн алаг машин нөгөө машины замыг хаагаад зогсоосон. Болдбаяр бид хоёр нөгөө улаан хүрэн жийп машины яг ард нь очиж зогссон, цагдаагийн 2 ажилтан машинаасаа бууж ирээд жолоочийн бичиг баримтыг шалгасан, энэ үед бид хоёр машинаас буугаад Болдбаяр машины урдуур нь тойрч харсанаа бидний хайж байгаа Б.Э гэж хүн мөн байна, тэр арын суудал дээр нүдний шилтэй сууж байгаа хүн гэж цагдаагийн ажилтанд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө 2 цагдаагийн ажилтан машины 2 талд нь зогсож байгаад буугаад ир, хаалгаа онгойлго гэж жолооч болон ард сууж байсан Б.Э нарт хэлсэн, тэгсэн чинь тэр жолооч залуу бүх хаалгаа дотроосоо түгжсэн байсан ба хаалгаа нээхгүй байж байснаа гэнэт хойшоо ухраад Болдбаяр бид хоёрын сууж явсан машиныг мөргөөд огцом урагшлаад цагдаагийн машиныг тойроод гараад явсан. Энэ үед нэг цагдаагийн ажилтан нь машины хаалганаас нь татаж зогсож байснаа машин урагшлангуут хажуу талаас нь зүүгдээд гишгүүр дээр нь гишгэсэн, цагдааг хашаа руу нэг шахаж үзээд тэр чигээрээ засмал зам руу аваад хар хурдаараа давхисан. Үлдсэн цагдаа нь араас нь засмал зам хүртэл гүйсэн боловч яаж ч чадаагүй үлдсэн. Цагдаагийн машин асаалттай эзэнгүй үлдсэн учир би цагдаагийн машиныг хараад үлдсэн... тухайн үед тэр жийп машиныг нэг залуу барьж явсан, жолоочийн иргэний үнэмлэхийг цагдаа аваад үлдсэн байсан, Болдбаярын хайгаад байсан хүн нь бол 40 гаран насны хар нүдний шилтэй эрэгтэй хүн арын суудал дээр сууж байсан, жолооч нь 25-30 орчим насны залуу хүн байсан. Машин дотор ерөөсөө тэр хоёр л байсан, өөр хүн байгаагүй..тэр ард сууж явсан залуу нь жолооч залууг урагшаа яв яв гэж чанга дуугарах шиг болсон, тэгээд л машин давхисан, их богинохон хугацаанд болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /11хх-ийн 196-197 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.11.06-ны өдрийн 2308 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач Д.Батсайханы биед баруун зулай, чамархай, дагз ясны цөмөрсөн, суурь ясны олон салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, суман ба баруун хөндлөн синусын урагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай чамархай дагз хэсгийн хуйхны цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтэл буюу баруун зулай, чамархай, дагз ясны цөмөрсөн, суурь ясны олон салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, суман ба баруун хөндлөн синусын урагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас тархины комд орж нас баржээ. Талийгаач А/II/ бүлгийн цустай байна. Цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй ... гэжээ. /11 хх-ийн 199-202 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.10.25-ны өдрийн 923 дугаартай дүгнэлтээр

- Т.Л нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Т.Л нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

- Т.Л нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Т.Л нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

- Т.Л нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Л нь гэмт хэрэг үйлдлээ хариуцах чадвартай байна.

- Т.Лд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

- Т.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /12-р хх-ийн 126-128 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.10.26-ны өдрийн 922 дугаартай дүгнэлтээр

- Б.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

- Б.Э нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан

- Б.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Э нь гэмт үйлдлээ хариуцаж чадах чадвартай байна.

- Б.Эт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

- Б.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна /12-р хх-ийн 130-132 тал/

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Халиуны Пагамын: “Би их гомдож байна. Би ганц түшиж тулдаг байсан хүүгээ хүнээр алуулсан. Би 4 өнчин хүүхэдтэй хүүгийнхээ эхнэртэй үлдсэн. Би грүүп тогтоолгосон нэг хүүхэдтэйгээ амьдардаг. Эдгээр хүмүүс над дээр нэг ч удаа ирж уулзаагүй. Миний 4 өнчин хүүхэд болон 80 настай намайг эргэж ирээгүй, хохирол төлөөгүйд гомдож байна. Би хүүхдээ яаж асрахаа мэдэхгүй байна. Би өөрийгөө хэдэн жил амьд явахыг мэдэхгүй байна. Шүүгдэгч нар их чинээлэг хүмүүс харагдаж байна. Яагаад биднийг харж хандаагүйд гомдож байна. Би шүүгдэж буй 2 хүнээс тус бүр 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мягмаржавын Алтанцэцэгийн: “Би маш их гомдолтой байна. Миний хань албан үүргээ гүйцэтгэж байсан. Бид сэтгэл санааны маш их хохиролтой байгаа. Шүүгдэгч нар хууль ёсны дагуу шийтгэл хүлээнэ гэж итгэж байна. Би 3, 7, 11, 15 насны 4 хүүхэдтэй. Энэ хүүхдүүдийг насанд хүртэл нь хуульд заасны дагуу хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Миний хүүхдүүд насанд хүртэлх хугацаа нь нийт 37 жил болж байгаа. Энэ хугацааг 12 сараар үржүүлэн 444 сарыг Иргэний хуульд зааснаар эцгийнх нь авдаг байсан сарын 1 сая төгрөгийн цалин хөлсний хэмжээгээр тооцож, асран хамгаалах тэтгэмж болох нийт 444.000.000 төгрөг дээр сэтгэл санааны хохирлыг нэмээд нийт 500.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Батчулууны өгсөн: “.... Машин хөдлөх үед ард байсан залуучууд машины хоорондох зайнаас холдож амжсан байсан. Би Батсайханыг үсрээрэй гэж хэлэхэд 04-96 машин хурдтай явж өнгөрсөн, зам руу ороод хурдан алга болсон. Намайг араас нь яваад зуслангийн зам руу ороод хойшоо явж байхад Ар согоотын зам дээр хохирогч унасан байсан. 2 эгнээ эсрэг урсгалтай зам байсан. Тухайн үед цагдаа явган хүний гарц дээр замын боржурнаас 20-30 см зайд замын эсрэг урсгал руу доош харан унасан байсан. Намайг дээш нь эргүүлэн тэврэхэд нүүр хэсэг нь цус болсон байсан. Батсайхан гүнзгий амьсгаа аваад их өвдөөд байна гээд ёо ёо гэх зэргээр орилж, 4 мөчилж суугаад доошоо харчихаад толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Би  103-т дуудлага өгөхөд удалгүй 5 минут болоод ирсэн байх. Талийгаач бид нар гэр бүлийн найзууд тул би эхнэр хүүхдийг нь сайн танина. Би эхнэрийг нь сандруу болохоор нь зөөлрүүлж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Мөнхтулгын өгсөн: “...Цагдаа замын эсрэг урсгалын боржурын тэнд      20-30 см зайтай унасан. Бид урд талын машинаас 50 метрийн зайтай явж байсан бөгөөд цагдаа яг унах үед нь машины толинд харахад эгц хойш дээш шидэгдэн унаад толгойгоороо 2 удаа газар савж унасан. Тухайн машин буруу рультэй байсан тул цагдаагийн албан хаагчийн унаж байгаа нь миний толинд харагдаж байсан. Засмал зам дээр 2 удаа дагзаараа савсан. Өнгөрөөд явахад толинд харагдаж байсан. Машин эргэлтэн дээр тормоз гишгэхэд машин хөндөлдсөн тул хохирогч агаар дээр эгц шидэгдсэн. Бид замын урсгал дагуу Прадо машиныг дагаж явсан. Даргын тушаалын дагуу бид цагдаа унахад зогсолгүй, нөгөө машины араас дагасан. Дарга 103 дуудаж арга хэмжээ авна гэж хэлсэн. Бидний явсан зам нь нарийхан, 2 эгнээ зам байсан. Замын нүхийг би тоолж чадаагүй. Хурд сааруулагч 2 байсан. Голдоо явган хүний гарцтай байсан. 04-96 дугаарын машин энэ бүгд дээр хурдаа сааруулаагүй. Цагдаа замын эсрэг тал руу унасан тул би цагдааг мөргөх боломжгүй юм. Бид Прадо машины ард явж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Алтан-Эрэгийн өгсөн: “... Биднийг бичлэг хийж байх явцад утасны багтаамж дүүрсэн тул цагдаагийн албан хаагч унах үеийг бичиж аваагүй. Бид дараа нь энгэрийн камераар бичлэг хийсэн. 04-96 машин багцаагаар 100 км/цагийн хурдтай явж байсан. Нилээн хурдтай явж байсан. Бид урд нь ороод хурдыг сааруулах гэсэн боловч хурдыг сааруулах боломж байгаагүй. Бид гүйцэх гэсэн боловч гүйцэгдэхээргүй явж байсан. Цагдаагийн албан хаагч буугаа гаргаж ирээд машины хойд талын цонхыг хагалж байсан гэв. Би цагдаагийн албан хаагч машинаас яаж унахыг сайн харж амжаагүй, цагдаа засмал зам дээр унасан. Бид тэр машиныг хөөж явахдаа гэрлээр дохиод, дохио өгсөн байсан боловч зогсоогүй. Бид удирдлага руу холбогдон урд нь боолт хийх талаар мэдэгдсэн байсан боловч амжаагүй. Бидний унаж явсан машины зүүн талын урсгалд нөгөө цагдаа унасан. Бид хохирогчийн унасан талын замын эсрэг талд явж байсан тул мөргөх боломж байхгүй юм. Прадо машин 2-3 удаа займчсан тул цагдаагийн албан хаагч унасан...” гэх мэдүүлэг

Шинжээч П.Номинцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн..: “Миний бие амь хохирогчид хийсэн задлан шинжилгээ болон өвчний түүх дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Өвчтний түүхээс харахад эхлээд шаардлагатай мэдрэлийн үзлэг болон багажийн шинжилгээ хийж, эрчимт эмчилгээ хийсэн. 2018.10.15-ны өдрийн толгойн томограффийн зураг дээр баруун зулай дагз хэсэг хамарсан, бяцарч цөмөрсөн хугаралтай, үүнээс үргэлжлээд суурь яс руугаа салаалж хугарсан хугаралтай, тархины эд доторх цус хуралтуудтай, хатуу хальсны дээрх цус хуралтуудтай, голын бүрдэл хазайлтгүй байсан учраас мэс засал хийх шаардлагагүй гэж үзэж эмийн эмчилгээ хийсэн байна. Амь хохирогч ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд байдалтай байсан, аалзан хальс доорх цус харвалттай байсан, суурь ясны хугарал бол маш хүнд гэмтэл учраас тавилан муутай гэмтэл юм. Амь хохирогч ирсний маргааш нь түүнд эмч нарын үзлэгээр мэс засал хийх шийдвэр гарсан байна. Тухайн өдрийн буюу 10 сарын 16-ны компьютер томограффийн зургаар амь хохирогчийн тархины голын бүрдэл 0.7 см шилжсэн, хатуу хальсны баруун талын баруун зулайг хамарсан эпидураль нь нэмэгдсэн учраас хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс засал хийгдсэн байна. Эмчилгээ бол зохих журмын дагуу явагдсан байна. Хатуу хальсны дээрх цусан хураа нэмэгдээгүй байсан ч аалзан хальсан дээрх цусан хураа, ясны цуурсан гэмтэл, тархины гүн дэх цусан хураа зэргийг авах боломж байдаггүй. Тавилан муутай гэмтэл учраас энд хугацаа алдсан зүйл харагдахгүй байна. Амь хохирогчийг анх эмнэлэгт ирэхэд нь цээжний томографф хийхэд                  4 дүгээр хавирганы хугарал байхгүй гэж гарсан. Харин амь хохирогчийг нас барсны дараа намайг задлан шинжилгээ хийхэд 4 дүгээр хавирга хугарсан байсан бөгөөд тэр орчимд цус хуралт байхгүй байсан учраас нас барсны дараа үүссэн буюу эмнэлгийн нөхцөлд сэхээн амьдруулах явцад хугарсан байх боломжтой. Мөн зүүн 4 дүгээр хавирга нь зүрхний массаж хийх шугамтай 4-6 дугаар хавирга нь байрладаг тул давхцаж байгаа юм. Талийгаачийн нас барсан шалтгаанд дээрх 4 дүгээр хавирганы хугарал нөлөөлөхгүй. Талийгаачийн гэмтэл баруун дагз зулай цөмөрсөн гэмтэл байгаа, энэ нь их хүч үйлчилсэн учраас үүссэн гэмтэл байгаа. Талийгаачид үүссэн бусад гэмтэл буюу нүүр мөчдийн зулгаралт буюу баруун дээд зовхины зулгаралт, баруун хөмсөг зулгаралт, зүүн гарын зулгаралт зэрэг нь мохоо зүйлийн цохих, цохигдох, нидрэгдэх, шүргэхэд үүсэх боломжтой гэмтэл юм. Мөн талийгаач өнхөрсөн байх боломжтой. Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь тавилан муутай гэмтэл учраас амь аврагдах боломж бараг байдаггүй, ихэнхдээ үхлээр төгсдөг гэмтэл юм. Талийгаачийг эмнэлэгт ирсэн өдөр нь мэс засал хийх боломжгүй, онош тогтоож байж ямар хагалгаа хийхийг шийдвэрлэнэ. Гэмтлийн явц гэж байдаг учраас тэрийг харгалзаж, талийгаачийн биеийн байдлыг харгалзаж, тархины цусан хураа нэмэгдсэн учраас маргааш нь мэс засал хийсэн байдаг. Үүнд цаг хугацаа алдсан зүйл байхгүй, амь аврагдах боломж бараг байдаггүй гэмтэл юм. Тархинд үүссэн олон тооны гэмтлүүд нь хавсарч талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед үзлэг хийхэд машинд дайрагдсан гэх шинж тэмдэг илрээгүй. Хэрэв машинд дайруулсан бол машины дугуйны чимхэлтийн шинж гэж байдаг. Тийм шинж байгаагүй. Дайрагдсан бол арьс, яс гэх мэт хүний биеийн хэсгүүд бяцарч, үйрч хугардаг. Талийгаачийн биед ийм гэмтлүүд байгаагүй гэх мэдүүлэг, шинжилгээний дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас өмгөөлөл явуулахдаа шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруугийн шууд санаа зорилго байгаагүй, амь хохирогчид тэр даруй мэс засал хийсэн бол амь аврагдах боломжтой байсан, энэ байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн бусад байдлыг тодруулах шаардлагатай, энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11-д заасан гэмт хэргийн шинж байхгүй, зам тээврийн осол болсон бөгөөд хэргийн газрыг орхиж зугтах гэмт хэргийн шинжтэй, тэнд байсан цагдаа нар эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг саатуулах Хууль зүйн сайдын А/190 дүгээр тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянах журам зөрчсөн, эдгээр байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй  байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэх хүсэлтийг гаргажээ.

 

Б.Э, Т.Л нарыг зогсоож шалгасан цагдаагийн байгууллагын албан хаагчдын үйлдлийн хувьд холбогдох хууль, журмыг зөрчсөн гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсонгүй.

 

Б. Б.Эын хувьд бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан олон удаагийн үйлдэлтэй гэмт хэргүүд нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Прокуророос шилжиж ирэн хянагдаж байсан ба түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлын товыг зарлахад тэрбээр ирээгүй ба 2018.03.14-ний өдрөөс БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагчийг Эрэн сурвалжлах ажлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах албанд даалгасан шийдвэр /5 дугаар хх-ийн 89-90х/ гаргасны дагуу түүнийг улсын хэмжээнд эрүүгийн гүйцэтгэх ажлын шугамаар харъяа газар, хэлтэс, албадын зүгээс эрэн сурвалжлах болсон байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Э нь 2018.3.14-ний өдрөөс хойш 2018.10.15-ны өдрийн хүртэлх 7 сарын хугацаанд эрэн сурвалжлагдаж шүүх, цагдаагийн байгууллагаас зугтааж, хууль, эрүүгийн хариуцлагаас зайлсхийж яваад түүний талаар цагдаагийн байгууллагад иргэдээс өгсөн мэдээллийн дагуу байгаа газар нь тогтоогдож улмаар түүнийг саатуулах зорилгоор тухайн өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэж явсан нэр бүхий 2 алба хаагч зорчиж явсан тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгахаар очиход энэ хэрэг үйлдэгдсэн байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 25.5 дугаар зүйлийн 25.5.2-д зааснаар хүний бичиг баримтыг шалгасан цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь ...оргон зайлсан болон эрэн сурвалжлагдаж байгаа ...бол баривчлах, цагдаагийн байгууллагад хүргэх;

31.1 дүгээр зүйлийн 31.1.6-д эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ...эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч... тээврийн хэрэгсэл жолоодож, эсхүл түүгээр зорчиж яваа гэх үндэслэлтэй бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана;

49.1 дүгээр зүйлийн 49.1.1-д цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх;

52.1 дүгээр зүйлийн 52.1.10-д цагдаагийн алба хаагч нь нэг бүрийн тусгай хэрэгслийг тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан тохиолдолд хэрэглэх;

 

Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дугаартай “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 7.4-д тээврийн хэрэгслийг албадан зогсооход тээврийн хэрэгслээр хөөж, хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж зэрэгцэн очиж зогсох дохио өгч, замын хашлага /хөвөө рүү/ шахан урдуур хөндлөн зогсож хаах;

7.7.Тээврийн хэрэгсэл ашиглан зугтаж яваа этгээд ...эсвэл жолоочийг юм уу өөр бусад гэмгүй хүмүүсийг барьцаалан амь насанд нь илтээр аюул заналхийлж яваа тохиолдолд харьяа цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэж, түүний шийдвэрээр ажиллана гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь тухайн үед цагдаагийн алба хаагчдыг зогсоон бичиг баримтыг шалгаж байх үед зугтаж, энэ үед Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д заасан эрхийнхээ дагуу амь хохирогч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь биеийн хүч хэрэглэж, тэднийг зогсоох арга хэмжээ авахын тулд машинаас зүүгдэн явсан байх бөгөөд шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь цагдаагийн алба хаагчийг өөрсдийн машинаас зүүгдэн явахыг мэдсэн, зогсох боломжтой байсан хэдий ч зогсолгүй, хурдалж, амь насанд нь аюултай нөхцөл байдлуудыг зориудаар үүсгэн, нэгдэж хийсэн шууд санаа зорилготой үйлдлийн улмаас цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх гэмт хэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна гэж өмгөөлөл явуулсан ч энэ нь дараах баримтаар няцаагдаж байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, өөрөөр хэлбэл санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг бол шүүгдэгч Б.Э, Т.Л нарын дээрх үйлдэл нь шууд санаатай гэм буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн, тухайн үед цагдаагийн алба хаагчийн “зогс” гэх шаардлагаар шүүгдэгч нар нь машинаа зогсоож, үргэлжлүүлэн шалгуулсан, машинаа хөдөлгөж зугтаагаагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байх, бусдын амь нас үрэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан хэдий ч шүүгдэгч нар зогсоогүй бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учир тус гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь тухайн үед араас нь хар машинтай хүмүүс хөөж байсан, их айж сандарсан байсан учраас зугтсан гэж мэдүүлдэг боловч, тэдгээрийн зүгээс өөрсдийнх нь амь нас, эрүүл мэндэд  аюултай ямар довтолгоо, заналхийлэл ирсэн, ирэх байсан нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ байдал нь нотлогдохгүй, тухайн үед шүүгдэгч Б.Э, Т.Л нарын унаж явсан  автомашиныг цагдаагийн дүрэмт хувцастай, албаны уналгатай, албан хаагч нар Цагдаагийн албаны тухай хууль,     МУ-ын Хууль Зүйн сайдын 2015.08.28-ны өдрийн А/190 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын дагуу зогсоон шалгаж байсан байдал хавтаст хэрэгт  тогтоогдсон байх бөгөөд цагдаагийн алба хаагчдыг шалгаж байх үед тэнд байсан автомашинтай хүмүүсийн зүгээс шүүгдэгч Б.Э, Т.Л нарын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь ямар нэг байдлаар аюул заналхийлэл учруулах, эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэх боломж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Харин ч шүүгдэгч Б. Б.Эын хувьд олон он дамнан үйлдсэн бусдад олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргүүддээ хуулийн хариуцлага хүлээхгүй байх, зайлсхийх, зугтаах сонирхолдоо хөтлөгдөн бусдыг гэмт хэрэгт хатган, татан оролцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э, Т.Л нарыг бүлэглэж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

 

ХОЁР: Шүүгдэгч Б.Эын үйлдсэн залилах гэмт хэргүүдийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э  нь Эко Пирамид ХХК болон МД констракшн ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ буюу 2013.09.16-ны өдрөөс 2018.09.12-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа

- 2013.09.16-ны өдөр Б.Батбазар, А.Хорлооцэрэн В.Баттөр нар нь Б.Этай тендерийн ажилд хамтран оролцох гэж Бридж вүүд ХХК-ний дансанд тендерийн баталгаа гэж 21 474 ам долларыг байршуулсаныг Б.Батбазар, А.Хорлооцэрэн нарт мэдэгдэхгүйгээр В.Баттөрөөс би өөр зүйлд зарцуулна, Б.Батбазар бид 2 сайн найзууд гэх мэтээр  төөрөгдүүлэн залилан  авч хохирогч Алтангэрэлийн Хорлоорэнцэнд 30 090 357 төгрөгийн, хохирогч Батсүхийн Батбазарт  6 050 385 төгрөгийн, нийт 36.140.742 төгрөгийн хохирол учруулсан,

-  2014.06.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э нь Баянзүрх дуүргийн нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгийн орчим барилга барина, хөнгөлөлттэй үнээр байр өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч Цэнджавын Авирмэдийн 13.200.000 төгрөгийг нь залилан авсан,

- 2014.07.02-ны өдрөөс 2014.07.20-ны өдрийн хооронд хохирогч  Мягмаржавын Сандагдоржид Цагдаагийн академийн хажууд баригдах барилга барьж байгаа орон сууцнаас өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны дансаар түүнээс нийт 30.500.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч  залилсан,

-   2015.05.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн зах дээр хохирогч Зинамидэрийн Санчираас Тоёота приус 20 маркийн 2 ширхэг, Тоёота Харьер маркийн автомашин 1 ширхэгийг зээлээр авч  бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж мөнгийг нь өгөлгүй залилан 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

-   2015.06.30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 81 айлын орон сууцны байрны захиалга авах талаар хохирогч  Дөчинжилийн Мөнх-Оргил, Лодойсамбуугийн Оюунболд нараас санал болгосноор Д.Мөнх-Оргилоос 51.3 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 20 сая төгрөгийг, Л.Оюунболдоос 49 мкв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 8 сая төгрөгийг тус тус авч байрны гэрээ байгуулах зэргээр бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж тэдэнд нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

-  2016.05.23-ны өдөр хохирогч Вангажалын Сайн-Отгоноос алт олборлож зараад олсон ашгаас нь буцааж өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 100.000.000 төгрөгийг нь эхнэр Ж.Наранцэцэгийнхээ Хаан банкны 5039123591 дугаартай дансаар шилжүүлэн авсан;

-  Монгол менежмент ХХК-нд үерийн далангийн тендерийн ажлыг авч өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2017.04.14-ний өдөр хохирогч ЦэрэнбадамынГансүхээс 16.550.000 төгрөгийг нь залилан авсан;

-  Мах импекс ХХК-д хамтарч мах бэлтгэн нийлүүлнэ гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч  Дагважанцангийн Ариунболдоос 2017.11.30-ны өдөр 25.228.000 төгрөгийг нь дансаар шилжүүлэн залилан авсан;

-  Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мах импекс ХХК-руу малын мах нийлүүлж өгнө гэж бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч Гомбо-Очирын Эрдэнэсантаас 2017.12.18-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд бэлтгэсэн махыг нь авч тушаагаад мөнгийг нь өгөлгүй нийт 81.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

-  Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ри-Фен ХХК-д 2018.01.09-ний өдөр хохирогч Бейсены Ерболатын мэдлийн 22.270 кг махыг зарж өгөх явцдаа  бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж  тушаасан махны үнийг нь өөрийн дансруугаа шилжүүлэн авч нийт 88.807.000 төгрөгийн хохирол учруулсан;

-  2018 оны 9 дүгээр сард хохирогч Доохүүгийн Шийтэрийн өмчлөлийн 04-96 УБР улсын дугаартай Тоёота Ланд круйзер Прадо-95 маркийн автомашиныг нь нүүрсний машин авахдаа урьдчилгаанд нь 30.000.000 төгрөгт бодоод өгчихье, чамд удаахгүй машины үнэ болох 15.000.000 төгрөгийг чинь өгье гэж хэлээд автомашиныг өөрийн эзэмшилд авч 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Дээрх залилангийн 11 гэмт хэргүүдийг үйлдэхдээ Б. Б.Э нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг  урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн залилан авч их хэмжээний буюу 472.425.742 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэндсүрэн бол манай компанитай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өөрөө бригадтай ажил хийдэг хүн байгаа юм...далангийн тендерийн ажилд Монгол Менежментээр оролцоод явж байхад Цэндсүрэн нэг өдөр надтай уулзахдаа би хөөцөлдөж байгаад Монгол Менежмент компанийг тань тендерт шалгаруулаад өгье, та ажлын хөлсийг нь өгчих гээд надаас тэр өдөр мөнгө авсан юм. Тэгсэн чинь шалгараагүй тэгэхээр нь би хүүе чи хөөцөлдөж байгаа гэсэн чинь яасан бэ, шалгараагүй байна ш дээ, мөнгөө буцааж авъя гэхэд за би тэр ахтай яриадхая гэснээ таны мөнгийг Б.Э гэдэг хүнд өгсөн тэр хүнээс авч өгнө, тэр хүн бүтээж өгнө гэсэн гээд мөнгийг маань өгөхгүй зугтаагаад алга болсон. Тэгээд би Цэндсүрэнгээс мөнгөө нэхсээр байтал Цэндсүрэн нь Б.Э надад олдохгүй байна, цуг хамтдаа хайя гэж хэлсэн тэгээд хайгаад Б.Эынх нь эхнэртэй нь очиж уулзахад Б.Э нь хөдөө гадаа явсан, алга байна, ирээгүй байна гэсэн тэгэхээр нь би бүтэхгүй юм байна наадахаа өөрөө хөөцөлд би чамд мөнгөө өгсөн чамтай л учраа олно гэж Цэндсүрэнд хэлээд явсан. Одоо 16.555.000 төгрөгийг авах үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /7хх-ийн 223-229 тал/,

Гэрч Б.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед Б.Э гэх хүнтэй танилцаж надад тендерийн ажил бүтээж өгнө гэж ярьж байсан тэгээд байж байсан чинь Б.Э гэх хүн залгаад...Монгол менежмент гэх компани таних уу гүүрний тендерийн ажилд орсон байна энэ компанид таньдаг хүн байвал олоод өгөөч гэсэн тэгээд би Гансүх ахаас очиж Монгол менежмент гэх компанийг таних уу гэж асуусан чинь танина гэж хэлсэн тэгэхээр нь та наанаасаа тендерт орсон уу орсон бол яриулах шаардлага байна уу гэж асуугаад өгөөч гэж хэлсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Гансүх эргэж яриад нөгөө хүнрүүгээ эргээд яриад өгөөчээ Монгол Менежмент ХХК-наас холбогдож байна гэсэн тэгээд би Б.Элуу утасдаад дахиад тийм боломж байгаа юу гэж асуусан чинь би асууж судалж байгаад хариу өгье гэсэн маргааш нь Б.Э холбогдоод болно гэж байна наад хүмүүсээ мөнгө төгрөгөө бэлдчих гэж хэлсэн тэгээд Гансүх ах надруу яриад мөнгө нь бэлэн болчихлоо тэгээд Гансүх ах бид 2 нэг нэг хувь нэмээд авчий гэж хэлсэн тэгээд 27,150,000 төгрөгийг чиний дансруу хийлээ үлдэгдэлийн ажил бүтсэний дараа өгье гэж байна гэсэн тэгээд би тэр мөнгөнөөс 22,625,000 төгрөгийг Б.Эт шилжүүлээд...Б.Эыг хайж байгаад олсон чинь 22,625,000 төгрөг авсан нь үнэн 2017.10.30-ны дотор мөнгийг барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн тэгээд уулзсанаасаа хойш Б.Э нь миний дансруу 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тэр мөнгийг тухайн үед нь Гансүхийн дансруу хийсэн байгаа...” гэх мэдүүлэг / 7хх-ийн 230-231 тал/,

Хохирогч Г.Эрдэнэсантын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид хоёр 1993 оноос хойш уулзаагүй байж байгаад 2017 оны 11 сард Б.Э гэнэт гарч ирсэн бөгөөд тэр үед Б.Э намайг их хэмжээний мах хадгалж байгаа гэдгийг хүнээс мэдсэн байсан юм байна лээ. Тэгээд Б.Э надад “би Мах импекс ХК-тай гэрээтэй, махыг чинь тийш нь шахаж өгөөд дундаас нь хэдэн төгрөгтэй болох гэсэн юм, Мах импексийнхэн мөнгийг нь ажлын 3-5 хоногийн дотор л гаргаж өгдөг юм, чи найздаа туслаач” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 2017.12.18-ны өдөр Б.Эт эхлээд 20 орчим тонн мах өгөхөд Б.Э нь тэр өдөртөө махны маань мөнгө болох 60.000.000 орчим төгрөгийг маань өгсөн. Тэгэхээр нь би Б.Эт итгээд 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 130 орчим тонн махыг өгч явуулсан бөгөөд одоо ....130 тонн махны үлдэгдэл мөнгө болох 139.800.000 төгрөгнөөс 58.800.000 төгрөгийг нь өгч одоо надад 81.000.000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа юм..” гэх мэдүүлэг /9 хх-ийн 43-46 тал/,

Хохирогч Д.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Орхон аймагт амьдардаг нагац дүү А.Болдбаатар надруу утсаар яриад мах нийлүүлэх гэрээтэй хүн байна хоёулаа хамтраад мөнгө гаргаж байгаад энэ ажлыг хийе Улаанбаатар хотод Б.Э гэх хүн байгаа та энэ хүнтэй уулзаад хоорондоо ярилц гээд 94664448 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би дүүгийн өгсөн дугаар луу залгаж яриад Баянзүрх дүүргийн Сансарт уулзсан, Б.Э гэх хүн надтай уулзаад Мах импекс ХХК-тай 2500 төлөг, 50 тонн ямааны мах нийлүүлэх гэрээ байна надтай хамтраад 1000 төлөг, 500 ямааны мах нийлүүлж болно. Та хоёрын ашгийн 50 хувийг Б.Э авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би саналыг нь зөвшөөрөөд хамтарч ажиллаж мах нийлүүлэхээр болсон. Тэгээд төлөг нийлүүлэх гэсэн чинь цас ихтэй зардал их гарах гээд байхаар нь би Б.Этай уулзаад төлөг авчрах боломжгүй болчихоод байна гэсэн чинь за яахав ойрхоноос төлөг авая чи харин мөнгөө өгчих гэсэн. Тэгээд 2017.11.30-ны өдөр Б.Э Орхон аймгаас М.Болдбаатараас ирүүлсэн 234 ямааны мах, арьсыг нийлүүлж нийт 15,228.000 төгрөг болсон ба махны мөнгө нь орж ирээгүй ба арьс ширний мөнгө болох 6,318,000 төгрөг одоо надад байна. Чи энэ мөнгөн дээрээ нэмээд өөрөөсөө 10.000.000 төгрөг гаргачих би энэ мөнгөө нийлүүлээд мах бэлтгэж байя. Чи мах, арьсны мөнгө болох 15.228 000төгрөгийг манай найз Болдбаатарын дансруу урьдчилаад шилжүүлчих, харин би дээрх мөнгийг дансанд ороод ирэхээр нь мөнгө нэмээд дахин мах бэлтгэж нийлүүлээд ашгийг нь 50 хувиар тооцож тооцоо хийе гэж хэлээд надаар, нэмж 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Эын найз М.Болдбаатарын Хаан банкны 5091153556 дугаарын данс руу нь 10,228.000 төгрөгийг шилжүүлж манай дүү А.Болдбаатараас 5.000.000 төгрөгийг бас авсан. Үүнээс хойш 12 дугаар сард манай дүү таны өгсөн мөнгөөр дахиад 130 гаран ямааны мах явууллаа энэ жолоочийнх нь дугаар гэж нэг дугаар аваад намайг тосоод аваарай гэсэн Тэгээд би уг жолоочтой нь утсаар нь ярьсан чинь жолооч нь энэ махыг Б.Э гэх хүн тосч авна таны нэрийг хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд би дүүрүүгээ ярьж хэлсэн чинь ямар сонин юм бэ би Болдбаатар ахаас асууя гээд утсаа салгасан. Тэгээд удаагүй 99637076 дугаараас дуудлага ирж аваад ярьтал би Болдбаатар байна энэ махыг би өөрөө бэлдэж явуулсан ба танай дүүгийн оролцоо байхгүй болохоор Б.Э хүлээж авна гэсэн тэгээд би энэ тухай дүүрүүгээ ярьж хэлээд манай дүү бид хоёр хоорондоо тохиролцсон гэсэн. Энэ үед Б.Эын утас нь холбогдохгүй холбоо барьж чадахгүй байсан. Тэгээд 2017.12.15-ны үеэр өглөө эрт 08 цагийн үед Б.Эын дугаар руу нь залгаж ярьтал би хөдөө мах бэлтгэж байна 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот орно тэгээд холбоо барья гэсэн. Тэгээд  2017 оны 12 дугаар сарын 20-ны өпөр Б.Э утсаар яриад “Мах Импекс” дээр мах буулгалцаад өг гэсэн. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл 3 хоног 40 гаруй тонн мах буулгасан ба энэ үед мөнгөний талаар ярьж танай найз Болдбаатарт шилжүүлсэн 15.228.000 төгрөгийг танаас аваарай гэсэн, ингээд би танаас 25.228.000 төгрөгийг ашиг тооцож авах юм байна гэж хэлсэн чинь санаа зоволтгүй, би ашгийг чинь тооцоод дансанд мөнгө орж ирэхээр нь өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /9хх-ийн 105-108 тал/,

Хохирогч Б.Ерболотын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Э надад Налайхад үхрийн мах өндөр үнээр авдаг Хятадын компани байгаа би махыг чинь өндөр үнээр зарж өгье гэж анх танилцсан, тэгээд надруу 2018.01.07-ны өдөр залгаад махаа ачаад ир гэхээр нь би хөдөөнөөс махаа 2018.01.09-ний өдөр Налайх дүүрэгт байрлах Цэргийн ангийн орчимд байрлалтай “Ри-Фон” ХХК-нд аваачиж         22 тонн 270 кг мах тушаагаад мөнгийг нь өөрөө авч чадалгүй Б.Эын маргааш өгнө гэсэн үгэнд итгээд яваад өгсөн боловч Б.Э мөнгийг нь өөрөө аваад алга болчихсон тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм…Одоогийн байдлаар надад Б.Эын төлөх ёстой 88.807.000 төгрөгнөөс нэг ч төгрөгний хохирол барагдаагүй байна...” гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 16-18, 21 тал/,

Хохирогч В.Сайн-Отгоны мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ах В.Баттөр нь би Б.Э гэдэг хүнтэй хамт барилга барьж байгаа юм аа, тэгсэн чинь Б.Эт мөнгөний хэрэг гарсан гэнэ Төв аймгийн Заамарт байгаа алтыг аваад буцааж авчраад нэмээд зардаг гэж байна 100 сая төгрөг зээлчих гэж байна, чи нэг тус болчихооч гэсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд ах В.Баттөрд хэлсэн Б.Эын эхнэр Ж.Наранцэцэгийнх нь данс руу би 2016.05.23-ны өдөр 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Б.Э нь мөнгө авахдаа өнөөдөр орой ярина, маргааш өдөр ярина гэсэн боловч мөнгө шилжүүлсэний дараа шууд утсаа салгаад алга болчихсон. Тэр мөнгө шилжүүлсэн өдрийнхөө орой яриагүй утсаа салгачихсан, маргааш нь яриагүй утсаа салгачихсан 1 бүтэн өдөр хүлээгээд маргааш нь буюу 2016.05.24-ний орой ах В.Баттөрийн хамтаар гэрт нь очсон тэгсэн чинь эхнэр нь гарч ирээд Б.Э байхгүй, хөдөө явчихсан, орой болчихсон байна, гэртээ оруулахгүй гээд байсан тэгэхээр нь би тэр орой яваад маргааш нь буюу 2016.05.25-ны өглөө гэрт нь ах В.Баттөрийн хамтаар очсон...Тэгтэл үдээс хойш миний 5020468413 дугаарын дансанд 40 сая төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш миний 60 сая төгрөгийг өгөхгүй зугтаагаад алга болсон... Сонинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 119/А байрны 78 тоот орон сууцыг Б.Э нь энэ байрыг чамд өгөх 60 сая төгрөгөндөө бодож өгмөөр байна, надад өөр арга алга, би Түвшинбат гэдэг дүүтэйгээ ярьж тохирсон байгаа, чи надад гомдол саналгүй гэсэн бичиг хийгээд өгчих гээд байсан тэгэхээр нь би тэгвэл байрны нэрийг шилжүүлээд өгчих гэж хэлсэн тэгсэн чинь Түвшинбат гэдэг лам хүнтэй хамт Саппорогийн тэнд байх нотариатын газар дуудаад худалдах худалдан авах гэрээгээр тэр байрыг надруу шилжүүлж өгөөд гэрчилгээ нь удахгүй миний нэр дээр гарсан. Тэгэхээр нь гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэгтэл Б.Э нь чамаас нэг гуйх юм байна, би Түвшинбатын байрыг томруулж өөр газарт байранд оруулж өгөх юм аа, чи 1 сар Түвшинбатыг байрандаа байлгаад өгөөч гэсэн тэгэхээр нь би 1 сар юм бол болно гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа Түвшинбат байрнаасаа гараагүй би байрнаасаа гар гэж шаардаж утсаар ярьдаг байсан тэгэхэд Түвшинбат би байр хайж байна, одоохон нөгөө байрны засвар дуусаагүй байна гэх мэт шалтаг хэлсээр байгаад 4-5 сар болсон. Тэгсэн чинь гэнэт Түвшинбат 2018 оны 09 сарын үеэр би гэрээнээсээ буцлаа, Б.Эыг хайгаад олохгүй, нөгөө байрандаа орж чадахаа больсон, би байраа буцааж авна гээд тэгээд намайг шүүхэд өгсөн байсан ба шүүх хурал болж шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож уг байрыг Түвшинбатын нэр дээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 201-203 тал/,

Хохирогч М.Сандагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014.07.02-ны өдөр байх Б.Э ахад нь мөнгө хэрэг болоод байна аа ажил бүтээх гэж байна, би тэртээ тэргүй чамд ажил олж өгнө, тендер ч авч өгнө, 20 сая төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би дүү Цэрэндаваагийн дансанд хийсэн байсан мөнгө болох 9 сая төгрөгөө шууд Б.Эын Хаан банкин дахь дансруу хийсэн, дараа нь 2014.07.07-ны өдөр байх ахиад надаас 5 сая төгрөг байвал өгөөч гээд байхаар нь эхнэрийн машиныг барьцаанд тавьж байгаад 3.5 сая төгрөгийг мөн данс руу нь шилжүүлсэн юм. Ингээд байж байтал 2014 оны 07 дугаар сарын сүүлээр ахиад надаас 20 сая төгрөг байвал өгөөч гэсэн, Б.Э ер нь надтай уулзах болгондоо барилга юу юугүй бүтэх гэж байна, хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, тэгэхээр би чамд мөнгийг чинь буцааж өгнө өө гэдэг байсан. Эхэндээ баахан тендер чинь бүтэж байгаа гэж ярьж байгаад сүүлдээ барилгын ажлын эхлэх гэж байна, хөрөнгө оруулалт орох гэж байна л гэдэг болсон юм. Ингээд хамгийн сүүлд би 18 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн, тэр мөнгийг Б.Э нь нийтийн байрны оршин суугчидад түрээсийн мөнгөнд талыг нь тараачихсан, 18 сая төгрөгийг бэлнээр өгсөн баримт бол надад байхгүй, гэхдээ миний нүдэн дээр надтай хамт миний мөнгийг тараасан, 2015.04.27-ны өдөр 3.4 сая төгрөг, 2015.05.02-ны өдөр 1.5 сая төгрөг нийт 4.9 сая төгрөгийг Б.Эаас цагдаа дээр очиж авсан. Одоо 25.600.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 9-10,  155-159 тал/,

М.Сандагдоржид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 244-246 тал/,

Хохирогч Ц.Авирмэдийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2014.06.10-ны өдөр Б.Э над руу ирээд Ботаникын орчимд байдаг цэргийн ногоон байрыг буулгаад суурин дээр нь байр барина барьсан байрнаас надад нэг байр өгнө. Та надад байр авахын тулд эхлээд урьдчилгаа мөнгө болох ...10 сая төгрөгийг өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн 10 сая төгрөг байсан учраас Б.Эт гаргаж өгсөн. Тэгтэл 2014.07.09-ний өдөр шиг санаж байна. Б.Э барилгад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна та надад боломжоороо мөнгө өгчих таны өгсөн мөнгийг авч байгаа байранд суутгаад оруулчихна гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн 10 гаран хонь 8 орчим тооны ямаагаа зараад 3.200.000 төгрөгийг ББ.Эт өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 104-105 тал/

Хохирогч Л.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сард шинэ байранд орох гээд байр хайж байсан тэгтэл манай найз Мөнх-Оргил Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаан хуаранд байрлах Тэгш-21 гэсэн орон сууц баригдаж байгаа 9 сард ашиглалтанд орно тэнд би байр захиалчихсан байгаа хямдхан юм билээ хүнээр яриулсан чи очоод үзчих сул байр байгаа гэсэн..Б.Этай уулзаад гэрээ байгуулсан тухайн гэрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Тэгшт-81 байрны 1 давхарын 6 тоот 49 мкв 2 өрөө байрыг 68.600.000 төгрөгөөр худалдан авах талаар гэрээ байгуулж урьдчилгаа 8.000.000 төгрөгийг бэлнээр өгч мөнгөний баримт авсан. Тэгээд байр ашиглалтанд орхоор үлдсэн мөнгийг банкны зээлээр төлнө гээд тохиролцсон. 2015 оны 09 сар хүртэл хүлээгээд байр ашиглалтанд орж байна уу гэхэд арай ашиглалтанд ороогүй байна, оны дараа оруулна гэсэн. 2016 оны 01 дүгээр сард байр ашиглалтанд орчихсон бөгөөд Б.Э утсаа авахгүй байсан тэгээд байранд очиж үзхэд Мөнх-Оргилын захиалсан тоотод нь айл орчихсон байсан тэгээд тухайн компаниас ямар учиртайг асуухад надад Б.Э гэх хүн чинь энэ барилгыг бариулаагүй ямар ч хамааралгүй хүн бид нар ямар нэгэн өглөг байхгүй наад хүнтэйгээ та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-184 тал/,

Хохирогч Л.Оюунболд, Мөнх-Оргил нарын  хохиролд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоололын хотхон 65 дугаар байрны 3 дугаар орцны 25 тоот байрыг  нийт 43.000.000 төгрөг бодон Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн баримт /4 хх-ийн 26 тал/,

Хохирогч Д.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014.12.25-нд хүргэн ах Болдбаатар, нагац эгч Отгонхишиг нарын найз Б.Э гэх залуу манай эгч ах хоёрт хямдхан байр байна гэж хэлсэн байсан тухайн үед би байр сонирхож байсан бөгөөд тэр олж мэдээд Б.Э гэх хүнтэй Баянгол дүүргийн шүүхийн ард талд офисс дээр очиж уулзаад Баянзүрх дүүргийн Улаан хуаранд байрлалтай               9 давхар 81 айлын орон сууцны барилга дээр очиж байрыг нь үзээд явсан бөгөөд Б.Э нь өөрөө жижүүрээс нь түлхүүрийг нь аваад хэдэн мкв-тайг авах уу гээд би 51.3 мкв байрыг авахаар сонгоод тэр өдрөө салцгаасан. Маргааш нь ..Б.Эт бэлнээр 20.000.000 төгрөгийг өгөөд байр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд мкв-ыг нь 1.400.000 төгрөгөөр бодож 51.3 мкв 2 өрөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Тэгшт 81 дүгээр байрны 3 давхарын 25 тоот байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан Б.Э нь өөрөө Эко пирамид ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд энэ барилга манайх барьж байгаа миний барилга юм гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 03 сард барилга дээр очиход байр ашиглалтанд ороогүй барилгын ажил явагдаж байсан тэгээд байр баригдаж дууссан эсэхийг тодруулж явж байгаад 2015 оны 10 сард байр ашиглалтанд орсон тэгэхээр нь би Б.Э руу залгаад байр ашиглалтанд орчихлоо байраа авая гэхэд түр хүлээж бай энэ байрны захиралтай асуудалтай байна мөнгө төгрөг дээрээ тохиролцоогүй байна түр хүлээж бай гэсэн тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо болиод алга болоод...өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 186-188 тал/,

Хохирогч Д.Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн ордерын хуулбар баримт /4-р хх-ийн 26 тал/,

Хохирогч Б.Батбазарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2013 оны 8 дугаар сард миний танил Б.Э, Баттөр нар  хамтарч тендерт оролцье гэсэн саналыг тавьсан бөгөөд би хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар болсон. Хамтарч ажиллахаар болоход Баттөрийн “Бридж Вүүд” ХХК-аар тендерт оролцохоор болсон. Бид нарын оролцох тендер нь Говийн бүсийн сумуудад тусгай үйлчилгээний техник нийлүүлэх тендер байсан ба 2013.09.16-ны өдөр тендерийн материалаа өгч, мөн тендерийн баталгааны мөнгө гэж 26.000 ам/доллар байршуулсан үүнээс 17 879 ам/долларыг нь манай найз Хорлоорэнцэн, 3 595 ам/ долларыг нь би гаргаж, харин 5 306 ам долларыг нь Баттөр гаргасан.

Тэгтэл Баттөрийн “Бридж Вүүд” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтанд тэнцэлгүй хасагдсан байсан ба би үүнийг 2014 оны 6 дугаар сард мэдсэн. Баттөрийг дагуулан  Худалдаа аж үйлдвэрийн танхимд байрлах Хаан банк руу явж байхад Баттөр машинд явж байхдаа яг үнэндээ 2013 оны 11 дүгээр сард тендерт шалгараагүй болохоор тендерийн баталгааны мөнгө буцаад “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд орсон... Б. Б.Э авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 37-39 талд/,

Хохирогч А.Хорлоорэнцэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2013 оны 9 сард баз Батбазар болон түүний найз Баттөр нартай уулзахад Баттөрийн  “Бридж вүүд” ХХК  тендерийн ажилд оролцох гэсэн чинь мөнгө нь 26.000 ам доллар гэж байсан. Ингээд би өөрийн боломжоороо 17 879 ам долларыг гаргаж 2013.09.06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны урд талд байрлах Хаан банкны салбараас Баттөрийн “Бридж вүүд” ХХК-ний дансанд шилжүүлсэн. Тэгтэл Баттөрийн “Бридж вүүд” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтанд тэнцэлгүй хасагдсан байсан ба 2013.11.25-ны өдөр тендер зарласан газраас тендерийн баталгаа болох 26.000 ам доллар буцаад “Бридж вүүд” ХХК –ны дансанд орсон байсныг 2013.11.26-ны өдөр В.Баттөр компаний данснаас авсан байсан.  Би 17 879 ам доллар Баттөрд өгсөн. Ингээд Баттөрөөс  мөнгөө нэхэхэд би Б.Эт энэ мөнгийг авч өгсөн гэдэг бөгөөд удахгүй өгнө гэсээр одоог хүргэсэн юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 32-34 тал/,\

Хохирогч З.Санчирын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015.05.27-нд Да хүрээ зах дээр ...Б.Эт итгээд 2007 оны мөнгөлөг саарал өнгийн Тоёото приүс 20 маркийн автомашиныг өөрийн нэр дээр, нөгөө хоёр машиныг нь Б.Эын нэр дээр шилжүүлсэн юм. Тэгээд хугацаа болоод мөнгөө өгөхгүй Б.Э утсаар ярихаар өнөө маргаашгүй танд мөнгийг чинь өгнө ажил болж өгөхгүй байна гээд байдаг байсан. Б.Э 98119544 гэсэн дугаараар холбоо барьж байгаад 2016 оны эхээр Б.Э алтны уурхай одоо гайгүй болж байнаа тийм учраас мөнгөөрөө техник хэрэгсэл авчлаа хавар гарах алтны мөнгөөрөө өгнө гэдэг байсан. Б.Эын нэр шилжүүлсэн приүс 20 нь 2003 оны орж ирсэн мөнгөлөг саарал өнгөтэйг нь 9 сая төгрөгөөр, би өөрийн нэр дээр шилжүүлээд өгсөн приүс 20 нь 2007 оны мөнгөлөг саарал өнгөтэйг 11 сая төгрөгөөр, Тоёота харьерыг 23 сая төгрөгөөр бодож Б.Эт өгсөн юм. Би цаасаар ямар нэг гэрээ хийгээгүй юм нийт Б.Эт 43 сая төгрөгний автомашин өгсөн юм...” гэсэн мэдүүлэг

Хохирогч З.Санчираас  авсан автомашины үнэлгээ /4-р хх-ийн 230 тал/

Гэрч З.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сард байх намайг Да хүрээ зах дээр Санчир ахын машиныг зарж байхад Б.Э гэдэг залуу Санчир ахаас Тоёота Харьер маркийн автомашин нэгийг Тоёота приүс маркийн авто машин 2 ширхэгийг аваад явсан. Б.Э нь өөрийгөө Төв аймгийн Эрдэнэсант суманд барилга бариулж байгаа, Төв аймагт алтны уурхайтай гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 248 тал/,

Гэрч А.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Б.Эыг 7-8 жилийн өмнөөс танина. Би тэр үед хувиараа машин зардаг байсан юм. Тэгэхэд надаас машин тэрэг худалдаж авдаг байсан ба тэгж танилцаж байсан. Одоо бол нээх их харилцаа холбоо байхгүй, сүүлийн 1-2 жилийн хугацаанд уулзаагүй. Наран үерийн хамгаалалт барих ажлын тендерийн талаар би хариуцаагүй болхоор мэдэхгүй байна. Манайхаас жил болгон л иймэрхүү тендер жил болгон л зарлаж байдаг, би мэдэхгүй байна. Монгол Менежмент ХХК-ийг шалгаруулж өгнө гэж Б.Эаас мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /7 хх-ийн 234-235 тал/,

Гэрч С.Цэрэнчоймболын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед яагаад заавал миний нэр дээр машин шилжүүлэх болсоныг би мэдэхгүй байна. Б.Э надад хэлэхдээ би машин тэргэндээ дугуй авч тавьмаар байна, том машинууд бүгд дугуйгүй болчихсон, би энэ машиныг ломбарданд тавих гэсэн юм, таны нэр дээр шилжүүлээд ломбарданд тавьчихая, та гарын үсгээ зураад өгөөч гэж л гуйсан. Би нарийн ширийн зүйлийг нь сайн ойлгохгүй зүгээр тус болох л санаатай зөвшөөрөөд гарын үсгээ зурж өгсөн юм...тухайн үед 04-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Шийтэр гэх хүний нэр дээр байж байгаад миний нэр дээр шилжсэн, Шархадны техникийн зах дотор байдаг нэр шилжүүлдэг газар орж шилжүүлсэн...тухайн үед намайг тэр шархадны “Да хүрээ” зах дээр дуудаад нэг нэр шилжүүлдэг газар дотор гарын үсэг зуруулсан, би яг ямар баримтан дээр гарын үсэг зурсанаа огт санахгүй байна, сайн уншаагүй л гарын үсгээ зурсан. Тэр нэр шилжүүлэх баримтан дээр гарын үсэг зурах үед Шийтэр гэх хүн нь өөрөө байгаагүй, тэр хүний иргэний үнэмлэх энэ тэрийг конандчихсан, гарын үсэг нь зурагдчихсан нотариатаар орчихсон бэлэн баримт байсан, түүн дээр нь би гарын үсгээ зурсан юм. Тэгээд тэр машин нь миний нэр дээр шилжсэн талаар гэрчилгээ нь гараад ирсэн чинь Б.Э намайг дагуулаад “Да хүрээ” захаас гараад авто ломбардын газар луу дагуулж яваад тэнд бас зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулаад 3 сая төгрөг авсан. Тэр мөнгөө өөрөө авсан, би тэр мөнгөнөөс нь юу ч аваагүй. Тэр мөнгөө аваад сураг чимээгүй 1 сар шахам чимээгүй байж байгаад манайд нэг өдөр ирж хоноод маргааш нь манай хүү Т.Лг дагуулж гараад ийм асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 154-155, 175-176 тал/,

Гэрч Д.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нутгийн залуу болох Бадамын Б.Э нь манайд ирээд Баянзүрх дүүргийн Ботаникийн буудлын ард талд орон сууц барих гэж байна аа урьдчилгаа төлбөр өгөх юм бол 50 хувийн хөнгөлөлттэй байр олж өгнө гэж хэлсэн тухайн үедээ итгээгүй байнга хүрч ирээд нөхөр бид хоёрыг очиж үз гэхээр нь хамт явж үзэхэд хуучин барилгыг нь нураагаад хаячихсан байхаар нь итгэсэн юм. Тэгээд би 2014.06.10-ны өдөр...Үйлдвэрчний зөвлөлийн 3 давхарын 305 тоотод очиж Б.Эт бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. Надад хэлэхдээ намар 9 сард байрандаа орчихно гэж хэлж байсан. 2014.07.09-ний өдөр Б.Э нь манай нөхрөөс 12 тооны эр хонь, 10 тооны эр ямаа зараад 3.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111 тал/,

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Э нь нурааж буулгасан байрны оршин суугчдад түрээсийн мөнгө өгөх хэрэгтэй байна гээд М.Сандагдорж ахаас мөнгө авч байсан юм, яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна, ямар ч байсан нэлээд их л мөнгө авч байсан юм. Тухайн үед М.Сандагдорж ах байраа зарчихсан мөнгөтэй байсан ба Б.Эт бэлнээр нь өгч байсан, Б.Э тэр дор нь хүмүүст боодол боодол мөнгө тарааж өгч байсан юм...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 188-190 тал/,

Гэрч М.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бадамын Б.Эын дансанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Өргөө кино театрын урд талын Баруун хүрээ салбараас 9.000.000 төгрөгийг өөрийнхөө 5029465495 тоот данснаас шилжүүлсэн. Энэ ямар учиртай юм гэхээр манай төрсөн ах М.Сандагдорж өөрийнхөө байрыг зараад мөнгө нь миний дансанд хадгалагдаж байсан юм. Тэгээд миний төрсөн ах тэр өдөр Б.Э гэх хүнтэй хамт хүрч ирээд Б.Э нь манай ахад тендер авч өгөх гэж байгаа юм 9 сая төгрөгийг шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн юм...”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 11 тал/,

Гэрч Ж.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр тухайн үед 2-3 жил Төв аймагт Заамарт хувиараа алтан дээр ажилладаг байсан юм. Тухайн үед Баттөр надруу залгаад Нараа Б.Э бид нар нэг ажил хийж байгаа юм аа, хэдэн төгрөг данс руу чинь орох байх шүү гэж хэлсэн...Маргааш нь байхаа 2016 оны 05 сарын 23-ны өдөр миний данс руу 100,000,000 төгрөг орсон, оронгуут нь би нөхөрлүүгээ мөнгө орчихлоо гэхэд миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хэлснээр шилжүүлэхийг нь шилжүүлээд буцаахыг нь буцааж шилжүүлсэн. Уг мөнгөнөөс өөртөө зарцуулсан зүйл байхгүй, бүгдийг нөхрийнхөө хэлснээр шилжүүлсэн…2016.05.25-ны өдөр маш эрт Баттөр, Сайн-Отгон нар ирээд Б.Э алга болчихлоо, юм худлаа болчих шиг боллоо, мөнгөө буцааж авъя чиний дансанд орсон гээд нэхээд байхаар нь би хамт гараад банк ороод 40 сая төгрөгийг нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 206-207 тал/,

Гэрч В.Баттөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 онд Б.Э нь Төв аймгийн Заамар сумын алтны уурхайд алтан дээр ажиллаж байна гээд яваад байсан. Яг энэ үедээ надруу яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна, алтан дээр ажиллаад мөнгийг чинь удаахгүй хүүтэй 2-3 хоноод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Сайн-Отгондоо энэ талаар хэлээд манай дүү зөвшөөрөөд Б.Эын хэлсэн түүний эхнэр Ж.Наранцэцэгийнх нь данс руу 2016.05.23-ны өдөр 100 сая төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн чинь Б.Э мөнгө шилжүүлэнгүүт шууд утсаа салгаад алга болчихсон... Миний хувьд бол Б.Эаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй байгаа, миний хувьд харьцангуй бага мөнгө гаргасан, эхний ээлжинд тэр Батбазарын мөнгийг гаргаасай л гэж бодож байна. Б.Эын “Эко пирамид” ХХК-ийн тендерт оролцох ёстой мөнгө байсан, гэвч үүсгэн байгуулагдаад удаагүй байна гэх шалтгаанаар миний өөрийн “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд мөнгөө байршуулаад тендерт орох болсон, шалтгаан нь ердөө л энэ. Гэвч тендерийн материал нь тэнцэхгүй гээд буцаасан, мөнгө нь буцаад манай компанийн дансанд ороод ирсэнийг Б.Э надаас би өөр ажил хөөцөлдөхөөр болчихлоо, чи наад мөнгөө надад данснаасаа аваад өг өө гэсэн, тэгэхээр нь би Батбазараас асуусан юм уу гэж хэлтэл мэдэж байгаа Батбазар бид 2 сайн найзууд юмаа гэж хэлсэн, тэгэхээр би анхнаасаа Эко пирамид ХХК-д орох ёстой байсан юм чинь гэж бодоод захирал болох Б.Эт буцааж өгсөн. Цаанаа яг юунд зарцуулсаныг нь мэдэхгүй, нэг өдөр 10-20 бизнес яриад л толгой эргүүлээд байдаг байсан хүн шүү дээ гэх мэдүүлэг /5 хх-ийн 176-179 тал/,

Гэрч С. Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014-2015 оны үед байх аа, Б.Э, В.Баттөр, Б.Эын найз гэх Батбазар гэх хүмүүстэй ярьж тохироод Эко пирамид гэх нэртэй компани байгуулаад Б.Э ерөнхий захирлаар нь ажиллахаар болсон. Тухайн үед 16 давхар 3 блок билүү барилга баригдана гээд барилгын бүх цонхыг манай “Анар цамхаг цонх” ХХК хийнэ гэж ярьж тохирч байсан юм. Ер нь бол яахав ажил хийх нь баталгаатай гээд миний нэрийг компанийн үүсгэн байгуулагчид оруулаад 20 хувь эзэмшихээр нэмж байсан юм. Тэгээд компани байгуулаад нээх удаагүй юм дөө, Б.Э нь өөрийгөө компанийн захирал гээд энд тэнд хүн амьтанд нэрийн хуудас өгсөн л хүн байсан тухайн үедээ оффис нь Сүхбаатарын талбайн баруун талд Үйлдвэрчний эвлэлийн байранд байдаг байсан, би тэр байранд нь хааяа орж гардаг байсан, би өөрөө тусдаа вакум цонхны үйлдвэрийн компанитай байсан юм. Тэгээд явцын дунд Б.Э барилга барих газар дээр байсан барилгыг буулгаад Төв аймгийн Эрдэнэсант сум руу зөөсөн гэж сонссон, компани дөнгөж байгуулагдаад X тайлан баланс гаргаад үйл ажиллагаа явуулаагүй байхад компанийн дансаар хүмүүсээс барилга барина гэж 20 гаран сая төгрөг авсан байсан, тэр мөнгөө яасан юм бүү мэд...дараа жил нь билүүдээ яг хэдэн онд гэдгийг санахгүй байна, Б.Э, В.Баттөр, Батбазар гурав намайг Бөхийн өргөөний зүүн талд нэг нотариатын газар дуудаад Б.Эт ганцааранд нь компанийг шилжүүлж өгөх талаар яриад би гарын үсгээ зураад явсан...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 180-183 тал/,

Гэрч Сономдагвын Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2012 онд анх Б.Этай танилцаж байсан, Ганзориг гэж найзаараа дамжуулж танилцаж байсан, би 2013 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаар томилогдсон байсан юм, тэгэхэд Б.Э намайг тэнд байгааг мэдчихээд манай ажил дээр хүрч ирээд урьд танилцаж байсан гээд саймшираад янз бүрийн ажил төрөл хиймээр байна, туслаач дэмжээч гэж ирсэн, тэгж л надтай холбогдож байсан юм. Түүнээс өмнө бол би Б.Эыг таньдаггүй байсан юм... Би Б.Эаас огт мөнгө авч байгаагүй ээ гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 184-187 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2018.9.12-ны өдрийн итгэмжлэл /тээврийн хэрэгсэл/, 2018.8.17-ны өдрөөс эхлэсэн Чингэлтэй дүүргийн Нотариатч Нарантуяагийн гэх бүртгэлийн дэвтэрийн 1341 дугаарт бүртгэгдэж зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Шийтэрийн гэх гарын үсгийн туршилтын загвар...Д.Шийтэрийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар, 2018 оны 12 дугаар сарын ажлын төлөвлөгөөнд гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /12 хх-ийн 110-119 тал/,

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Э, Б.Ерболот нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл /хх-ийн дүгээр хуудас/8-р хх-ийн 65-67 тал/,

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Э, Б.Ерболот нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /8-р хх-ийн 68 тал/,

“Ри-Фөн” ХХК-иас Б.Эын Хаан бакны 5024698433 дугаарын данс руу 91.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /8-р хх-ийн 113 тал/,

Яллагдагч Б.Эын эхнэр Ж.Наранцэцэгийн Хаан банкны дансны хуулга                  /Сайн-Отгоны эхнэрийн данснаас 100.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт                 7-р хх-ийн  199- 200 тал/,

Б.Цэндсүрэнгээс Б.Эт мөнгө өгсөн баримт /8-р хх-ийн 209 тал/, дансны хуулга /8-р хх-ийн 185-192 тал/,

Гэрч Золбоогоос гаргаж өгсөн Б.Этай тооцоо хийсэн гар бичмэл /9-р хх-ийн 37-38 тал/,

М.Цэрэндаваа, М.Сандагдорж нараас Б.Эын данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 12-13 тал/,

Д.Мөнх-Оргил, Л.Оюунболд нартай байр орон сууц захиалах гэрээ байгуулсан гэрээнүүд /2-р хх-ийн 212-242 тал/,

СД бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/11-р хх-ийн 86-87 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /11-р хх-ийн 96-97 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /11-р хх-ийн  98 тал/,

Битүүмжилсэн эд хөрөнгийг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтууд /11 хх-ийн 100-112 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь дээрх гэмт хэргүүдэд хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нар болон хохирогч нар, гэрчүүд, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч нараас хэргийг дутуу шалгасан, хохирлыг буруу тооцсон тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал гаргасан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч    Т. Т.Лгийн     өмгөөлөгчдийн    зүгээс   цагдаагийн   алба   хаагч

М.Булганаа, Ж.Мөнхтулга нарын гар утасны камерын бичлэгэнд мөрдөгчид үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулаагүй хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байгаа хэдий ч  мөрдөн байцаалтын шатанд эдгээр гэрчүүдээс хураан авсан гар утсан дээрх камерын бичлэгүүд /11 хх-ийн 78-85х/ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааралтай, нотолгооны чухал ач холбогдол бүхий бичлэгүүд байх тул энэхүү хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.

ГУРАВ: Хохирол, иргэний нэхэмжлэлийн тухайд:

Шүүгдэгч Т.Л, Б.Э нар нь бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн учраас  Цагдаагийн ерөнхий газраас нэхэмжилсэн амь хохирогч Д. Батсайханы ар гэрт олгосон 2 өрөө орон сууцны 80 000 000 төгрөг, болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд олгодог 10 жилийн цалинтай тэнцэхүйц нэг удаагийн буцалтгүй тусламж 76 757 640 төгрөг, оршуулгын тэтгэмж 1.000.000 төгрөг, буяны үйлчилгээний төлбөр 9.376.000 төгрөг, цэцэг туузны үнэ 880.000 төгрөг нийт 168.013.640 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцаж төлөх ёстой болно.

 Шүүгдэгч нар нь бүлэглэж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж амь насыг нь хохироосон байх тул энэ хэрэгтээ бусдад төлөх хохирол төлбөрийг хоёул тэнцүү хувааж төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иймээс шүүгдэгч тус бүрээс 84.006.820 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Эын дангаар үйлдсэн залилах гэмт хэргийн хохирлын хувьд 6.050.385 төгрөг гаргуулж хохирогч Б.Батбазарт, 30.090.357 төгрөг гаргуулж хохирогч А.Хорлоорэнцэнд, 25.600.000 төгрөг гаргуулж хохирогч М.Сандагдоржид, 36.000.000 төгрөг гаргуулж хохирогч З.Санчирт, 60.000.000 төгрөг гаргуулж хохирогч В.Сайн-Отгонд, 16.550.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Гансүхэд, 24.228.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ариунболдод, 88.807.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ерболатад, 15.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шийтэрт тус тус олгох нь зүйтэй бөгөөд хохирогч Ц. Авирмэд, Д. Мөнх-Оргил, Л. Оюунболд, Г. Эрдэнэсант нарт учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, эдгээр хохирогч нар шүүгдэгч Б. Б.Эаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн залилах гэмт хэргүүдийн нийт хохирол нь 472.425.742 /дөрвөн зуун далан хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг болж байх ба 170 100 000 /нэг зуун далан сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлөгдснийг хасаж тооцвол одоо тэрбээр залилах гэмт хэрэгтээ бусдад 302.325.742 /гурван зуун хоёр сая гурван зуун хорин таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол төлбөрийг төлөх үлдэгдэлтэй байна.

Мөн түүний үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн хохирол 84.006.820 /наян дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг нэмээд шүүгдэгч Б.Эын бусдад төлөх ёстой нийт хохирол төлбөр нь 386.335.562 /гурван зуун наян зургаан сая гурван зуун гучин хоёр мянга таван зуун жаран хоёр/ төгрөг байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пагамаас сэтгэл санааны хохиролд шүүгдэгч тус бүрээс 50.000.000 /тавин сая/ төгрөг, нийт 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэгээс 03-15 насны 4 хүүхдүүдээ 18 нас хүртэл нь 37 жилээр тооцож, амь хохирогчийн авч байсан цалинг сарын 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр бодож 444.000.000 /дөрвөн зуун дөчин дөрвөн сая/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 56.000.000 / тавин зургаан сая/ төгрөг, нийт 500 000 000 /таван зуун сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлүүд гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлүүд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Учир нь Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа Эрүү, Иргэний хууль, тогтоомжид сэтгэл санааны хохирлыг тооцож гаргуулах хууль эрхзүйн орчин бүрдээгүй, шийдвэрлэсэн практик байхгүй байна.

 Түүнчлэн амь хохирогч Д. Батсайхан нь алба хааж байх үедээ сарын 639 647 /зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун  дөчин долоо/ төгрөгийн дундаж цалинтай байсан болох нь 13 дугаар хх-ийн 250 дугаар хуудсанд байх Тэтгэмж олгох жагсаалтаас тодорхой харагдаж байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэгээс ямар үндэслэлээр амь хохирогчийн авах байсан цалинг 1 сая төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэгийн хувьд  хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосны дараа, уг тэтгэмж болон амь хохирогчийн авч байсан цалингийн зөрүүг шүүгдэгч нараас иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

ДӨРӨВ: Бусад асуудлын тухайд

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт  2016.3.23-ны өдрөөс 2016.04.06-ны өдрийг хүртэл 14 хоног, 2016.09.01-ний өдрөөс 2016.09.30-ныг хүртэл 29 хоног, 2016.12.15-наас 2016.12.18 хүртэл 3 хоног, 2017.4.25-ны өдрөөс 2017.5.26-ны өдрийг хүртэл 30 хоног, 2018.10.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 307 хоног, шүүгдэгч Т.Лгийн хувьд 2018.10.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 231 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон тул тэдний хоригдсон хоногуудыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтын хувьд хураагдан ирсэн 3 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн 04-96 УБР улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийг шүүдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн хохиролд нөхөн тооцож төлүүлэхээр холбогдох бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тээврийн цагдаагийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Ийнхүү эцэст нь дүгнэхэд шүүгдэгч Б.Э, Т.Л нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны  явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Л нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн санаа зорилго, шинж байдал, үйлдлийн оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай байдлаар, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э, Т.Л нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д 13 /арван гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 15 /арван тав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 05 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ял, шүүгдэгч Т.Л-д оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 307 /гурван зуун долоо/ хоног,  шүүгдэгч Т.Л-ийн урьдчилан цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэг/ хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Л-с 84.006.820 /наян дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг, шүүгдэгч Б.Э-с  84.006.820 /наян дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт, шүүгдэгч Б.Эаас 6.050.385 /зургаан сая тавин мянга гурван зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбазарт, 30.090.357 /гучин сая ерэн мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Хорлоорэнцэнд, 25.600.000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Сандагдоржид, 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Санчирт, 60.000.000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж хохирогч В.Сайн-Отгонд, 16.550.000 /арван зургаан сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Гансүхэд, 24.228.000 /хорин дөрвөн сая хоёр зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ариунболдод, 88.807.000 /наян найман сая найман зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ерболатад, 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Д.Шийтэрт тус тус олгож, хохирогч Ц.Авирмэдэд учруулсан 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн, хохирогч Д.Мөнх-Оргилд учруулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн, хохирогч Л.Оюунболдод учруулсан 8.000.000 /найман сая/ төгрөгийн, хохирогч                             Х.Эрдэнэсантад учруулсан 81.000.000 /наян нэгэн сая/ төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Э нөхөн төлсөн, эдгээр хохирогч нар нь шүүгдэгч Б.Э-с хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пагамын шүүгдэгч тус бүрээс сэтгэл санааны хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг, нийт 100 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэгээс шүүгдэгч нараас хүүхэд тус бүрээ насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх болон сэтгэл санааны хохиролд 500.000.000 /таван зуун сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанцэцэгийг амь хохирогчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүгдэгч нараас нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар 04-96 УБР улсын дугаартай Тоёота ландкруйзер Прадо 95 маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч Б.Э, Т.Л нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Э, Т.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР

                                         ШҮҮГЧИД                                       Л.ОДОНЧИМЭГ

                                                                                                 С.ОЮУНЧИМЭГ