Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ширчинд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Болорчулуун,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын гаргасан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 179 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Болорчулууны бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 15 тоот прокурорын эсэргүүцлээр Ц.Ширчинд холбогдох 201726030312 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Цэрэнжавын Ширчин, 1949 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 68 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамж 420 тоотод оршин суух,

Ардын цэргийн тусгай шүүхийн 1971 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Октябрийн районы ардын шүүхийн 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1980 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 286 дугаар таслан сэргийлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 439 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 301 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 6 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 213 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УХ49050813/,

 

Ц.Ширчин нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Ширчингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхээс яллагдагч Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

1. Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт Ц.Ширчин нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн хэмээн дурдсан байх ба хохирогч Ш.Сайханбилэг “...2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ...лангуун дээрээ мөнгөн эдлэлээ дэлгэж тавьсан ба дунд нь 18 см өндөртэй, нэг литрийн багтаамжтай мөнгөн завъяа буюу гүцийг гаргаж тавьсан байсан. 12 цаг 10 минутын орчимд лангуун дээрх эд зүйлээ алдсаныг мэдээд “Мишээл экспо” худалдааны төвийн хяналтын камерыг шалгахад 12 цаг 07 минутын үед 70 орчим насны, саравчтай малгай, хар хөх куртка, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн миний гүцийг аваад торондоо хийж байсан...” /хх-ийн 13-14/ гэж мэдүүлжээ. Хэргийн 21-22 талд авагдсан Ц.Ширчинг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд гэмт хэрэг гарсан гэх өдрийн /тоог 18, 19 аль болох нь тодорхойгүй/, засварласан байдлаар, Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолын хэргийн 23-24 талд авагдсан хувь нь “Үйлдсэн хэргийн талаар” гээд доод хэсэгт мөн хэрэг үйлдсэн гэх өдрийг засварласан, тогтоох хэсэгт нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэж тус тус засварласан, яллагдагчид гардуулан өгвөл зохих хувьд 2017 оны 2 дугаар  сарын 19-ний өдөр гэж /засвар ороогүй байдлаар/ тус тус харилцан зөрүүтэй эргэлзээтэй байдлаар тэмдэглэсэн байх тул дээрх гэмт хэрэг 2017 оны 2 дугаар сарын хэдний өдөр, хэдэн цагт гарсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Дээрх нөхцөл байдалтай холбоотой хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан гэмт хэрэг гарсан гэх өдрийн Мишээл худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэх шаардлагатай. Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”-ыг тогтооход ач холбогдолтой.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэг “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч, холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно” гэж хуульчилсан. Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн, уг тогтоолоор Ц.Ширчинд холбогдох эрүүгийн 20171203312 дугаартай хэргээс “2017 оны 2 дугаар сарын 18-нь өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвд лангуу, түрээслэн ажиллуулж байсан Л.Батжаргалын лангуун дээрээс түүний эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий Орос улсад үйлдвэрлэсэн хоёр нүдний хар өнгийн дуран хулгайлсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг тогтоолыг гомдол гаргагч болон яллагдагч нарт танилцуулаагүй, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт заасан журам болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан гомдол гаргах байцаан шийтгэх ажиллагааны талууд оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил болжээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолоор Ц.Ширчинд холбогдох Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн уг үйлдэлд 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэгч Т.Ариунзаяа сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, Ц.Ширчинг сэжигтнээр тооцон, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. /хх-ийн 20/ “Ц.Ширчин нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан байна. Иргэн Л.Батжаргалын /хх-ийн З/ “Мишээл Экспо” худалдааны төвд зохиогдож байгаа үзэсгэлэнд оролцож байхдаа орос нүдний дуран алдсан” гэх гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй, уг үйлдэлд холбогдуулан Ц.Ширчинг сэжигтнээр тооцоогүй, “2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан Л.Батжаргалын лангуун дээрээс түүний эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий Орос улсад үйлдвэрлэсэн хоёр нүдний хар өнгийн дуран хулгайлсан” гэх үйлдэлд Ц.Ширчинг яллагдагчаар татаж, ял сонсгоогүй /энэ талаар хэрэгт баримт байхгүй байна/ атлаа түүнд холбогдох эрүүгийн 20171203312 дугаартай хэргээс дээрх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй.

3. Мөн прокурорын баталсан “Сэжигтнийг яллагдагчаар татах” тогтоолын тогтоох хэсэгт “Ц.Ширчин нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тодорхойлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг орхигдуулсан зөрчилтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болгож хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт яллах чиг үүргийг хэрэгжүүлэн оролцох прокурорын байр суурийг илэрхийлэх яллах дүгнэлт болон прокурорын баталсан Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлагатай. Шүүх, дээр нэр заан дурдсан байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгаж засуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцнэ гэж дүгнээд Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Сэжигтнийг яллагдагчаар татах   тогтоол баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэг прокурорт очтол яллагдагчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор С.Болорчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгэзр зүйлд заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Шүүгчийн захирамжид 20171203312 дугаартай хэргээс “Л.Батжаргалын лангуун дээрээс түүний эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий Орос улсад үйлдвэрлэсэн хоёр нүдний хан өнгийн дуран хулгайлсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэн эрүүгийн хэргийн дугаарыг буруу бичсэн байна. Ц.Ширчинд холбогдох хэрэг 201726030312 дугаартай бөгөөд шүүхээс 20171203312 дугаартай хэргээс дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна гэж дүгнэсэн нь дахин өөр хэрэг байгаа мэт ойлголтыг төрүүлж байх бөгөөд Эрүүгийн бацаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 416 дугаар зүйлийн 416.2 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэгч хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоон сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авч, сэжигтний урд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг хэргийн материалд хавсаргана” гэж заасан байхад анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлэгт дурдсан гэмт хэрэг гарсан гэх өдрийн “Мишээл экспо” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйл, 93 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэх шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна.

3. Ц.Ширчинд холбогдох эрүүгийн 201726030312 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйл, 416 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.6 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 418 дугаар зүйлийн 418.5 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасан байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, ердийн журмаар шийдвэрлэх тухай тогтоол, захирамж гаргахгүйгээр хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 179 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Ширчинийг 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл Экспо худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”-ыг нэг бүрчлэн тогтоох, мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэг зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүдийг эрхийг хангах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг орхигдуулсан зөрчилтэй байна хэмээн дүгнэж, Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Ц.Ширчингийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр прокурор С.Болорчулууны бичсэн эсэргүүцэл болон түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Ц.Ширчинд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан тул анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ёстой гэсэн утга агуулга бүхий тайлбар хуульд нийцэхгүй болно. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан заалт тус бүрээс үзэхэд гарсан хэрэг, маргааныг түргэн шуурхай хянан шалгаж, шийдвэрлэж байхаар тусгагдсан хэдий ч тэдгээрт хуулийн байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчим, зорилтыг зөрчиж, хэргийг хянан шалгаж болох тухай заалт нэг ч алга.

Эдгээр байдлаас дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д  “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн хууль дээдлэх зарчимд тулгуурлан Эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн этгээдийг хуулийн байгууллага гагцхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон гэм буруутай этгээд бүрт зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, бусдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг бүрэн эдлүүлэх үүрэгтэй юм.

 

Иймд прокурор С.Болорчулууны бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: