Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2024/00088

 

    *******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/01240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* миний бие 1992 оноос “*******” ТӨХК-д төмөр бэлдэх цехэд зүсэгчийн албан тушаалд томилогдон тасралтгүй 17 жил ажиллаж, 2009 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Ажиллаж байх хугацаандаа 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2003 оны ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг минь үнэлж Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаар байгууллагын зүгээс шагнуулсан. Байгууллагаас орон сууцаа хүлээн аваарай гээд миний бие 2004 оны 2 дугаар сараас хойш одоог хүртэл 20 жилийн хугацаанд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байна. Байгууллагын зүгээс ажилтны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлсэнд миний бие өнөөдрийг хүртэл баярлаж талархаж явдаг. 2017 онд байгууллагын санхүүгээс тань дээр халаалтын төлбөр гарсан байна, та үүнийг тушаагаад орон сууцныхаа гэрчилгээг аваарай гэж утсаар мэдээлэл өгсөн ба үүнээс өмнө холбогдож байгаагүй. Цахилгаан, ус зэрэг ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх сар бүр миний нэр дээр ирж байсан учир би халаалтын төлбөр хуримтлагдсаныг мэдээгүй байсан. Байгууллагаас халаалтын төлбөрийн мэдээлэл хүргэх үед бага насны 2 хүүхэд өсгөх, асран хамгаалах, өрхийн зардлыг шийдвэрлэх зэрэг дан ганц миний өндөр настны тэтгэврийн мөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан тул халаалтын төлбөрийг мэдээлэл авсан даруйдаа төлөх боломж байгаагүй бөгөөд 2020 оны 6 сарын-ний өдөр *******ийн санхүүгийн албанд 1,482,041 төгрөгийг бэлнээр тушаасан боловч орон сууцны гэрчилгээгээ авч чадалгүй буцсан. Түүнээс хойш 2023 онд энэ асуудлаар очиж уулзахад "байгууллагын боловсон хүчинд өөрчлөлт орсон учир таны асуудлын талаар бид мэдэхгүй байна, та шүүхэд хандсан нь дээр байх" гэсэн ойлгомжгүй хариуг авсан.

Байгууллагын зүгээс шагналд авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийн бүртгэл анхнаасаа миний нэр дээр байгаа гэж ойлгосоор ирсэн ба удаа дараа орон сууцны талаарх асуудлыг хөндөхөд байгууллагаас ойлгомжгүй хариу өгсөн. 2024 оны 04 сард өөрийн охинтой хамт асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор хүсэлт гарган очсон очиход "хаана хэн шийдвэрлэх нь тодорхойгүй, байгууллагын дотоод ажилтай байна" гэж, 2024 оны 05 сард дахин хүсэлтээ өгөхөөр очиход хуулийн хэлтсийн дарга нь "та хуулийн хүн олж шүүхэд хандсан нь дээр, бид мэдэхгүй." гэж хариу өгсөн учир миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. /х.х-1-3/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“*******” ХХК-ийн хувьцааг 100 хувь төр эзэмшдэг бөгөөд төрийн өмчит хуулийн этгээд юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.” гэж заасны дагуу манай компанид төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х-28/

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн20 дугаар зүйлийн20.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, 21 дүгээр хороолол, , тоот, 32.5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ад шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг хариуцагч “Дархан Төмөрлөгчийн Үйлдвэр” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д “...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг орон сууцаар шагнах тухайн үед хариуцагч нь мөн адил төрийн өмчийн хуулийн этгээд байсан байх ба төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нэг зохицуулалт үйлчилж байсан, төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан учир орон сууцаар шагнахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.", 9-д “...компани нь дээд шатны байгууллага болон Засгийн газар, УИХ, ҮАБ-ын зөвлөлд танилцуулах шаардлагатай асуудлаа толгой компаниар дамжуулан танилцуулж шийдвэрлүүлнэ... гэж зааснаар маргаан бүхий асуудлыг эрх бүхий байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх талаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.” гэж тодорхой нэг асуудлаар хоёр өөр агуулгатай дүгнэлт хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”,0 дүгээр зүйлийн0.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тодорхой заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй тул мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд гомдолд дурдсан асуудлуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х-69-70/

            5.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8.Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “*******” ХХК нь “манай компанид төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

9. Нэхэмжлэгч *******ыг “*******” ТӨХК-ийн төмөр бэлдэх цехэд зүсэгчийн албан тушаалд ажиллаж байх үед буюу 2003 оны ажлын амжилтыг нь үнэлж, “*******” ТӨҮГ-ийн удирдлагын багийн 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 тоот тогтоолоор 1 өрөө орон сууцаар шагнахаар шийдвэрлэснийг үйлдвэрийн захирлын 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн4 тоот тушаалаар баталгаажуулж, 1 өрөө байраар шагнасан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /х.х-11,8-51/

Улмаар нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг эзэмшиж, одоог хүртэл тус байрандаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын*******ийн засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 360 тоот тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /х.х-6/

Харин нэхэмжлэгч *******ын эзэмшиж буй орон сууцны өмчлөгчөөр “Дархан-Төмөрлөгийн үйлдвэр” ХХК бүртгэгдсэн байна./х.х-53/

10.Талуудын маргааны гол үндэслэл нь ...манай компани төрийн өмчит компани бөгөөд төрийн өмчийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй...гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар бөгөөд нотлох баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн дүрэм зэргийг шүүхэд ирүүлсэн. /х.х-29-35/

1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно”, 30.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэж хуульчилсан.

Хэдийгээр нэхэмжлэгч *******ыг 1 өрөө орон сууцаар шагнасан тухайн үед буюу 2004-2005 оны үед хариуцагч “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь төрийн өмчит үйлдвэрийн газар байсан боловч хариуцагч нь дээрх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр шагнал олгох тушаалыг гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн үед зохих зөвшөөрөл аваагүй гэх асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

12.Иргэний хуулийн20 дугаар зүйлийн20.1-д “тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******ыг 2003 онд хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажилласан гэж үнэлэн 1 өрөө орон сууцаар шагнахдаа үйлдвэрийн захирал тушаал гаргаж, өргөмжлөл хадгалуулсан нь шагнал олгохоор нийтэд амласан гэж үзэх үндэслэл болж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/01240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН          

                                   ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА Ө                 

                                                                                                Я.ТУУЛ