Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00403

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суух, утас *****, РД:*********** Ш овогт Згийн Мн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн РД:************** Мн Е нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр РД:******** Т овогт Дн Зд үрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч З.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эх Згаар овоглож явдаг ба миний эх З нь миний охиныг үрчлэн авах тухай хүсэлт гаргасан юм. Эхнэр Б.Ж бид хоёр ээжийн хүсэлтийг хүлээн авч 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Еыг үрчлүүлсэн билээ. Ээж З тухайн үед Улаанхус сумын Засаг даргын захирамж гаргуулан холбогдох бүх материалуудыг бүрдүүлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор үрчлэн авсан. Охин маань төрсөн эцэг эхээ ах, эгч гэж дууддаг. Гэтэл Улаанхус сумын улсын бүртгэлийн ажилтан Б.Б нь уг үрчлэлтийн материалыг аймгийн улсын бүртгэлийн газарт хүргүүлээгүйгээс болж Еы үрчлэлт бүртгэгдээгүй үлдсэн байна. Еыг үрчлэн авсан эх З нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэнэт нас барснаар тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд үрчлэлт нь бүртгэгдээгүй болохыг мэдсэн. Еы асран хамгаалагчаар Улаанхус сумын Засаг даргын захирамжаар намайг тогтоосон тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ач охин Мн Е нь 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр эмээ нь болох Т овогт Дн Зд үрчлэгдсэн болохыг тогтоож өгнө үү гэв

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.Мн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна. Учир нь, РД:*********** Т овогт Згийн М, РД:*********** Н овогт *******ын Ж нар нь 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон №0146256 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр,

З.М, Б.Ж нарын гэр бүлд 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин РД:************** Мн Е төрсөн болох нь 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр олгосон №0000467867 дугаартай Төрсний гэрчилгээ болон 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 231/002320 1421 дугаартай Улсын бүртгэлийн газрын төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эх З.М, Б.Ж нарын зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай Д.Згийн бичгээр гаргасан хүсэлтийг нотариатаар гэрчлүүлсэн ба мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7-ийг баримтлан үрчлэн авахыг хүсэгч Д.З нь хүүхдийн оршин суугаа Улаанхус сумын Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт гаргаснаар Улаанхус сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин РД:************** Мн Еыг эмээ нь болох Т овогт Дн Зд үрчлүүлсэн нь нотлогдож байна.

М.Еыг үрчлэн авагч РД:******** Т овогт Дн З нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 231/002319 173 дугаартай Улсын бүртгэлийн газрын Нас барсны бүртгэлийн лавлагаа-гаар нотлогдож байна.

Улмаар 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр охин РД:************** Згийн Еы асран хамгаалагчаар Згийн Мг тогтоосон болох нь Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/94 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд дээрх нотлох баримтууд болон Улаанхус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/119 дугаартай захирамжийг үндэслэн 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн РД:************** Мн Е нь эмээ Т овогт Дн Зд үрчлэгдсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-ийг баримтлан 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн РД:************** Мн Е нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр РД:******** Т овогт Дн Зд үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК