| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2016/00840/И |
| Дугаар | 671 |
| Огноо | 2015-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 671
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Батчулуунд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 90.000 /ерэн мянган/ төгрөгийн 30.000 /гучин мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 60.000 /жаран мянган/ төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 2.275 төгрөг, хариуцагчаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулан Жи-Мобайл ХХК-д буцаан олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.