| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/4633/и |
| Дугаар | 182/ШШ2016/00043 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2016/00043
| 2016 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 182/ШШ2016/00043 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.А
Хариуцагч: Д.Т
эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, хариуцагч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А.А миний бие Д.Т тэй 2010 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Т.Ж төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Намайг жирэмсэн байх хугацаанд нөхөр маань халамжлаж байсан ч хүүгээ төрснөөс хойш удалгүй хүүхдийн эцэг мөн биш гэж маргаан гарсан. Бид хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2015 оны 03 сард эргэн нийлж одоо хамт амьдарч байгаа. Бид маргаантай байдаг байсан ч нөхөр маань хүүхэддээ сайн хандаж, мөнгө төгрөгөөр тусладаг байсан. Эцэг тогтоолгох шинжилгээний хариугаар Д.Т нь хүү Т.Жийн эцэг мөн болох нь тогтоогдсон бид одоо хамт амьдарч байгаа тул хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Атай 2010 оны 04 сард танилцаж, бидний хамтран амьдрах хугацаанд хүү Т.Ж төрсөн. Эхнэрээ жирэмсэн байх хугацаанд хамт амьдарч байсан ч хүүгээ төрсний дараагаар 1 сар гарантай байхад нь маргалдаад хөдөө ажиллахаар явсан. Эцэг тогтоолгох шинжилгээгээр Т.Ж нь миний хүү мөн болох нь тогтоогдож байгаа учраас цаашид би хамтран амьдрах хүсэлттэй байна гэв.
Шүүх нэхэмжлэл болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны засаг дарга, эмнэлгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.А, Д.Т нар 2010 оны 04 сараас танилцан улмаар хамтран амьдарч, 2013 оны 10 сарын 01-ний өдөр хүү Т.Жийг төрүүлсэн. Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оны 11-р сараас салж тусдаа амьдарсан байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй ба Д.Т нь Т.Жийн эцэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэв.
А.А, Д.Т нар одоо хамт амьдарч байх ба цаашид хамтран амьдрах болсон гэж А.А нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна.
Хариуцагч Д.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Аид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД