| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0100/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/103 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ , шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 1936000000082 дугаартай 178/2016/0100/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч, 06 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
******* улсын иргэн, оны 03 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, настай, яс үндэс захчин, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, ял шийтгэлгүй, ПЖ дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 04 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамж 04 тоот хашаанд байрлах Б.Энхсайханы гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч LCD маркын ТСЛ гэсэн бичиглэл бүхий 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,
Мөн 2019 оны 04 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-11 тоотод байрлах иргэн С.*******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт, гар утас, мөнгөн ээмэг бөгж зэргийг авсан,
Мөн Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс -ны өдрүүдэд иргэн Т.Цэндсүрэнгийн найман тооны ямаа, иргэн Д.*******ын нэг тооны ямаа, нийт 9 тооны бог мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-11 тоотын гадна машины тодорхой мөргүй, цэнхэр өнгийн хашааны хаалга онгорхой, хашаан дотор ороход цагаан өнгийн 9х10 хэмжээтэй байшингийн бор өнгийн хаалганы цоож эвдэрсэн, гомдол мэдээлэл гаргасан иргэн С.*******, С.Нансалмаа нар байшингийн гадна байсан ба дотогш ороход гал тогооны цагаан өнгийн тавилга, саарал өнгийн хөргөгч зэрэг байсан ба үзлэгийг цагийн зүүний дагуу явуулж, зурагт алдагдсан гэх газраас эхлэхэд зурагт байсан гэх газрыг 3-ын тоогоор тэмдэглэж, доод тавиурт байрлах олон суваг дамжуулах кабелийн цагаан төхөөрөмж, ээмэг бөгж хийх зориулалттай хайрцагнуудаас тус тус гарын мөр бэхжүүлэхэд олон суваг дамжуулах зориулалт бүхий цагаан өнгийн дөрвөлжин хайрцагны дээд болон доод урд хэсгээс нийт 6 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. Үзлэгийг хийж гадагш гарахад эрэгтэй хүний 40-41 размер байж болох гутлын 2 ширхэг мөрийг 1, 2 гэсэн тоогоор...бэхжүүлэн авав ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-10 дугаар хуудас/
Эд мөрийн баримтыг түр хураан авах тухай... Б.*******аас 2 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн бөгжийг хураан авсан… тэмдэглэл / хэргийн 13 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тухай...Ган-Ууган ломбордын эзэн Шоовдойгийн Мөнхтүвшингээс ...”Funai” маркын 32 инчийн хар өнгийн, 7848 сери наасан, Funai гэсэн бичигний хоёр талаар Frozen хүүхэлдэйн киноны стикер наасан нэг ширхэг зурагтыг хураан авсан...тэмдэглэл / хэргийн 16 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... Хар өнгийн 32 инчийн 77х54 см- ийн хэмжээтэй, урд нүүрэндээ “FUNAI” гэсэн бичигтэй, бичигний хоёр талаар хүүхэлдэйн киноны стикер наасан, дээд талд нь ногоон цаасанд Ганбаатар гэж гараар бичиж, скочдсон, хойд талдаа J102664 AOCF3PH9 гэсэн кодтой, цэнхэр толгойтой, компьютерийн холбогчтой, хар өнгийн цахилгаан залгууртай, асаахад асаж байв... гэх зурагт
-Цагаан өнгийн корпустай, цайвар цэнхэр өнгийн цэцэгтэй кейстэй, асаахад асна. Урд болон хойд талдаа SAMSUNG гэсэн бичигтэй, 20150717 гэсэн кодтой гар утас.
- хатан сүйх хээтэй, мөнгөн бөгж -1 ширхэг, хар өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж
- цагаан өнгийн шигтгээтэй 2 хос ээмэг зэргийг хохирогч С.*******д хүлээлгэн өгсөн ...тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 17- 21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, одоо Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-11 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй /******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******гийн өгсөн... 2019 оны 04 сарын 23- ны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч яваад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цүүг мушгиад гэрт хулгай орж том өрөөнд байсан FUNAI маркын 32 инчийн зурагт, “SGMSUNG А -5 “ маркын гар утас, 2 мөнгөн бөгж, 2 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйл алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад эзэн холбогдогчийг олоод зурагт, утас болон эд зүйлээ бүрэн буцааж авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 27-28, 31-32 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нансалмаагийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 04 сарын 23-ны өдөр өөрийн нөхөр С.*******гийн хамт гэрээсээ гараад Бугат үзүүр лүү ногооны талбай руу яваад 13 цагийн үед Жаргалант сумын Ойн бүсэд хадам аав *******ын гэрт очоод 16 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн байсныг хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хар өнгийн зурагт, хар гэртэй, ард талдаа цэцэгтэй, цагаан өнгийн гар утас болон цагаан шигтгээтэй, грамм багатай хос ээмэг алга болсон байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 38-39 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Мөнхтүвшингийн гэрчээр өгсөн... Ган-Ууган барьцаат зээлийн газар нь миний эзэмшлийн барьцаат зээлийн газар байгаа юм. Тухайн газрыг манай эхнэр Пүрэвийн Нэмэхбаяр ажиллуулж байсан. Манай барьцаат зээлийн газарт Ганбаатар гэх хүний нэрээр 32 инчийн, “FUNAI” маркын зурагтыг барьцаанд тавиад 100000 төгрөг авсан байсан. Би барьцаалан зээлсэн 100000 төгрөгийг авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 40 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Нэмэхбаярын гэрчээр өгсөн... Би 2019 оны 04 сарын 23-ны өдөр Ган- Ууган ломбарданд сууж байхад 15 цаг 49 минутын үед байх цэнхэр өнгийн яктай, хар өнгийн саравчтай малгайтай, залуу “FUNAI” маркын 32 инчийн зурагт авч орж ирээд 100000 төгрөгөөр ломбарданд тавих гэсэн гэхээр нь бичиг баримтыг шалгаж үзэхэд Г.Ганбаатар гэсэн иргэний үнэмлэх байхаар нь зургийг нь хараад энэ хүн биш байна. Өөрөө хаана байна гэхэд гадна байгаа гээд гарч яваад дагуулж орж ирээд тэр хүний нэрээр ломбарданд тависан. Тэр хүний зурагт байх , хамаатан гэж бодсон... гэх мэдүүлэг / хэргийн 44-45 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ганбаатарын гэрчээр өгсөн...Би 2019 оны 04 сарын 23-ны өдөр 14 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 15-01 тоотод гэртээ үдийн цай уугаад ажилдаа явах гээд өөрийн 37-65 ХОА улсын дугаартай Приус -11 маркын машинаа унаад Жаргалант сумын 7 дугаар сургуулийн дээд талын гэрэлтэй гудамжаар ажилруугаа явж байтал замд нэг залуу хажуудаа зурагт тавьсан гараа өргөөд зогсож байсан. Тэр залуу захын доод талын ломбард орно гэхээр нь ямар ломбард, Сонголтын барилгын тэнд байдаг ломбард уу гэхэд тийм гэсэн. Тэр залуу хэлэхдээ зурагт ломбарданд тавих гэсэн юмаа гэсэн. Тэр залуу ломбардны дэргэд ирээд “надад иргэний үнэмлэх байхгүй байна, та үнэмлэхээ өгөөч” гэхээр нь өөрийн үнэмлэхээ өгсөн. Хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд “ та өөрөө байхгүй бол болохгүй байна, та ороод ломбарданд тавьж өгөөч” гэж гуйхаар нь би ломбардын газар ороход Ган-Ууган нэртэй ломбардын газар байсан. Нэг эмэгтэй хүн ажиллуулж байсан. “FUNAI” маркын зурагтыг миний нэрээр 100000 төгрөгөнд ломбарданд тавиад надад таксиний мөнгөнд 3000 төгрөг өгсөн. Тэр залуугийн нэрийг асуугаагүй. Тухайн залуу хорь орчим насны, гандуу жинсэн яктай, шар цариатай, хар өнгийн саравчтай малгайтай залуу байсан. Тэр залуу миний утасны дугаарыг аваад өөрийн утасны дугаарыг өгөөд, зурагтаа авахаар ярина гэж хэлсэн. Тэр залуу ломбарданд орохдоо ахтайгаа явж байна гэж хэлсэн байсан. Цагдаагийн газраас тэр залууг олж өг гэхэд нь захын дээд талын таксиний зогсоолд зогсож байхад тэр залуу гадна якаа тайлсан явж байх үед нь цагдаад барьж өгсөн... гэх мэдүүлэг/ хэргийн 47-48 дугаар хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай...32 инчийн “FUNAI” брендийн ЛСД телевизор- 300000 төгрөг, Samsung А5 маркийн гар утас- 250000 төгрөг, хос мөнгөн ээмэг -20000 төгрөг нийт 570000 төгрөг ...тайлан / хэргийн 65-67 дугаар хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай...мөнгөн бөгж хар өнгийн шигтгээтэй-15000 төгрөг, хатан сүйхтэй хээтэй мөнгөн бөгж -15000 төгрөг, мөнгөн хос ээмэг- 20000 төгрөг нийт 50000 төгрөг/ хэргийн 76 дугаар хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-4 гэсэн бичиглэл бүхий хаягтай цэнхэр өнгийн төмөр хашаа байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн цэнхэр өнгийн төмөр хаалгаар ороход шар өнгийн хаалгатай, цагаан өнгийн монгол гэр ертөнцийн зүгээр баруун тал руу харсан байв. Уг гэрт орж үзлэгийг цааш үргэлжлүүлж, шар өнгийн модон хаалгаар орж цагийн зүүний дагуу үзлэгийг хийхэд шар өнгийн модон шүүгээ, түүний хажуу тал гурван тасалгаатай модон шар тавиур цоохор өнгийн ор, түүний хажуу талд цагаан өнгийн модон тавиур, түүний дээр зурагт байсан гэх гомдол гаргагч Б.Баярмаа зааснаар зурагт байсан гэх газрыг 1- ийн тоогоор тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ”DDISH” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн станцын дээд талаас 2 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд модон бор өнгийн шүүгээ зэрэг эд зүйл байв. Мөн үзлэгийг цааш үргэлжүүлэхэд гэрийн хойд талд гутлын мөр байсныг 3- ын тоогоор тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 109-111 дүгээр хуудас/
Эд зүйл хураан авсан... ТLC гэсэн бичиглэлтэй, Model – LCD32F12 Serial no ELH101738 N-074 гэсэн бичиглэл бүхий хар өнгийн гадна талдаа хагарсан, эвдэрсэн зүйл байхгүй тогонд залгаж асаах орлого хийлгүй зурагтыг хураан авах шаардлагатай ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 112- 115 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-04 тоотод оршин суух, 1971 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгт багшийн ажилтай, ХМ 71113005 дугаарын регистртэй / Тоос овогт Баянцагааны Баярмаагийн өгсөн... Манайх 2019 оны 04 сарын 22- ны өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил сургуульдаа явсан. Манай хүү Э.Мөнхзориг 12 цаг 30 миутын үед гэртээ цайгаа уугаад явсан байсан. Намайг орой 17 цагийн үед ажил тараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожны даруулга нугаларсан байдалтай байхаар гэртээ ороод эд зүйлээ үзэхэд TCL гэсэн бичигтэй, LCD маркын 32 инчийн зурагт алдагдсан байсан. Хар өнгийн хуучивтар, 32 инчийн TCL гэсэн бичигтэй, LCD маркын зурагт байсан. 2010 онд 700000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хорогдлыг нь хасаад 450000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтаа авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 125-126 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цэрэннадмидын гэрчээр өгсөн... 2019 оны 04 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх Баруун бүс төв захын дээд талд байх хөдөө орон нутагт явах зогсоол дээр Эрдэнэбүрэн сум явахаар зогсож байхад малгайтай цамцтай, баруун нүд нь солир гэж харахаар 20-35 орчим насны Манхан сумын Төгрөг гол багийн ******* гэж нэрээ хэлсэн, залуу хар өнгийн “LCD” маркын зурагтыг манай хуучин зурагт гээд надад 70000 төгрөгөөр зарсан. Тэр залуугаас хулгайн эд зүйл биш биз гэж асуухад манай хуучин зурагт гэж хэлсэн. ******* гэх залууд итгээд авсан. Тэр залууг харвал танина. Би зурагтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Би өөрийн хохирол 70000 төгрөгийг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 134-135 дугаар хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 сарын 30- ны өдрийн 34 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн “1”, “2” гэж дугаарласан 2 ширхэг мөр шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын нэг ширхэг мөр нь Папилон санд МИ 004820002680 дугаараар бүртгэгдсэн ******* овогтой ******* / ПЖ /-ийн баруун гарын ядам хурууны дардастай тохирно... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 141 дүгээр хуудас/
Эд хөрөнгө үнэлсэн тухай ...TCL маркын 32 инчийн зурагт- 50000 төгрөг ... гэх тайлан / хэргийн 146 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 15 - ны өдрийн 41 дугаартай ...Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн зураг № 6 дээрхи гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин зураг №7 зураг №9, дээрхи гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй. Яллагдагч Б.*******аас хураан ирүүлсэн гэх 1 хос гутал шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 хос 2 ширхэг гутлын зүүн өмсгөлийн мөртэй шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн зургийн зураг №6 дээрх гутлын улны мөр ерөнхий шинж тэмдэгээр тохирно. Тохирч буй ерөнхий шинж тэмдгийг дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн хэсгээс үзнэ үү?... гэх дүгнэлт/ хэргийн 150-151 дүгээр хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт болсон байлаа. Хэрэг учралын газар Манхан сумын төвөөс урагш 100 метр газарт мал байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэв. А.цэгээс Манхан сумын хойд талд 200 метр газарт жалганд 4 тооны ямааны арьсыг нь өвчиж авсан сэг зэм байх ба цагаан ямаа зүүн эвэр бүдэг улаан будагтай, зүүн чихэндээ улаан өнгийн даавуутай, хар ямаа зүүн эвэртээ бүдэг улаан будагтай, улаан ямаа зүүн чих араас хэрчим имтэй, зүүн чих цэнхэр даавуутай байлаа. Уг 4 ямааны сэг зэм байсан гэх газрыг Б үсгээр тэмдэглэв. Дараагийн ямааны сэг зэм байсан гэх газар нь Манхан сумын баруун урд зүгт 700 орчим метр газарт торны хажуу талын нүхэнд 5 тооны хар ямааны сэг зэм байх ба арьсыг нь өвчиж авсан байв. Тухайн газрыг В үсгээр тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 170-174 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч/ Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн 2-07 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, зөгийчин мэргэжилтэй, ПЖ 67121600 дугаарыг регистртэй / Чогдонхорлоо овогт Туулианы Цэндсүрэнгийн өгсөн... Манайх энэ өвөл Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 51 тооны ямаа тэжээж 2019 оны 04 сарын 15-ны өдөр бэлчээрт гаргасан. Тухайн үед улаан хар зүсмийн 2 тооны 5 настай эм ямаа, цагаан зүсмийн 1 тооны 5 настай эр ямаа, мөн 04 сарын - ны өдөр 2 тооны хар манхан ямаа, 3 хар ямаа нийт 5 ямаа алдсан. 3 сэрх, 5 эм ямаа алга болсон. Тухайн ямаа нь зүүн чих ганзага, зүүн чихэндээ улаан даавуутай ямаанууд байсан. Эм ямааг 150000 төгрөг эр ямааг 200000 төгрөгөөр үнэлнэ. Ямааны хохиролыг төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Манай ямаануудын хамт Д.*******ын нэг тооны ямаа байсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 179-0 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн 2-07 тоотод оршин суух, 1968 онд төрсөн,51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмчийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ПЖ 68101733 дугаарын регистртэй / Арал овогт Доокооны *******ын өгсөн... Би 2019 оны 04 сарын 15- ны өдөр Манхан сумын урд талд ширгэн дээр өөрийн малыг Т.Цэндсүрэнгийн малын хамт бэлчээрт гаргаж хариулж явж байгаад өдөр 12 цагийн үед гэртээ цайгаа уугаад 14 цагийн үед очиход манай ямаанаас 1 ямаа дутсан. Сумын төвийн малтай айлуудаар явсан боловч олдоогүй. Миний алдсан ямаа бор хүрэн зүсмийн, 5 настай, зүүн чих араасаа 2 хагалбар имтэй, цэнхэр даавуутай, баруун чих урдаасаа хагалбар, онь имтэй, баруун эвэр нь цэнхэр будагтай, эр ямаа, ямаагаа 140000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 4-5 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Батбаярын гэрчээр өгсөн...Баасандаш/ Улаанаа / - ийн ******* / Шар / гэх хүүхэд 4 ширхэг арьс авчирж өгсөн. Нэг том цагаан арьсийг 40000 төгрөгөөр, жижиг улаан 3 ширхэг арьсийг 35000 төгрөгөөр тус тус авсан. Дахин арьс авчирж өгнө гэсэн боловч дахин арьс авчирж өгөөгүй... гэх мэдүүлэг / хэргийн 191-192 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ганзоригийн гэрчээр өгсөн...Намайг 2019 оны 04 сарын -ны өдөр 16 цаг 30 минутын үед Манхан сумын төвийн Петровис колонкийн хажууд явж байхад Б.******* намайг дуудахаар яваад очсон. Тэр 50 кг- ийн уутанд ямар нэгэн зүйл хийсэн амыг нь боосон байсан. Б.******* намайг Хар үзүүрийн гүүрэн дээр хүргэж өгөөч гэхээр нь 5000 төгрөг аваад хүргэж өгсөн. Би уутанд зөөлөн зүйл байхаар нь ноолуур юмуу гэж асуухад ноолуур гэж байсан. Манхан сумаас машин олдохгүй байна, гүүрэн дээрээс машинд сууна гэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 196 дугаар хуудас /
Мал үнэлсэн тухай шинжээчийн ...сэрх 5 настай- 110000 төгрөг, сэрх 5 настай 3х11000-330000 төгрөг, эм ямаа -5х 100000- 500000 төгрөг, нийт 940000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 200 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй гэсэн тул түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн...
Би 2019 оны 04 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байх ахынхаасаа гараад хойд талын гудамжаар нь явж байгаад цэнхэр өнгийн даамантай түүхий тоосго блокоор барьсан хашаанд орсон. Хашаанд цагаан өнгийн байшин байсан. Тэр байшингийн хаалганы шаргал өнгийн хятад цоожийг төмөр олж гөнжиж цүүг нь мултлаад байшинд орж, том өрөөнд байсан 32 инчийн зурагт, зурагтны хажуу талд байсан бор өнгийн цүнхийг онгойлгон үзэж А5 маркын гар утас, мөн зурагтны зүүн талд байсан бөгжний хайрцагнаас 2 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 2 ширхэг зэргийг аваад хойш гараад явж байгаад приус 11 маркын цэнхэр өнгийн машин зогсоож зурагтаа захын доод талын ломбарданд жолоочийн бичиг баримтаар тавьсан. Ээмэг бөгж нь надад байсан. Утсыг хохирогчид өгсөн. Би тухайн зурагтыг өөрийн зурагт, лизингээр аваад 2 сар болж байна гээд худал хэлсэн. Би Улаанбаатар хот руу явж байгаад Дарви сумын цагдаад баригдсан...гэх мэдүүлэг / хэргийн 95-96 дугаар хуудас/
Мөн 2019 оны 04 сарын 22-ны өдөр 13 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр чулууны үйлдвэрийн дээд талд хашааны ойролцоо явж байгаад айлын хашаа руу хартал гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь хашаа давж ороод хаалгыг нь татаад цоожны даргуулгыг онгойлгосон. Би гэрт ороход цагаан өнгийн хөргөгч, цагаан өнгийн угаалгын машин байсан. Гэрийн хойморт мөлхөө тавилга дээр байсан хар өнгийн зурагтыг аваад зах дээр очоод хөдөө орон нутаг руу явдаг бололтой саарал өнгийн пургон машинтай ахад манай гэрийн зурагт гээд 70000 төгрөгөөр зарсан. Би ганцаараа явж байсан. Гэрийн даруулга нь бага зэрэг нугаларсан байхаар нь татсаар байгаад хаалгыг онгойлгож гэрт орсон... гэх мэдүүлэг / хэргийн 131-132 дугаар хуудас/
Мөн ... Би Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг наадмын талбайд 20 гариу мал бэлчиж байснаас хар улаан цагаан зүсмийн 4 ямааг тууж аваад Манхан сумын төвийн хойд талын сайранд аваачиж алаад арьсыг нь авч, Манхан сумын Р.Батбаяр гэгчид худалдсан. Дараа нь 04 сарын - ны өдөр мөн тэр газраасаа 5 тооны хар зүсмийн ямааг хулгайлан авч, Шаврын эхний жалганд нядалж арьсыг нь аваад Сэртгээ гэх залуугаар мотоциклиор Хар үзүүрийн гүүр хүргүүлсэн. Тэндээсээ замын машинд сууж Ховд аймагт ирээд Цагаан морь зах дээр арьсаа 0000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөөрөө S5 маркын гар утас худалдаж авсан. Тухайн ямааны хэдэн нь эр, хэдэн эм ямаа байсныг мэдэхгүй. Чихэндээ улаан даавуутай, ганзага имтэй байх шиг байсан. Би ганцаараа байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 167 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 04 сарын 22- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамж 04 тоот хашаанд байх Б.Энхсайханы гэрийн цоожны даруулгыг нь хажуу тийш нь нугалж, гэрт орж 32 инчийн ТСЛ гэсэн бичиглэл бүхий 50000 төгрөгний үнэ бүхий зурагтыг авч, Ховд аймгийн Жаргалант сумын төв бараан захын дэргэдэх авто зогсоолд зогсож байсан Д.Цэрэннадмидад зарсан,
Мөн 2019 оны 04 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-11 тоот хашаанд байх иргэн С.*******гийн байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөнжиж онгойлгон орж FUNAI маркын 32 инчийн зурагт, А5 маркын гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг 620000 төгрөгний үнэ бүхий эд хөрөгийг авч, зурагтыг таксины жолооч Г.Ганбаатарын нэрээр Ган- Ууган ломбарданд 100000 төгрөгөөр тавьсан, гар утас болон мөнгөн ээмэг бөгж зэргийг хохирогчид буцаан өгсөн.
Мөн 2019 оны 04 сарын 15- ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Т.Цэндсүрэн, Д.******* нарын малнаас 4 тооны ямаа,
Мөн 2019 оны 04 сарын - ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Т.Цэндсүрэн, Д.******* нарын малнаас 5 тооны ямааг нууцаар авч, жалганд алж арьсыг нь Ховд аймгийн Манхан сумын иргэн Р.Батбаяр болон Ховд аймгийн Жаргалант сумын “Цагаан морь “ малын зах дээр зарсан гэх хэргийн бодит байдал нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр удаагийн үйлдлээр бусдын бэлчээрт байсан малнаас 9 тооны бог мал хулгайлж, хохирогч нарт 1610000 төгрөгний хохирол учруулсан гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь хоёр удаагийн үйлдэлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байран нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр удаагийн үйлдлээр бусдын бэлчээр байсан малнаас 9 тооны бог мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Шүүгдэгч Б.*******ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх 1610000 төгрөгний хохирлыг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.*******ийн 1 хос пүүзэн гутлыг буцаан олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай гэв.
Гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.*******ийн 2019 оны 04 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2 дугаар гудамж 04 тоот хашаанд байх Б.Энхсайханы гэрт нэвтэрч 32 инчийн “ТСЛ” гэсэн бичиглэл бүхий 50000 төгрөгний үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,
Мөн 2019 оны 04 сарын 23- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-11 тоот хашаанд байх иргэн С.*******гийн байшинд нэвтэрч “FUNAI” маркын 32 инчийн зурагт, А5 маркын гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг 620000 төгрөгний эд хөрөнгийг хууль бусаар нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Б.*******ийн 2019 оны 04 сарын 15- ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Т.Цэндсүрэн, Д.******* нарын малнаас 4 тооны ямаа,
Мөн 2019 оны 04 сарын - ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан Т.Цэндсүрэн, Д.******* нарын малнаас 5 тооны ямааг нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан... бусдын мал хулгайлах... гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан , бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярмаа, С.*******, Т.Цэндсүрэн, Д.******* нар нь ... хохиролоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад учруулсан хохирол 1610000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 219 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.*******гийн өгсөн... Манайх ам бүл-7, Б.******* нь миний 2 дахь хүү, Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 5 дугаар анги төгссөн, хүний үг сайн авдаг, ажил сайн хийдэг, хүнд тусархуу. Цэргийн алба хаагаагүй. Иргэний үнэмлэх аваагүй. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг , гэрч Э.Түмэннастын өгсөн... Б.******* нь манай хоёр дахь хүүхэд, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар анги төгссөн, манайх 5 ханатай гэрээс өөр хөрөнгө байхгүй. Б.******* нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч нарт учирсан хохирол 1610000 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан, бусдын малын хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 1 жилийн хорих ялыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1936000000082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.*******ийн нэг хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх 1610000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөгчийн 2019 оны 04 сарын 25- ны өдрийн “ Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай “ тогтоолоор баривчлагдаж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 04 сарын 26- ны өдрийн 5 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ захирамжаар цагдан хоригдож, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 8 дугаартай “ Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай” захирамжаар шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ид шүүхээс хорих ял оногдуулсан тул урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Шүүгдэгч Б.*******ид холбогдох 1936000000082 дугаартай хэрэгт 1936000000089, 1936000000102 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан , бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид 1 / нэг / жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эддэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 53/ тавин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн 1936000000082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.*******ийн 1 хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн 1936000000082 дугаартай хэрэгт 1936000000089, 1936000000102 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх 1610000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар , хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА