| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/5515/и |
| Дугаар | 182/ШШ2016/00095 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2016/00095
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2016/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Н
Хариуцагч: А.А
эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Н , хариуцагч А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э.Н миний бие 2012 онд А.А тай танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан. 2015 оны 07 сарын 03-нд бидний дундаас хүү Н.О төрсөн. Хүүг төрөхөөс өмнө буюу 2015 оны 02 сараас бид салж, тусдаа амьдрах болсон. Хүү О нь одоо эх Э.Н миний асрамжид байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Н.Оын эцэг А.А мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний бие Э.Н той 2012 онд танилцаж, 2014 оноос хамт амьдарч байгаад зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хүү төрөхөөс өмнө салж тусдаа амьдарсан. Хүү Н.О нь миний хүүхэд мөн бөгөөд Э.Н гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч өөрийн хүү Н.Оыг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэл болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны засаг дарга, эмнэлгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Н , А.А нар 2014 оноос 2015 оны 02 сар хүртэл хамтран амьдарч, 2015 оны 07 сарын 03-ны өдөр хүү Н.Оыг төрүүлсэн. Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас салж тусдаа амьдарсан байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй ба А.А нь Н.Оын эцэг мөн болох нь өөрийнх нь тайлбар, зөвшөөрлөөр тогтоогдож байна.
Хүү Н.О нь эх Э.Н гийн хамт амьдарч байна.
Хариуцагч нь хүү Н.Оыг эхийн асрамжид байлгахад татгалзахгүй байгаа ба охин Н.Од хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар тогтов.
Хариуцагч А.А ас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД