Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/01852

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024   10  02   210/МА2024/01852

 

 

 

 

Х.Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Х ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 151,718,008,183.24 төгрөг, 9,043,861.09 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, Л.Анхбаяр, Р.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхасүрэн, Д.Долзодмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, Т.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.Х ХХК нь Х.Х.Б ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/252 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/252-01 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/252-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/252-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/252-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/252-04 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 62,400,000,000 төгрөгийг 102 сарын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй зээлсэн.

А.Х ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗБ/252/1 тоот зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗБ/252/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ф/252 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39 тоот зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/252/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-29 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39-1 тоот барьцааны нэмэлт гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/252/2 тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ф/СС180102002-1-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБ/СС18

0102002-1-38 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, А.Х ХХК-ийн эзэмшлийн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд, газрын эзэмших эрх, автомашин, тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлого зэргийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч А.Х ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан зээлийн эх үүсвэрийг нэмэлт гэрээ байгуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанктай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг үнэт цаасны үүргээр солих гэрээ-нд заасны дагуу үндсэн зээлийг төгрөгт хөрвүүлэн шилжүүлсэн. Дээрх гэрээний хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 62,400,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 23,912,211,871.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,770,958.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2. А.Х ХХК нь Х.Х.Б ХК-тай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/102 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/102-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/102-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/102-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/102-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/102-04 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/252-05 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 46,328,000,000 төгрөгийг 109 сарын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй зээлсэн.

А.Х ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ф/102 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/102/1 тоот зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/102/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/102/3 тоот зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/102/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39 тоот зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗБ/102/04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/102/05 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ф/СС180102002-1-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБ/СС180102002-1-38 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, А.Х ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, барилгууд, газрууд, техник, автомашин тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч А.Х ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлийн эх үүсвэрийг нэмэлт гэрээ байгуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанктай байгуулсан 3ээлийн гэрээний үүргийг үнэт цаасны үүргээр солих гэрээ-д заасны дагуу үндсэн зээлийг төгрөгт хөрвүүлэн шилжүүлсэн. Дээрх гэрээний хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 46,328,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 17,737,103,050.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570,574,801.82 төгрөг хуримтлагдаад байна.

Иймд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/102 тоот зээлийн гэрээний үүрэгт 64,635,677,852.59 төгрөг, Монголбанкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдэл 3,859,861.09 ам.доллар болон 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/252 тоот зээлийн гэрээний үүрэгт 87,081,982,830.65 төгрөг, Монголбанкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдэл 5,184,000 ам.доллар, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 347,500 төгрөг, нийт 151,718,008,183.24 төгрөг болон Монголбанкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын хүүгийн үлдэгдэл 9,043,861.09 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

1.4. А.Х ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1,000,000 тн хүдрийн баяжмалыг олборлон гаргаж авсан байна. Тус олборлон гаргаж авсан ашигт малтмал нь Х.Х.Б ХК-ийн барьцааны зүйл. Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353.60 төгрөгийн хэмжээнд Говь-Алтай аймгийн Бургастай боомтын дэргэд байрлах хариуцагч А.Х ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжилсэн. Хэдий тийм боловч хариуцагчаас уг овоолготой холбоотой аливаа гэрээ хэлцэл хийх, үүрэг хүлээх, түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах захирамжийг зөрчих зэрэг тохиолдолд хариуцагчид хүлээлгэх хариуцлага нь нэхэмжлэгчид учрах эдийн засгийн хохирлыг нөхөхгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг А.Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А.Х ХХК нь Х.Х.Б ХК-тай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/102 тоот 30,000,000 ам.долларын буюу тухайн өдрийн Монголбанкны ханш 1,439.87 төгрөгөөр тооцвол 43,196,100,000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/252 тоот 30,000,000 ам.долларын буюу тухайн өдрийн Монголбанкны ханш 1,620.27 төгрөгөөр тооцвол 48,608,100,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2.2. 3Г/102 тоот зээлийн гэрээний тухайд. А.Х ХХК нь Х.Х.Б ХК-тай байнгын харилцаатай хамтран ажиллаж ирсэн, ЗГ/102 тоот зээлийн гэрээг байгуулахаас өмнө 6 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан ба зарим зээл хугацаа хэтрэлттэй буюу эргэн төлөлтийн графикийн зөрчилтэй байсан. Банк нь банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтээ барих үүднээс буюу тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлж хаах зорилгоор 3Г/102 тоот зээлийн гэрээг байгуулан 30,000,000 ам.доллар олгосон. Х.Х.Б ХК нь энэ 30,000,000 ам.доллараас өмнөх зээлийн гэрээний 28,067,078.93 ам.долларын төлбөрийг хааж, үлдэх 1,932,921.07 ам.долларыг А.Х ХХК-д зориулалтын дагуу олгосон.

Банкны зээл олгох замаар зээл төлүүлсэн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь А.Х ХХК нь Х.Х.Б ХК-тай байгуулсан 3Г/102 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэ гэрээ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.10-т заасан Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэсэн журмыг зөрчиж байгуулсан гэрээ юм.

Зээлийн гэрээг ингэж байгуулснаар зээлдүүлэгч Х.Х.Б ХК-ийн хувьд зээлийн чанар болон хугацааны үзүүлэлт хэвийн, ангилал буурахгүй, банк өөрийгөө эрсдэлээс сэргийлж чадсан мэт харагдаж байгаа боловч зээлдэгч А.Х ХХК-ийн хувьд ашиглаагүй хэт өндөр зээлийн дүнгээс бодсон хүүгийн дарамтад орж, зээлийн төлбөр хийсэн ч үндсэн зээлээс төлөгдөхгүйд хүрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгээс үндэслэлгүйгээр бодогдсон хүүгийн өр хуримтлагдаж, эцэстээ зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрэх нөхцөл болсон. Иймд бид өмнөх зээлүүдийн болон тэдгээрт ногдох хүүг нэгтгэж шинэ зээлийн гэрээ үүсгэх замаар олгосон буюу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээгээр олгосон 30,000,000 ам.долларт ногдох хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй.

А.Х ХХК тус зээлийн гэрээний үндсэн зээлд 8,000,000 ам.доллар, зээлийн хүүд 7,251,294.92 ам.доллар болон 13,202,214,210 төгрөг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нийт төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар-8,000,000 ам.доллар-7,251,294.92 ам.доллар-4,891,856 ам.доллар (13,202,214,210 төгрөгийг төлбөр төлсөн өдрийн ханшаар тооцож ам.долларт хөрвүүлэв) = 9,856,849,08 ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл Х.Х.Б ХК-аас 3Г/102 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэгдэл 9,856,849,08 ам.долларыг буцаан төлөх үндэслэлтэй.

2.3. 3Г/252 тоот зээлийн гэрээний тухайд. Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох 30,000,000 ам.долларын зээлийн гэрээнээс хойш 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Банк нь энэхүү 30,000,000 ам.долларын зээлийг олгохдоо зээлдэгчийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулсан бус, харин өөрийн болон холбоотой этгээдийн эзэмшиж байсан Mongolian recourses corporation (А.Х ХХК-ийн толгой компани)-ийн хувьцааг худалдах зорилгоор буюу хувьцааны төлбөрийг төлүүлэх зорилгоор олгосон. Тодруулбал, тухайн зээлийг олгох үед Х.Х.Б ХК болон түүний холбоотой этгээд (хувьцаа эзэмшигч) болох Т.Д.Б.К. ХХК нар нь А.Х ХХК-ийн толгой компани болох Кайманы арлуудад үүсгэн байгуулагдсан СТ-264081 тоот бүртгэлийн дугаартай Mongolian recourses corporation (МRС)-ийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг байсан.

Тухайн үед Х.Х.Б ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э нь А.Х ХХК-ийн удирдлага Р.Б тай уулзаж манай банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай, манай эзэмшилд байгаа МRС-ийн хувьцааг буцааж 30,000,000 ам.доллараар худалдах хэрэгтэй болоод байна, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг нь бид зээл хэлбэрээр шийдэж өгнө, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг тухайн үед нь харилцан тохиролцоод шийдвэрлэе гэж хэлснийг А.Х ХХК зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Учир нь А.Х ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох төмрийн хүдрийн уурхайн олборлолт, хүдэр баяжуулах үйл ажиллагаанд нэмэлт санхүүжилт ихээр шаардагддаг бөгөөд байнгын харилцаатай Х.Х.Б ХК-аас өөр томоохон зээл олгох арилжааны банк байхгүй, мөн тус банкинд ихээхэн хэмжээний зээлийн өр төлбөртэй байсантай холбоотой.

Х.Х.Б ХК болон Т.Д.Б.К. ХХК нар нь К.К.Г ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. К.К.Г ХХК нь А.Х ХХК-тай хамаарал бүхий компани буюу А.Х ХХК-ийн удирдлага Р.Б ын нагац дүү М.Т гийн нэр дээр бүртгэлтэй компани юм.

Дээр дурдсанчлан 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ нь Х.Х.Б ХК-ийн хүсэл зоригоор хийгдсэн болох нь зээлийн зарцуулалтаас тодорхой харагддаг. Х.Х.Б ХК нь МRС-ийн хувьцааг худалдах зорилгоор зээл олгосон энэ үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан. Үүнд: Х.Х.Б ХК нь зээл олгох хэлбэрээр МRС-ийн хувьцааг худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй" гэснийг зөрчсөн.

Өмнөх зээлийн гэрээний үлдэгдэлд дахиад 30,000,000 ам.долларын зээл олгож, нэг этгээдэд олгож байгаа зээлийн хэмжээ 52,000,000 ам.доллар болсон. Үүнийг тухайн өдрийн албан ханшаар төгрөгт хөрвүүлвэл 84,254,040,000 төгрөг болно. Энэ нь Х.Х.Б ХК-ийн тухайн үеийн өөрийн хөрөнгийн 22.8 хувьтай тэнцэж байгаа. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Х.Х.Б ХК нь А.Х ХХК-ийн холбогдох толгой компани болох MRC-ийн 10 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд А.Х ХХК нь Х.Х.Б ХК-ийн холбогдох этгээд болж байна. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан банк өөрийн холбогдох этгээдэд өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгох хязгаарыг бас зөрчиж байгаа.

Иймд банкнаас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 ам.доллар болон түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар-5,508,000 ам.доллар-6,574,221.12 ам.доллар (17,760,730,595 төгрөг төлбөр төлөгдсөн өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэв) = 17,917,778.88 ам.долларын үлдэгдлийг Х.Х.Б ХК-д буцаан төлөхөөр байна.

Зээлтэй холбоотой барьцааны гэрээнд Говь-Алтай аймгийн Цээл суманд байдаг Таяннуурын уурхайн 2 тусгай зөвшөөрлийг барьцаалсан, тус 2 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал барьцаанд байхаар заасан. Барьцаанд байгаа 2 талбай дээр олборлолт хийгдэхгүй байгаа. Хүдрийн баяжмал нь шууд газраас олборлосон ашигт малтмалыг баяжуулж, үйлдвэрт боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болсон. Энэ баяжмалыг зээлийн төлбөрт тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Х ХХК-аас 151,717,660,683 төгрөг болон 9,043,861.09 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 347,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээс А.Х ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500014 дугаартай, Говь-Алтай аймаг, Цээл суманд байрлах, 212.4 га талбайтай, хөрсний овоолгын зориулалтаар ашиглах эрхтэй газар, А.Х ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500013 дугаартай, Говь-Алтай аймаг, Цээл суманд байрлах, 17.5 га талбайтай автозогсоол, автопүүний зориулалтаар ашиглах эрхтэй газар, А.Х ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500783 дугаартай, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол багт байрлах, 3.3 га талбайтай, газрын тосны агуулахын зориулалтаар эзэмших эрхтэй газар, А.Х ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500807 дугаартай, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Бор үзүүр хаягт байрлах, 24,236.5 га талбайтай тэсрэх дэлбэрэх бодисын агуулахын зориулалтаар эзэмших эрхтэй газар, ирээдүйд олох орлого, 1,000,000 тн хүдрийн баяжмал зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг А.Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,032,708 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х ХХК-аас 905,892,308 төгрөгийг гаргуулж Х.Х.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тухайд. Шүүх нэхэмжлэлийн 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг А.Х ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Х.Х.Б ХК нь А.Х ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого ирээдүйд орж ирэх орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Гэрээгээр баталгаажсан хөрөнгө нь банкны барьцааны зүйл юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны давуу эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан шийдвэрийг шүүхээс гаргасан.

А.Х ХХК нь Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг бусад этгээдэд худалдан борлуулж, ашиг олж байгаа боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг үл биелүүлсэн тул олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг А.Х ХХК-д даалгах шаардлагыг гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хуульд заасан нэхэмжлэгчийн барьцааны эрх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах давуу эрхүүдийг хязгаарласан.

Ийнхүү анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хариуцагчийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Барьцааны эрх нь барьцааны гэрээ байгуулснаар үүсэх боловч барьцааны гэрээ байгуулсан гэх үндэслэлээр барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах эрх үүсээгүй ба энэ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд болзол заасан агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй бол гэж заасан байдаг ба үүргээ хэвийн гүйцэтгэж байвал барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах эрх үүсэхгүй. Тиймээс хэзээ зөрчил үүснэ, тэр үеэс барьцааны зүйлээр шаардлагаа хангуулах эрх үүснэ. Тиймээс 2013 онд байгуулагдсан гэрээгээр талууд ямар нэгэн маргаангүй гэрээг сунгаж, бүх зүйл хэвийн байсан тул барьцааны зүйл рүү орох шаардлага байгаагүй.

5.2. Нэхэмжлэгч тал 2-3 сая тн төмрийн хүдрийн баяжмал байгаа гэх албан бичгийг удаа дараа өгсөн гэж ярьдаг ба тухайн бичгийг өгснөөр бүтээгдэхүүн нь А.Х ХХК-ийн өмч гэж ойлгож болохгүй. Миллион вишн групп гэх компанитай 2010 оноос хойш байгуулсан гэрээний дагуу худалдан авч, өмчлөх эрх нь нөгөө талд шилжсэн бөгөөд өмчлөх эрх заавал хилээр гарснаар шилжихгүй, талуудын тохирсноор уурхайн аман дээр гаргаснаар нөгөө талд шилжиж байгаа юм. Дээд шүүхийн тогтоолд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасны дагуу энэ ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийж болно гэх агуулгаар бичигдсэн. Энэ нь уул уурхайн бизнес хэвийн явагдахын тулд хэдийгээр лиценз болон ирээдүйн орлогоо барьцаалсан ч гэсэн барьцаагаар шаардлага хангуулах эрх үүсэх хүртэл хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа чөлөөтэй явагдаж байж бид Х.Х.Б ХК-аас авсан зээлээ төлнө. Гуравдагч этгээд болох компанийг шүүх хуралдаанд оруулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй процессын алдаа гарсан. Мөн Дээд шүүхийн тогтоолд тухайн бүтээгдэхүүний тоо хэмжээг ярих шаардлага байхгүй гэх агуулгаар бичигдсэн. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 болон 9 дүгээр зүйлд тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 1 сая тн баяжмалыг олборлосон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх болон Дээд шүүх өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл 1 сая тн баяжмалаас барьцааг хангах эрхийг шүүхийн журмаар хангая гэж бодоход тухайн баяжмал нь маргаан бүхий талбайгаас олборлосон гэх баримт байхгүй буюу өөр талбайгаас олборлох боломжтой юм. Иймд нэхэмжлэгч талын хэлж буй 1 сая тн хүдрийн баяжмал нь нэхэмжлэгчийг гомдол гаргахаас өмнө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байсан.

5.3. А.Х ХХК-ийн Таяннуурын уурхайн орд газар нь 4 лицензийн талбайгаас бүрддэг ба үүнээс 2 талбай буюу 017626, 017627 тоот лицензийн талбайнууд Х.Х.Б ХК-ийн барьцаанд байгаа асуудалд маргаангүй. Гэтэл өнөөдрийн байдлаар Бургастайн боомтод үүссэн овоолгын төмрийн хүдрийн баяжмал нь барьцаанд байгаа 2 лицензийн талбайгаас олборлоогүй буюу тухайн 2 талбай дээр олборлолт огт хийгдэхгүй байгаа бөгөөд 013227, 015377 тоот лицензийн талбайнуудад олборлолт ид явагддаг боловч өнөөдрийн байдлаар уурхайн ажиллагаа бүрэн зогссон байгаа. Тиймээс Х.Х.Б ХК-ийн тайлбарлаж байгаачлан барьцааны лицензийн талбайгаас олборлосон төмрийн хүдэр биш болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн Бургастайн боомтод байх овоолго нь төмрийн хүдрийн баяжмал. Гэтэл барьцааны гэрээнд 2 лицензийн талбайгаас олборлосон ашигт малтмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал, баяжмал гэх ойлголтын талаар тодорхой заасан ба ашигт малтмал гэдэг нь газрын хэвлийд байгаа ухаж авахад бэлэн болсон боловсруулаагүй зүйл, харин баяжмал гэдэг нь олборлолт хийж, баяжуулж, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрлэлийн аргаар үнэ цэнийг нь өсгөсөн бүтээгдэхүүн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Бургастайн боомтод байх 1 сая тн төмрийн хүдрийн баяжмалаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа гэдэг нь тогтоогдохгүй байна гэх агуулгыг үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь үүнийг нотлох амархан бөгөөд Ашигт малтмалын газраас лицензийн талбай бүрээр нөөцийн үлдэгдлийн шилжилт хөдөлгөөний тайлан гардаг. Энэ нь шүүхийн журмаар нэхэмжлэгч тал гаргуулж авах бүрэн боломжтой мэдээлэл байхад өнөөдрийг хүртэл хугацаанд нотолж чадаагүй. Гуравдагч этгээдийн талаар анхан шатны шүүх хуралдааны үед маш их яригдсан боловч шүүх үүнийг анхаарч үзээгүй. Зүй ёсны хувьд бол эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байхад энэ ажиллагаа хийгдээгүй болохыг анхаарч үзнэ үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1. ЗГ/102 тоот зээлийн гэрээний тухайд, Х.Х.Б ХК болон А.Х ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ/102 тоот зээлийн гэрээг байгуулахаас өмнө 6 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан ба зарим зээлүүд хугацаа хэтрэлттэй буюу эсвэл эргэн төлөлтийн график зөрчилтэй байсан. Банкны зүгээс банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтээ барих үүднээс буюу тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлж хаах зорилгоор ЗГ/102 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 ам.доллар олгосон. Х.Х.Б ХК нь энэхүү 30,000,000 ам.доллараас өмнөх зээлийн гэрээний 28,067,078.93 ам.долларын төлбөрийг хааж, үлдэх 1,932,921.07 ам.долларыг А.Х ХХК-д зориулалтын дагуу олгосон. Х.Х.Б ХК-ийн зээл олгох замаар зээл төлүүлсэн энэ үйлдэл нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь А.Х ХХК нь 3Г/102 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэ гэрээ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2 дугаар бүлгийн 2.10-т заасныг зөрчиж байгуулсан гэрээ юм. Түүнээс гадна дээрх гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн зээлээс хүү тооцох тухай зарчмыг зөрчиж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрээс дахин үндсэн хүү тооцож, үүргийн ялгаатай төрлийг өөр хооронд нь хольж хутгасан нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн буюу эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл гэрээний талуудын тэгш эрхэд халдаж, нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан гэрээ гэж үзэх үндэстэй ба тухайн зээлийн зориулалтыг гэрээний нөхцөлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хэлбэрээр олгохоор заасан боловч банкны зүгээс зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж алдагдуулсан нөхцөл байдал үүсгэсэн буруутай.

Иймд бид өмнөх зээлүүдийн болон тэдгээрт ногдох хүүг нэгтгэж шинэ зээлийн гэрээ үүсгэх замаар олгосон буюу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу олгосон 30,000,000 ам.долларт ногдох хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байгаа болно. А.Х ХХК үндсэн зээлд 8,000,000 ам.доллар, зээлийн хүүд 7,251,294.92 ам.доллар болон 13,202,214,210 төгрөг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нийт төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар-8,000,000 ам.доллар-7,251,294.92 ам.доллар-4,891,856 ам.доллар (13,202,214,210 төгрөгийн төлбөр төлсөн өдрийн ханшаар тооцож ам.долларт хөрвүүлэв)=9,856,849,08 ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл Х.Х.Б ХК-аас ЗГ/102 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэгдэл 9,856,849,08 ам.долларыг л буцаан төлөх үндэслэлтэй байна.

6.2. ЗГ/252 тоот зээлийн гэрээний тухайд, дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох 30,000,000 ам.долларын зээлийн гэрээнээс хойш буюу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Х.Х.Б ХК нь уг 30,000,000 ам.долларын зээлийг олгохдоо зээлдэгчийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зориулсан бус, харин өөрийн болон холбоотой этгээдийн эзэмшиж байсан М.Р.С (А.Х ХХК-ийн толгой компани)-ийн хувьцааг худалдах зорилгоор буюу хувьцааны төлбөрийг төлүүлэх зорилгоор олгосон байдаг. Тодруулбал, тухайн зээл олгох үед Х.Х.Б ХК болон түүний холбоотой этгээд (хувьцаа эзэмшигч) Т.Д.Б.К. ХХК нь А.Х ХХК-ийн толгой компани болох Кайманы арлуудад үүсгэн байгуулагдсан СТ-264081 тоот бүртгэлийн дугаартай М.Р.С (MRC)-ийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг байсан. Дээр дурдсанчлан 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ нь банкны хүсэл зоригоор хийгдсэн болох нь зээлийн зарцуулалтаас тодорхой харагддаг. Х.Х.Б ХК нь зээл олгох хэлбэрээр М.Р.С -ийн хувьцааг худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Тухайн 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар (2013.12.24-ний өдөр) А.Х ХХК-ийн өмнөх зээл болох №ЗГ/102 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 22,000,000 ам.доллар байсан бөгөөд нэмж 30,000,000 ам.долларын зээл олгосноор нийт зээлийн хэмжээ 52,000,000 ам.доллар буюу 84,254,040,000 төгрөгт хүрсэн байна. Энэ нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Х.Х.Б ХК-ийн тухайн үеийн өөрийн хөрөнгө 369,061,464,000 төгрөг (Х.Х.Б ны албан ёсны цахим сайт дээр тавигдсан 2013 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд тусгагдсанаар) байсан. Дээр дурдсанчлан зээлийн нийт дүн болох 84,254,040,000 төгрөг нь Х.Х.Б ХК-ийн өөрийн хөрөнгийн 22.8 хувьтай тэнцэж байна.

А.Х ХХК нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэхүү гэрээ нь Х.Х.Б ХК-ийн хүсэл зоригоор хийгдсэн болох нь дээр дурдсан үйл баримт буюу хувьцаа, худалдах худалдан авах гэрээ байгуулсан огноо, хувьцааны нийт үнэ болон А.Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан огноо, олгосон зээлийн дүн, зээлийн зарцуулалтын гүйлгээний огноо, олгосон зээл бүхэлдээ тухайн өдрөө эцсийн байдлаар хэний дансанд орсон байгаа зэргээс тодорхой харагддаг.

Иймд Х.Х.Б ХК-аас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 ам.доллар болон түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар-5,508,000 ам.доллар- 6,574,221.12 ам.доллар (17,760,730,595 төгрөг төлбөр төлөгдсөн өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэв)=17,917,778.88 ам.долларын үлдэгдлийг банкинд буцаан төлөхөөр байна.

6.3. Арилжааны банк буюу санхүүгийн мэргэжлийн байгууллага нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, хууль буюу хэм хэмжээний актаар хориглосон, хязгаарласан заалтыг зөрчиж 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/102 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/252 тоот зээлийн гэрээг байгуулсан байх тул хариуцагчийн зүгээс тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн хүүд төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах буюу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгч, Х.Х.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлөх 9,856,849,08 ам.доллар болон 17,917,778.88 ам.доллар, нийт 27,774,627.96 ам.доллараас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32023/16674 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэл нь аль үндэслэлээр, ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүйгээс гадна түүнээс гарах үр дагаврыг тодорхойлж тусгаагүй байна гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хэлэлцсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Учир нь сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө бие даасан тусдаа шаардлага мөн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний эсрэг гаргах хариуцагчийн хамгаалалтын нэг хэлбэр юм. Энэ утгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт хариуцагчийн татгалзал гэсэн ойлголтод нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлыг ч, сөрөг шаардлагыг ч хамааруулж ойлгодог.

Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Гэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг тодруулах боломжгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг гэдгийг дурдах нь зүйтэй. Гэтэл шүүгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас шууд тодруулах боломжтой байсан ч гэсэн тодруулах ажиллагаа хийхгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн үйлдэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан нотлох баримтуудыг хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болгож нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Түүнчлэн үүнээс гадна MBJ гэх эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Х ХХК-аас 151,717,660,683 төгрөг болон 9,043,861.09 ам.доллар гаргуулж гэснийг 27,774,627.96 ам.доллар буюу 88,203,886,012.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Х.Б ХК-д олгож, нэхэмжлэлээс 9,043,861.09 ам.доллар болон 63,513,774,670.5 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

6.4. Анхан шатны шүүх нь маргаан бүхий асуудалд хариуцагч тал ямар нэгэн хариу тайлбар, татгалзал гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр шийдвэрлэсэн. Бид шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй, процессын ноцтой алдаа гарсан гэж үзэж байна. Гэтэл банкны зээл тооцох журмын дагуу банк зээлийг программаар боддог ба тухайн зээлийг бодоход Иргэний хуулийн 216 дугаар зүйл буюу үүргийн гүйцэтгэх дарааллыг харах ёстой. Банк нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүг эхэлж авдаг системээр стандарт нөхцөлийн гэрээг тулгадаг, гэхдээ энэ нь Иргэний хуульд нийцдэггүй. Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд үндсэн зээлийг эхэлж хасаж дараа нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасна гэх дарааллаар тайлбарласан байхад анхан шатны шүүх дээрх дарааллыг баримтлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талын үндэслэлийг эс хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хариуцагч нь өөрөө гэрээг эсэргүүцэх, мэтгэлцэх үүрэгтэй. Хариуцагч тал эхэлж өөрсдөө аудитын байгууллагаар шинжээч томилуулах асуудал байгаа болохыг нотлох баримтын хүрээнд шүүхэд гаргаж, түүнд Х.Х.Б ХК зөрүүтэй саналтай тохиолдолд шүүхээр шинжээч томилуулах боломж үүсэх байсан. Шүүгч шууд шинжээч томилвол хариуцагч талын мэтгэлцэх хуваарь руу орох буюу хариуцагч талын мэтгэлцэгч адил байр суурьтай болно. Гэтэл хариуцагч компани энэ ажиллагааг гүйцэтгээгүй атлаа одоо энэ талаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэрэг маргаан нь 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар эхэлж 1 жил гаруйн хугацааны дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, энэ хугацаанд хариуцагч талд мэтгэлцэх боломж байсан. Өөрөөр хэлбэл шүүх мэтгэлцэх боломжийг нь хангах үүрэгтэй бөгөөд энэ эрхийг нь олгосон байхад хариуцагч тал эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Энэ хэрэг нь шинжээч томилох зайлшгүй шаардлагатай маргаан биш, аль нэг нь мөнгө зээлдүүлсэн бөгөөд зээлсэн тал нь мөнгийг төлнө гэх харилцаа тул заавал тусгай мэдлэг шаардсан шинжээч томилуулж шийдвэрлэх маргаан биш. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү гэх зэрэг тооцоолол байгаа бөгөөд энэ тооцооллыг бүх хүн тооцоолох боломжтой ба Монголбанкнаас хүү тооцоолох аргачлалыг захиргааны хэм хэмжээний актаар баталсны хүрээнд зээлийн асуудлаар талууд мэтгэлцэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлтэй холбоотой бүх тооцооллыг гаргаж өгсөн бөгөөд 1 жилийн хугацаанд хариуцагч тал зээлийн тооцоололтой холбоотой асуудлыг огт ярьж байгаагүй тул манай зүгээс тухайн зээлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Түүнчлэн хариуцагч зээлийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тооцооллыг огт гаргаж байгаагүй.

7.2. Зээлийг хувьцаа худалдах, худалдан авахтай холбоотой гэрээнд зарцуулсан, энэ нь Х.Х.Б ХК-ийн хамааралтай компани байсан гэх огт үндэслэлгүй зүйлийг хариуцагч тал ярьж байгаа ба үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Зээлийг зээлээр хаасан гэх тухайд, банкнаас авсан зээлээр төслөө хэрэгжүүлэх үү, өмнөх зээлээ хаах уу гэдэг нь зээлдэгчийн шийдвэр, сонголт юм. Хэлцлийн чөлөөт байдлын зарчмын дагуу шүүх дээр яригдаж буй бүх зээлийн гэрээнүүдэд 2 тал харилцан гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуульд заасан тэгш байдлын зарчим хэрэгжсэн болохыг нотолж байна.

7.3. А.Х ХХК-ийн давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрт биш сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй шүүгчийн захирамжид гаргасан гомдол мэт агуулгатай процессын ноцтой зөрчил гаргаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16674 дугаар захирамжаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл А.Х ХХК нь тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргах ёстой байтал шүүхийн шийдвэрт гомдол гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн тайлбарыг хийж байгаа нь процессын хувьд ноцтой алдаа бөгөөд давж заалдах гомдол биш, захирамжид гомдол гаргасан агуулгатай зүйлийг хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх дээр яригдаж буй асуудал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл гэж ойлгох болохоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэх гомдлын хэмжээний шаардлага биш болохыг анхаарч үзнэ үү.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.Х.Б ХК нь хариуцагч А.Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 151,718,008,183.24 төгрөг, 9,043,861 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Х.Х.Б ХК болон А.Х ХХК-ийн хооронд дор дурдсан нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Х.Х.Б ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч А.Х ХХК нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

а. 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/102 тоот зээлийн гэрээгээр зээл 30,000,000 ам.доллар, хүү жилийн 14.4 хувь, хугацаа 15 сар, зориулалт хөрөнгө оруулалт,

б. 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/252 тоот зээлийн гэрээгээр зээл 30,000,000 ам.доллар, хүү жилийн 13.2 хувь, хугацаа 28 сар, зориулалт хөрөнгө оруулалт.

3.2. Талууд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх 2 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдлийг Монголбанкны эх үүсвэрээр төгрөгт хөрвүүлсэн ба ЗГ/102 тоот гэрээний зээлийн үлдэгдэл 22,000,000 ам.долларыг 45,760,000,000 төгрөгөөр тооцох, мөн 568,000,000 төгрөгийн зээл олгох, ЗГ/252 тоот гэрээний зээл 30,000,000 ам.долларыг 62,400,000,000 төгрөгөөр тооцох, эдгээр зээлд хүүг жилийн 11 хувиар тооцох, хугацааг өөрчлөхөөр тохиролцжээ.

Үүнээс гадна 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэмэлт гэрээ байгуулж, төлбөрийн хуваарь, хугацаанд өөрчлөлт оруулсан ба ингэснээр 2 гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгагдсан байна.

3.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. А.Х ХХК нь зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан нь дор дурдсанаар үндэслэлгүй байна.

4.1. Иргэний хуулийн дагуу үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд оролцогч этгээдийн хоорондох маргааныг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх бөгөөд Банкны тухай хуулиар Х.Х.Б ХК-д М.Р.С дахь эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулах үйл ажиллагаа зөвшөөрөгдөх эсэх, мөн А.Х ХХК-д олгосон 2 зээлийн дүн 52,000,000 ам.доллар болсон нь хуульд заасан хязгаарлалтаас давсан эсэх нь тус маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаанд хориглолт, хязгаарлалт тогтоосон Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгийн зохицуулалт нь Монголбанкны зүгээс банкны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох арга хэмжээ авахтай холбоотой бөгөөд хэлцлийн эрх зүйн үндэслэлд холбоогүй болно.

4.2. Харин зээлдүүлэгч нь өмнө олгосон зээлүүд, тэдгээрийн хүүг нэгтгэсэн дүнгээр зээлдэгчид зээл олгосон бол тухайн хүүгийн хэмжээнд зээлийн гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэх ба хариуцагч нь ЗГ/102 тоот гэрээгээр зээл олгох замаар өмнөх 6 зээлийн гэрээний төлбөр 28,067,078.93 ам.долларыг төлүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх талуудын байгуулсан ЗГ/102, ЗГ/252 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу Х.Х.Б ХК нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 ам.доллар, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 ам.долларыг А.Х ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 568,000,000 төгрөгийн нэмэлт зээл олгосон болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогджээ.

 

6.1. Нэхэмжлэгч нь Зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтад үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх хариуцагчийн үүргийг дор дурдсанаар тодорхойлсон. Үүнд:

а. ЗГ/102 тоот гэрээний дагуу зээлд 8,000,000 ам.доллар, зээлийн хүүнд 7,157,564.93 ам.доллар болон 13,202,214,209.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72,659.99 ам.доллар тус тус төлсөн, зээлийг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш, зээлийн хүүг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөөгүй үндэслэлээр зээл 46,328,000,000 (45,760,000,000+568,000,000) төгрөг, зээлийн хүү 17,737,103,050.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570,574,801.82 төгрөг, Монголбанкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 3,859,861.09 ам.доллар,

б. ЗГ/252 тоот гэрээний дагуу зээлийн хүүнд 5,508,000 ам.доллар болон 17,760,730,593.99 төгрөг төлсөн, зээл төлөөгүй, зээлийн хүүг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш төлөөгүй үндэслэлээр зээл 62,400,000,000 төгрөг, зээлийн хүү 23,912,211,871.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,770,958.91 төгрөг, Монголбанкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 5,184,000 ам.доллар.

6.2. Хариуцагчийн хүсэлтээр 494016778-MNT, 494010726-USD, 494016777-MNT, 494011965-USD тоот зээлийн данснуудын хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан ба уг баримтууд дахь тооцоолол дээрхээс зөрүүгүй байна.

6.3. Хариуцагч нь нэхэмжилж буй зээлийн тооцоолол ойлгомжгүй, алдаатай тооцсон байх үндэслэлтэй, ээдрээ төвөгтэй болсон гэх үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2023/11786 дугаар захирамжаар тус маргааны хувьд тооцоо, тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардлагагүй гэж дүгнэж, уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээ болон хуульд зааснаар тооцох нь эрх зүйн асуудал болно. Шинжээч томилж зээлийн тооцооллыг гаргуулах тухай хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр татгалзсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.4. Анхан шатны шүүх ЗГ/102 тоот гэрээний 3.3, 3.4, 6.2.3, 8.2 болон ЗГ/252 тоот гэрээний 3.2, 3.3, 6.2.3, 8.2, 8.3 дахь заалтуудад зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, эдгээрийн хувь хэмжээ, төлөх нөхцөлийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон гэж зөв дүгнэжээ.

6.5. Дээрх тооцоогоор нэхэмжлэгч нь ЗГ/102, ЗГ/252 тоот  зээлийн гэрээний үүрэгт 151,718,008,183.24 төгрөг болон 9,043,861.09 ам.доллар гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт банкны зээлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулж болохоор заасан хэдий ч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валют төлүүлэхээр шаардаж буй нэхэмжлэлийн үнийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар хөрвүүлж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр тодорхойлох учиртай.

Иймээс 9,043,861.09 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханш болох 3,175.70 төгрөгөөр хөрвүүлж 28,720,589,663.50 төгрөг болох тул энэ дүн дээр 151,718,008,183.24 төгрөгийг нэмж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 151,718,008,183.24 төгрөг болон 9,043,861.09 ам.доллар гэснийг 180,438,250,346 төгрөг гэж өөрчлөх нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүх Х.Х.Б ХК болон А.Х ХХК-ийн хооронд дор дурдсан барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсаныг зөв тогтоож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

7.1. ЗГ/102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

- 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/102/1 тоот барьцааны гэрээ, 3Б/102/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/102/3 тоот зээлийн барьцааны гэрээ, Ф/102 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,

- 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3Б/102/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ,

- 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3Б/102/04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,

- 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/102/05 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

7.2. ЗГ/252 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

- 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ф/252 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 3Б/252/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,

- 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/252/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ,

7.3. ЗГ/102, ЗГ/252 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ,

- 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39 тоот зээлийн барьцааны гэрээ,

- 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39-1 тоот барьцааны нэмэлт гэрээ,

- 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Ф/СС180102002-1-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,

- 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБ/СС180102002-1-38 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, хувьцаа, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

7.4. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг MV-017626, MV-017627 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд, нэгж талбарын ***дугааруудтай газар ашиглах эрх болон Ф/102, 3Б/102/1, ЗБ/102/1-1, ЗБ/СС160725024-2-39, 3Б/102/05, Ф/СС180102002-1-1, ЗБ/СС180102002-1-37 тоот барьцааны болон фидуцийн гэрээнүүдийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн шүүх М ХХК, П ХХК-тай тус тус байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3Б/СС160725024-2-26, 3Б/СС160725024-2-29 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүд, мөн хариуцагчтай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3Б/102/04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх байдлаар шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

8.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан.

ТЗБ/252/1 тоот гэрээгээр 13526Х, 10368Х дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүд, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл, эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого, ТЗБ/252/2 тоот гэрээгээр MV-017626, MV-017627 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, уул уурхайн тоног төхөөрөмжүүд, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл, эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогыг тус тус барьцаалжээ. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

8.2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2024/00093 дугаар тогтоолд Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь талуудын зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тул тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.4-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэрэгжих учиртай байна. Иймд тухайн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалын хэмжээг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал биш гэж үзнэ гэж дүгнэсэн.

Иймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар дээрх барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 1,000,000 тн хүдрийн баяжмал гэж тодорхойлсон байх боловч барьцааны гэрээнд ашигт малтмал, түүний борлуулалтын орлого гэж тусгасан тул тус шаардлагыг барьцааны гэрээний дагуу тодорхойлж шүүхийн шийдвэрт тусгана.

8.3. Харин анхан шатны шүүх Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах шаардлага нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйг зөв дүгнэсэн байна. Тодруулбал үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд барьцааны зүйлийг захиран зарцуулахгүй байх, аливаа этгээдтэй хэлцэл хийхгүй байхыг даалгах нь барьцааны эрхийн агуулгад хамаарахгүй.

Уг шаардлагын үндэслэлийг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн овоолготой холбоотой аливаа гэрээ хэлцэл хийх, үүрэг хүлээх, түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах захирамжийг зөрчих зэрэг тохиолдолд хариуцагчид хүлээлгэх хариуцлага нь нэхэмжлэгчид учрах эдийн засгийн хохирлыг нөхөхгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж тодорхойлсноос үзвэл энэ нь шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаар захирамжийг биелүүлэхтэй холбоотой барьцааны шаардлагаас өөр асуудал байна.

Иймээс давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 347,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

10.1. Шүүх зээлийн гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх учир хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32023/16674 дугаар захирамжид хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, үр дагаврыг тодорхойлж тусгаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад нийцжээ.

10.2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал гомдлоо тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Миллион вижн групп лимитэд компанийн ийг оролцуулаагүй гэх боловч шүүхэд бичгээр гаргасан гомдолд энэ талаар тусгагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг бичгээр гаргаж, мөн хуулийн 162.2.1-162.2.5-д заасан зүйлийг тусгахаар зохицуулсан бөгөөд хуулийн 162.2.4-т зааснаар шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа-г тусгах журамтай.

Түүнчлэн анхан шатны шүүхэд талуудын маргаж мэтгэлцээгүй асуудлыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй талаар дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол бүхий этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэх боломжтой ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх асуудал биш юм.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шийдвэрийн тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлыг хуульчилсан бөгөөд тус шаардлагад нийцээгүй дараах алдааг залруулж шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:

11.1. Үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгийн барьцааг хэрэгжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, мөн хохирол гаргуулахтай холбоотой Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагад хамаарах Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлаагүйг нэмж тусгана.

11.2. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн газар ашиглах эрхийг ашиглах эрхтэй газар гэж томъёолсон нь Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасантай нийцээгүй тул зохих найруулгын өөрчлөлт оруулна.

11.3. Мөн Ф/102, 3Б/102/1, ЗБ/102/1-1, ЗБ/СС160725024-2-39, 3Б/102/05, Ф/СС180102002-1-1, ЗБ/СС180102002-1-37 тоот гэрээний зүйлүүдийг тодорхой заагаагүй нь шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заах шаардлагад нийцээгүй тул зохих өөрчлөлтийг оруулна.

11.4. Нэхэмжлэгч компанийн хэлбэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс зөрүүтэй ХХК гэж тусгасныг зөвтгөж ХК гэж өөрчилнө.

 

12. Дээрх үндэслэлээр талуудын байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон ашигт малтмал, борлуулалтын орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, 151,717,660,683 (нэг зуун тавин нэгэн тэрбум долоон зуун арван долоон сая зургаан зуун жаран мянга зургаан зуун наян гурван) төгрөг болон 9,043,861.09 (есөн сая дөчин гурван мянга найман зуун жаран нэгэн) ам.долларыг гэснийг 180,438,250,346 төгрөг гэж өөрчилж, Х.Х.Б ХХК гэснийг Х.Х.Б ХК гэж өөрчилж,

2 дахь заалтын 175 дугаар зүйлийн 175.1 гэсний өмнө 158 дугаар зүйлийн 158.1 гэж нэмж, 21-27 дахь дэд заалтуудын ашиглах эрхтэй газар гэснийг газар ашиглах эрх гэж өөрчилж,

28 дахь дэд заалтыг Ф/102 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан Hitachi ex2500 маркийн 2 ширхэг экскаватор, Hitachi ex1200 маркийн 1 ширхэг экскаватор, Shanx маркийн 70 ширхэг автомашин, 133 ширхэг чиргүүл, Howo маркийн 35 ширхэг авто чирэгч, 70 ширхэг чиргүүл, 3Б/102/1 тоот барьцааны гэрээнд заасан дансны орлого, борлуулалтын орлого, 30 ширхэг Dolly чиргүүл, ЗБ/102/1-1 тоот барьцааны нэмэлт гэрээнд заасан TRIO маркийн иж бүрэн төмрийн хүдэр баяжуулах VI үйлдвэр, ЗБ/СС160725024-2-39 тоот барьцааны гэрээнд заасан М.Р.С S.a.r.l компанийн энгийн хувьцааны 30 хувь, 3Б/102/05 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнд заасан ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шим, авлага, түүний үр шим, хавсралтад тодорхойлсон 35 ширхэг Dolly чиргүүл, Ф/СС180102002-1-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан 1644УБЧ улсын дугаартай, CWS TM10, Quick coupler багц, 5186УНО улсын дугаартай Камаз 5662ЕС, АЦ7.0-40 маркийн галын машин, 5178УНО улсын дугаартай, Камаз нефаз 4208-10-30 маркийн тусгай автобус, 7953УНП улсын дугаартай, Камаз нефаз 42111-10-11, 7943УНП улсын дугаартай Камаз нефаз 4208-030, ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнд заасан үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, баяжуулах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж /үйлдвэр №2, 3, 4/ гэж өөрчилж,

29 дугаартай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ болон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, борлуулалтын орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэсэн дэд заалт нэмж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгээс 1,000,000 (нэг сая) тн хүдрийн баяжмал зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон гэснийг хасаж,

3 дахь заалтын 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, 905,892,308 /есөн зуун таван сая найман зуун ерэн хоёр мянга гурван зуун найман/ гэснийг 905,962,508 гэж, Х.Х.Б ХХК гэснийг Х.Х.Б ХК гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 461,329,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА