Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

     Дугаар 182/ШШ2016/00035

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хонин онход овогт Энхжаргалын Цогзолмаа /РД:АЗ85061127/, Архангай, Өндөр улаан сумын Бэлх

Хариуцагч: Сартуул овогт Цогзолмаагийн Ууганбаяр /РД:НМ83051016/, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, булгийн 19 гудамж, 1139 тоот

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ц.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оны өвөл Ц.Ууганбаяртай танилцаж, 2015 оны 12 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин У.Уранцэцэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охин У.Уранцэцэгийг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Э.Цогзолмаатай 2004 оны өвөл танилцаж гэрлэсэн. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин У.Уранцэцэг төрсөн. Бид гэр бүлээрээ Чингэлтэй дүүрэг, хайлаастад айлын хашаа түрээслэн амьдарч байсан ба улмаар 2008 оноос таарч нийлэхээ больж манай эхнэр Э.Цогзолмаа нь биднийг орхин өөрийн төрсөн сум болох Архангай аймгийн Өндөр-Улаан суманд амьдрахаар явснаас хойш хамт амьдраагүй. Ийнхүү тусдаа амьдрах болсноос хойш охин У.Уранцэцэг миний асрамжид өсч торнисон. Э.Цогзолмаа бид хоёр тус тусын амьдралтай болж, хамтран амьдрагчтай болцгоосон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хэдий охиноо өөрийн асрамжид үлдээмээр байгаа боловч Э.Цогзолмаатай харилцан ярилцаж, өөрийн охины эрх ашгийг бодолцон охиноо ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, бид ямар нэгэн эд хөрөнгийн маргаагүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, эмнэлэг, Засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлаад              

                                                                                                              

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Цогзолмаа, Ц.Ууганбаяр нар нь гэр бүл болж 2005 оны 12 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 12 сарын 08-ны өдөр охин У.Уранцэцэгийг төрүүлэн амьдарсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас салж тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүүхдийн асрамжийн асуудал дээр талууд маргахгүй байна. Охин У.Уранцэцэгийг эх Э.Цогзолмаагийн асрамжид үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Энхжаргалын Цогзолмаа, Цогзолмаагийн Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2005 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн охин У.Уранцэцэгийг эх Э.Цогзолмагийн асрамжинд үлдээж, Э.Цогзолмаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ц.Ууганбаяраас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 2.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Цогзолмаад олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөнөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        

                                 ДАРГАЛАГЧ                                          С. БУД