Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 150

 

                                                     А.М-д холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хасч,

2 дахь заалтад “Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жил, 9 сарын хорих ял” гэснийг “Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 15 /арван тав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 750 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                               ШҮҮГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                  Ч.ХОСБАЯР

                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН